Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Амьдаараа чөтгөр болон хувирсан хүмүүс

    Эрт дээр цагт зарим хүмүүсийг, хүний дүрд хувилсан чөтгөр шулам хэмээн тамлаж цаазалдаг байжээ. Яг тийм юм байдаг эсэхийг хэлж мэдэхгүй боловч зарим нэг алуурчдын амьдрал, тэдний уйлдсэн хэргийг харахад ийм хүмүүс байж болох мэт өөрийн эрхгүй санагддаг билээ.

    5a63db796f013_16334_700x1129(1).jpg.7f237b2bf6a912fcf4f4d0221213e954.jpg

    Жиль де Раис

    Дундад зууны үед Францад Жиль де Раис гэгч нэгэн тайж байсан бөгөөд тэр өөрийн шилтгээнд гэмгүй номхон олон зуун хүүхдийг тамлан хороосон гэдэг. Тэрбээр 300 гаруй хүүхдийн махыг идсэн махчин аж. Франц. 1432 он, 7 сар, Бретань мужид нар хайр найргүй шарна. 12 настай навсгар хувцастай хүү Магекань цайзны үүдэнд ирэв. Тэр 10 км алс оршдог тосгоноос нэгэн бичиг авчирчээ. Хаалга тогшихдоо тэр хүү намайг юугаар шагнах бол гэж бодож байв. Нэг зарц түүнийг удирдаж цамхгийн хойд өрөөнд авчирав. Том царсан хаалга онгойн “Ашгүй чи ирэв уу, нааш ир” гэсэн тод дуу сонстов. Том ноёноос сүрдсэн хүү зугатах юмсан гэж бодов. Гэвч чичирсэн гараар түүнд бичгийг өгч: “Сэр, де Раис, танд шинэ мэдээ авчирлаа” гэв. Жиль де Раисын нүдэнд хүйтэн гэрэл гялалзан: “Хувцсаа тайл. Чамайг надад хэрэгтэй үгүйг үзье” гэхэд айсан хүүхэд тамтагаа тайлах гэж удахад тэр хурц илдээр чичин: “Чи миний хэлснийг ойлгохгүй байна уу? Хувцсаа тайл!” гэж зандарлаа. 3 цагийн дараа цусны амтанд ихэд согтсон Раис сандалд тухлан зарцаа дуудаж”3амд гар” гэж тушаалаа. Сэглэгдсэн хүүхдийн цогцосыг зарц авч гарахад Раис бүүвэйн дууг аялсаар үлдлээ. Шавийнхаа төлөө санаа зовсон ламтан Жулиацци цайзад очиход өөдөөс нь “Энд тэр хүүхэд чинь алга” гэлээ. Маргааш нь 9 настай нэг хүүхэд цайзаас буцаж ирсэнгүй. Энэ өдрөөс эхлэн энэ ноёны зарц нар өдөрт нэг хүүхэд цайзад авчирдаг болжээ. Хүүхдийг мөчлөж толгойг нь аван иддэг Раис бузар хүслээ хангадаг байжээ. Олон түмэн дургүйцэн байсан боловч язгууртан, хязгааргүй баян хүнийг яаж ч чадахгүй байв. Гэвч 8 жилийн дараа энэ цуст үйл ажиллагаа зогссон юм. Бретаний герцог энэ явдлыг сонсоод мөрден байцаах ажил явуулжээ. Энэ нь батлагдсан учир Раисыг хоёр зарцынх нь хамт баривчилжээ. “Яагаад та ингэдэг байсан бэ?” гэсэн асуултанд тэрээр: “Би их уйддаг байсан. Сайн хооллосны дараа ахиад өөр юм хүсдэг байлаа. Би гэмшиж байна. Эцэг эхэд нь миний харамслыг илэрхийлээрэй” гэжээ. Иргэний болон 300 гаруй хүүхэд алсан түүнийг дүүжлэн алахаар ял сонсгожээ. Түүнийг 1440 оны 10 сарын 5 нд Нат хотын дарь эхийн сүмийн талбайд амьдаар нь шатаан цаазалжээ. Үүний дараа Румынд цус сорогч Дракула гүн, Унгарт олон зуун тариачин эмэгтэйчүүдийг алсан Элизабет Батори гүнж зэрэг хэд хэдэн аймшигт алуурчид төрсөөр 20 р зуунтай золгов.

