Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

ТОП гишүүд


Popular Content

Showing content with the highest reputation since 2019.03.15 in all areas

  1. 2 points
    Алсаас ирэх амраг чамдаа Аяга бантан хийгээд тавьсан чинь Амт нь дэндүү гоё болохоор Аргагүй би идэж орхилоо Амраг чи аягийг нь долоочих
  2. 2 points
    Ерөнхийдөө би коунтерчин Ерөөлөө уншаад яргачин Мэргэжил минь байлдагч Мэргээ уншаад алуурчин Си Эс-д донтогчид Сэрвер нэтээр хэсүүчлэн Өдөр шөнөгүй байлдаж Өндөр цолтой болно Коунтер луугаа би орон Кодоо хийж сэрвертээ орно Конфиг.Сфж-ээ идэвхжүүлж Койлц Диеглээр тархидаж гарна Мэргэн буудагч коунтерууд Магнум авч майнаа уншина Ганц ч сум алдахгүйгээр Гамин терроруудыг ална Админ болсон шинэхэн бацаанууд Ар араасаа давхардаж үхчээд Адгийн суга чет байна гэж Алиар ч нөгөө БАН-гаа өгнө А-гын доогуур орж Алцайтлана тархидаж гарна Амиа алдсан нэгэн нь Амныхаа зоргоор бурж өгнө Машинго Шотган ээлжлэн авч Манараа гаруудыг алж өгнө Сум юүгээн хайрлахгүй Сууж байгаад цацаж орхино Олзлуулан баригдсан хүнээ Онц ноцтой гэмтэх вий гэж Онгодоо ортол байлдаж Олон хүн ална Хана хайрцаг нэвтлэн Хамаг чадлаараа байлдана Хог O-оо авч Хайр гамгүй шиднэ Таарсан хүн лүүгээ галлан Тархидаж алахыг хичээнэ Цайрж цагаарсан хүнийхээ Цээж толгой руу шүршинэ Галт зэвсэгнүүдээс сонголтоо хийж Гайгүй гэснээ сонгож авна Оногдсон нэгэн рүү нь с4 савна Онцгүй харагдсанаа хутгалж ална Бөндгөр тархыг нь зад буудна HEADSHOT !!! Бомбтой нь цуг хага буудна BUZZERSHOT !!! Bunny-даж ороод хутга дүрнэ KNIFESHOT !!! Багынхаа төлөө байлдаж үхнэ KILLSHOT !!! Ерөнхийдөө би коунтерчин Ерөөлөө уншаад яргачин Мэргэжил минь байлдагч Мэргээ уншаад алуурчин /Коунтерчдийн гэгээн дурсгалд зориулав/
  3. 2 points
    1966 онд ОХУ ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Тухайн үеийн сонирхолтой ховор гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав. Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав. ШУА ийн Физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний ажилчид "Сансрын найм" (С.Батмөнх, Л.Лхагва, Ш.Дамба, Б.Чадраа, О.Баасансүрэн, П.Хосбаяр, С.Ваша, Д.Рэгдэл) Сансрын хөлгийн гадна задгай сансарт байрлуулах "Туяа" туршилтын детектор 2 төхөөрөмжийг шалгаж хүлээлгэн өгөв Сансарт судалгаа хийж гүйцэтгэх Монголын эрдэмтэдийн зохион бүтээсэн зарим багажууд Хамтарсан нислэгийн Монголын талын бэлтгэл ажилтай танилцахаар ЗХУ ын сансрын нислэгийг удирдах төвийн ажилчид Монголд хүрэлцэн ирэв Оддын хотхонд МАХН ын Төв хорооны комисс манай хоёр нисэгчийн бэлтгэл сургуультай хэд хэдэн удаа очиж танилцав Монгол улсын ШУА д хадгалагдаж байгаа олон зуун жилийн тэртээ зохиосон 1400 орчим Монгол нэртэй тэнгэрийн эрхсийн зураг Зохион бүтээгч Ш.Дамба, Д.Борчулуун нар өөрсдийн зохион бүтээсэн багаж төхөөрөмжөө профессор А.В.Левинцов д танилцуулж зөвөлгөө авав Монголын эрдэмтэдийн бэлтгэсэн "Чацаргана", "Борц" зэрэг төслийг танилцуулав. (Лхагва, Уртнасан нар ) Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэгийн багийн Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрөх маршрутыг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран хэлэлцэв ШУА ийн Физикийн хүрээлэнгийн сансрын лабораториуд сансрын хөлгөөс Ж.Гүррагчаагийн дамжуулах мэдээллийг хүлээн авах багаж төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэртэй танилцав.
  4. 1 point
    Хуучны сайхан Монгол дуунуудаас хуваалцаарай. Зарим хүмүүс бүүр мартсан ч байж болно. Гэхдээ үнэхээр хааяа Монгол дуугаа сонсоод суух сайхан шүү дээ. Дууны үгтэй нь оруулсан ч болно шүү.
  5. 1 point
    Заримдаа юмс бодож байгаа шиг биш...
  6. 1 point
    Зээ... Урт сүмбэн хуруутай уужим сайхан сэтгэлтэй Хөлдөө туфльтэй хүзүүндээ алчууртай Чоно шиг зэвүүн санаатай Цомбойсон том хөхтэй Толгойтой үс нь хөвсгөр Тогоо шанагандаа төгсөвтөр Жаварт жаран минут байсан ч дааруулдаггүй шубтэй Наранд наяан минут байсан ч борлуулдаггүй тостой Алтайд биш Улаанбаатарт төрсөн аягүй мисс хүүхэн болоорой Хангайд биш Улаанбаарт төрсөн хамгийн тасарцан хүүхэн болоорой!
