Jump to content
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.

ТОП гишүүд


Popular Content

Showing content with the highest reputation on 2019.03.14 in all areas

  1. 1 point
    Үзээд сэтгэгдэл үлдээсэн сонирхолтой Аниме үүдээ нэр зурагтай нь оруулаад яваад байгаарай. Мөн үзэх линк нь байвал бас оруулаарай
  2. 1 point
  3. 1 point
    Энэ бас хөөрхөн Аниме байналээ
  4. 1 point
    Эдгээр зургуудыг харахад тун сонирхолтой санагдаж байна. Миний хэлэх зүйл бол одоогоор айшмгийн кинонуудыг компьютерийн эффект ашиглан янз бүрээр засаж аймшгийн болгож харагдуулдаг. Гэхдээ хуучны кинонууд бол маш сайн дүр хувиргалттай жинхэнэ мэт харагдаж чаддаг байжээ.
  5. 1 point
    Сайн байцгаана уу? Хориотой (Horiotoi) Admin болон айдас аймшгийн талаар судалдаг сонирхол нэгт андууд минь ээ, удаан хугацааны турш чимээгүй байсан энэ томоохон гэр бүлийг ахин сэргээж дэлхийд өөрийн гэсэн Монгол айдсын урсгалыг бий болгохын төлөө хичээцгээе...
  6. 1 point
    Аймшгийн кино сонирхогч залуус үзсэн кинон дотроо өөрсдийгөө төсөөлж үзээгүй байна гэж байхгүй. 2017 онд 'Jigsaw' кино нээлтээ хийж улмаар яг жилийн өмнө буюу 2018 оны 1 сарын 26-нд 4k болон Blu-ray-р худалдаанд гарсантай холбогдуулан Лас Вегас хотод энэхүү кинонд гарах жинхэнэ аймшгийг мэдрүүлэх өрөөг бүтээсэн юм. Энэхүү өрөөний нэрийг "Хөрөө" загвараар хийсэн зугтах өрөө гэж нэрлэсэн юм. Өрөө гэж нэрлэх боловч энэ нь бүхэл бүтэн Хөрөө киноны байгууламж шиг дотроо том юм байна. Уг өрөөг жилийн турш нээлттэй байлгана гэж мэдэгдэж байсан ба одоогоор ч нээлттэй хэвээрээ байгаа юм шиг байна лээ. Лас Вегасаар зугаалах гэж байгаа бол энэ газраар ороод сонирхоод үзэх хэрэгтэй байх. Хөрөө 2 бол миний дуртай анги. Гэхдээ энэ өрөөнд орсоноор энэ анги дээрх юуг харж болох вэ? - Хөрөө 2 дээр гардаг зуухыг харах боломжтой. Мах савлах хэсэгтэй газар дүүрэн өлгөсөн гахайн махан доогуур явж болно. Энэ нь танд нядалгааны газрыг жинхэнэ утгаар нь мэдрүүлнэ. Энэхүү зугтах өрөөнөөс даалгавар биелүүлэн зугтаж хамгийн сүүлчийн өрөө таныг угтана. Энэ бол Хөрөө киноны эхнийх дээр гардаг угаалгын өрөө юм. хэмээн энэхүү зугтах өрөөг бүтээсэн Еган хариулжээ. Энэ бол хамгийн өвөрмөц аймшгийг мэдрүүлж чадах зугтах өрөө юм. Энэ газар нь нийт 6 өрөөтэй ба эхлээд нядалгааны газраас гүйж гарах гарцаа хайх юм. Энэ хооронд Jigsaw алуурчин танд зарим дохио өгч хулгайлагдсан охин энд тэрүүгээр тантай цуг явж туслах болно. Еган хэлэхдээ энэ зугтах өрөөнөөс гарахад Jigsaw-н дуу хоолойг сонсоогүй бол энэ бараг бүтэшгүй гэж хэлжээ. Хэрвээ киног үзсэн бол киног Жон Крамерийн дуу хоолойгүй төсөөлөшгүй билээ. Еган Lions Gate-руу холбогдон түүний дуу хоолойг энэхүү өрөөнд оруулах саналаа хэлэхэд тэд таатай хүлээж авч дэмжсэн байна. Хөрөө кинонд тоглосон Тобин Белл хэлэхдээ энэхүү өрөө нь түүний өмнөх Хөрөө кинонуудад тоглож байсан үеийг маш их санагдуулсан гэв. Учир нь тэр кинондоо тоглохдоо хэд хэдэн удаа бэлдэж жүжиглэж байсан бөгөөд шалан дээр цусанд хутгалдан хэвтсэн байдалтай олон хэсгүүдийг давтжээ. Харин дараа нь тэр босоод зогсоход түүний биеийн жил 10 хувиар нэмэгдсэн мэт санагдаж байсан гэнэ. Уг өрөө нь тэрхүү үеийн агшинг болон эргэн тойрны эд зүйлс нь бодитой мэт санагдсан хэмээн ярьсан байна.