    Гэвч хорьдугаар зууны алуурчдын дэргэд дээрх алуурчид харгис хатуу авираараа юу ч биш мэт санагдана. Энэ бүхнээс үүдэн хорьдугаар зууны хүмүүс улам харгис ширүүн болоо юу гэж эрхгүй бодогдох болжээ.

    1948 1963 оны хооронд Колумбын алуурчин Теофило Рохас янз бүрийн мэдээгээр 592 оос 3500 хүртэл хүн алсан тухай мэдээ бий. Өөр нэгэн Колумб эр Алонсо Лопес 1973 1980 оны хооронд насанд хүрээгүй 300 хүүхдийн амийг хороожээ. Түүний зааж өгсөн газруудаас 163 хүүхдийн булж нуусан цогцсыг ухаж гаргасан юм.


    Колумбын цуврал алуурчин Алонсо Лопес
    pedro-lopez-ppcorn2.jpg.9b43bdc32162cd41c398158ba7f9c105.jpg

    Английн цус сорогч Жон Хейг 1944 1950 оны хооронд 9 хүн алсан бол хуучин ЗХУ ын иргэн Чикатило 8 жилинй дотор 53 хүнийг хүчиндэн цаазалж, Москва хот орчимд морин заводод ажиллаж агсан аварга могой гэгдэх Головкин 1984 оноос баривчлагдах хүртлээ 11 жаалхүүг хүчиндэж тамлан хороожээ.


    Дэлхийд зартай цуврал алуурчин Чикатило

    andrei-chikatilo-ppcorn.thumb.jpg.c0e4904b703f3bffffadd2cf5aa0fd12.jpg
    Ийнхүү хүн төрөлхтнийг цочоосон хамгийн харгис цуврал аллага үйлдэгчид ХХ р зуунд төрсөн болохоор бидний амьдарч буй эрин зуунд яагаад алан хядагчид, тамлагчид олон тоогоор төрнө вэ гэсэн бодол хүн бүрт байдаг байх. Зарим нэгэн хүн яагаад ийм гаж донтон болж төрнө вэ? Энэ бүхэнд хариу байна уу? Сэтгэл судлаачид энэ алуурчдын сэтгэл санааны байдлыг ойлгох гэж хичээж. тэдэнтэй шоронд удаа дараа уулзаж, харилцан ярилцаж, тэднээр үхэхийнх нь өмнө сэтгэлийн үгийг нь бичүүлж авахыг хичээдэг байна. Энэ алуурчид хийсэн хэргийнхээ төлөө, өөрийнхөө тухай юу гэж ярьдгийг одоо сонирхъё.


    Хейг

    5a63dc70a29d6_johnhaighmugshot.jpg.edf4404a7ce9e44231df95fae0b56602.jpg


    Тэр дарамт шахалтын дор “Миний наминчлал” гэдэг богино хэмжээний дурсамжууд бичин үлдээсэн юм. Тэр шоронд цаазаар авахуулахаа хүлээн суухдаа энэ бүхнийг бичсэн билээ. Хүн алж, хоолойг нь огтлоод халуун цусыг нь сорон уудаг байсан жинхэнэ цус сорогчийн өөрийгөө хамгаалах гэж оролдсон эмгэнэлтэй, бас сэтгэл санаа хэвийн биш үедээ бичсэн дурсамж юм. Хейгийн анхны хохирогч нь сайн найз Уилъям Сван нь байлаа.

