Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Амьд бурхан Итгэлт Хамба 75 жилийн турш газар доор булаатай байжээ

    Буриад улсад буй Итгэлт хамба хэмээх амьд бурханд очиж мөргөвөл буян ном арвижиж, ажил үйлс бүтэн, хийморь лундаа сэргэдэг хэмээн ярилцдаг бөгөөд манай улсаас ч олон хүн очиж мөргөдөг болоод удаж буй. Иймд Итгэлт хамбын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх нь зүйтэй билээ. Мөнх бусыг үзүүлсэн ч амьд

    ac29e13aec0de97c95cfee067a334e26.jpg.bbdd1099f97003654fac4bf680ce754f.jpg

    Итгэлт хамба

    Буддын шашны төдийгүй хүн төрөлхтний түүхэнд байгаагүй гоц узэгдэл Буриадад болсон. Эрдэмтэд хамба лам Итгэлийн бие хорвоогийн жам ёсоор өмхөрч ялзраагүйг нотоллоо. Газрын хөрсөнд 75 жил оршсон ламтан амьд гэдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрчээ. Хамба лам 1927 оны зургадугаар сарын 15 нд баясалгал үйлдэн, лянхуа суудлаар завилан сууж, өөрийн хойтохыг уншсаар нирваан дүрийг үзүүлжээ. Одоо хамба ламтан сүсэгтнүудийн шүтээн болж хувирсан юм. Түүнийг харсан өвчтөн эдгэж, хүсэл биелдэг хэмээн тэд итгэдэг. Буддын лам нар бясалгаж байхдаа бодитоор үхдэг, тэгснээр оршин буй ахуйгаас чөлөөлөгддөг байна. Тэд хэдэн арван жил бясалгаж сайхан бие нь амьд мэт хэвээр. Үүний бодит жишээ нь Итгэлт хамба лам. Тэр энэ амьдралаас явахын өмнө бясалгаж, биеэ цэвэрлэсэн тул нас барсны дараа ч хэвээр аж. Буриад ламыг олон комисс судалсан ч оршин буй шалтгаан, төлөвийг нь тодорхойлж чадаагүй. Бямба Доржиев лам багшийнхаа гэрээсэлсний дагуу анх 1955 онд шарилыг нь хөнджээ. Тэр хэдэн ламын хамт Итгэлт хамбын бунхныг нээхэд маш сайхан үнэр анхилж, бие нь огт өөрчлөгдөөгүй, хзвээр байв. Одоо ч улирал тутамд хамбын хувцасыг солиход нөгөө анхилуун үнэр үнэртдэг гэнэ. Тэд хувцасыг нь сольж бунханд нь буцаан таглажэз. Дараа нь 1973 онд мөн шалгасан. Тэгээд 2002 оны есдүгээр сард дахин нээж, Иволгийн дацанд авчирчээ. Мэс засалч Санжмятав Цэдашиев бол хамба ламын биеийг анх шинжилж судалсан эмч нарын нэг. Тэр “Би паталоганатомч эмч Юрий Тампонев, дотрын эмч Бат Будаев нарын хамт шинжилгзэ хийх хүсэлт тавьсан. Төр засаг, эрүул мэндийн яам ямар ч тайлбар хийгээгүй тул бид мэргэжлийн сонирхолдоо хөтлөгдсөн юм. Би шашин шүтдэггүй хүн, үзлэгийн дараа шоконд орсон” гэж ярьжээ. Хамба ламын хувцсыг бүрэн тайлж, судалжээ. “Суугаа байдалтай оиеийн арьс цайвар шар өнгөтэй. Эдүүдийн уян хатан байдал сайхан хадгалагдсан, арьсан доорх өөх тэмтрэгдэж байна. Генийн сүлжээ тод, цусны судсууд харагддаг. Үе мөчүуд бага зэрэг хөдөлгөөнтэй, бүр хурууны үеүд ч нугаларч, хөдөлдөг, Бэлгийн гадна тал сайн хадгалагдан үлдсэн. Гэдэс томорсон байгаа нь дотор эрхтнүүд бүрэнг гэрчилнэ. Өөрөөр хэлбэл энэ бие занданшуулсан шарил бус. Гэдэсний эдуүд зөөлөн, дарж үзэхэд буцаад хэвэндээ ордог. Толгойн үс, хөмсөг хар хэвээр. Шүд болон гар ба хөлийн хурууны хумс хэвэндээ. Чихний дэлбээ толгойд наалдсан, иймээс үхсэн бие бус. Анагаахын ба биологийн онолын үүднээс авч үзвэл энэ бие занданшуулсан шарил биш, гэвч жирийн ойлголтоор амьд гэж хэлэхэд хүндрэлтэй. Түуний бие бол зогсонги амьдрал. Амьдралын царцанги төлөв. Хэсэг зуур, эсвэл үүрд мөнх ч байж магад”. Нэг үгээр хэлбзл ламтныг үхсэн гэх ганц ч шинж алга. Тэгэхээр тэр амьд аж. Шилэн бунханд залсны дараа хөлөрч, агаарын хэм хоёроор нэмэгджээ. Уургийн бүтэц хэвийн, ямар ч химийн элемент түүнд байхгүй гэнэ. Цус нь шингэн бус царцмаг маягийн. Хамба лам 41 кг жинтэй, үе үе жин нь нэг кг аар буурах буюу нэмэгддэг. Итгэлт хамбын тархи ажилласаар байгаа бололтой. Нэгэн алдартай бариач түүний тархины пульсыг мэдэрсэн гэнэ. Амьд хүний тархины тал бөмбөлгөөс минутанд 3 4 удаа “цалгиа” мэдрэгддэг, харин түүнийх минутанд нэг. Тэр ч бүү хэл гар нь бүлээн бөгөөд хөлсийг нь арчихад нүдээ нээсэн гэж сүсэгтнүүд ярьдаг.

