Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Айдас юунаас үүсдэг вэ?

    Айдас, фоби

    Хүн гэдэг маш нарийн, туйлын мэдрэмтгий систем юм. Тийм ч болохоор заримдаа гадны нөлөөнд санаанд оромгүй, хачиралтай, бүр гажиг гэж болохоор хариу өгөх нь цөөнгүй. Үүний нэг жишээ нь фоби буюу ямар нэг зvйлээс шалтгаангүй айх айдас юм.

    Хэр баргийн эрэгтэй хүнд дийлдэхээргүй хүчтэй, шаламгай, зоригтой атлаа хулгана харахаараа ухаан алдаад өгдөг хүүхнүүд үүний нэг жишээ. Энэ мэт бодит шалтгаангүй айдас гэж үй түм байдаг. Анагаах ухаанд латин хэлийн олон улсын хэл болгож ашигладаг болохоор тэр олон айдсуудад латин нэр өгсөн байдаг. Заримаас нь сонирхуулъя, магадгүй та өөрийгөө, эсвэл танил хүнийхээ дүр зургийг олж харах ч юм билүү. Тэгээд олж харвал сэтгэл судлаачтай уулзаж, шалтгаангүй айдас буюу фобигоосоо салахыг хичээгээрэй.

     

    Агарофоби.

    Энэ нь задгай газраас айх айдас. Гудамж, талбай гэх мэтийн харьцангуй том ил задгай газар байж чаддаггүй гэсэн үг. Өргөн замыг хөндлөн гарахаас айна, талбай, өргөн чөлөөгөөр явахаасаа айна.

     

    Клаустрофоби.

    Дээрхийн эсрэг айдас. Өөрөөр хэлбэл битүү орон зайнаас айна. Лифтэнд сууж чадахгүй, жижиг өрөөнд байж чадахгүй г.м. хаалттай түгжээтэй зай багатай юм болгоноос шалтгаангүйгээр айна. Яг юунаас нь айгаад байгаа юм бэ гэхээр олигтой тайлбар хэлж чаддаггүй.

     

    Оксифоби.

    Өөрөөр бас айхмофоби ч гэдэг. Энэ нь хурц үзүүртэй эд зүйлээс айх айдас юм. Хурц үзүүртэй зүйл гэнэт амь ороод өөрийг нь, эсвэл өрөөл бусдыг гэмтээчих вий гэж айж явдаг. Уул шугамандаа энэ айдас нь өөрийнхөө үйл хөдлөлийг хянаж чадахаа байхаас айх айдсан дээр суурьлан үүсдэг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь өөрийгөө хамгийн их хянадаг биеэ барьдаг хүмүүс энэ айдсаас болж шаналж байдаг.

     

    Гипсофоби.

    Өөрөөр акрофоби ч гэдэг. Энэ нь өндрөөс айх айдас. Энэ айдас нь бас болоогүй дотроо хоёр янз гэж байгаа. Нэг нь өөрийгөө хянаж чадахаа байгаад өндөр дээрээс гэнэт үсэрчих вий гэсэн айдас. Нөгөөх нь гэнэт бие муудаад, эсвэл хальтраад өндөр дээрээс уначих вий гэсэн айдас. Ийм айдсаасаа болоод өндөр давхарт байдаг найзындаа орж чаддаггүй хүмүүс ч байдаг.

     

    Дисморфофоби.

    Эрэмдэг, муухай бие, зүс царайтай болохоос айх айдас. Энэ нь гол төлөв загвар өмсөгчид, бодибилдингчид зэрэг хүмүүст тохиолддог айдас. Тэд өөрийн бие, зүс царайнаас хайсаар байгаад өө гэж хэн ч хэлээргүй зүйлийг олоод, түүнээ хүний нүдэнд тусчихвий гэхээс айж явдаг.

     

    Нозофоби.

    Хүнд өвчнөөр өвчлөхөөс айх айдас. Энэ нь дотроо бас тоймгүй олон янз гэж байгаа. Жишээлэхэд, сифилофоби тэмбүүгээр өвдөхөөс айх айдас. Цаг ямагт л өөрийгөө энд тэндээс тэмбүүгийн халдвар авчихсан юм бишээ байгаа гэж айн, биеэ чагнаж, байсхийгээд л шинжилгээ өгч гүйнэ гэсэн үг. Цаашиллба, канцерофоби хорт хавдар тусахаас айх, дохофоби ДОХ ын халдвар авахаас айх айдас, лисофоби галзуу өвчин тусахаас айх айдас, кардиофоби зүрхний өвчин тусахаас айх айдас гээд зөндөө зөндөө.