    Энэ явдал 1944 онд болжээ. “Намрын нэгэн үдэш би Свантай кафед таарсан юм. Тэр цэрэгт татагдахаас айж, түгшсэн байх бөгөөд нуугдмаар байна гэж надад үнэнээ ярив. Тэр цагаас хойш бид найзууд болж байнга уулзалдах болсон. Тэр эцэг эхтэйгээ намайг танилцуулсан юм. /Хожим нь би түүний эцэг эхийг ч алахаас өөр аргагүй болсон./ Нэгэн шөнө би түүнийг гэртээ урьж хонгилд байгуулсан засварын газраа үзүүлэхийг хүссэн юм. Тэр тэнэг надтай хамт явж билээ. Би түүнийг хутгаар аллуу, төмөр хоолойгоор цохилуу одоо санахгүй байна. Дараа нь тонгоргоор хоолойг нь огтлов. Эхлээд би аяганд цусыг нь юүлж уух гэж оролдсон боловч их эвгүй байв. Яаж юүлэхээ ч мэдэхгуй байлаа. Би түүний биеийг угаагуур дамнуулан хэвтүүлээд хоолойноос нь гарах цусыг шилэн аяганд юулэх гэж оролдов. Эцэст нь би энэ бодлоо орхиод цусыг шууд шархнаас нь сорж эхлэхэд гүн таашаал авч билээ. Буруу юм хийлээ гэх ч юм уу бусад бодол надад огт байгаагүй. Дараа нь унтахаар явсан. Түүний дурсамжийг уншихад тэр хийсэн хэргээ тоочин бичихээс биш өөрөө түүндээ гэмших юм уу санаа зовж байгаа шинж огт алга. Тэр өөрийнхөө тухай бус гадны хүний хийсэн хэргийг тоочин бичиж байгаа мэт. Түүний аймшигт хэргээ нэг нэгэнгүй бичсэн нь бус, харин хүний гэхээр сэтгэлийн ямар ч хөдлөлгүй бичсэн тэр байдал нь гайхахад хүргэнэ. Тэр ямар нэгэн хэрэг үйлдэж байгаа хүний хажуугаар гарахдаа хальт харсан хүн шиг тоочин бичжээ. “Би бол зөвхөн өөрийн биеийн үйлдлийн гэрч юм” гэж тэр бичсэн нь байж боломгүй зүйл юм. Хейг өөрийн гэмт хэрэг хийх болсон шалтгааныг загалмайд тэлэгдсэн Христ бурхан хэмэзн тайлбарласан байх ажээ. Тэлэгдсэн хүн түүнийг хар багаас нь зовоодог байсан гэнэ. Тэр сүмийн найрал дууны хамтлагт дуулдаг байсан бөгөөд Христ түүний зүүдэнд нэг бус удаа орж түүний ороолгуулж шархтсан биенээс нь цус урсгадаг байсан гэжээ. Цусны улаахан өнгө нэг бодлын айлгаж, нөгөө талаар улам даллан дууддаг байсан гэж тэр дурсжээ. Өөрөөр хэлбэл Хейгт цусанд тэмүүлэх хүслийг хөнлөнгөөс нялзааж, үүнд гар оролцсон хүн нь аврагч бурхан өөрөө байсан гэсэн үг ажээ. Эхлээд Хейг энэ тэмүүллийг даван туулах гэж оролдон шашны ёс суртахуунаар сэтгэлээ цэнэглэж бүр шашны номлогч болох гэж оролдож үзэв. Тэр 18 насандаа өөрийн анхны шашны өгүүллийг бичиж тэр нь “Хүний уналтын тухай” гэсэн нэрээр хэвлэгдсэн ажээ. 20 жилийн дараа хатагтай Дюраныг алахдаа Хейг “Би түүний шилэнд нь буудаж алав. Дараа нь хүзүүг нь огтлоод нэг аяга цус уусан. Тэр хүзүүндээ загалмай зүүдэг