Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Байраа сэлгэн нүүх уулсын нууц

    Жуулчлах уулс…

     

    leskov.jpg.7360a5ccc531d087e51eab3f213c9590.jpg

    Оросын зохиолч Н.С.Лесков

    Бодит үнэнээс хол юм шиг л санагдаж магад. Гэхдээ дүгнэх гэж яарах хэрэггүй биз ээ. Оросын зохиолч Н.С.Лесков “Уул” /эрт цагийн домгоор бичжээ/ тууждаа христосын шашны эхний үеийн түүхийг өгүүлжээ. Зохиолч бичсэн нь: Бэлбэсэн баян эхнэр Нефора гэгч Александрид амьдарч байсан алтны дархан Зенонд дурлажээ. Гэтэл Зенон тоогоогүй юмсанж. Түүнийг христийн шашин шүтдэг болохыг мэдсэн тэрхүү басамжлагдсан эмэгтэй Александрид амьдардаг бүх христос шашинтнаас Адер уулыг хөдөлгөн Нил мөрний урсгалыг хаах бүтэшгүй юм шаардах хэрэгтэй гэж хотын захирагчийг ятгажээ. Тэр жил Нил мөрний үерлэх нь оройтсон явдал ургац алдаж улс орон олон түмэнд гай гамшиг учруулж мэдэх байлаа. Хэрэв урсгалыг нь хааваас ус өргөгдөж, талбайг услах болно. Яагаад ч тус хүргэх аргагүй болохыг нь мэдмэгцээ л ард олон христосын шашинтангуудыг зодож занчих болно гэдгийг Нефора мэдэж байсан юм. Сэтгэлд багтамгүй шаардлагыг сонссон Александрын тэргүүн хамба шашны эрх мэдлээ нэгэн епископт өгчихөөд өөрөө хотоос оргож зайлсан билээ. Үлдсэн тэр епископыг захирагч дуудаж, Адер уулыг байрнаас нь хөдөлтөл залбирал мөргөл хийхийг зарлиг болгожээ. Тогтоосон тэр өдөр нь хотынхон бүгд уулын бэлд цугларчээ. Цэргүүд христос шашин шүтдэг хамаг хүнийг тийш нь тууж аваачсан гэнэ. Тэд ч мөргөж залбирч эхэлжээ. Тэгээд л нэн гайхамшигт юм болсныг тэр эртний домогт өгүүлнэм. Халуун орны аадар цутгаж, Нилийн дээгүүр сүндэрлэн харагдах уул мөрөн рүүгээ гулсаж орсон гэнэ шүү дээ! Лексов эл ер бусын учрал яаж тохиолдсоныг яруу сайхнаар дүрслэн бичихдээ: Уулан дээр байсан Зенонд: “Уул хөвс мэт бамбайж, чулуулаг налуу нь хонхойж, зөөлхөн нуранги хэсэг нь овойж байгаа юм шиг санагдсан. Гэнэт бүх юм дайвалзаж, дээгүүрээс шидэгдэх мэт жижиг чулуу ийш тийш үсчиж, үйрмэг нурж нүүн, нягт гадарга үе тэр аяараа доошоо гулсаж байлаа…” Хүмүүс мөргөж ширүүн аадар орсон, борооны улмаас уул гулсан уг хоёр үзэгдэл санамсаргүй давхацсан явдлыг чухамдаа сүжигтэн олон бурхны ид шид хэмээн үзсэн болох нь лавтай.

    Олон улс үндэстний домогт нүүдэг уулсын тухай өгүүлсэн байдаг билээ. Энэ явдал тодорхой учир шалтгааны улмаас үүссэн бололтой. Үнэхээр бүхэл бүтэн уул өөрийнхөө байрнаас нүүж, заримдаа хэдэн арав төдийгүй зуугаад метр шилжсэн тодорхой баримт сэлт цөөн биш бий. Оросын XVI зууны он тооллын бичигт тэмдэглэсэн нь: “Орой дээр нь сүм байдаг уул нүүж, Ижил мөрөн рүү тавин см, түүнээс ч илүү ойртжээ. Ижил мөрөн дээр том том хадан толгой ил гарч ирсэн. Уул сууж тэгширсний дараагаар л сая уулнаас булаг гарах болсон юм” гэж өгүүлжээ. Дөрвөн зуун жил өнгөрөөд өнөөх газрын ойролцоо ер бусын байгалийн үзэгдэл давтагдсан юм.

