Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Аурагаа харж сурмаар байна уу?

    Аура гэж чухам яг юү вэ? Аливаа амьд бөгөөд материаллаг биет өөрөөсөө энерги цацруулдаг, цацарсан энерги нь гэрлэн бүрхэвчийг үүсгэдэг ба энэ бүрхэвч нь  аура юм. Амьд зүйлүүдтэй харилцаанд орсон ямарч амьгүй биет амьдралын цэнэгийг өөртөө шингээж  мөн л аураг үүсгэдэг юм байна.

    Амьд амьтан бүхэн гэрлэн бүрхэвчийг харах увидастай боловч тэр нь харилцан адилгүй, хамгийн сонирхолтой нь хүмүүс бид нэг нэгнийхээ аураг харж чаддаг хэрнээ энэ гайхамшигт чадвараа төдийлэн ухаардаггүй бас мэдэрдэггүй. 1966 онд аугаа эрдэмтэн Ньютон нь хүн ба бусад амьтан адгуус өөрөөсөө эрч хүчний долгион ялгаруулдаг тухай таамаглал дэвшүүлж, хараа зүйн туршилтууд хийснээр аураг  анх харж чадсан аж. ХХ р зууны 30 аад оны сүүлээр оросын физикч Семен Кирлиан санамсаргүй тохиолдлоор фото зургаар гэрлэн бүрхэвчийг баримтжуулсан байна. Хүн гэдэг амьтан аурагийн хэмжээ, өнгө зэргийг ялган харж чадна гэдэг онолыг олон сэтгэл судлаач, физикч, биологч эрдэмтэд хамтын судалгаагаар нотолсон байх юм. Хүн төрлөхтөн дохио зангаа, хэл яриа үүсхээс өмнө аураг харж чадах увидасыг ихээр ашиглаж нэг нэгнийхээ бодол санааг ялгарч буй гэрлэн  цацрагаар танин мэддэг байсан гэх таамаглал бий. Түүнээс хойш бидний эртний өвөг дээдэс маань хэл яриагаар харилцаж сураад энэ авъяасаа ашиглахаа больсон. Хүүхдүүд бага насандаа энергийн бүрхэвчийг ялгаж чаддаг боловч ойлгож мэддэггүй учираас явандаа энэ нь анхаарлын хүрээнээс замхран алга болдог байх нь. Тиймээс аураг мэдрэх нь хүний төрөлхийн шинж чанар боловч бидний ухамсар энэ харааны мэдээллийг хэрэгцээгүй хэмээн үзэж хаалттай байлгадаг. Гэсэн хэдий ч дараахь хэдэн дасгалыг сурч, хэсэг хугацаанд бэлтгэл хийсний дараа ямарч хүн бусдын аураг ялгаж чадна.

    1. Өглөө эртхэн босоод гадаа гар. Хүний гэрлэн бүрхэвч харж сурмаар байгаа бол танд хамтрагч хэрэгтэй болно. Хамтрагчаа нарны эсрэг тэгшхэн газар зогсооно, ард талд нь ямарч барилга байшин, мод зэрэг байх ёсгүй. Тэгээд 10 15 метр холдоод тэр хүнээ сайн харж ажигла. Стерео зураг харж буйн адилаар та харааны голлолтыг өөрчилж чадвал тун удалгүй  биеийг нь тойрсон үл ялиг чичрэх тунгалаг шахуу туяаг харах болно. Хэт их ширтэж харахгүйгээр нүдний хажуу хараагаар харахыг хичээгээрэй, сэтгэл санаагаа төвлөрүүлж маш тайван байх хэрэгтэй.  Аяндаа тэр туяа улам тодорч та өнгө ялгаж эхэлнэ.
    2. Цагаан юм уу цайвар цул өнгөтэй ханны дагуу хамтрагчаа зогсоогоод өөрөө эсрэг ханны харалдаа очиж хар. Харааныхаа голлолтыг сарниулаад хэсэг харах шаардлагтай. Аажимдаа нөгөө хүний хүрээг тойрсон цагаан шаргал өнгөтэй гэрлэн давхрага харагдана. Сүүлдээ тэр давхрага өргөөшөө тэлж  бусад өнгө нь харагдах болно.

    Энэ хоёр дасгалыг байнга хийгээд байвал таны аураг харах чадвар улам хөгжиж, гэрлэн бүрхэвчийн цар хүрээ болон өнгийг нь төвөггүй ялгадаг болно. Хүмүүсийн гэрлэн бүрхэвч нь янз янзын тохиолдолд хэрхэн өөрчлөгдхийг судалж тогтмол үүн дээрээ ажиллаад байвал та гэрлэн бүрхэвчний онцлого шинж чанаруудыг  сайн танин мэдэх болно.

    Эрүүл мэнд нь доголдсон хүний аурад өөрчлөлт орж зарим хэсэг нь хөдөлгөөнгүй болчихдог бол саяхан гай тотгортой учирсан хүний гэрлэн давхрага нь гэмтэж урагддаг ажээ. Гэрлэн бүрхэвч дээр хар толбо тодорч байвал тухайн хүн хар хэл аманд өртсөн, хараалгасан эсвэл бузартсан гэсэг үг. Гүн бодолд орсон хүний толгой, мөр орчимын давхрага нь лугшиж өнгө нь цайрдаг. Сайн аура хүний арьсанд нягт наалдсан, эзэлхүүн нь тод харагддаг байхад муу аура нимгэн, тасалдсан эвсэл  давхрага дотор нь юм хөдөлж байгаа юм шиг харагддаг байх нээ. Давхрага нимгэрсэн үед тэр хүнтэй ямар нэгэн таагүй явдал тохиолддог гэх мэтээр аурагаар тухайн хүний ааш араншин, өнгөрсөн болон болох явдалуудыг таамаглаж  болно.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×