  7. 1 point
    Би дургүй Цаг гозойж байхад би алс замд гарахгүй Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй Цайг нь уучихаад аягыг нь хөмрөхөд дургүй Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй Өлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад дургүй Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад дургүй Үлгэр нялуун төгсдөг ч сайн хүн зовоход би дургүй Үс нь буурал хөгшин намбагүй явбал бүр дургүй ээ Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй Цэцгэн охид надаас янжуурын гал сургалхад дургүй Цэмцгэр нь дэндүү харчуул цагаан гартнуудад дургүй Цэвэр цааснаа шүлэг биш матаас бичихэд бүр дургүй ээ Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй Дороо эргэцэх илжиг мэт олны дунд гэлдрэх дургүй Ядуусын дунд гангалах дургүй Тансаг найран дээр ганцаардах дургүй Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад яагаад ч юм дургүй ээ Холоос айсуй морьтон гэнэт өөр зүгт давхихад дургүй Холбиромтгой ааш уян жаданд дургүй Нүүрнээс далдуур хүн муу хэлэх Нүд нь дээр минь гөлөг зодоход бүр дургүй Хэтэрхий халуун, хэтэрхий хүйтэнд би дургүй Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй Бурханыг нулимах адыг өргөмжлөх дургүй Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад бүр дургүй ээ Дургүй бүхнийг минь надад чи үзүүлж ханасан эх орон минь Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсон Цайг нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож Цаг гозойж байсан ч би тань дээр ясаа тавина даа эх ороон /Ц.Хулан/
  8. 1 point
    Драг ертөнцийн дунд нэр нь хамгийн их түгсэн нь РуПол ганцаараа бишээ. Та нарт Диснейн хорон санаат ЖИНХЭНЭ Урсулаг танилцуулъя. 17 настай Харрис Гленн Милстед ахлах сургуульд байхдаа Дивайн, Харрис Гленн Милстед нь 1945 онд Балтиморийн захын хороололд төрсөн. Түүнийг 1988 он хүртэл Drag Icon гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Түүнийг бас "People" сэтгүүл "Энэ зууны Drag Queen" гэж нэрлэсэн удаа бий. Товч тайлбар: Драг Куин (Drag Queen) гэдэг нь эмэгтэй хүмүүсийг дуурайж хүмүүсийг баясгаж үзүүлбэр үзүүлдэг эрэгтэй хүмүүсийг хэлдэг. Тэд нүүрээ будаж ганган хувцаслаж хошин шог яриагаараа хүмүүсийг баясгаж, олны танил эмэгтэй хүмүүсийг дуурайж бүүр зарим нь усны дусал мэт адилхан харагддаг, алдартай дуучдын дуунууд дээр ам барьж үзүүлбэр үзүүлдэг. Энийг уншиж байгаа та бүхэн гей гэж бас эндүүрч болохгүй юм. Эгэл жирийн гей биш залуус ч энэхүү Драг үзүүлбэрийг үзүүлдэг. Мэдээжийн хэрэг ихэнх нь гей байлгүй яахав. Гэхдээ тэднийг Трансжендер ч юм уу гомо нтр гэж бодож болохгүй ба тэд үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлчид юм. Драг Куйн нь ижил хүйстнүүдийн нэгэн билэг тэмдэг байдаг ба тэдний ихэнх нь хүний эрхийн төлөө тэмцэгчид байх нь олонтаа. Америкийн кино найруулагч Жон Ватерс Дивайн нь гаж этгээд кино найруулдагаараа алдартай Америкийн кино найруулагч Жон Ватерсийн "Pink Flamingos" болон "Hairspray" гэх хоёр кинонд тоглосон байдаг ба энэ нь түүнд маш их амжилтыг авчирсан байдаг юм. Жон Ватерс түүний тухай хэлэхдээ "Тэр бол миний урлагын тэнгэр" гэж хэлээд "Тэр бол энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, бараг л..." гэсэн байдаг юм. Дивайн Дивайн Тэд хамтдаа кинон дээр ажиллахдаа гар маш сайн нийлж киноны улиг болсон хил хязгааруудыг тасдан хаясан юм. Дивайн, Ватерсийн гаж гэмээр төсөөллийг кинон дээр нь бүрэн хийж тоглож байв. Дивайн хүмүүсийг бишрүүлж гайхшруулж барахгүй байсан юм. Учир нь түүний дүр төрх нь хүмүүст хүсэл тэмүүлэл, шинэ санааг өгдөг байлаа. Жишээ нь түүний нөлөөгөөр бүтсэн дуунууд, урлагын бүтээлүүд, мөн маш олон уран зөгнөлт дүрүүд бүтсэн. Тэдгээрийн хамгийн алдартай нь Урсула юм. Тиймээ энэ бол бидний "Лусын дагина" хүүхэлдэйн дээрээс зөндөө харж байсан хорон санаат Урсула юм. Дивайны гайхалтай том үс, эелдэг хирнээ шунал тачаал ихтэй байдлыг нь Диснейн дүрд нь буулгаж өгсөн байдаг. Дивайн Ханс Кристиан Андерсений "Лусын дагина" зохиол нь Диснейн анхны хөдөлгөөнт хүүхэлдэй гарсаны (1959 онд "Нойрсож буй гүнж гарсан") 30 жилийн дараа хүүхэлдэй болон гарсан юм. Хүүхэлдэйг хийсэн Рубен Акиуногийн хэлсэнээр бол тэд Урсулагийн дүрийг зүгээр л нэг зурхайч эмэгтэйн төсөөлөлтэй байсан гэдэг. Уг хүүхэлдэйг хийгчид тухайн үедээ Дивайнаас өмнө олон Урсула бий болгож туршиж үзсэн байна. Гэхдээ аль нь ч Балтиморийн Драг Куин шиг сайн байгаагүй. Мөн Урсулагийн дүрийг зурсан Роб Минкофф Дивайн шиг илүүдэл жинтэй бас зэрлэг нүүр будалттай болгож хийсэн гэж ярьдаг. Дараа нь түүний хөмсгийг хар өнгөөр зурж цэнхэр нүдний тень тавьж уруулыг нь будаж цагаан үстэй болгон цээж гарыг нь ил гаргаж тод өнгийн арьстай болгож бариу хувцас өмсүүлсэн нь үнэхээр DIVINE утгаараа байжээ. Урсулагийн өвөрмөц дуу хоолойг Пат Карролл хийсэн (анхны жүжигчин нь Би Артур байсан ч хамтран ажиллахаас татгалзсан) байдаг. Урсула Архангел Ариэлийн дуу хоолойг хөлөөр солихыг хичээдэг ч түүний хамгийн гол зорилго нь зөвхөн Атлантикийн усан доорх хаант улсыг захирахыг хүссэн байдаг билээ. "Лусын дагина" (The Little Mermaid) нь ашиг орлогоороо маш их амжилт олсон бөгөөд анхны 100 сая доллараас илүү ашиг олсон анхны хүүхэлдэй хэмээн түүхэнд бичигдсэн. Үүнийг Диснейн реэксизм гэж нэрлэгдэг. Хуучны гар зурсан элэмент ашиглаж хийсэн Диснейн хамгийн сүүлчийн уран бүтээл. 1990 онд гарсан "Лусын дагина" хүүхэлдэй нь "Best Original Music Score" төрөлд Оскараас шагнал хүртэж байсан түүхтэй. Харамсалтай нь, Гленн Милстед 1988 онд 42 насандаа нас барсан юм. Тэрээр "Лусын дагина" хүүхэлдэйн дээрх өөрийн дүрээ хэзээ ч харж байгаагүй юм. Дивайн Hairspray кинонд хоёр дүр бүтээсэн ба тэр нь телевизийн эзэн мөн ганган ээжийн дүр байсан юм. Энэ киноныхоо нээлтээс тун удалгүй нас барсан. Уг кино нь маш гайхалтай амжилтыг үзүүлсэн юм. Түүнд ч мөн Жон Ватерсийн кино урлагийн амжилтад маш том нөлөө болсон. Хүн бүр л Милстедийн тухай үргэлж сайхныг дурсаж түүнийг аз жаргалтай хүн байсан гэж ярьдаг. 1976 онд Милстейд ярилцлагадаа "Би эмэгтэй хүнийг элэглэгч биш. Би бол жүжигчин" гэж хэлсэн байдаг. Тэр үнэхээр тийм байсан юм. Одоо ч тэр Драг ертөнцөд шүтээн хэвээр байсаар байна.