  7. 1 point
    Паган буюу дэлхийн хамгийн энэрэнгүй гэж нэрлэгддэг ,шашны урсгал юм. Тэдгээр хүмүүсийг Викка буюу шулам гэж нэрлэдэг. Тэд бүх бурхадыг нэг гэж үздэг. Дийлэнх нь эмэгтэйчүүд байх ба хар хүчийн зан үйлийг газар эдгээр дүрс тэмдгүүдийг зурж ашиглан гүйцэтгэдэг. Хар хүчтэй хүмүүсийн хувьд тэдний шүтдэг бурхад өөр байдаг. Гоо сайхныг илтгэсэн охин тэнгэрүүд, сарны бурхад, эвэртэй бурхан гэх мэт. Чи эдгээр зүйлсд итгэхгүй байж болно гэхдээ сонирхолыг чинь татна гэж бодож байна. Өнөөдөр бид хар шидийн тэмдгүүдийг үзэх болно. Эдгээр тэмдэгүүдийг та нар хаа нэгтээ сатанист зан үйл гүйцэтгэсэн газар эсвэл ямар нэгэн хар шид агуулсан газруудаас харсан байх боломжтой. Гэхдээ энэ бол сатаныг шүтэгчдээс тэс өөр гэдгийг санаарай. Агаарын махбод Төлөөлөл: Дорно дахин, сэтгэл, агаар, амьдрал, харилцаа холбоо, мэргэн ухаан Зан үйлд: Эрч хүч, мэргэн ухаан Дэлхий махбод Төлөөлөл: Охин тэнгэр, дэлхий ертөнц, шим тэжээл, тэсвэр тэжээл /ямарваа нэгэн зүйлийн эдэлгээний урт хугацаа,/ мөн бие Зан үйлд: Мөнгө, хүүхэдтэй болох Галын махбод Төлөөлөл: Гал, эрчим хүч, энергийг цэвэршүүлэгч Зан үйлд: Ариутгал, шинэ зүйлийн эхлэл Усны махбод Төлөөлөл: Эмэгтэй хүний энерги, хэвлий, ус, дорно дахин, эдгэрэлт Зан үйлд: Хайр, сэтгэл хөдлөл, муу энергийг зайлуулах Тахилын тойрог Төлөөлөл: Өөрчлөлт болон гүйцэтгэл, мөчлөг Зан үйлд: Хамгаалалт, ямар нэгэн зүйлийг дуусгасан бол үүнийг хэрэглэдэг. Нарны огтлол Төлөөлөл: Нар, дэлхий ертөнц, гуравдагч махбод, дөрвөн улирал Зан үйлд: Өөрчлөлтүүд, төгсгөлүүд, эхлэлүүд, нарны эрчимжилт Нарны дугуй Төлөөлөл: Нар, дөрвөн улирал, гал, эрч хүч, өмнө зүг Зан үйлд: Шинэ улиралыг тэмдэглэх, нарыг дуудах Hecate (харанхуйн эмэгтэй бурханы нэр)-н дугуй Төлөөлөл: эмэгтэй хүн, өөрчлөлт Зан үйлд: Өөрчлөлт болон хувисалыг зан үйлээр дуудах Пентаграмм Төлөөлөл: Сатаныг шүтэгчдийн хувьд бол энэ бол буг чөтгөр харин загалмаатны шашинтнуудын хувьд хар пентаграмм. Гэхдээ паганы хувьд бол энэ нь бие махбод юм. Зан үйлд: Хамгаалалт Ankh Төлөөлөл: Мөнхийн амьдрал, нар, эмэгтэй энерги Зан үйлд: Хамгаалалт Селтик бамбайн зангилаа Төлөөлөл: Дөрвөн бие махбод Зан үйлд: Хамгаалалт Хорусын нүд Төлөөлөл: Египтын бурхан Хорус Зан үйлд: Хамгаалалт, эдгэрэлт (healing) Рагийн нүд Төлөөлөл: Египтын бурхан Ра Зан үйлд: Хамгаалалт Бүхнийг харагч нүд Төлөөлөл: Эр, эм бурхад Зан үйлд: Хамгаалалт Seax Викка: Төлөөлөл: Сар, нар, улиралууд, Seax Викка уламжлал Зан үйлд: Seax Викка уламжлалт зан үйл Эвэртэй бурхан: Төлөөлөл: Эрч хүч Зан үйлд: Эвэртэй бурханыг дуудах, үржил шим Торийн алх Төлөөлөл: Хүчирхэг зэвсэг Зан үйлд: хамгаалалт, хүч чадал Одины гурван эвэр Төлөөлөл: Ёслол, баяр, охин тэнгэр Зан үйлд: Баяр, охин тэнгэрийг зурах Гурвалсан сар Төлөөлөл: Охин тэнгэр, эмэгтэйчүүд, сар Зан үйлд: Сарыг зурах Гурвалсан эргүүлэг Төлөөлөл: Дэлхий, тэнгис, тэнгэр, үүнийг мөн улс орон, газруудыг нэрлэсэн байдаг. (the isles of man, sicily) Зан үйлд: Газар дэлхийн харилцаа, шуурга, тэнгэр Арга билэг Төлөөлөл: Гэгээ болон харанхуй, сайн болон муу, хоёрдмол байдал, тэнцвэр Зан үйлд: Амжилт хүсэх, тэнцвэржүүлэх Гурвалсан гогцоо Төлөөлөл: Дэлхий ертөнц, салхи, тэнгэр, оюун ухаан, бие, сэтгэл санаа Зан үйлд: Аливаа гурван зүйлийг хооронд нь холбож бэхжүүлэх Септограмм Төлөөлөл: 7 энергийн хүрд, долоон махбод, долоо хоногийн долоон өдөр, диваажин Зан үйлд: Хамгаалалт, эв нэгдэл Гексаграмм Төлөөлөл: Чөтгөр Зан үйлд: Чөтгөрийн зан үйл, тарни хийх, харанхуйн ид шид
  8. 1 point
    Хөгжилтэй ах дүү хоёрын зураг мэт харагдаж байгаа боловч энэ үед тэд аянгад ниргүүлсэн юм. Хоёр дах хүүхдийг Шон гэдэг ба тэрээр гуравдугаар зэргийн түлэгдэлтэй амьд үлдсэн. Энэ хүнийг Крис Маккандлес гэдэг. Into The Wild хэмээх киноны үед авсан зураг юм. Товч тайлбарлавал нэгэн залуу зэрлэг байгальд ямар ч хоол хүнсгүй амьдарч буйг харуулдаг. Харамсалтай нь энэ зураг нь түүний үхэхээсээ өмнө авахуулсан цорын ганц гэрэл зураг болон үлджээ. Тэрээр хортой жимс идэн амь насаа алдсан юм. LIFE сэтгүүлийн авсан зураг. Reddit сайтын хэрэглэгч 3scobar энэхүү хүүхдүүдийн зургийг хүмүүст харуулаад энэ хүүхдүүдийн ихэнх нь дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан хүмүүс мөн энэ зураг дээр тэдний дунд Адольф Гитлер бас дайны үед хорих лагерыг ажилуулж байсан нөлөө бүхий хүмүүс цуг зогсож байгааг тайлбарлажээ. Энэ зургийг 2008 онд Трэвис Александрын гэрт угаалгын машин дотор хаясан эвдэрхий камераас олжээ. Энэ зургийн дараачийн зургуудад Трэвис Александрын цус газраар урсаж байгаа гарсан байдаг. Эдгээр зургуудыг түүний экс найз бүсгүй Жоди Ариас түүнийг алахаас хэдэн минутын өмнө авсан юм. Ариас 2008 онд ял шийтгэгдэж үлдсэн бүх насаа шоронд өнгөрүүлэхээр болжээ. Энэ зургийг хараад далайн гүнд цагийг зугаатай өнгөрүүлж байгаа хүмүүс гэж бодож болох юм. Гэвч энэ хүний ард хоёр хүн байгааг та сайн анзаарч хараарай. Тэднийг Габе болон Тина гэдэг юм. Энэ үед Тина усанд живж нас барсан бөгөөд Габе түүнийг дээш авч гарахад хэтэрхий хожимдсон байсан бөгөөд сүүлд Габед хэрэг үүсгэж Тинагийн амийг санаатай хөнөөсөн гэж мэдүүлсэн ч нотлох баримт байхгүйгээс хэргийг хаасан байдаг юм. Габе тайлбарлахдаа Тинагийн хэрэглэж байсан усан доор амьсгалах хэрэгсэл нь асуудалтай байсан гэдэг. Энэ зураг дээр хүмүүс орон дээр унтаж байгаа юм шиг харагдаж байна. Тэд бүгд ижил хувцастай, гуталтай байх нь сонин. Харин бодит түүх нь тэд "Диваажингын хаалга" гаж урсгалын шашины сүмийнхэн юм. Тэд бүгдээрээ 1997 онд дэлхий сөнөх гэж байгаад итгэж бүгд зэрэг орон дээр хэвтэж амиа хорлосон ба тэд амиа хорлосоноор сансарт нисэж буй харийн нисдэг хөлөгт хүрч тэдний сүнснийг аварна гэж итгэсэнийх юм. Аливаа гаж урсгал ийм л аюултай байх юмдаа. Энэ зургийг дэлхийн хоёрдугаар дайны үед Унгарт авсан зураг юм. Тэд хорих лагерт хоригдож байсан Еврейчүүдийн бүх үнэт эдлэлийг ийнхүү хулгайлан авч байжээ. Энэ зургийг хойд Ирландын Тирсон мужийн Омахе хотод авсан байна. Эцэг охин хоёр энэхүү улаан машиныг дэлбэрч эхлэхээс өмнө энэ зургийг авахуулсан бөгөөд энэ үед 1998 онд Real Ira гэх террорист бүлэглэлийн халдлага тухайн газар гарсан юм. Энэхэүү дэлбэрэлтээр 29 хүн амь насаа алджээ. Энэ зураг дээр Жон Леннон өөрийн шүтэн бишрэгч залууд өөрийн гарын үсгээ зурж өгч байна. Гэвч хэдхэн цагийн дараа тэрээр Дэвид Чэпмэн гэх залууд алуулсан бөгөөд тэрхүү алуурчин нь энэ шүтэн бишрэгч нь байжээ. Энэхүү зурэг дээр хоёр сайн найз гэртээ үдэшлэг хийж байгаа мэт харагдаж байна. Гэтэл баруун талд байх залуу Тэйлер Хэдли өөрийн гэр бүлийнхэнийгээ бүгдийг нь алчихаад дараа нь гэртээ хамгийн сайн найзтайгаа үдэшлэг зохиогоод зогсож байгаа зургийг та бүхэн харж байна. Тэр ердөө 17 настай байсан. Манила хотын захирагч Рейнолд Дагса шинэ жилийн үеэр гэр бүлийнхэнийхээ зургийг даржээ. Энэ үед зураг дээр цаана нь нэг залуу буу барьчихсан түүнрүү чиглүүлж байсныг тэр анзаарсангүй. Дараа нь Дагса газар дээрээ нас барсан байна. Түүнийг алсан алуурчин энэ зураг дээр гарсан эрийг Майкл Гонзалез гэдэг ба тэрээр өмнө нь машин хулгайлсан хэргээр шоронд хоригдож байсан банйа. Хамгаалалтын албаны камерт өртсөн энэхүү зураг дээр та бүхэн бяцхан хүүхэд дагуулсан хоёр хүүхдийг харж байна. Энэ зураг бол гурван настай Жеймс Булгерын дэлгүүрт хулгайлагдаад явж байгаа сүүлчийн дүр зураг юм. Дараа нь 10 настай хоёр хөвгүүд Булгерыг алсан бөгөөд тэдгээр хөвгүүд 20 р зууны хамгийн залуу алуурчид болжээ. Эдгээр зургууд дээр гарсан сонин сүүдрүүд нь үнэндээ сүүдэр биш юм. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас хананд нялагдаж нас барсан хүмүүсийн царай дүрс юм. Энэ зургууд нь Хирошимагийн дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийнх юм. Энэ зурган дээр зургаа авахуулахыг хүсэхгүй гараа өргөх эмэгтэйг Режина Кэй Валтерс гэдэг. Түүнийг Роберт Бен Родис гэгч этгээд хулгайлсан бөгөөд түүнийг алахаасаа өмнө энэхүү гэрэл зургийг дарсан байна.
