Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Анхны сансарын нисгэгчийн сүүлчийн захидал

    Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа сансарт ниссэн хүн бол ОХУ н сансарын нисгэгч Юрий Гагарин билээ.
    Тэрээр одоог хүртэл бидний сонирхдог сэдвийн нэг болох "Юрий Гагарин амьд уу эсвэл..." гэсэн асуултын эзэн. Түүний тухай маш олон үлгэр домог гэлтэй зүйлс цувран гарсан ч гагцхүү түүний амьд эсэхийг тэр л хэн ч таашгүй.

    Yuri-Gagarin-famil_1869835c.jpg.5cfa4a709169b9aa9c4cf6998297482a.jpg

    Юрий Гагарин гэр бүлийн хамт



    Анхны нислэгийнхээ 2 хоногийн өмнө Юрий Гагарин эхнэр хүүхдэдээ захидал бичсэн байна. Тэрээр энэ нислэгийг нэлээд аюултай зүйл болохыг мэдэж байсан юм.

    Ингээд захидалдаа:

     

    Хайрт Валя, Лена, Галя нар минь ээ!

    Надад тохиосoн жаргалтай мөчүүдийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөр Сансрын нисгэгчдийн холбоо намайг хамгийн анхны сансрын нисгэгч болох  боломжийг олгосон юм. Хайрт та нарыгаа надтай хамт баяр баясгалантай байгаасай хэмээн хүсэж байна. Энгийн нэгэн иргэнд энэ боломж олдсонд би маш их баярлаж байна.
     

    Үүнээс илүү сайхан мөрөөдөл гэж юу байхав. Энэ бол түүх, энэ бол шинэ зуун. Нэг хоногийн дараа би ниснэ. Энэ үед та нар өөр өөрсдийнхөө зүйлийг хийгээд л байж болох болно. Надад маш том хариуцлагыг ноогдуулсан юм. Яг энэ мөчид та нартайгаа баяр баяслаа хуваалцаж ярилцахыг хүссэн ч та нар минь надаас хол байна. Гэхдээ сэтгэл зүрхээрээ бид үргэлж хамт байх болно.
    Техникт би бүрэн итгэж байна. Тэр яагаад ч эвдэрч, гэмтэх ёсгүй. Зарим тохиолдолд хүн санаандггүй тохиолдлоор унаж бэртэх үе байдаг шүү дээ. Сансарт ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Хэрвээ ямарваа нэгэн зүйл тохиолдвол хайрт хань Валя минь битгий гуниж, гашуудаарай гэж чамаасаа гуйя. Амьдрал дээр өнөөдөр амьд байсан ч маргааш машинд дайруулсан байхыг үгүйсгэхгүй. Хайрт охидуудыгаа хайрлаж, хамгаалж яваарай. Тэднийгээ өсгөхдөө бүхнийг хийж чаддаг, авъяаслаг, чадварлаг охид болгож өсгөөрэй. Коммунизмд нөлөөлөхүйц чадвартай охид болгоорой. Харин үүнд чамд төр туслах болно. Хувийн амьдралаа өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар зохиогоорой. Энэ тал дээр надад хэлэх үг алга. Яагаад ч юм миний захиа ихэд гунигтай болоод байх чинь. Би үүнд итгэхгүй л байна. Чамд энэ захиаг унших боломж олдохгүй гэж найдаж байгаа бөгөөд харин би сул дорой зан гаргасандаа ичих болов уу гэж бодож байна. Гэхдээ ямарваа нэг зүйл тохиолдвол чи бүхнийг эхнээс нь дуустал нь мэдэх ёстой. Богино хугацаанд ч гэсэн би үнэнч, тустай амьдарч ирсэн. Бага байхдаа би В.П.Чкаловын нэгэн үгийг уншиж байсан юм. “Ямарваа нэгэн юмны ямагт анхных нь байгаарай” гэж... Тиймээс л би юм бүхний тэргүүн нь, анхных нь байхыг хүсэж, хичээж байна. Энэ нислэгийг төр, бидний хайрт эх орон, шинэ эрин зуунд зориулахаар шийдлээ. Хэд хоногийн дараа бид уулзаж дахин аз жаргалтай байх болно гэдэгтээ итгэлтэй байна.

     

    Валя минь миний эцэг эхийг битгий мартаарай. Боломжтой бол тэдэнд туслаж байгаарай. Миний өмнөөс тэдэнд мэнд хүргэж, тэдэнд юу ч хэлээгүйд уучлалт хүсээрэй. Ингээд захиагаа дуусгая даа. Баяртай, хайрт гэр бүлийнхэн минь. Та нартаа маш их хайртай, та нарыгаа чангаас чанга тэврэн үнсэе. 


    “Хайрт хань, эцэг Юра Гагарин. 1961.04.10”

     



    Валентина Ивановна энэ захиаг 7 жилийн дараа буюу 1968 оны 3 сарын 27 нд уншсан байна.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×