  9. 1 point
    orogui udsan bn suuld 11 ond orson sanagdjin sayl sanla horiotoi site aa Tgd unshih ym ih bnaaa :*
  10. 1 point
  11. 1 point
    Чамд дурласан өдөр Чамд дурласан тэр өдөр Хайр гэдэг үгийг Хаана ч хамаагүй биччихээд Хараад л зогсоод баймаар Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Хөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаад Хөмсөг, чих, хоолой гурвын чинь тухай Хүүхнүүдийн яриа өрнүүлмээр Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Борооны дуслуудаас Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар Биенээсээ ууршиж гараад Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр Бүх юм жингүйдсэн Хачнаас хачин өдөр байсан Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй Чамд дурласан тэр өдөр Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон Санаа алдахад минь цээжнээс Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Хүүхэд настайгаа эргэж уулзаад Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан Хөндий цээж ямархан нэгээр Хөндүүрлэхэд нь баярладаг болсон Хачин өдөр байсан Хагарсан нүд Хайлсан бодлынхоо гүнд Мэдээ алдсан Алдатлаа түргэссэн Амьсгалтай Хачин өдөр байсан Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө Амьд гэдгийг мэдэрдэг болсон...
  12. 1 point
    ЧИНИЙ ЖААХАН ГЭРГИЙ Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай
  13. 1 point
    Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа
  14. 1 point
    1980 аад оны уед Сицилийн нэгэн оршин суугч эр алуурчны апдрыг хүртсэн гэдэг. Хүмүүс түүнийг хармагцаа ээлжит хохирогч нь болохгүйн тулд гудамжны харанхуй булан руу аль болох хурдхан нуугддаг байж. Гэлээ ч хэнбугай ч түүнийг хариуцлагад татаж, ял тулгасангүй. Учир нь тэрээр хүмүүсийг онцгой өвөрмөц аргаар буюу нүднийхээ харцаар апчихдаг байж. Харин мань алуурчин зохих шийтгэлээ хүлээжээ. Тэрбээр нэг удаа дэлгүүрийн лангууны дэргэдэх толинд өөрийгвө удтал харан зогсчээ. Чухамхүү энэ тохиолдол л түүний цаг бус ухлийн шалтгаан болсон байна. Юу гэсзн уг вэ? Өөрийнхөө харцнаас болж ухлээ гэж үу? гэсэн хачин асуулг эндээс урган гарна. Итгэхэд бэрх ч ийм жишээ баримт цөенгүй. Үзмэрч төлөгчид болон экстрасөнсүүд толинд олонтаа харахыг цээрлэн номлодог. Яагаад тэр вэ? Толины тусгап дахь нудний харцнаас ойсон цацрагууд тэдгээрийг илгээгчийн биө махбодид хараар нөлөөлнө хэмээн нотолж байсан немцийн эрдэмтэн Карл Ренбахын эөа юм болое уу? Басхуу, толины тусгал харагдахуйц бодит зүйлийг төдийгуй үл узэгдэх аюулт эрим хүчийг ч ойлгрдог гэж узэх боллоо. Толины энэ гайхалгай чанарыг дорно дахинд эртнээс ашиглаж иржээ. Праны маш хучтэй урсгалууд хүмүусийн эрчим хучинд шахалт узүүлснээр бие махбодид нь муугаар нөлөөлж, өвчин уусгэж ч болно гэж энд уздэг. “Эрчим хучний ийм урсгал” ын эсрэг толийг өргөнөөр ашигладаг байнэ. Жишээ нь, хэрэв эрчим хүч айл гэрт хаалга юм уу цонхоор орж ирнэ гэж узвэл тухайн газруудад толийг гадагш харуулан өгөхийг зөвлөдөг гэнэ. Манайх шинэ тавилга авлаа. Гэтэл эмээ маань унтлагын өрөөний толийг авахгүй бол өвчин эмгэг салахгүй гээд углэх юм. Үүнд итгэж болох уу7 хэмээн нзгэн уншигч асуужээ. Хөгшний зөвлөгөөг дагасан ч болох юм. Толь нь доод астрал хэмээн нэрлэгддэг аюултай эрчим хүчийг ойлгодог гэж ярилцдаг. Хэрэв толь ор луу харсан ахул шөнийн цагаар унтаж буй хүн рүу муу зугийн туяа цацах болно. Иймд толио өөр газар байрлуулах аргагуй бол шөнө ямар нэг эуйлээр хучихад илуүдэхгуй гэсэн заншил олон улс үндэстэнд байдаг. Унтаж буй хүмүүсийг толиноос хамгаалах вөр арга ч байдаг аж. Эртний хятадад орны хөшиг юм уу туүний ойролцоо жижиг дугуй толь өлгөдөг байсан нь муу сүнснуүд тэрхүү толинд өөрийгөө харчихаад хулжин одно гэсэн утга агуулдэг бэйна. Үүнээс гздна толины тусламжтайгаар *муу” төдийгүй “сайн” эрчим хүчийг ч тусган ойлгож болдог гэнэм. Тухайлахад хэвтэрт ороод босч чадахгүй ахул толь өвчтөнийг гадаад эрчим хучээр хангаэд зогсохгүй таэруу ажиплагаатай эд эрхтнийг анагаахад ч тусалдаг байна. Үуний тулд толио шинэ эрчим хүч агуулсан тэнгэр. ой мод зэрэгт 45 хэмийн булантай байрлуулах нь эүйтэй гэнэ. “Толиор дамжуулаад өөрийнхеө энергиэр өөрийгөө цэнэглэж, эмчилж болно гэцгээх юм. Энэ унэн үү?” гэсэн бас нэг уншигчийн асуулт байна. Болноо. Гэхдээ энэ нь бас тоглоом биш толь ашиглаж алганыхаа эрчим хучийгдуудах бага хэрэг. Хамгийн гол нь тольтойгоо харьцах зайлшгүй зайг л тун нарийн мэдрэх нь чухал. Толь арай ойр эсхүл хол байеал бидний эриим хүчийг үр ашиггүй сорохоос өөр нөлөөгүй гзнэ. “Эмэгтэйчүүд илүү их тольддог болохоор эрэггэйчүүдээс эрт хөгширдөг гэсэн нь үнэн үү?” Ийм асуулт ч байна. Тун ч мзтадгүй. Учир нь тольноос ойсон бидний эрчим хүч эргээд тэжээх бус. харин хамгаалалтын бүрхүүлийг мазнь “иддэг” байж ч болох юм. Өөрөөр хэлбэл толь хүний эрчим хүчийг сордог гэсэн үг Иймд их тольдох хэрээр өнгө чалхаа төдий чинээ алдах магадэл өндөр. Толвтой тун болгоомжтой харьцдаг оросууд “энэхүү шулмын бэлэг” нь өөрийн муугийн үйлээр халдварлаад зогсохгүй түунийгээ бусдад халдаадаг хэмээн цээрлэдэг байж. Догшин Иван Грозный өөрийн хатан Мария Иагоягийн толийг зөвхөн сохор дархчуудаар бүтээлгэсэн нь тэрхүү голиор дамжин хараал хүрч магад гэж болгоомжилсных аж. Мөн эмэгтэйчүүдийг жирэмсэн юм уу сарын тэмдэг ирсэн үе, төрсний дараах хэсэг хугэцаанд тольдохыг эрс хориглодог славян уламжлал ч байдаг. Германд жирэмслэлтийн сүүлийн сард гэр орныхоо бүх толийг хурааж авдаг ажээ. Энэ бүхнээс гаднэ толь өөртөө туссан энергийг ойлгодог