    Хамба лам нууран дээгүүр морьтойгоо давхидаг байв

    inside_body.jpg.f21e1b2bc5bb2428da42f7ce26f15fbf.jpg

    Итгэлт хамба

    Итгэлт хамба нэг удаа морь унаад Цагаан нууран /одоо Сульфат/ дээгүүр яг замаар явж буй мэт давхисан тухай цагдаагийн илтгэлд тэмдэглэгджээ. Тэр далдын увидастай, орон зайд хоромхон зуур шилжих чадвартай байв. Түүний араас хаалга дөнгөж хаагдмагц тэр дороо л хаалгаас километрийн цаана очин цэг болж хувирдаг байжээ. “Хамба ламтан бүх үзэгдлийн агуу бодит, хоосон чанарт шилжсэн” гэж Буддын лам нар үздэг. Хэн ч түүн шиг хоосон чанарт хүрсэн аргыг эзэмшиж чадаагүй. Буриадын шашны одоогийн тэргүүн хамба лам Аюушеев “Хэрэв би үүнийг хэрхэн хийдгийг мэдсэн бол энэ зовлонт хорвоог аль хэдийн орхих байсан” гэж хэлсэн удаатай. Энэтхэгийн лам Жамба Сандэп “Итгэлт хамба лам одоо ч бясалгадаг” гэж итгэдэг. Буддын түүхэнд ийм тохиолдлууд бий. Йогууд, төвд лам нар хорвоогоос тусгаарлагдан, чулуун нүхэнд хав харанхуйд даяанчилдаг. Эхний удаа гурван жил, гурван сар, гурван едөр нүхэнд суухдаа хоногт нэг удаа хоол иднэ. Буцаж ирээд тун удалгүй буцаад явдаг, тэгэхдээ насан эцэслэтлээ даяанчилдаг. Гэтэл Итгэлт хамбад 75 жилийн турш хэн ч хоол өгөөгүй. Тэр өөрөө лам нарыг хоморголон устгахын өмнөхөн “Тэд намайг барьж чадахгүй” гээд явчихсан. Тэр их хэлмэгдүүлэлтийг үзээгүй, сүм дацанг нь нураан газартай тэгшилж, шашин шүтлэгийг нь гутаан доромжлохыг хараагүй. Гэхдээ тэр ийм юм болно гэж мэдэж байжээ. Итгэлт хамба самуун үе, цөвүүн цаг ирэхийг мэдээд биеэ хойч үедээ хадгалж үлдээжээ. Тэр хэрэгтэй үед хорвоод буцаж ирэн, хүмүүсийг зовлон шаналалаас аварч байна. Лам нарын үзэж буйгаар Итгэлт хамба одоо ч амьд бүхэнд буйн хишгээ хайрлаж, асар их ашиг тус өгч байна. Тэр зовлонгоос ангижруулж, буянтай төрлөө олоход амьд бүхэнд тусалж, ингэснээр энэ дэлхийн кармыг бүхэлд нь цэвэрлэж байгаа аж. Амьд бүхэн хэзээ нэгэн цагт үнс чандруу болж, ялзарч илжрэх ёстой. Гэтэл Итгэлт хамба байгалийн, физиологийн ба физикийн бүхий л хуулийг зөрчжээ. Академич Э.Н.Дробицкий “Итгэлт хамба бол Бүтээгч” гэж хзлсэн. Йогуудын амьдрал бидний бодож буй шиг тийм ч уйтгартай, утгагүй, ашиггүй бус гэнэ. Бодол санаа буюу энергийн долгионыг нягтруулан төвлөрүүлэхэд материаллаг болдог аж. Чиглүүлсэн, хэсэгчлэн төвлөрүүлсэн бодол санаа эд юмсыг хөдөлгөх телепати хэрэгсэл болж хувирдаг ба түүний ачаар зарим хүн зайнаас тодорхой үйлдэл, хөдөлгеөн хийх чадвар эзэмшдэг. Гэхдээ энэ нь Буддын шашны дээд оргил бус. Иволгин дацны хамба лам Дагва Очиров “Итгэлт хамба бол Буддын