Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Астрал аяллын ашиг тус

    Адал Явдал Дүүрэн Амьдрал – Хүссэн цагтаа Дуртай Газруудаараа аялан Бүх Зүйлийг Мэдрэх

     

    Индиана Жонес, Булш Ухагч зэрэг кинон дээр гардаг шиг та өөрийн астрал биеэр эртний соёл, асурын ертөнц, холхи ирээдүйгээр аялах боломжтой болно.

    • Цаг хугацааны хуулиас гажин өнгөрсөн, ирээдүйн хүссэн үе мөчид очно. Гизагийн пирамид хэрхэн баригдсаныг харах буюу 3000 онд ямар шинэ технологи төрөхийг мэдэж болно.
    • Татах хүчнээс чөлөөлөгдөнө. Чөлөөтэй доош унаж, Эверестийн оргилд хөөрөн гарч, хоосон огторгуйд хөвөн дүүлэх буюу өөр хүссэн бүхнээ хийнэ.
    • Тэнгэр огторгуйд Суперменээс ч илүү өндөрт, илүү хурдан ниснэ.
    • Ямар ч газар нэн даруй очно. Хүссэн даруйдаа очих нь астрал аяллын хамгийн энгийн болоод сайхан үйл явдал юм. Онгоцны буудал дээр дугаарлан зогсох буюу аялалд явахаар мөнгөө хураах шаардлагагүй болно.
    • Хана нэвтлэн алхаж эртний байгууламжуудыг үзэн, физикийн хуулийг зөрчдөг болно.
    • Асурын ертөнцүүдэд зочилж ер бусын амьтад, үзэсгэлэнтэй байгалийн бүтэц, гаж сонин ургамал цэцэгсийг үзнэ.
    • Астрал секс хийх.

    Бодит Ертөнцийг Өөрөөр Мэдэрснээр 3 Хэмжээст Ертөнцөд Хүссэнээрээ Амьдарч Сурах

    • Өөрийгөө өндөр түвшинд ухааран ойлгосноор амьдралын зорилго, жинхэнэ утга учрыг ухаарах болно.
    • Нас барсан найз нөхөд, гэр бүлийнхэн дээрээ зочилж, цагийг хамт өнгөрөөн тэднийгээ аз жаргалтай, сайхан амьдарч байгааг мэдэж авна.
    • Үхэл, нислэг болон бусад айдсуудаас сална.
    • Астрал аялал хийхэд шаардлагатай бүтээлч төсөөллийг сурснаар зорилгодоо хялбар бөгөөд хурдан хүрэх болно.
    • Далд мэдрэхүгээ хөгжүүлснээр өөрийгөө болон дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.
    • Асурын ертөнцүүд дахь Акашийн Товчооныг үзэснээр 3 хэмжээст ертөнцөд ирээдүйг таамаглаж болно.

    Астрал аяллын тусламжтайгаар хэмжээ хязгааргүй эрх чөлөөт мэдрэмжийг мэдэрснээр 3 хэмжээст ертөнцийн амьдралын чанар дээшилдэг байна. Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайтар төсөөлж сурах нь амжилтанд хүрэх нууц юм. Айдсаас салан, хүссэнээрээ амьдарч байгаагаар өөрийгөө төсөөлөөд үзэхэд л астрал аялал гайхалтай санагдана. Энэ бүгдийг сурахын тулд мэргэжлийн зөвөлгөө, удирдлага хэрэгтэй.

     

    Гэгээрэл, Өөрчлөлт

    Астрал аялагч болсноор та ихэнх хүн хэзээ ч мэдрэхгүй тэр зүйлстэй учирч, харж, мэдэрч үзэснээр ойлголтын түвшин дээшлэн сөрөг энерги хамгийн бага хэмжээнд хүрснээр хүн өөрөөсөө илүү агуу нэгэн зүйлийн талаар ухаарах болно.

    Энэ үйл явдал таны сүнсийг өөрчилж, оюун санааны бодит боломжийг нээн, амьдралын агуу утга учир, дээд оюун ухаан, Ертөнцийг ухаарах боломж олгодог.

    Таны зүрх гэрэл, хайраар дүүрч, та амар амгаланг бүрэн дүүрэн мэдэрснээр  хүмүүсийг өөртөө татах амар тайван байдал, өөртөө итгэх итгэл танаас цацрах болно.

    Эх сурвалж: keytosecret

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×