төдийгүй хэсэгчлэн шингээж авдаг /нөхөн тусдаг/ гэж хэлж болно. Өөреөр хэлбэл толины шингээж авсан мэдээлэл хэзээ нэгтээ бидний ухамсарт эргээд нөлөөлдөг гэсэн үг. Тун зохисгүй болсон царай зүсээ янзлахаар тольддогоо сана даа. Үс, толгой, царай зүс ерөвгөр. хувцас хунар үрчгэр бзйдаг биз. Сэтгэл санаэ тун маруухан амьтан толиноос санаа алдан холддог щүү дээ. Гэтэл таны сэтгэлийн таагүй бүхнийг толь хуулж улдчихээд хожим тэр бүхнээ “хуваалцдаг* гээд бодогтун. Иймд тэ сэтгэл зүйн гоо сайхиы мэргзжиптнүүдийн зөвлөсн0өр толины өмнө өөрийгөө харэаж зүхэхийн хэрэггүй биз дээ. Хздий муу муухай харагдлаа ч дор хаяад инээмсэглээд холдогтун. Зцэст нь хэлэхэд уй гашуу, үхэл хагацэл тохиолдоход толио бараан өнгийн материалаар хучдаг нь ‘сүнс” толинд үлддэг гэдгийг мэддэгээс болдог гэнэ. Тегсгөлд нь хэлэхэд толийг зүй зохистой хэрэглэж байхгүй бол чөггөр шулмас, ад зэтгэр. сүнсний хорлопд өртөх нь байна шүү.
  15. 1 point
    Би нэгэн сонирхолтой зүйл оллоо янз бүрийн зүйлийг тарниар удирдаж болно. Миний хувьд лав тарни далд ертөнцтэй холбоотой зүйл байх гэж бодож байна. Би уг нь хар тарни хайсан боловч олдсонгүй. Харин би энэхүү тарниудыг оллоо. Та бүхэн туршаад үзээрэй. Би хувьдаа туршиж үзнэ гэж бодож байгаа. 1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни”Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа” /Ганжуур Дандарын аймгаас/ 2. Хийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. 3. Осол эндэл гэнэтийн аюулын үед “Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна. “Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай. 4. Мөнгөтэй болох шидэт тарни “Кунг ро но ама нило та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ. 5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална. 6. Аз жаргал хүсэх тарни Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. “До ан ан та фа ри” 7. Айдас бүхнийг зайлуулах тарни “Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна. 8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна. Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад”3 21 удаа уншина. 9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай. Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа” Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ. Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий нан махаа тарчин жий нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно. Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ. Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана. Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг. Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао чун а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7 21 удаа уншиж байж заслаа хийнэ. 10. Аливаа эмгэг өвчин зовлон зүдгүүрээс салгах тарни “Ум намо багаа бадий биханзээ биханзээ биндэряа барба ра за яа ра ха ди самъяаг сам будъя да га яда” “Ум бихаанзээ бихаанзээ махаа бихаанзээ бихаанзээ раза сам хадаа гадий суухай 11. Архинд үл согтох, архины хорыг номхоруулах тарни “дад ята хум ий хум дий сууха” 12. Аюулаас гэтэлгэгч тарни “Ум мали мусмали хум пад” Элдэв аюул тулгарахад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө. 13. Битүү хавдар “ум ион нон зэд нон нон жүү суухаа”. Таван салаа тавь. 14. Бузар арилгагч тарни “Ум бадма ус нэхэ бимали сууха” бузар буртаг болгоныг арилгах увидастай. 15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни “Ному хари дигу мари, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха” 16. Бөөр давсагны өвчин эдгээх тарни “Ум гарма дагийний хум мамаа бизъяа сууха” /7 21/ удаа 17. Галд түлэгдсэнд “Ум са са ма ма сод” түлэгдсэнд хэрэглэдэг ургамлын болон амьтны гаралтай тос түрх. 18. Дурлал хүсэх тарни Сэтгэл санаагаа төвлөрүүлж нэг хоног мацаг барьсны дараа бүрэнхий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад тарнийг унш. “То до си ро ан ват моноран”. Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах, дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн гэдгийг санаж авна уу. 19. Зарга тэмцэл хийхийн цагт “Ум бүра бува зула мона ни сухаа” 20. Зүрхийг асар ариун болгох “Ум зини зини маха зини суха 21. Зүрхний өвчинд “Ум га га га за рим суха” 7 21 удаа уншаад жүр үр /долоогоно/-д шившээд идэх. Мөн зүрхний эм ууж эмчилгээ хийлгэж байхдаа ч шидэт тарнийг уншиж шившиж байгууштай. 22. Заяа тавиланг ивээгч тарни “Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцаалоо” Амьдралын хүнд байдлаас гарахад тустай. 23. Зүрх нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни “Ум базар мамаа дагийний базар мамаа бизъяа сууха” 24. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни “Ум дарий дудаарий, маха аюур чинаа жанай будшим гүрү сууха” 25. Нүдний гэмийг арилгагч тарни “Наму бадрагаяа мерея сиха лаза не суха” усанд үлээж, нүдээ угаавал нүдний элдэв гэм арилна. 26. “Наму силха гаяа суха” усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлзэх гэм арилна. 27. Нүдний өвчинд сайн. “Ум хэн хэн пүн пүн сууха” гэж 7 21 удаа уншиж шившээд өлөнгөөрөө нүдээ угаасан гарын алганы хонхорт хийж сайтар тогтоож угаа. Харин угаасны дараа алчуураа арчих буюу усаар угаахгүй 2 цаг болгоод хүйтэн цэвэр усаар дээрх нүдний гэмийг арилгах тарнийг уншиж үлээгээд сайтар угаахыг зөвлөе. 28. Нүдний цагаа үүл арилгахад “Ум ганий дий суухаа” гэж 7 21 удаа уншиж Доньд түрхэх, бугын дэлүүгээр арчих, пилдэн хийх зэрэг эмчилгээг хийвээс нүдний үүл цагаа амархан арилна. 