шашны дээд туйл, хоосон чанарыг төгс эзэмшсэн” гэжээ. Ямар ч гэсэн Итгэлт хамбын адил, олон жилийн дараа нөгөө ертөнцеөс буцаж амьдарсан нэг ч хүн хорвоод байхгүй. Одоо түүний биеийг өрөөний хэмд хадгалдаг ч муудаагүй, үнэр ч байхгүй. Органик эдүүд, эсүүд нь амьд хүнийх шиг хэвээр. Мөргөлчид Итгэлт хамбын дэргэд байхад яг амьд хүн шиг бүлээн мэдрэмж төрдөг гэдэг ба зарим өвчтөн “Амьд бурхан миний биед хүрсэн” гэдэг. XII Бандид Дашдорж Итгэлт хамба лам 1852 онд Улзын довд төржээ. Тэр бол агуу гэгээрүүлэгч, анагаагч бөгөөд буддын шашны 50 гаруй ном, бүтээл туурвижээ. Тэр хоосон чанарт яаж шилжих тухай тайлбарлаж, ер бусын увидас хэрхэн эзэмшихийг бичиж үлдээсэн юм. Тэр эцэг эхгүй өссөн байна. Таван настайдаа Батбазарын хонь хариулж, үхрийн баасанд хөлөө дулаацуулж явахдаа тэр Төвдөд очиж сурна гэж ярьдаг байсан ба эзэгтэйдээ “Намайг хамба лам болоход та ирж мөргөнө” гэжээ. Эзэгтэй ихэд уурлаж “Ноорхой, ядуу амьтан чи яаж хамба болох юм. Би чамд хэзээ ч мөргөхгүй” гэж харааж зүхэж байсан гэдэг. Гэвч олон жилийн дараа эмгэн болсон хойноо ирж адис хүртэж байжзэ. Хамба ламтан хошигнох дуртай хүн байв. Шавь нараа том том боть сугавчлан ирэхэд “Та нарын хүсэл дэндүү их. Ийм ботийг хараад залхуу минь хүрч байна. Та нар гавж байж ийм олон номыг яах гэж авч явдаг юм” гэдэг байсан бөгөөд харин 30 40 хуудастай ном авчирвал маш таашаан, хэдэн цагийн турш зааж, тайлбарладаг байжээ. Тэр бол маш хүнд үе байсан. Оросын Цагаан хаан буриад түмнийг Христосын шашинд оруулах том төлөвлөгөө гаргаж, маш хатуу чанд мөрддөг байлаа. Тэр ч бүү хэл Монгол, Төвдөөс ном авчрахыг хориглон, дагаар орогсдыг 25 рублиэр шагнаж байсан. Энэ нь тухайн үед их мөнгө байв. Итгэлт хамбын хувьд 75, 12 гэсэн тоо маш чухал. Буриадын анхны хамба лам Заяев 1702 онд мэндэлжээ. Тэр 75 наслаад 1777 онд бурхан болохын өмнө “Би буцаж ирнэ” гэжээ. Яг 75 жилийн дараа төрсөн Итгэлт 12 р хамба лам болов. Итгэлт хамба бас 75 нас сүүдэр зооглож, “Би 75 жилийн дараа ирнэ” гээд бурхан болсон. Яг 75 жилийн дараа түүний мөнх биеийг газрын хөрснөөс гарган залсан билээ. Хүн өөрийгөө төгөлдөржүүлэн хөгжүүлбэл ер бусын өндөрлөгт хүрдэг аж. Зөвхөн агуу багш нар л амьдралаас явахдаа бясалгалын дээд хэлбэр самадхид орж, биеэ маш сайн цэвэрлэж, махан биеийн ажиллагааг зогсоох чадвартай. Харахад үхсэн мэт, гэвч нарийн бие нь амьд тул бие муудаж, ялзрахгүй. Учир нь биеэ ухамсрын хяналтанд байлгадаг. Ийм шидтэнгүүд нэг бол шавь нараараа хамгаалуулж, эсвэл аглаг газар далдын хүчний хамгаалалтанд оршдог гэнэ. Итгэлт хамба