  9. 1 point
    Таны үхэхээсээ өмнө авахуулсан хамгийн сүүлчийн зураг тань ямар байх бол? Эсвэл таны авсан гэрэл зураг таны үхлийг гэрчилж байвал ямар вэ? Тэгвэл тус бүрнээ түүх агуулсан, түүхийг бүтээгчдийг буулгасан эдгээр 10 зургийг бяцхан тайлбарын хамт сонирхоно уу. 10. Wiley Post & Will Rogers 1898 –1935, 1879 – 1935 Wiley Post нь хамгийн анх дэлхийг ганцаараа тойрсон нисгэгч бөгөөд түүний найз Will Rogers нь алдартай жүжигчин, хошин шогч байжээ. Энэхүү зургийг (Will Rogers малгай зангиатай, онгоцны далавчин дээр зогсож байгаа) тэд Аляскаас хөөрөхийн өмнөхөн буюу 1935 оны 8 сарын 15 д авсан байна. Харин онгоц хөөрсний дараагаар моторонд нь эвдрэл гарч сүйрснээр хоёулаа амь үрэгджээ. Сонирхуулахад энэхүү Аляск дахь онгоцны буудлыг Wiley Post – Will Rogers нарын дурсгалын нисэх буудал хэмээн нэрийддэг байна. 9. John and Jackie Knill 2005 оны 1 сарын 13 д Канадын хос болох John болон Jackie Knill нарын цогцос Тайландын далайн эргийн амралтанд олдсон байна. Тэд бол 2004 оны 12 сарын 26 д болсон аймшигт цунамины мянга мянган хохирогчдын хоёр нь байлаа. Долоо хоногийн дараа нэгэн эр сайн дурын цэвэрлэгээ хийж байгаад эвдэрсэн камер олсон байна. Тэрбээр камерны мемори картан дахь зурагнуудыг үзэхэд John Jackie нарын амралтанд байгаа зургууд болон мөн аварга том давалгаа далайн эргийг хамж байгаа зургууд байсан аж. Зургууд дээр давалгаа улам ойртсоор ойртсоор эргийг бүрхсэн байна. Хамгийн сүүлчийн зургаа (дээр үзүүлсэн) 12 сарын 26 ны өглөөний 8 цаг 30 минутад авсан ба үүний дараа тэд амиа алджээ. 8. Albert Einstein 1879 1955 Энэ дээр байгаа зураг бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн сүүлчийн Einstein ий зураг бөгөөд 1955 оны 3 сард авсан зураг юм байна. Энэ зургийн талаар нэг их баримт, тайлбар байдаггүй боловч тэрбээр Princeton дахь гэрийнхээ гадаа авахуулсан бололтой. Харин сарын дараа 1955 оны 4 сарын 17 ны өдөр Einstein дотоод цус алдалтад орж эмнэлэгт хүргэгдсэн ба маргааш нь нас баржээ. 7. Marilyn Monroe 1926 1962 Ихэнх хүмүүс Marilyn Monroe ийн сүүлчийн зургуудыг гэрэл зурагчин George Barris авсан гэж боддог. Гэвч үнэндээ Life сэтгүүлийн гэрэл зурагчин Allan Grant авчээ. Эдгээр зургууд нь 1962 оны 7 сарын 7 д Monroe ийн гэр дэх сурвалжлагын үеэр авагдсан байна. Дээрх зургийг оролцуулаад нийт зургаан зураг Life сэтгүүлд нийтлэгдсэн байна. Харин сарын дараа буюу 1962 оны 8 сарын 5 ны өдөр Monroe гэртээ нас барсан байна. Үхлийн гол шалтгаан нь хүчтэй эмнээс хордсон гэж гарсан ба мөн амиа хорлолт ч гэж үздэг. Дээрх зураг нь Monroe ийн ярилцлагатай хамтаар түүнийг үхэхээс ердөө хоёр хоногийн өмнө Life сэтгүүлд нийтлэгдэж байжээ. 