29. Нүдний элдэв өвчинд “Жумдаан дүй дэвшин магваа даа жамбаа яндаг вар зогвий санжаа мэгжил жанрайсиглаа чагцаалоо. “Дад яата хили мили, гили мили хилийг хуяа хуяа хуяа мани хүлү хүлү хүдү хүдү загчү рамуха би шод, хаяа сууха” Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм шар бадганы гэмүүдийг арилгах болой. 30. Нүдний харах чадварыг сайжруулах “Ум загчу загчу зана загчу еэ суха” Арван тавны сар туссан шүүдрийн усаар арч. 31. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни. Бурханы гурван эрдэнэт гончигсүмд мөргөе. “Хум бизу, бизу бранзниа бардхани, зула, зула, меда бардха, зел, дири дири бүдхи бардхани сууха” Энэ тарнийг уншсан учирсан хэн боловч их оюун билэгт болох. 32.”Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха” усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ. 33. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни. “Дадяата базар базар маха базар сорва ваяады, хана базар на сууха” 34. Саа өвчин хор гаргах “Ум гим дра сүсү сууха” 35. Сүүгүй хөхөнд “Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга. 36. Үү арилгах тарни “Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга. 37. Үхсэн хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу. “На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га да ра ни суха” 38. Халдвартай хижиг өвчнөөс сэргийлэх арга “Дадяата али мудра ли мудра махада нэр зарай занчин ага хи ганди хиган заду ваза муни арьяа сууха” хятад бэх болон заараар хэлэндээ “ум” үсгийг бичиж түрх. 39. Халуун өвчин “Ум ва зи ви ша ху пада” ус үлээж өг. 40. Эх хүнийг амар нярайлахад туслах тарни “Ум ма ний даарий, базарний саха варан ди сайрий хум пад” 41. Хамаг өвчинд “ум ми жо пад пад сухаа” 7 21 удаа уншина. 42. Ханиад эдгээх тарни “Ум дама дүдий сод сууха” Үнээний сүү буцалгаж уулгана. Сармисны 1 2 хумстай. 43. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни “Ум дагийний хум мамаа бизъяа сууха” 7 21 удаа уншина. 44. Хар дарж зүүдлэхэд “Ум зага ли яа сууха” Хүхрээр бичиж зүүх. /шүдэнзний толгойгоор бичиж болно./ 45. Хараал, хэл амнаас хамгаалах тарни “Ум ламаа саа хамаа саа хум пад” Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна. 46. Хараал үл хүрэх “Пад ламаа пад сад” эрдэнийн бөгжийг нь тарнид. 47. Хатиг яранд “Хү сү хү сү чи га сууха” Сармис тарнидаж түрх. 48. Хий өвчинг эдгээр тарни “Ум дарда сарнаа хум пад” шар тосонд тарнидаж өг. 49. Ходоодны өвчинг эдгээx тарни “Ум бадма дагийний хум мамаа бизъя сууха” 7 21 удаа уншина. 50. Мөн ходоодны өвчинг эдгээхдээ “Ум дара дүрэ хиругэ захэ лид захэ хум пад суха” мөнгөн аяганд хонуулсан ширгээсэн ус тарнидаж өг. таван салааг хандалж уулга. 51. Хоолой хавдсанд “Ум лина лина над тола сода” Хонины түүхий тархийг хуураад зэсийн үртэстэй хольж түрх. 52. Хөхний хавдарт “Та дар тал еий да талма ” бэх түрх 53. Хүүхэд урвайж айлгаж тэвдүүлэх аваас “Ум ум даарий дудаарий дүүрээ сууха” 7 21 уншиж тарнид бор давс гал дээр хийж шатаах. 54. Цэрвэж бишүүрхэж уйлдаг хүүхдэд “Ум сава аса пада сууха” тос тарнидаж өг. 55. Шар өвчинд “Ум ри ваз най ли ды сууха” хятад байцааны шөл өг. 56. Шинийг сэдэж ухаан билэг арвидахад “Ум махаа диваа хум пад” 108 удаа унш. 57. Шүд хамгаалах увидас “Дэ га ва ам” Тахианы өндөгний цагааныг зажлуулна. 58. Шээс хаагдахад уншдаг тарни “Ум зарааны та та зараа суда ми сууха” заар 1 цэн уу. 59. Элэг цөсний өвчинд сайн Ум дагийний хум мамаа бизъяа сууха 7 21 удаа унш. 60. Элэгний өвчинд сайн. Ум зарааний та та зараа суда ми сууха 7 21 удаа уншина. Хусны мөөг /чага/ буцалгаж ууна. 61. Эмэгтэй хүний өвчинд Ум арадна нама сууха 62. Эр эмийн бэлгэсийн өвчинд сайн “Ум мүсэм сод сууха” ахар сүүлийг төөнөнө. 63. Эхнэр төрж ядахад “Ум саду вадна сүдүү на 7 21 удаа уншиж зэсийн үртэс архиар даруулж уулга. Эхнэрийн хойтох удсанд шар тосонд үлээж өгнө. 64. Эхнэрийн хойдох удсанд “Ум эрага эрага ганган түм түв сууха” 7 21 удаа уншиж шар тос тарнидаж өг. 65. Нэг өглөө мацаг барьж эрүүл мэнд, амь нас, бие махбодынхоо хүч чадлыг төвлөрүүлэгтүн. дараагийн өдөр нь нар мандахаас өмнө өглөөгүүр доорх тарниудыг унш. Унг до ама, рунг нинг энэ тарнийг унш. Өдрөөс өдөрт бие тань сайжирсаар байх болно. 66. Мөн 10 өглөө нарнаа “Ум марзай, мама суухаа” гэж уншиж нарны анхны цацраг туяа биедээ шингээвэл уур уцаар бухимдал хүрэхгүй, уужуу тайван, ажил үйлс чинь санасан дагуу бүтдэг жамтай. Энэ арга заслыг хийж байхдаа Нархажид бурхан, Осоржамаа бурханд сайн залбирч байгаарай. 67. Яс хугарсанд Ум сава хи хи на на вада суха 7 21 уншиж зэсний үртэс архиар даруулж уух, мөн тарваганы хатаасан элэг эмийн журмаар уувал хялбархан өвчингүй болж түргэн эдгэрнэ. 68. Ходоод дэлүүний өвчинд “Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” 7 21 удаа уншина. 69. Уушиг, бүдүүн гэдэсний өвчинд “Ум раднаа дагийний мамаа бизъяа суухаа” 7 21 удаа унш. 70. Бөөр давсагны өвчинд Ум гармаа дагийний хум мамаа бизъяа суухаа 7 21 удаа унш. 71. Энэ удаа Шидэт нууц тарнийнхаа цоморлигийг Сандуйн жүд судрын тарниар өндөрлөе: Дүйва санва лайжүнва Дэвшин шигва гүнжинсан Доржэ нинво дүйва и Дэнид жумдаан шадусал Доржэ сэмбо хадаба Жанчив ди ви товвар жүр Жанчив сэмба жал жамцо Доржэ сэмба цэдэвтов Энэ нууц тарнийн судрын нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галвын тамаас хамаг амьтныг аврахын сацуу Очир Эрдэнэ лугаа адил аливаа бүхнийг ялан дийлэх, аюул осол, гай гамшиг гэх мэт бүхий л түйтгэрээс ямагт зайлуулж, авран нигүүлсэх увидастай.
  16. 1 point
    Сэтэглийг минь чи нээгээд цав цагаан лянхуа зур Сээтэгнүүр алаг нүдээ зүрхэн дээр минь зур Надаас өөр хүн үзэхгүй энэ зургийг Нарт ертөнцийн алдарт Жакондоогоор ч солихгүй Өөрийгөө чи над дээр гал улаанаар зур Өрөөлийг үнсээгүй уруулаараа хацар дээр минь зур Өнгөцхөн хээнцэр сэтгэл үзэхгүй энэ зургийг Өр зүрхнийхээ түмэн өнгөөр улам тордож явъя
  17. 1 point
    Сүсэгтэйдээ бус хайртайгаас Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна Үүлэн цаанаас нар хүлээж Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон Мөргөлийн цагаан халуун сүм минь Өлмий дор чин хайраа булаад Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр Б.Лхагвасүрэн
  18. 1 point
  19. 1 point
    Ер нь бол хар цагаан гэж ойлгож байна. Тас хар хувцас өмсөөд газар эдгээр дүрсүүдээс зураад шившлэг хийдэг хүмүүс.
  20. 1 point
    ГАРЧИГ ДЭЭР ДАРЖ САЙТРУУ ОРООРОЙ. Онгоцны ослын тухай мэдээлэл Энэхүү сайт нь нисдэг онгоцны ослын тухай мэдээллүүдтэй юм. Үүнд тухайн онгоц сүйрэхдээ хэрхэн холбоо баригчаар сүүлийн үгээ хэлсэн болоод хэзээ, хаана яаж осолдсон бүх мэдээлэл бий. Таны үхэх өдөр Энэ мэдээж худлаа гэдэг нь ойлгомжтой гэхдээ л сонирхолтой. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд үхэхийг чинь хэлнэ. Хар могой Таны хулганыг хар могой дагах болно. Хачирхалтай сайт. Зүгээр л ороод хулганаа хурдан хөдөлгөөд үзээрэй. Sunshine Skyway гүүр АНУ, Флоридад байдаг энэхүү гүүрэн дээрээс жил бүр хүмүүс үсэрч амиа алддаг байна. Зарим нь амь аврагдаж харин зарим нь золгүй байдлаар унаж үхдэг. Зүгээр л энэ үхлүүдийг нь тоолоод суудаг ийм сайт байдаг юм. Матрикст орчинд бид амьдрах боломжтой. Энэхүү сайт нь хүнийг компьютерийн загварчлалаар Матрикс орчинд амьдарч болно гэдгийг тайлбарласан олон арван мэдээлэлтэй. Гэхдээ зүгээр нэг худал хуурмаг биш бөгөөд сайт нь бүхэлдээ судалгаан дээр тулгуурлагдсан шинжлэх ухааны үүднээс бичсэн материалуудтай. Англи хэлтэй хүмүүс уншаад үзэхэд гэмгүй. Дэлхий дээрх шинээр мэндэлсэн, үхсэн хүмүүсийн тоолуур Та заримдаа бодож үзсэн үү? Таны хий дэмий өнгөрүүлсэн 10 минутад дэлхий дээр хичнээн хүн төрж, хичнээн хүн нас барж байгаа бол гэж? Тэгвэл та энэ сайтад орж үзээд амьдралын цаг мөч бүр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрэх болно. Цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээлэл Энэхүү сайт нь алдартай хүмүүсийн тухай биш бөгөөд эгэл жирийн шоронд орж цаазын ял сонссон хэрэгтэнүүдийн мэдээллийг оруулдаг сайт бөгөөд тэдгээр хүмүүсийн бүх л мэдээлэл байхаас гадна цаазаар авахуулахаасаа өмнө хэлсэн сүүлчийг үгс нь байдаг юм. Зарим нь үнэхээр өрөвдөлтэй бас зарим нь маш аймшигтай байх нь бий. Уг сайт нь үргэлж шинээр цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээллүүдийг нэмж шинэчилдэг юм байна. Take This Lollipop Энэхүү сайтад ороод өөрийн Facebook ээ холбоод үзээрэй. Та яг л аймшгийн кинонд орсон мэт мэдрэмжийг авах болно. Цуврал алуурчин болон хүчингийн хэрэгтний блог 70 аад оны үед өсвөр наснаасаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж алдаг байсан цуврал алуурчин Joseph E. Duncan III н блог. Тэр насаараа хоригдол ялтай бөгөөд одоогоор шоронд ялаа эдлэж байна. Мэдээжийн хэрэг өөрөө шоронд компьютер тэврээд блог бичээд суухгүй нь ойлгомжтой. Түүний блогын постууд ховорхон шинэчлэгддэг ба гар бичмэлээр шоронгоос танилруугаа захидал илгээж харин танил нь блогт нь бичиж оруулдаг байна. Ахлах сургуульд болсон аллагын тухай Энэхүү сайт нь 1999 онд Колумбын их сургуульд болсон масс буудалцааны тухай сайт юм. Энэхүү сайтад тухайн үед ахлах сургуульд хүмүүсийг олноор нь буудаж алсан Eric Harris болон Dylan Klebold н алуурчид болохоосоо өмнө хийсэн видеонуудыг оруулсан бөгөөд үүнийг нь хүмүүс бүтнээр нь үзэж болох юм. Энэхүү эмгэнэлт үйл явдлыг энэхүү сайт сурталчилж хүмүүсийг ийм зүйлд уруу татаагүй ба гол нь ийм зүйлээс сэргийлээсэй гэсэн мессежийг хүмүүст өгч байгаа юм байна. Сайтыг хийсэн хүмүүс эдгээр буудалцааныг зохион байгуулсан ахлах сургуулийн залуусаар жишээ авч гэнэн тэнэг зангаасаа болж том алдаа хийж байгааг тухайн видео бичлэгүүдээс хүмүүс үзээд ухаарч, ийм зүйл хийхгүй байхыг уриалж байгаа юм.