байлаа. Энэ загалмайг би газарт хаяж дэвслэхдээ дуусашгүй их таашаал авч байсан юм” гэж бичжээ. “Лондон хотыг бөмбөгдсөнөөс хойш бидэнд санаа тавигч, шударга үнэн бурханд би итгэхээ больсон юм. Би улаан загалмайн сувилагчтай хамт байлаа. Гэнэт агаарын түгшүүр хангинав. Сувилагч бид хоёр байраа эзлэхээр гадагш гарсан. Гэтэл бөмбөг исгэрэх аймшигт дууг сонсмогцоо би нүхэнд үсрэн орсон. Толгой дүйрсэн амьтан өндийж иртэл сувилагчийн тасархай толгой миний хөлний дэргэд өнхрөн ирэв. Дөнгөж саяхан надтай хамт байсан, хөгжилтзй, хөөрхөн бүсгүйн толгой байлаа. Бурхан яагаад ийм юм хийхэд саад болсонгүй вэ?” тэгээд би бурханд итгэхээ больж, амьдралд хорссондоо загалмайг дэвслэхдээ таашаал авдаг болсон гэжээ. Хейг үхдэлийг үзэж чаддаггүй байлаа. Хэрэв тасархай толгой түүний дургүйг хүргэдэг байсан бол хүхрийн хүчилтэй саванд устгадаг байсан хүурнүүд цус сорогчийн сэтгэлийг уяруулдаг байсан гэжээ. “Лааны тосон дүр тосонд хайлах мэт, Ричардын бие хүчилд ууслаа. Би том мод барьж түүнийг хутгахад залуугийн хүүр том домбон ёотон цайнд уусах мэт өнгө, хэлбэрээ аажмаар алдав.” … Би тайван, тэвчээртэй хутгасаар хүүрийг бүрэн уусгаж үгүй хийдэг байлаа… Эмх замбараагүй явдлаас шударга бус явдал ноёрхож байх нь дээр гэж би давтах дуртай.” Ийнхүү бурхан сайн юм огт үйлддэггүй мэт сурталчилж, түүний муу муухай үйл болгоны эх үүсвэр нь загалмайд хадагдсан Есүс гэж тайлбарласны дараа аллага үйлдсэнд тэр өөрөө ямар ч буруугүй, харин сайн муугийн тухай саналгүй хүн бүрийн хувь заяаг удирдаж байдаг ямар нэгэн дээд хүч энэ бүхэнд буруутай гэж дахин дахин батлан ярьж байлаа. Энэ байдлыг онцлон авч үзэх хэрэгтэй. Түүнийхээр бол хүн үйлдсэн хэргийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй, хүслээ ч гэсэн чадахгүй. Хүнд хүний ухаан гэж байхгүй. Дээд хүч л бүхнийг удирдах бөгөөд тэдэнд хүний сайн муу үйлд ялгалт салгал хийж санаа тавих ямар ч хэрэг үгүй ажээ. 1950 онд Лондоны энэхүү алуурчны тухай Би Би Си компани кино бүтээсэн байна. Тэр шооч байрын, сүрлэг эр байх бөгөөд түүний гар сүнстэй мэт харагдаж байв. Цус сорогч энэ алуурчинд ер нь хайрлаж хүндэлж явдаг амьд юм бий болов уу? Гэтэл байдаг ажээ. Лондоны алуурчин маань нохойд хэт хайртай байлаа. “Хендерсоны гэр бүлийг үгүй хийсний дараа би тэдний нохойг өөртөө авсан юм. Хожим энэ нохойг сохормогц би хамгийн сайн асрах газарт өгч билээ. Хэрэв хүн, нохой хоёрын аль нэгийг дайрч алах болвол би хүнийг нь дайрна” гэж тэр мэдүүлсэн байна.

