Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Амьд юм шиг байрнаасаа хөдөлж шилждэг чулуунуудын тухай

    Чулууд өөрсдөө хөдөлж чаддаг болов уу, ер нь. Үүнд итгэхэд үнэхээр хэцүүхэн. Тэгтэл дэлхийн янз янзын цэгт чулуунууд нэг байрнаас нөгөөд гаднын ямар нэг хараажийн үйлчлэлгүйгээр оньсого мэт шилжиж байрласан тохиолдлууд байнга тэмдэглэгдсэн байдаг билээ.

    САЛХИ ЯМАР Ч ХАМААГҮЙ АТАЛ…


    “Амьд” чулуунуудын хамгийн сэтгэлд хоногшим хувь ширхэгүүдийг “Үхлийн хөндий” хэмээх аймшигт нэртэй Калифорнийн үндэсний дархан цаазат газар үзэж болно. Эдгээр чулууд хатсан нуурын элсэн гадаргуу дээгүүр өөрсдөө л байраа сэлгэж байдаг. Хавар эрт юм уу, намар борооны улиралд тэд бүр ч “идэвхждэг”. Ийм үеүдээр олон зуун жуулчин чулуудын шилжилтийн тод гэрчлэл болох тэгш элсэн гадаргуун дээр багавтар чулуунууд болон бүр аварга том булнуудын олон тийш чиглэсэн эмх замбараагүй ул мөрүүдийг харж болдог юм. Байгалийн энэхүү гайхалтай үзэгдэл дээр түунийг анх нээсэн аль 1955 оноос л эрдэмтэд толгойгоо гашилгаж эхэлсэн ч Үхлийн Хөндий дэх   өөрөө   хөдөлдөг  чулуудыг   шинжлэх   ухаанчаар   тайлбарлах оролдогууд одоогоор амжилт авчраагүй л байна. Янз бүрийн таамаглалууд ч бий. Тэдгээрийн нэг нь чулуунууд ойр тойрны хад цохионоос унаж, гадаргын зах хүртэл өнхрөөд тэндээ бороо орохыг “хүлээдэг”. Бороо гадаргыг чийгшүүлж, гулгамтгай гөлгөр хальсаар хучна. Дараа нь салхи ажилдаа орж, чулуунуудыг байрнаас нь үлээж хөөнө гэж таамагласан байх юм.

    “Үхлийн хөндий” дэх өөрөө нүүсэн чулууны зураг
    Үүнийг Хэмпширийн их сургуулийн эрдэмтэд туршилтаар шалгах хүртэл гайхамшгийн иймэрхүү тайлбарлалт уламжлалт эрдэмтдийг удтал тайвшруулсаар иржээ. Хагас тонн хүнд үхэр чулууг “үлээж” хөдөлгөхөд дор хаяад 400 км/цагийн хүчтэй салхи шаардагдана шүү дээ. Харин ийм салхийг онолын хувьд хүлээлтгүй юм. Өөдрөг бодолтнууд шидэт газар Үхлийн хөндий рүү очиж, газрыг усаар бороо орох маягаар норгоод чулууг гараараа хөдөлгөх гээд үзэж дээ. Цул бул огтхон ч хөдөлсөнгүй. Борооны үр дүнд бүрэлддэг элсний доторх усан давхаргуудын үйлчлэл болон чулуунууд газрын царцсын бүтцийн /тектоника/ хүчний байж болох дэмжлэгтэйгээр чулууд байршлаа сольдог тухай таамнал ч хангалттай үнэмшилтэй биш юм.

    Ийм гайхам үзэгдэл ганц Калифорнид байдаг бус агаад Америкийн Рейстрейк нуур Үхлийн Хөндийн чулуунууд шиг нуурын ёроолоор нууцлаг хэлбэрээр нэгээс нөгөө чиглэлд шилжин байрладаг усан доорх хад байцаараа алдартай билээ. Тэдгээр нь шилжилт хөдөлгөөн болгоныхоо дараа 15 20 см урт гүн ул мөр ардаа үлдээдэг аж. Танхимын эрдэмтэд Үхлийн хөндийн чулуудын тохиолдол шиг хүчтэй салхи л бүхэнд “буруутай” гэж үзсээр байдаг бололтой. Гэхдээ Гемпширийн их сургуулийн геологич Жон Ридын үзэж буйгаар ямар ч салхи тийм аварга жинтэй хад байцыг байрнаас нь хөдөлгөж чадахгүй гэнэ. Ямар ч тохиолдолд Рейстрейк нуурын оньсого одоо хэр тайлагдаагүй л байна.

