Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    АНУ -ын Тагнуулын төв газрын нууц туршилтууд

    Edward-Snowden-FOPF-2014.jpg.7de25ee9122abc7066a001c1b6f8ca7b.jpg

    Эдуард Сноуден

    Тусгай албадын лабораториудад иргэдэд харгис хэрцгий туршилтууд хийдэг талаарх цуу яриа Америкт аль эртнээс л гарсаар ирсэн. Тодруулбал Тагнуулын төв газрын “МК Ультра” нууц төслийн мэдээлэл задарсны дараа. Хэдэн жилийн туршид эрдэмтэд маш нууц, хориотой судалгаа хийсэн нь жинхэнэ дуулиан болж байлаа.

    Америкийн цэргүүд сэтгэлзүйн хувьд давхар шахалт дарамтанд ордог. Нэг талаас, эх орон нь Исламын орнууд, ОХУ, БНХАУ гэсэн АНУ ыг ялж, хүн амынх нь амар тайван амьдралыг бусниулах дайснуудын дунд оршдог. Нөгөө талаас байнгын хяналтанд байлгах гэсэн төр засаг, тусгай албадын зүгээс ирэх аюулгүй байдалд нь заналхийлсэн үйлдэл ёстой л нэг зовлон болдог гэхэд буруудахгүй.

    Эдуард Сноуден энэ бүхнийг илчлэн гаргасан ч яг үнэндээ гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм. Гадны тагнуул, тусгай албадынхнаас өөрсдийнхнөө хамгаалаад байж болох ч дотоодоосоо хэрхэн хамгаалах вэ? Ядахнаа л “алан хядах ажиллагаатай тэмцэх” нэрээр утасны яриа байнга чагначихдаг, үүнийг яах ч арга үгүй.

    Түүнээс гадна Америкийн тусгай албад оршин тогтнож ирсэн цагаасаа л хүмүүс дээр аймшигт туршилтууд явуулдаг гэж нэг бус удаа буруутгагдаж, улмаар элдвийн цуу ярианы эхлэл болж, тэр бүү хэл кино урлаг, утга зохиолд ч тусгалаа олсон нь хүн амын айдсыг улам нэмэгдүүлдэг. Америкчууд ийн айдас хүйдэст автах багагүй үндэслэл бий.

    93284541_360W.png.929dc8a18385705722e9aec292d493ba.png

    1974 онд “Нью Йорк Таймс”
    сэтгүүлд гарсан нийтлэл

    1974 онд “Нью Йорк Таймс” сэтгүүлд дуулиан шуугиан тарьсан, эрэн сурвалжилсан нийтлэл гарсан юм. Энэ нийтлэлээр нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн хэрцгий,  хамгийн нууцлаг төслүүдийг ил гаргажээ. Тодруулбал “МК Ультра” болон хүмүүсийн сэтгэц, хүний ухамсарт бүрэн хяналт тогтоох аргыг хайх хөтөлбөрийн тухай дэлгэсэн байж.

    Энэхүү төсөл 1950 иад оны эхэн үеэс жараад оны сүүл хүртэл үргэлжилжээ. Энэ хугацаанд хэдэн мянган хүн туршилтанд хамрагдаж, нэг хэсэг нь сэтгэцийн ноцтой өөрчлөлттэй болсон бол ихэнх нь амиа алдсан байна. Туршилтад хамрагдсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг нийтлэлийн гол үндэслэл байжээ. Үүний дараа АНУ ын Конгресст ТТГ ын хөтөлбөр хэрэгжиж байсан үеийн үйл ажиллагааг шалгах тусгай комисс байгуулагдсан байна. Түүнээс гадна Нельсон Рокфеллерийн тэргүүлсэн Ерөнхийлөгчийн комисс ч мөрдөн шалгалтанд оролцжээ.

    Гэвч ТТГ нийтэд дэлгэх боломжтой баримт бичгүүдийн ихэнхийг устгасан тул Засгийн газрын шалгалт багагүй хүндрэлтэй тулгарчээ. Гэхдээ үлдсэн баримт бичгүүдийг ч ил болгосонгүй. Засгийн газрын шалгалтын дүнгээр Америкийн тусгай албадыг засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хүний сэтгэцэд туршилт хийх явдлыг бүрэн хориглосон юм. Түүнээс гадна Америкийн ерөнхийлөгч амиа алдагсдын ар гэр болон хохирогчдоос уучлалт гуйн, нөхөн олговор олгож байлаа. Гэхдээ нэгэнт хохирсон сэтгэл санааг мөнгөөр нөхөж болно гэж үү? "МК ультра" хөтөлбөр хүний биеийг оёж, сэтгэлзүйг нь өөрчлөхийг оролдож байсан Иозеф Менгелегийн туршилтуудтай ижил байсан юм.

    Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ мэдээлэл Америкийн тусгай албадын гарт орж, тэд хүний биеийн хиймэл загварчлал гаргах арга бүтээхээр “шулуудсан” гэдэг. Нэг үгээр хэлбэл хүнийг зомби болгох арга хайж эхэлжээ. Үүний тулд хүмүүсийн ой санамжийг зориуд алдагдуулж, шинэ ой санамж суулгах хэрэгтэй байв. Үүний тулд туршилтанд орж буй хүмүүсийн нүд, чихийг таглан, дуу чимээ, үнэрээс тусгаарласан өрөөнд олон хоног байлгадаг байжээ.

    Хүн ийм камерт хэд хоноход ямар ч хор хохирол гарахгүй. Харин “МК Ультра” төслийн хүрээнд хүмүүсийг ийм байдалтай сар орчим, зарим тохиолдолд нөхцлийг нь өөрчлөн түүнээс ч удаан хугацаанд байлгадаг байжээ. Дараа нь хүний ухамсарт бат бөх суух ёстой нэг хэвийн кодолсон заавар өгдөг байж.

    Туршилтад орж буй хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлөхийг ажиглах үүднээс цахилгаан гүйдлийг хүний биед их цэнэгтэйгээр дамжуулдаг байжээ. Гэхдээ судалгааны гол чиглэл нь мансууруулах эм бэлдмэл байсан гэдэг. Туршилтыг химийн ухааны доктор Сидней Готтлиб ахалж байв. Тэрээр хүний зан байдал төдийгүй үзэл суртлыг өөрчлөх чадвартай эм бэлдмэл гаргаж авахыг зорьж байлаа.

    cia-lsd.jpg.9688b5251670ee83bdf1154703235fb4.jpg

    Судлаачид ЛСД бэлдмэлд ихээхэн найдвар тавьж байв. Энэ бэлдмэл хүний бие организмд хүчтэй нөлөө үзүүлэх галлюциногенуудаас ч ялгаатай байлаа. Анхандаа энэ бэлдмэлийг эрдэмтэд шизофрен судлахад өргөн ашиглаж байлаа. Мөн сэтгэл гутралыг эмчлэхэд ЛСД бэлдмэлийг ашигладаг байсан ч энэ нь Европ болон Америкийн залуусын дунд хар тамхи хэрэглэх өдөөлт болж байсан юм.

    Гэхдээ ТТГ ын судалгаа илүү аймшигтай туршилтууд байсан бөгөөд хүмүүст олон хоногийн турш мансууруулах бодис асар өндөр тунгаар өгч, сэтгэцийн тогтвортой байдлыг алдагдуулж байжээ. Туршилтанд орсон хүмүүс туршилтын зорилгын талаар ямар ч төсөөлөлгүй, хоригдлууд эсвэл сэтгэцийн эмнэлгийн өвчтнүүд, тэнэмэл хүмүүс байв.

    Portrait.jpg.fcb2f826669e3891670cef677d3ce04e.jpg

    Фрэнк Черч

    Конгрессийн комиссыг тэргүүлж байсан сенатын гишүүн Фрэнк Черч 1975 онд хийсэн мэдэгдэлдээ туршилтанд орсон хүмүүст ноцтой хор хохирол учруулсан гэж ТТГ ыг буруутгасан юм. Золиос болсон хүмүүсийн дунд биологич Фрэнк Олсон байсан гэдгийг онцолжээ. Фрэнк Олсон цонхоор үсэрч амиа алдсан бөгөөд задлан шинжилгээ хийхэд тэрбээр үнэн хэрэгтээ цонхоор унахаасаа өмнө толгойндоо хүнд гэмтэл авсныг олж тогтоосон байна.

    bs-md-frank-olson-lawsuit-20121208.jpg.bedebb601d674c55ca7d0f65a476477e.jpg

    Фрэнк Олсон

    Биологийн зэвсгийн шинжээч байсан тэрээр ТТГ тай хамтардаг судалгааны лабораторт ажилладаг байжээ. Фрэнк Олсон тусгай албадын аймшигт туршилтуудын гэрч болсон ч үүнд эргэлзэж ядсан тэрбээр ажлаасаа халагдах гэж байсныг гэр бүлийнхэн нь баталсан байна.

    "АНУ жар, далаад оны үед явуулж байсан колонийн дайны үеэр америкчууд цэргийн албан хаагчдынхаа байлдах эрмэлзлийг нэмэгдүүлэхийн тулд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлг өргөнөөр ашиглаж байсан. Сөргөлдөгч талынхаа армийг дарахын тулд өндөр давтамжит авиа хэрхэн нөлөөлөхийг судалж, хүнийг алсын зайнаас удирдах технологи гээд олон зүйл судалсан. Бид нарийн ширийнийг мэдэхгүй ч ийм туршилтууд явуулж байсан нь тодорхой” хэмээн ОХУ ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Александр Михайлов өгүүлж  байжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×