    Харин одоо ЗХУ ын иргэн асан Чикатило гэмт хэргээ юу гэж тайлбарласныг сонирхъё. Сэтгэл зүйчид түүнийг эрүүл болохыг тогтоосон билээ. Сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй. Пушкиныг шүтэн бишрэгч, эхлээд багш, хожим нь хангамжийн хэлтсийн дарга хийж явсан, 20 р зууны хамгийн аймшигт алуурчин энэ эр 53 хүнийг яс, мах болтол нь тарчлаасан алуурчин. “Би бол цэвэрлэгч. Би нийгмийг бохир бузраас цэвэрлэж байсан юм” гэж тэр шүүх хурал дээр мэдэгдсэн байна. Түүнд тамлагдаж алуулсан хүмүусийн ихэнх нь тэнэмэл, орон гэргүй, хамаатан садангүй ганц бие хүмүүс байлаа. Тэд бохир заваан, шалиг самуун, мөнхийн согтуу хүмүүс байв. Гэхдээ Чикатилогийн алсан хамгийн анхны хүн нь гэм зэмгүй есхөн настай хүү байлаа. Чикатило автобусны буудал дээр түүнд дөхөж очжээ. Тэр хүүхдэд таалагдаж чаддаг байв. Тэр үед Чикатило хүүхэдтэй болохыг өөрөө хүсэж явсан бөгөөд эхнэр Фенечка нь жирэмсэн болмогцоо үр хөндүүлсэнд уурлаж, “Чи яаж амьд амьтныг алж чадав” хэмээн орилж байсан гэдэг. Саша хүүгийн цогцсыг Дон мөрний эргийн бутан дотроос олжээ. Хөөрхий хүү бөөн улаан мах болон хувирсан байлаа. Хүүг хүчиндсэний дараа, дур тачаалдаа мансуурсан Чикатило хутгаа гарган нүдийг нь сохолжээ. Ийнхүү Чикатило 8 жилийн урттай, 53 хүний амийг авсан аймшигт замдаа гарсан билээ. Эхний үед тэр алсан хүнээ тоолж тэмдэглэдэг байлаа. Тусгай дэвтэрт нэг бүдүүн зураас татна. Удалгүй энэ олон зураасандаа нүд нь эрээлжлэх болсон тул дэвтрээ усггасан байна. Хейг ч бас алсан хүнээ хүчилд уусгаж мөргүй болгодог байсан. Хейгийн нэгэн адил Чикатило араатан авирынхаа төлөө хариуцлага хүлээх ёсгүй гэж тооцдог ажээ. Түүний хорт санааны хөдөлгөгч хүчийг олох гэсэн шүүгчийн шургуу асуултанд тэр “Тэгмээр санагдаад, татагдаад болдоггүй байлаа. Би татгалзаж чадахгүй байсан” хэмээн хариулжээ. “Татгалзаад болдоггүй байсан’. Өнөөх Хейгийн “дээд хүчинд захирагддаг” гэдэгтэй адилхан байгаа биз? Дээд хүчийг эсэргүүцэх нь утга учиргүй, ашиггүй хэрэг гэнэ. Чикатилогийн дээр энэ Дээд хүч нь үнэхээр байж, түүнээр хар хэргээ үйлдүүлэн, емгөөлж хамгаалдаг байсан юм биш биз гэж зарим хүмүүс бодож байжээ. Хамгийн анх бүр 1984 онд тэр. сэргийлэхийнхний хараанд оржээ. Түүнээс хутга, цус болсон алчуур, хохирогчийг хүлсэнтэй төстэй уяаны тасархайг олжээ. Гэтэл… цусны шинжилгээ хийх явцад Чикатило 2 р бүлгийн цустай байтал цогцос дээр улдсэн үрийн шингэн 4 р бүлгийн цустай хүнийх байлаа. Тэгээд суллан тавьжээ. Юу болох нь энэ вэ? Ганцхан Чикатило цусны бүлгийн тухай Ландштейнерийн хуульд хамаагүй хүн болж таарав. Энэ бол тун онцгой маш ховор учирдаг тохиолдол юм. Цусны бүлэг, үрийн шингэнээс тогтоосон цусны бүлэг хоёр зөрөх явдал сая хүнд ганц таардаг атал яг л энэ аймшигт алуурчин ийм төрсөн нь гайхалтай. Хоёрдугаар бүлгийн цустай байж, 4 р бүлгийн цусны ул мөр