     

    Цаашилъя:

    • танатофоби – үхэхээс айх айдас
    • Пениафоби – ядуурахаас айх айдас
    • Гематофоби – цуснаас айх айдас
    • Некрофоби – үхдлээс айх айдас
    • Эргазофоби – мэс заслаас айх айдас
    • Фармакофоби – эмнээс айх айдас
    • Гипнофоби – унтахаас айх айдас
    • Годофоби – аялалд явахаас айх айдас
    • Сидеродромофоби – галт тэргээр явахаас айх айдас
    • Тахофоби – хурдтай явахаас айх айдас
    • Аэрофоби – онгоцоор нисэхээс айх айдас
    • Гефирофоби – гүүрээр явахаас айх айдас
    • Гидрофоби – уснаас айх айдас
    • Ахлуофоби – харанхуйгаас айх айдас
    • Монофоби – ганцаардахаас айх айдас
    • Эротофоби – бэлгийн харьцаанд орохоос айх айдас
    • Петтофоби – нийгмээс айх айдас
    • Антопофоби – цугларсан олон хүнээс айх айдас
    • Социофоби – хүнтэй танилцах, харьцах, олны өмнө үг хэлэхээс айх айдас
    • Катагелофоби – шоолуулахаас айх айдас
    • Ксенофоби – танихгүй хүнээс айх айдас
    • Гомофоби – ижил хүйстэнтэйгээ явалцагчдаас айх айдас
    • Лалофоби – ярихаас айх айдас /ээрдэг хүмүүст тохиолддог/
    • Кенофоби – хоосон гэр, байрнаас айх айдас
    • Мизофоби – хиртэх, бохирдохоос айх айдас
    • Зоофоби – амьтад, ялангуяа жижиг амьтадаас айх айдас
    • Арахнофоби – аалзнаас айх айдас
    • Офидиофоби – могойноос айх айдас
    • Кинофоби – нохойноос айх айдас
    • Тафефоби – амьдараа булшлагдахаас айх айдас
    • Ситофоби хоол иднэ гэхээс айх айдас
    • Трискайдекафоби – 13 ны өдрөөс айх айдас г.м. үй түмээрээ.

    Хүн болгонд л өөрийн гэсэн фоби байдаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Үүний нэг тод жишээ нь дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн суут хүмүүс. Жишээлэхэд, Францын цэргийн суут жанжин Наполеон нь цагаан морьноос маш их айдаг байсан гэдэг. Харин Сталин нь хорлогдох, онгоцоор нисэхээс айдаг байсан төдийгүй унтахаасаа айдаг байсан болохоор өдөржин шөнөжийн ажиллаж туйлдаа хүртэл ядарсныхаа дараа л албан хүчээр шахуу унтдаг байжээ. Ромын хаан Юлий Цезарь аянганд ниргүүлэхээсээ айдаг байж. Суут зохиолч Л.Толстой үхлээс айдаг байсан байна. Пушкин болохоор шаргал үстэй эрэгтэй хүний гар үхэхээс айдаг байсан. Суут сэтгэлэ судлаач Фрейд ил задгай газрын айдастай байсан болохоор зам хөндлөн гарах гэж үйлээ үздэг байсан гэдэг.

    Одуудын хувьд гэвэл Голливудын од Николь Кидман толинд харахаас айдаг. Карибын тэнгисийн дээрэмчин Жонни Депп шавьжнаас айдаг. Жастин Тимберлейк болохоор могой, акул, шавьж бас хэнд ч хайрлуулалгүйгээр үхэхээс айдаг. Алла Пугачева өндрөөс айдаг. Уолт Дисней үхэхээс үхтлээ айдаг байсан. Мадоннаа нүүрэнд үрчлээс тогтоно гэхээс ухаангүй болтлоо айдаг. Том Круз пеладофоби, омматофобитой. Өөрөөр хэлбэл халзарна, цагаан хэл ам хүрнэ гэхээс үсээ унатлаа айдаг. Алдарт Роберт Де Ниро шүдний эмчид үзүүлэхээс айдаг. Найруулагч Стивен Спилберг нь хүүхэд, лифт, хүмүүстэй харьцахаасаа маш их айдаг. Дуучин Челентано онгоцоор ниснэ гэхээс үхтлээ айдаг. Алдарт Вуди Ален болохоор нарны туяа, шавьж, хүүхэд, нохойноос айдаг. Аймшгийн зохиолын хаан Стивен Кинг нь хүмүүсээс, битүү орон зай, шавьж, харанхуй, эрэмдэг болохоос айдаг.

    Эцэст нь хамгийн хачирхалтай гэж болох хоёр айдсыг сонирхуулъя. Нэг нь фобофоби, нөгөөх нь пантофоби. Эхнийх нь айна гэхээс айх айдас, нөгөөх нь юм болгоноос айх айдас. 

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×