Буддын сургаалийн агуу хүчийг нотлон, эргэлзэгчдийг дагаар оруулж, шашингүйн үзэлтнүүдэд юм бодогдуулж байна. Хүний бие мөнх цэвдэгт, мөн зарим төрлийн хөрсөнд, эсвэл занданшуулахад хадгалагддаг ч хэрэв хүчилтөрөгч нэвтэрвэл үхсэн эдүүд хэдхэн цагийн дотор ялзарч мууддаг. Гэтэл Итгэлт хамбыг хэдэн удаа гаргаж, буцаан хуш модон бунханд нь залж байсан билээ. Тэгэхээр Итгэлт хамба өөрийгөө анабиозод оруулсан бололтой. Тэр үхээгүй, өөр байдалд байгаа. Тэрээр йогуудын ярьдгаар “хөнгөн амьсгааг” /хэдэн арван жилээр үргэлжилдэг/ ашигладаг байх. Ийм хүмүүс мэдээллийн орон зай буюу Хоосон чанартай мөнхөд холбоотой бөгөөд үхдэггүй. Харин бие ба оюуны хувьд манай ертөнцөд хамаардаг. Нэг ёсны резонатор. Тэд транст орж, мэдээллийн нэгдсэн орон зайд очиж, сансрыг ухаарах хэмжээнд хүрчээ. Итгэлт хамба “Амьд буцаж ирнэ” гэж шавь нартаа амласан, түүндээ ч хүрсэн. Тэр 1927 оны 6 р сарын 15 нд шавь нараа цуглуулж, завилан сууснаа “Хойтохыг минь унш. Тэгээд над дээр 30 жилийн дараа ирж, миний биеийг хараарай. Харин 75 жилийн дараа би та нартаа эргэн ирнэ” гэв. Шавь нар нь “Таныг амьд байхад бид яаж унших юм” гэж гайхав. Харин Итгэлт хамба өөрөө эхлэн уншихад шавь нар нь дагажээ. Хамба хэсэг хугацааны дараа  амьсгалахаа болиход  бясалгалын нууцыг мэддэг том лам нар ч гайхав. 1955 онд түүний бунхныг нээхэд бие нь огт муудаагүй байсан. Оросын эрдэмтэд Итгэлт хамбын биеийг хушин бунхнаас гаргасны дараа өөрчлөгдөж эхэлсэн гэж мэдэгдлээ. Хүн үхэхэд биеийн чийг огцом алдагддаг. Хамбыг хайрцагнаас !арган, шилэн бунханд залсны дараа гэнэт хөлөрч, чийг даасан. Үүнийг оросууд “Агуу багш үнэхээр яваад өглөө. Түүнийг хушин бунхнаас гаргахад амьд байсан. Тэрээр еөрийгөө зориудаар анабиозод оруулж, оюуны хязгааргүй хүчийг нотоллоо. Итгэлт хамба амласан хугацаагаа хүртэл амьд байсан. Тэгэхээр 75 жилийн турш амьд хүн шороонд булаастай байсан” гэж үзэж байна. Гэвч олон сүсэгтэн үүнтэй санал нийлэхгүй байгаа ба Итгэлт хамбыг одоо ч амьд гэж итгэдэг. Итгэлт хамба өөрийн улсад болох мянган жилийн үйл явдал, өөрчлөлтийг зөгнөж, өөрийн биеэ золиослон, илгээмж болгосон. Хүн төрөлхтөн энэ гайхамшигтай, гоц үзэгдлийг алдах эрхгүй. Дэлхийн эрдэмтэд одоо сүм дацнаар явж, Буддын лам нарын бясалгаж буй пакадмал, алтадмал хөшөө, баримлуудыг шалгаж үзэж, юмыг яаж мэдэхэв трансад орсон амьд хүмүүс байж магадгүй гэж чайдаж байна. XXIV Дамба Аюушеев хамба “Цаг хугацаа, засаг төрөөс шашин шүтлэг хамаардаггүйг Итгэлт хамба баталсан” гэж мэдэгдлээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×