орхино. Жинхэнэ чөтгөр шулам, сүнс сүг гэлтэй. Би тэдний өрөвдөлтэй нийгэм, эмх журамд аюул учруулж байсан болохоор хүмүүс намайг зэмлэж, надаас айдаг байлаа. Гэвч би тэдний хараал зүхэл хүрэхгүй ангид хүн гэж Хейг мэдэгдэж байв. “Би бол цэвэрлэгч. Би дэлхий ертөнцийг хогноос цэвэрлэж байв. Энэ хараал идсэн хүний шаар, хог новшнууд хэнд ч хэрэггүй” гэж Чикатило мэдэгдэж байлаа. Хейг ганган хээнцэр хувцасладаг байсан бол Чикатило өвдөг гарсан өмд, урчийсэн пиджак, хуучирсан цүнх барин хангамжийн албаны даргын албаа хашин алхалдаг байв. Цүнхэнд нь барааны дагалдах бичгүүд, улс төрийн товчооны гишуүдийн зурагнууд, саван, хутга, уяа зэрэг зүйлс явдаг байв. Хэрэв Хейг үхдэлээс аль болох зугатаж, тэр ч бүү хэл үхлээс сэжиглэх мэт аль болох хурдан зуйл дуусгахыг боддог байсан бол Чикатило бүр эсрэгээр загнаж, хүний зовлон, аймшигт тамлалд сая таашаал авдаг байлаа. Тэр бол үнэхээр чөтгөр шулам шүглэсэн амьтан байлаа. Тамлагчийн мэдүүлгээс: “Би түүнийг хэлээ гаргахыг тушаав. Үзүүрийг нь огтлов. Тэгээд идсэн. Үргэлжүулэх үү? Эсвэл ийм юм болоогүй юм шиг нүүр буруулах уу? Достоевский ингэж хэлжээ. Хүн дэлхий дээр болж байгаа юмнаас нүүр буруулах эрхгүй. Ингэхгүй байх оюун санааны өндөр шалтгаанууд байдаг” гэжээ. Цогцсыг үрийн шингэнээрээ нялгадаж, хүний маханд цадсан Чикатило гэртээ эргэж ирмэгцээ усны өрөөндөө орж бод идсэн боохой хэхрэн байж цусаа угаадаг байжээ. Эхнэр Фенечка ирэхэд нь шөл халааж, мах хуурах гэж яарна. Та үнэхээр юу ч мэдэрдэггүй байсан гэж үү гэж мөрдөн байцаагч гайхан асуухад үгүй гээд Фенечка цурхиран уйлна. Найман жилийн турш нзг ч удаа сэжиг аваагүй гэж үү? Би хааяа цус олж хардаг байсан. Намайг асуухад, хүнс ачих үед нялчихжээ гэдэг. Тэр чинь хангамжийн албаны дарга байсан болохоор би итгэдэг байлаа. Заримдаа хөнжилд эр хүний үүргээ биелүүлэхийг Феня түүнээс шаарддаг байв. Тамлагч эхнэртэйгээ бараг хавьтдаггүй байсан бололтой. Хариуд нь тэр: Чамд азарга өгөх үү гэж тавладаг байв. Энэ хүнтэй хурьцахын тулд эхлээд биендзз хутга зоолгох хэрэгтэй гэдгийг эхнэр нь мэдсэнгүй. Энэ эхнэрийн үхсэн мэт хүйтэн хөндий байдал нь хүн идэгч нөхрөөс нь илүү мөрдөгчдийг гайхахад хүргэжээ. “Маргааш намайг дүүжилнэ. Яахав, би бурхны шүүхээс айх юмгүй зовж шаналах зүйлгүй хорвоог орхих болно” гэж Хейг бичиж байв. Харин Чикатило шүүх хурал дээр өмдөө тайлан хаяж, бэлэг эрхтнээ гаргаж эсвэл энгэр нь ил харагдах хувцас өмссөн шүүхийн түргэн бичээч хүүхнийг харахаар дур тачаал оргилоод байгаа тул түүнийг соль хэмзэн шаардах зэргээр дөвчигнөж байлаа. Шүүх хурал түүнд цаазаар авах ял оноосныг танилцуулахад тэр интернационалийг чангаар дуулж, дахин өмдөө тайлж чулуудаад шүүгчдэд нууц газраа харуулж байв. Чикатилогийн харгислал нь хүн хүнээ зовоохын туйл мэт санагдаж байв. Гэтэл тайзан дээр шинэ яргачин гарч ирлээ.