    МУУ СҮНСНҮҮДИЙГ БҮҮ УУРЛУУЛАГТУН!

    Уулын бэлийн чулууд нэг байрнаас нөгөөд шилжин байрладаг тухай түүхүүдээс Алатаугийн малчид хүүрнэх дуртай. Тэдний дээгүүр мөн нууцлан нисдэг объектууд байнга үзэгддэг гэнэ. Оросын өмнөдөд Ростовын уужим талд Цыган чулуу гулсан явдаг. Амур мужийн бөглүү булан, Болонь нуураас холгүйхэн Үхмэл чулуу гэж нэрлэгдэх тонн хагасын бөөрөнхий бул хэвтэж байдаг юм. Тэрхүү бул чулуу заримдаа нэг л байрандаа хөдлөлгүй хэдэн сараар байдаг ч зах хязгаараар аялсаар л явдаг аж. Бул чулуунд ойртохгүй, дотор нь амьдардаг муу сүнснүүдийг уурлуулахгүй байх нь дээр гэж үздэг нутгийн бүх эвенчүүд түүнд шүтэж мөргөдөг.


    Онгон шүтдэг өвөг дээдсийн өөр нэгэн чулуун шүтээн Переяславльд оршдог бөлгөө. Синь чулуу нь 12 тонн жинтэй ердийн мөсөн үхэр бул юм. Хэзээ нэгтээ тэр Плещевын нуурын хажуугийн Александровын уулын оргил дээр хэвтэж, тахилын хавтан шүтээн байсан гэнэ. Христосын шашин гарч ирмэгц “мерийн бурхан” хэмээн зарлаж, онцгой хориг цээр тавьжээ. Гэвч шинэхэн христосын шүтэгчид хорио цээрийг нэг их тоосонгүй, шүтээнрүүгээ тогтмол очиж мөргөдөг болсон байна. Эл тэнэг зуршлыг удаан тэвчээгүй үнэн алдартны сүсэгтнүүд Синь чулууг Александровын уулын оргилоос түлхэн унагаахаар шийдэцгээсэн аж. Үүнтэй холбогдуулан нэгэн домогт өгүүлснээр, тэр даруй ойролцоох Клещина хотхонд их түймэр дэгджээ. Гэвч үүнийг анхааралгүй гайт чулууг газарт булахаар болж дээ. Түүнийг газарт шилжүүлэх ажлыг Семеновын сүмийн даамал Ануфрия хариуцаж гүн худаг ухаад сүмийн ах дүүсийн тусламжтайгаар түүн рүү онгон шүтээнийг түлхэж унагасан байна. Үүний дараа Ануфрияг шууд аймшигт хумхаа өвчин дайрч, хэд хоногийн дараа тарчилсаар нүд аньсан аж. Харин Синь чулуу хэдэн жил болоод юу ч болоогүй мэт худгаас газар дээр гулсаад гарч ирсэн гэдэг! Бүхэл бүтэн зуун хагастай өнгөрөхөд чулууг ахиад л булахаар болжээ. Энэ удаа Духовын тосгон дахь хонхны дор 1788 оны өвлөөр бул чулууг Плещеевын нуурын мөсөн дээгүүр зөөх ажилд орсон байна. Ингээд агт морьдод хөллөсөн тусгай чарганууд дээр түүнийг шинэ оршуулгын газарт нь хүргэж явж дээ. Гэтэл мөс олон тонн хүнд ачааг даасангүй, Синь чулуу дөрвөн метр орчмын гүнд живжээ. Асуудал ингээд л шийдэгдсэн мэт болж. Гэвч тийм биш байжээ. 50 жил улирч, XIX зууны 40 өөд оны сүүлчээр Синь чулуу одоо хүртэл байгаа зүүн хойд эргээр дахиад л гараад ирсэн байна. Тэгэхдээ нэг байрандаа хэвтээд байдаггүй, нэг бол хажуулдан гулсаж, нөгөө бол газарт шигдэж, ахиад гарч ирээд байдаг аж. Түүн рүү хүмүүс одоо ч мөн л цувсаар, байгалийн гайхамшгийг сонирхсоор, бас сүсэглэж мөргөсөөр л байна. Өдгөө уг чулууны дөрөвний гурав нь намагт хөрсөнд шингэсэн ч гадарга дээр буй хэсгийг шүтсээр буй ажээ.