  21. 1 point
    Үзээд сэтгэгдэл үлдээсэн сонирхолтой Аниме үүдээ нэр зурагтай нь оруулаад яваад байгаарай. Мөн үзэх линк нь байвал бас оруулаарай
  22. 1 point
    Орон орны ам дамжин яригдсаар ирсэн түүхүүд Эл Силбон Венесуэл, Колумбаас гаралтай "Эл Силбон"-ы түүх нь тун ч алдартай. Эл Силбон нь шуудай дүүрэн хүний яснууд авч явдаг гэх бөгөөд үүний түүх нь хачирхалтай, айдас төрүүлэм аж. Аав ээжтэйгээ хамт амьдардаг бяцхан хүү гэнэт л тэс өөр нэгэн мэт хувирч эхэлжээ. Нэгэн орой тэрээр аавтайгаа хамт оройн хоолны ширээгээ засч байгаад, аав нь халбагаа газар унагачихав. Үүнд уурссан хүү аавынхаа гэдэс рүү хутга зоож, дотор гэдсийг нь гаргаж, хоол хийж байсан ээждээ аваачиж өгөн, чануулсан байна. Ээж нь ийм аймшигт зүйл болсныг огт мэдээгүй байсан боловч, хоол хийх явцдаа сэжиг төрж, хүүгээ юу хийснийг мэдэж, айхдаа төрсөн аав дээрээ очжээ. Хүүгийн өвөө түүн дээр очиж, аавынхаа ясыг цэвэрлэж, шуудайнд хийн үүрч явахыг олж харсан бөгөөд тэр даруйдаа чадварлаг хараалч жатгачийг дуудаж, хүүг хөнөөлгөсөн байна. Үүнээс хойш Венесуэлд ясаар дүүргэсэн шуудай үүрсэн хүү гэгээ тасарч, бүрэнхий болмогц явдаг гэх яриа гарсан юм. Хүмүүсийн ярьж байгаагаар, Эл Силбон айлуудын гэрт шургаж, зочны өрөөнд нь орж, яснуудаа гаргаж цоолж суудаг гэх бөгөөд хэрэв тухайн айлын хүмүүс түүнийг огт анзаарч мэдэхгүй бол үхэл дуудаж, гэр бүлийн нэг гишүүн амиа алддаг. Харин Эл Силбоныг харж чадвал гэрт аз дууддаг гэнэ. Японы амиа хорлоход хүргэдэг зураг Япон төдийгүй Азид алдартай нэгэн түүхийг та бүхэнд өгүүлье. Өсвөр насны Япон охин залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйн зургийг яг өөдөөс ширтэж буй мэтээр зуржээ. Тэрээр өөрийн бүтээлээ цахим сүлжээнд дэлгэсэн бөгөөд удалгүй тус зурагны тухай ярианууд ар араасаа гарч эхэлсэн байна. Хүмүүс энэхүү зургийг харахад охины нүдэнд гуниг, харуусал шингэсэн, уруулыг нь ажиглах тусам өөдөөс ёжтой инээж байгаа мэт санагдаж байна гэхчлэн сэтгэгдэл үлдээсэн байв. Хамгийн аймшигтай нь тус зургийг 5-аас дээш минут ажиглаж, зургандаа уусан шингэвэл, амиа хорлодог гэх яриа бий. Энэхүү зурагнаас болж, амиа хорлосон хүмүүс ч гэж байдаг аж. Никур Хэрвээ та Исланд улсад зочилбол, аварга том биетэй усны амьтан болох Никурыг олж харах боломжтой. Энэ нь далай тэнгис, нууранд амьдардаг гэнэ. Хэрвээ та Никур хэмээх тэнгисийн морины туурайг харчихвал асуудалд орох болно. Никур тэр даруй уснаас гарч ирэн, туурайг нь харсан хүнийг харааж, амь насыг нь авч явдаг гэх яриа ч бий. "Studley"-ийн охин 3 жилийн өмнө өсвөр насны нэгэн хүү "Studley"-ийн замаар алхаж, аймшигт зүйлсийг нүдээр харсан байдаг. Тухайн явдлаас нэг жилийн өмнө "Studley" замын ойролцоо бяцхан охин ээж болон архичин аавынхаа хамтаар амьдардаг байв. Харин нэгэн орой нөхөр нь эхнэр, хүүхдээ зодож алаад, өөрийгөө буудсан байна. Охин тэр дороо амьсгал хураагаагүй бөгөөд түүний нүүрнээс нь хугарсан эрүү нь унжиж, хүн харахын эцэсгүй төрхтэй байсан гэдэг. Тэрээр өвчтэй биеэ дааж ядан зам дагуу алхаж, тусламж хайхаар явах замдаа амьсгал хураасан гэдэг. Харин тус охины сүнс "Studley"-ийн замд хорогдож, замаар явах хүмүүст үзэгдэж, цусанд булагдсан хувцастайгаа тусламж эрэн зогсдог хэмээн нутгийнхан ярьдаг байна. Сүнстэй тэрэг Өмнөд Африкд сүнстэй вагон тухай аймшигт яриа байдаг. 1887 онд Люттеродт, Сеурье, Энтони де Хеер болон нэр нь үл мэдэгдэх 4 эр хамтдаа морин тэргэнд сууж, замдаа гарчээ. Тэднийг сүнстэй хэмээгддэг замыг гэтэлж, өнгөрөхийн даваан дээр дугуй нь эвдэрч, тэд шөнийн 3 цаг болтол засах гэж оролджээ. Дугуйгаа засч дууссан залуус замдаа орж, хөдлөөд удаагүй байтал, морьд нь гэнэт зогсож, ямар ч хөдөлгөөнгүй болов. Залуус гайхан балмагдаж байтал, гэнэт маш хурдтай морин тэрэг ирж байгаа чимээ сонсогджээ. Тэд эргэн харвал, 14 морь хөлөглөсөн тэрэг асар хурдтай тэднийг чиглэн ирсэн байна. Залуус ч сандран нь замаас нь холдож, хажуугаар нь салхи мэт өнгөрөх тэрэгний жолоочид хандаж "Чи чинь хаашаа явж байна гэж бодоо вэ? Зөөлөн яваач!" орилоход, жолооч "Там руу" гэж хариулаад агаарт замхран алга болжээ. Энэхүү учир битүүлэг болоод аймшигт явдлыг нүдээр харсан залуус хэсэгтээ балмагдаж, нэг нэгэнтэйгээ юу ч ярьж чадахгүй байсан гэдэг. Цэнхэр