Jump to content
Хориотой Сайт
  • БҮРТГҮҮЛЭХ

Манай сайтад бүртгүүлсэнээр дан ганц мэдээ үзэх бус Форумд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж хувийн зурвас ашиглахаас гадна сайтын гишүүдтэй танилцаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Нэвтрэх - otherwise Бүртгүүлэх Бидний дэмждэг танд баярлалаа!

Форум гэж юу вэ?
Форум нь бусадтай өөрийн үзэл бодол, мэдээллээ хуваалцах нэгэн шинэ орон зай бөгөөд.
өөрсдийн сонирхдог зүйлсийнхээ талаар ярилцах бүрэн боломжтой.
Хориотой Discord сервер
Discord ашигладаг Хориотой сайтын гишүүд нэгэн дор цугларч чатлаж, хамт дуу сонсож
Сайтад нэмэгдсэн шинэ мэдээллийн тухай ярилцах боломжтой.
Санал хүсэлт
Сайтад нэмүүлэх мэдээлэл болон бусад сайттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Та бүхний санал хүсэлт болон хамтран ажиллах хүсэлтийг бид таатай хүлээн авах болно.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Бодлын хүчээр гайхамшгийг бүтээнэ

    Sign in to follow this  

    Та өөрийн дотоод бодлоороо амьдралаа өөрчилж чадна гэвэл итгэх үү? Бид бүхэн хорвоод нэг л хуулийн тусламжтайгаар амьдардаг. Тэр бол татах хүчны хууль юм. Өөрөөр хэлбэл хүн бодол санаандаа төсөөлж байгаа зүйлээ өөртөө татдаг. Энэ нь энгийнээр тайлбарлахад яг л соронзон гэж хэлж болно.

    Хамгийн чухал нь хүн юу төсөөлж байгаагаа сайн бодож ухаан санаандаа шингээх хэрэгтэй. Хүний бодол хэлбэлзэлтэй байдгийг бид мэддэггүй тиймээс бодлыг хэмжиж болдог аж. Нэг зүйлийг ургуулан дахин дахин бодсоноор хэлбэлзэл ялгарч эргээд цаг хугацааны хувьд өөр, өөр ч ямар нэгэн байдлаар биелэлээ олдог гэнэ.

    Гэвч хамгийн гол нь хүмүүс дандаа битгий биелээсээ гэсэн зүйлээ боддог учраас өнөөгийн нийгэм ядуурал, хоол хүнсний хомсдол, өвчин зовлон гээд олон сөрөг зүйл гарч ирдэг байна. Хүн бүр бодол санаагаа өөдрөг, түүнийгээ жолоодож чадвал гайхамшгийг ч бүтээх боломжтой. Тэгэхээр битгий биелээсэй гэсэн зүйл дээрээ биш хүсэл мөрөөдөл дээрээ төвлөрөх хэрэгтэй.

    Эерэг бодолтой байвал сайхан хүмүүс, сайхан үйл явдлыг л өөртөө татаж чаддаг. Үндсэндээ таны амьдрал таны толгойд болж байгаа зүйлийн бодит биелэл юм. Орчин үеийн шинжлэх ухаан эерэг бодлууд сөрөг бодлоос илүү хүчтэй байдгийг баталсан. Мөн судлаачдын үзсэнээр бидний толгойд өдөрт 60 мянган бодол эргэлддэг гэнэ. Та үүнийг удирдаж бодол санаагаа цэгцэлж сурвал хүсэл мөрөөдлийнхөө оргилыг харах магадлал өндөр байдаг.

    Сайхан өдөр өнгөрч баячууд баяжсаар ядуус ядуурсаар эдгээр хүмүүс үргэлж бодож сэтгэж байгаа зүйлийнхээ хүчээр ийм байдалд хүрдэг аж. Тиймээс та яг одооноос эхлэн өөдрөг сэтгэн эргэн тойрондоо байгаа зүйлээ сайнаар харж эхлээрэй. Байхгүй ч гэсэн мэдэр. Тэгвэл хорвоо танаас эгшиглэж байгаа аялгуунд хариулна. Хүссэн хүсээгүй ч бодол мэдрэмжээрээ төвлөрсөн зүйлээ татна. Монголчуудын ярьдгаар “Мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг лугаа өөрийн мөрөөдлөөр амьдралаа өөрчлөх хэрэгтэй.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...