    ТҮВДИЙН БУЛ ЧУЛУУНД СИЗИФИЙН ХЭРЭГ БАЙХГҮЙ

    Англид үе үе 25 тонны жинтэй Артур хааны чулуу /дөрвөн метр урт, хоёр метр өргөн, 2,5 метр өндөр/ далайн эрэг рүү үе үе гулсан гарч ирдэг агаад нутгийн иргэд давстай ус ханатал уусан гэж үздэг байна. Өнөөдөр энэ нь Уэльсэд олон мянган жуулчдыг татах шүтээн болжээ. Хамгийн оньсого мэт “амьд” чулуудын нэг нь Түвдэд буддын нэгэн сүмийн ойролцоо оршдог юм. Тэр гулсаж мөлхдөг төдийгүй уул руу ч мацдаг аж. Тонн гаруй жинтэй байж шүү дээ. Ийм маягаар эл чулуу мянга гаруй жил аялж буй гэнэ. Тэгэхдээ чулуу хатуу тогтсон маршрутаар шилжин явдаг бөгөөд уулын 2560 метрийн өндөрт гарснаа доош буугаад тойргоор гороолдог байна. Чулуу өгсөн, уруудахад дунджаар 15 жил зарцуулагддаг. Харин 60 км урт тойрог маршрутанд 50 жилийг зардаг. Гайхамшгийг судалж буй мэргэжилтнүуд чулууны насыг ойролцоогоор 50 сая жил гэж тогтоожээ.

    Гэхдээ чулууд зөвхөн хөдөлж л чаддаг бас биш юм. Саяхан карелийн эрдэмтэд Карелийн Кенскийн дүүрэгт Чурумж голын орчмоос аль эртний домгуудад дурсагддаг “дуулдаг чулууг” олж илрүүлсэн байна. Энэ чулуу дуулахын хажуугаар ид шидийн болон эмчилгээний чанартай гэж нутгийнхан нь үздэг. Олон улсын мега шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Алексей Попов уг чулууг 5 6 мянган жилийн өмнө Карелийн нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний саамуудын шүтлэгийн объект байсан байж магад гэж үзжээ.

    Парапсихологич В.Заруцкийн тайлбар:

    Бид чулуудыг хатуу, хүйтэн, мөнхийн гэх субъектив шинж тэмдгүудээр нь амьд бус гэж үзсээр ирсэн. Уг чанартаа чулууд нь газар дэлхийн халуун цуст оршин суугчидтай бүрэн эсрэг, тэсрэг юм. Үүний сацуу олон улс орны судлаачид энэхүү амьд бус бүтээлүүдийн “амьд” байгалийн тухай нухацтай ярьцгаах боллоо. Чулуудын амьдралын шинэ шинэ оньсого мэт баримтууд энэ салбарын эрдэмтдийг ийм таамаглалд түлхсээр байгаа юм.


    Нэрт академич Ферсман чулууд амьд болох тухай цөөнгүй ярьдаг байсан. Эл саналыг эрдэмтэд ч дэмждэг. Тухайлбал, эрдэмтэн Альберт Боковниковын үзэж буйгаар чулууд сая сая жил амьдарч, нарны эрчим хүчээр тэжээгддэг ба регенерацын тусламжтайгаар өөрийн шархаа змчлэх,, “нахиалах” маягаар үржиж олшрох чадвартай байдаг гэнэ. Мөн амьдралын энэ хэлбэр нь зөвхөн амьдраад зогсохгүй “сэтгэл” болон хүний амьдрал, хувь заяанд тодорхой хэлбэрээр нөлөөлөх чадвартай гэсэн таамаглал ч бас байдаг.

    234461_batu-bergerak.jpg.836d987d00e8194786f3b9a83e192131.jpg5.jpg.a17b4373f4c343a247ed29b2b7aca508.jpgcd24982d89709932b61de3d24c26d8f7.jpg.32fef0a057e62565b2ad178699a68e14.jpgrocks2.jpg.4b6e925bb0786165d1b022885e31b47b.jpgsliding-stone-Racetrack-Playa-Death-Valley-12-25-2014-Cat-Connor-e1419616736341.jpg.f7c76a455307459ab55104955692e8c5.jpgstanbro-racetrack.thumb.jpg.79fadf862725f53fde69d0d7cf2dc8b1.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×