    Сергей Головкин

    9f4d688567290547199b6be2afd719a1.jpg.8184e3e62eeaaef9ff3e33f6191b0d9c.jpg


    Энэ бол Аварга могой хочтой Головкин юм. 1986 онд анх Москва орчмын ойд хүүхдиийн цогцос олжээ. Головкин тэр үед пионерын зуслан хавиар эргэлдэх хүүхдүүдийг алж байв. Тэр хүүхдүүдийг хүчиндэж, дараа нь алаад арьсыг нь өвчиж давслан, биеийг нь мөчлөн эвддэг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам олдох цогцоснууд улам нүд хальтрам болж тамлагчийн арга улам галзуу хүнийхтэй төстэй болж байлаа. Хожим нь тэр морин заводын хашаанд байх өөрийн байрны хонгилд жинхэнэ тамлах өрөө бий болгож хүүхдүүдийг хэд хэдээр нь хулгайлж авчран хананаас унжуулсан тусгай бэхэлгээнд хүлж байгаад бусдынх нь өмнө нэг нэгээр нь ээлж дараалан алж, гэдсийг нь хүүлэн арьсыг өвчин, махыг эвдэн харуулдаг байв. Хүүхдүүд тэднийг бас ийм үхэл хүлээж буйг ойлгон, айж бүлтэгнэн байж байн байн ухаан алдахад Головкин таашаал авч дур ханадаг байв. Хейг хүнийг тэр дор нь алдаг, Чикатило хагас цаг хүрэлгүй дур тавиад хороодог байсан бол Головкины тамлал 12 цаг хүртэл хугацаагаар үргэлжилдэг байсныг сонсохоос хирдхийм. Гэтэл энэ тамлах өрөө нь Оросын засгийн газрын зуслангийн байшингууд байдаг хэсэгт байсныг санах юм бол улам ч харамсмаар. Головкиныг есөн жилийн турш хайсны эцэст баривчилжээ. Тэр шоронд ганцхан хоноод маргааш нь бугдийг тоочин ярьсан байна. Чикатило, Хейг бусад алуурчид хуний нүднээс аль болох зугтдаг бол Головкин энэ саадыг ч давж чадсан бөгөөд газар дээр нь юу хийж байснаа тайлбарлаж зураг авахуулахаас огт татгалзсангүй. Хейг, Чикатило, Головкины хэн хэнийг ч хайж байх уедээ мөрдөгчид ийм аюул нүүрлээд байна. ийм гаж донтон байна гэж зарлаж байсангүй. Энэ нь нам засгийн үзэл сурталтай холбоотой байжээ. Хэрэв сэрэмжлүүлж байсан бол тэр олон хохирогчийн заримыг аврах байсныг хэн мэдлээ. Яагаад алуурчин, яргачин донтнууд хорвоод төрнө вэ? Яагаад тэд хүнийг тамлах үедээ таашаал авдаг юм бэ? Энэ асуултуудад дээрх тамлагчдын өгсөн ярианууд хариу болж чадах уу? Ер нь тэд хүн мөн үү? гэсэн олон асуулт нээлттэй чигээрээ үлдлээ. Үхсэн хүний хий сүнснээс айж зугтахын оронд амьдаараа сүнс сүг, чөтгөр шулам болсон тэднээс л зугатаж явах хэрэгтэй санагдах юм байна шүү та минь.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×