Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Ванга: Хямрал бидний ертөнцийг ихэд өөрчилнө

    Тэр хүн төрөлхтөнд хэлэх гэсэн үгээ үлдээж түүнийг нь сонсож аваасай гэсэн байж. Найруулагч Стилиян Иванов түүнтэй уулзсан сүүлчийн уулзалтын тухай сэтгэл догдлон дурсаж байв: – Тэрний оюун санаа маш саруулхан, үг хэллэг нь цэгцтэй. Ванга нь энэ киног түүний сэтгэлийн гэрээслэл болоосой гэж хүссэн. Хүн төрөлхтөн аз жаргалтай байхын тулд Бурхны гэрээслэлээр амьдарч эхлэх хэрэгтэй гэсэн. “Хүмүүс өөрийгөө сайн болгохоос нааш зовлон гачигдалтай амьдрана. Бүх зүйл маш хялбар: худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй байвал хүн болгоны амьдрал сайжраад л ирнэ, ертөнц өөрчлөгдөнө!”гэж Ванга ярьж байсан. Ванга надад маш гунигтайгаар, хүмүүс над дээр зөвхөн тусламж гуйж зөвөлгөө авахаар бараг 60 жил ирсэн. Тэд зөвхөн өөрсдийн хувийн зүйлийг л асуудаг байсан. Нэгэн ч хүн төрөлхтөний хувь заяаг асуусангүй өнгөрлөө. Хүмүүс ямар өчүүхэн юм вэ?! Гэж байсан. Хүн сэтгэлээрээ алт шиг цэвэр ариун, чихэр шиг бусад хүндээ чихэрлэг байх хэрэгтэй гэж Ванга надад ярьж байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд тэр бүгдийг өөрийхөөрөө тайлбарладаг ганцхан зөнч нь байсан. Бид зураг авалтыг 10 өдөр авсан. Нэг өдөр л тэр надад: “За боллоо. Та бүгд бүх зүйлийг хийлээ. Би ганц л зүйл хүсье. Киноны төгсгөлд миний нэрийг тавиарай” гэсэн. Вангагийн хамгийн их сэтгэл нь зовниж байсан зүйл бол хүмүүсийн итгэлгүй байдал. Тэр ярихдаа, хүмүүс Бурханыг үгүйсгээд байх юм, үүнд л бүх зовлон байгаа юм гэжээ. Вангаг өөрийнх нь барьсан сүмд оршуулсан. Тэр энэ сүмийг би бариагүй, ард түмэн барьсан: ” Хүмүүс над руу голын ус шиг л урсаж мөнгө авчирдаг…”Вангаг авсандаа хэвтэж байхад нь түүний нүүр нь яг амьд юм шиг гэрэлтэж, аз жаргалтай юм шиг харагдсан. Түүний сэтгэл санаа Бурханы хажууд очсон байлаа… Түүний зээ охин Красимира Стоянова : Улс төрчид Вангагаас айдаг байсан. Тэр тэдэнд бүх үнэнийг хэлдэг байсан. Бүр 90 ээд оны эхээр тэд улсын эрхэнд гарч ирсэн ардчилсан хүчнийхэнд юу хийхийг нь хэлж өгч байсан. Тэр улсын үйлдвэрүүдийг худалдахгүй байх, газрыг нь газар тариаланчдад нь даруй өгөх, хувийн өмчтөнүүдийг хоршоолол болгон нийлүүлэх, ахмад хөгшчүүдэд зохих тэтгэвэр тэтгэмжийг харамжгүй өгөх, Орос оронтой муудахгүй байх хэрэгтэй гэж захиж байсан байна. Вангагийн энэ бүх зөвлөмжийн нэг нь ч биелэлээ олоогүй хэрэгжээгүй байна. Орос орон маш их сэтгэлийн нөөцтэй:”Бурхан түүнд хүч өгнө!” гэсэн байна. Дэлхий ертөнц удахгүй төгсгөлдөө хүрнэ гэж Ванга ер хэлж байгаагүй. Гэхдээ хүн төрөлхтөний ирээдүй тийм ч солонгорохгүй. “Би нүцгэн хоосон шатсан Дэлхийг харж байна. Хүмүүс сүүдэр мэт бөөгнөрсөн явааг харж байна. Ирээдүйгээ засахын тулд хүмүүсийн санааг өөрчлөх хэрэгтэй. Бүх хүн төрөлхтөн тэр чигээрээ. Бурхны 10 гэрээслэлийг гүйцэлдүүлэх хэрэгтэй” гэжээ. Доцент Иорданка Пенева нь ер бус үзэгдлийг судлах комиссын гишүүн. Тэр Вангаг судлаж түүний ер бусын зөнч мэдрэмж нь өргөн хүрээтэй болохыг гайхаж байв. Ямар ч эрдэмтэн өөрийн хүрээндээ мэргэжилтэн нь байдаг, харин Ванга нь бүх юмыг мэддэг нь гайхалтай. Вангаг дэлхийг хамарсан асуудал их зовоож байсан. Ертөнцийн бүх зүйлийг нэгдмэл нэг гэж авч үзэх хэрэгтэй, тэгэхгүй бол хүн төрөлхтөн сүйрэнэ. Ванга ярихдаа:”Юу байсан, болж байгаа, юу болох нь эртний номонд бичигдсэн байгаа. Дэлхийг аврахын тулд юу хийхийг тэмдэгүүд нь өөрсдөө ярьж тайлбарлаж эхлэнэ. Ертөнцийг аврахыг ойлгож эхэлвэл Бурхан сайшаах болно” гэжээ. Байгаль дэлхий болон бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой, бүх юманд шалтгаан хамаарлын холбоо байдаг гэж ярьж байсан…

    1996_08_11-04-01_2.jpg.2c4b7b866b3812cdc3e4bad39419e022.jpg




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×