    Уг явдал 1974 оны хоёрдугаар сард болсон. Ока мөрний огцом эрэг урсгал уруудан гулсаж хөдөлсөн билээ. Уулнаас бул чулуу нүргэлэн бууж, модыг шүдэнз лугаа адил хугачиж байв. Аюулыг анх түрүүн тээврийн жолооч нар ажиглаж мэдсэн ажээ. Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй зам болох Москва Казаний засмал дээр хэдэн зуун мянган тонн чулуулаг асгарчээ. Хэдэн цагийн дараа ахиад л нурсан. Аз болоход хүний амь нас сүйдээгүй билээ. Байгалийн гамшгийн гэнэтийн шоглоомны хор уршгийг зайлуулах ажил бүтэн хагас гаруй сар үргэлжилсэн юм. Ажлыг удирдаж байсан инженерүүд алс хэт нь энд иймэрхүү явдал гаргахгүй байх талыг нь бас бодолцсон буюу. Ижил мөрний өндөр эрэг бүхий дунд биед орших Федоровка суурин өнгөрсөн зууны зуны нэг шөнө гэнэт мөрөн тийш гулсаж хөдөлсөн. Айж сандарсан хүмүүс байшингаасаа гарцгаажээ. Суурингийн хөрс яг л исгэсэн гурил лугаа адил хөөж, энд тэндгүй ан цав үүсэж, үгүй болж байсан билээ. Суурин гурван өдөр доошоо гулсаж, дал гаруй байшин бүрэн нуржээ. Тэр үед сүсэгтэн хүмүүс эл бүхэн далдын хүчнээс болж байна гэдэгт итгэж байжээ. Гэтэл тэр хүч нь ердөө л жирийн ус шүү дээ. Суурингийн доогуур орших усанд тэсвэртэй шаварлаг үе давхаргаар газрын гүний ус урсан ирж Ижил мөрөнд цутгах аж. Хэрэг явдлаас өмнө их бороо орсон тул усанд тэсвэртэй үе давхаргын дээр байрлах хөрсөнд чийг нэвчиж улмаар хүндэрчээ. Ингээд л хөрс яг л мөсөн уул гулсах мэт шавар бүхий гулгамтгай давхаргаар доошоо гулган нүүж эхэлсэн билээ.

    1966 онд Италид болсон их гулсалт нь багавтархан хот Агрижентын хэдэн мянган оршин суугчдад гай зовлон тарьсан юм. Цогчин дуганд байрлах орон нутгийн музейн сахиул хэрэг бишдсэнийг анх түрүүн ажиглажээ. Харсаар байтал дуганы доорх газар нүүж байгаа элс мэт гулсаж эхэлсэн гэнэ. Ингээд л маш аймшигтай юм болж, хамгийн түрүүнд эхнийх нь, дараа нь хоёр дахь нь, тэгээд гурав дахь нь гээд л байшингууд үргэлжлэн нурсаар… Төдөлгүй хамаг юм тодорхой болж, томоос том газар налуу даган далай руу гулсжээ. Хотын суугчид яарч, сууцаа орхин одсон. Ус дамжуулах хоолой гэмтэж, төмөр замын шугам жагсаалаас гарчээ. Мэргэжилтнүүд  хэрэг  явдлын  учрыг  магадлах  үеэрээ  дамчид байгалийн хүчинд тус хүргэсэн зохисгүй байдлыг тодруулжээ. Тэд хотын зүүн өмнөд хэсэгт орших гулсамхай газрыг зүгээр шахуу худалдаж аваад тэндээ эмх замбараагүйгээр олон давхар байшин барьсан байна. Ингээд газар хэтэрхий хүнд төмөр бетон хайрцгуудыг дааж чадалгүй, далай руу гулсаж нүүсэн юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...