хүүхэд Цэнхэр хүүхдийн түүхийг та урьд өмнө нь сонсож байсан уу? Энэ нь "Bloody Mary"-тэй төстэй юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй бүсгүй хүүхдээ толины өмнө тэвэрч зогсож байгаад, толио хагалж, бутарсан хэсгээс нь нэгийг авч, хүүхдээ хөнөөсөн гэдэг. Харин ээжийнхээ гарт амиа алдсан хүүхдийн сүнс толинд хорогдож, хүмүүсийг айлгадаг байна. Хэрвээ хүүхдийн дүрсийг толиндоо тусгаж харахыг хүсвэл, оройн цагаар угаалгын өрөөндөө орж, толио цантуулах хэрэгтэй. Дараа нь үүн дээрээ "Baby Blue" хэмээн бичиж, гэрлээ унтраана. Ингэснээр толины тусгалд эхийнхээ гарт амиа алдсан хүү таны энгэрт тэврүүлсэн мэт харагдах аж. Хэрвээ толины тусгалд та хүүхдийг доош унагаавал, үхэх ял авч, амиа алдахыг зөгнөдөг байна. Өөр нэгэн ярианаас үзэхэд, харанхуй угаалгын өрөөнд орж, "Baby Blue" хэмээн 13 удаа хэлж, толь руу харна. Ингэснээр толины тусгалаас хүүхэд гарч ирэх аж. Модонд дүүжлэгдсэн эмэгтэй Австралийн "East Point"-д Япон загасчинд хүчиндүүлсэн залуухан бүсгүй удахгүй жирэмсэн болсноо мэдсэн байна. Уурсаж бухимдсан бүсгүй өөрийгөө модноос дүүжилж, амиа хорлосон аж. Харин түүний сүнс "East Point"-д хорогдож, хажуугаар өнгөрөх залуусыг ангуучилж, өшөөгөө авдаг гэнэ. Хэрэв түүнийг харахыг хүсвэл "East Point"-д саргүй шөнө очиж, нэрийг нь дуудаж, дороо 3 тойрон эргэхэд хангалттай байна. Чөтгөрийн тоглоомын хайрцаг "Hellraiser" киног Америкт ам дамжин яригддаг аймшигт түүхээс сэдэвлэн бүтээсэн байдаг. Чөтгөрийн тоглоомын хайрцаг гэх нэртэй нэгэн өрөө байдаг бөгөөд шалнаас тааз хүртэл бүхэлдээ толь өрсөн байх аж. Хэрвээ хэн нэгэн тэрхүү өрөө рүү орвол, чөтгөр түүний сүнсийг авах хүртэл тавьж явуулдаггүй хэмээдэг. Тус өрөөнд орсон нэгэн эр 4 минутын дараа гарч ирээд, ярьж чадахгүй болсон байдаг бол, нэгэн хүү өрөөнөөс гарч ирээд удалгүй амиа хорлосон гэх ярианууд байдаг. Теке теке Теке Теке нь галт тэргэнд биеэ тасдуулсан ахлах сургуулийн охины сүнс гэж яригддаг бөгөөд хэдийгээр хөлгүй ч гэсэн хоёр гар дээрээ хурдан явдаг гэсэн яриа байдаг аж. Оройн цагаар ганцаараа явбал теке текетэй тааралдана хэмээн Япончууд нэгнээ айлгадаг байна. Түүгээр зогсохгүй түүний тухай хачирхалтай түүхийг сонссон хүн теке текетэй заавал тааралддаг гэж япончууд үздэг. Теке Теке хэрвээ таныг харсан бол хоёр алгаа хооронд нь цохиж чимээ гаргадаг бөгөөд уг гарах чимээнээс үүдэж, түүнийг теке теке хэмээн нэрлэсэн юмсанжээ. Хэрвээ түүнтэй тааралдсан бол шууд зугтаах хэрэгтэй ба гүйцэгдэх юм бол биеийг тань тас татан хаядаг байна. Тааралдсан хүнээсээ "Миний хөл хаана байна?" хэмээн асуудаг бөгөөд "Мэйшиний төмөр зам"-д байгаа гэж хэлэх ёстой аж. Харин үүний дараа "Хэнээс мэдсэн юм?" гэж асуух ба "Кашима Рэйко" гэж хариулах хэрэгтэй. Харин буруу хариулвал сайн зүйл болохгүй нь ойлгомжтой.
  23. 1 point
  24. 1 point
    XV зуунд баруун Европт шинэ нутаг дээр барилга барьж эхлэхийн өмнө газар дээр нь түүхий махны хэрчим тавьдаг уламжлалтай байжээ. Аль газар нь мах илүү түргэн муудаж байна. Тэнд орон сууцны байшин байтугай аж ахуйн барилга ч боогодооггүй байж. Учир нь ийм газрыг сүнс чөтгөр шүглэсэнд тооцдог байсан байна. Илүүдэл цацраг амьд эд эсийг түргэн үхүүлдэг геологийн эвдрэлтэй шугам дээр мах үнэхээр түргэн мууддагийг өнөөгийн эрдэмтэд нотолжээ. Орос оронд ч сүнс чөтгөр шүглэсэн газрын тухай ам дамжин яригдсаар ирсэн. Тийм газар барилга барихыг цээрлэн, адал явдалд дуртай зарим нь зөрүүдэлж байгаад ямагт цээрлэл амсдаг байсан гэнэ. Гурван жил тутам шатаж байдаг бүтэн тосгод байхад нэг бол байшин нь аянгад ниргүүлэх салхи шуурга дээврийг хуу татах эсвэл залуу эзэн гэнэт таалал төгсөх гээд ертөнцийн бүх гай тотгор эздийг ч нөмөрч байдаг муу ёрын ер бусын байшин ч байх. Муу ёрын /гүйдэлтэй ч гэдэг/ газар хот суурин газар ч мөн тохиолдоно. Нэг байрны эзэд нь солигдоод л байдаг. Харин учир битүүлэг гай зовлон нь нэг л янзандаа. Урьд нь зүгээр байсан гэрийн эзэн жигтэйхэн архинд орох хэрүүл уруул тасрахгүй байх эсвэл хэн нэгнийг алах, үгүй бол цай уухаар ирсэн зочин гэнэт цонхоор үсрэх гээд муу ер шүглэсэн газар бишгүй бий.
  25. 0 points
    Гэхдээ яалтачгүй эмэгтэй дүрээ сайн сонгоогүй юм шиг санагдсан
This leaderboard is set to Ulaanbaatar/GMT+08:00
×