6. Bill Biggart 1947 2001 Фото сэтгүүлч Bill Biggart дээрх зургийг 2001 он ы 9 сарын 11 д авчээ. Харамсалтай нь тэрбээр Дэлхийн Худалдааны Төвийн 2дахь цамхаг нурахад дарагдаж нас барсан байна. Дөрвөн хоногийн дараа түүний цогцсыг нурангин доороос гаргаж авсан ба камер болон бусад зүйлсийг нь эхнэрт нь хүлээлгэж өгчээ. Харин эхнэр нь Bill Biggart ийн гэрэл зурагчин сайн найзад нь камерийг дурсгаж өгсөн бөгөөд эвдэрхий камер дотор зураг байна гэж бодоогүй аж. Харин найз нь камернаас 150 гаруй зураг олсон ба тэдгээр зургууд дотор дээрх зураг ч байсан аж. Энэхүү зургийг өглөөний 10 цаг 28 минут 24 секундад авсан ба харамсалтай нь 10 цаг 30 минутад хоёр дахь цамхаг нурсан билээ. Яг энэ зургаа авахаас өмнө тэрбээр эхнэртэйгээ ярьсан ба “санаа зовох хэрэггүй, 20 минутын дараа студид уулзъя, би гал сөнөөгчтэй байна” хэмээсэн нь хамгийн сүүлчийн яриа нь байжээ. 5. Lady Diana 1961 1997 Diana гүнжийн үхэлтэй холбоотой удаан хугацааны мөрдөн байцаалтын эцэст энэ зураг олон нийтэд ил болсон юм. Зөвхөн үс нь гарсан түүний энэ сүүлчийн зураг түүний амьдралыг дуусгасан гэж хэлж болно. 1997 оны 8 сарын 31 ний өдрийн өглөөний 12 цаг 20 минутад энэ зургийг авчээ. БАруун гар талд зочид буудлын жолооч Henri Paul, хажуу талд нь бие хамгаалагч Trevor Rees Jones сууж явсан ба түүний ар талд паппарициудаас нүүрээ буруулсан Diana гүнж болон түүний найз залуу болох Dodi Fayed нар байсан байна. Энэхүү зургийг авснаас хэдхэн секундын дараа гүнжийн сууж явсан Мерседес Place de l’Аlma –ийн тунель руу 105 км/ц –ийн хурдтай орсон ба жолооч хяналтаа алдаж хазайн багана мөргөснөөр эл аймшигт осол гарчээ. Dodi Fayed болон Henri Paul хоёр газар дээрээ нас барсан ба Diana гүнж эмнэлэгт хүргэгдээд тэр өглөөдөө нас барсан байна. Харин бие хамгаалагч Rees Jones ганцаараа амьд үлдсэн байна. 4. Elvis Presley 1935 –1977 Elvis Presley ийн хамгийн сүүлчийн зургийг 1977 оны 8 сарын 16 ны өдөр авсан байдаг. Энэ зураг нь түүнийг Graceland д ирж байх үеийнх аж. Гэвч тэр өдрөө сүйт бүсгүй Ginger Alden нь угаалгын өрөөндөө нас барсан байдалтайгаар нь олсон байна. Шинжээчдийн дүгнэлтээр бол тэрбээр үхэхээсээ өмнө тодорхой зайнд мөлхсөн гэдэг. Түүний үхэл албан ёсоор үдээс хойш 3:30 цагт бүртгэгдсэн байдаг ба таргалалт, хэт их эм хэрэглэсэн зэрэгтэй үхлийг нь холбож тайлбарладаг байна. 3. Adolf Hitler 1889 –1945 Түүний хамгийн сүүлчийн зургийг үхэхээс нь ойролцоогоор хоёр хоногийн өмнө авсан ба тэр үед Гитлер Берлиний бөмбөгдөлтөөс хамгаалах нуувчны гадаа зогсож байсан аж. Дэлхийн 2 р дайнд Герман ялагдсаны дараа Гитлер өөрийнхөө амьдралыг дуусгахаар шийдсэн байдаг. Гэхдээ амиа хорлохоосоо өмнө Eva Braun –тай гэрлэлтээ баталгаажуулсан бөгөөд мөн гэрээслэлээ бичиж үлдээсэн байна. Маргааш нь буюу 1945 оны 4 р сарын 30 ны өдөр Гитлер болон Браун нар зочдын өрөөндөө хамт орон амьдралдаа цэг тавицгаажээ. Гитлер цианит хор уугаад толгойндоо буудсан байдаг бол Браун зөвхөн цианит хор уун нас баржээ. Сонирхуулахад Гитлер өмнө нь өөрийн эмчээсээ амиа хорлох найдвартай аргыг асууж байсан ба цаадах нь цианит хор уугаад толгойдоо буудах хамгийн найдвартай гэж зөвлөсөн гэдэг. 2. Anne Frank 1929–1945 Энэ зураг нь Anne Frank ийн хамгийн сүүлд авахуулсан зураг бөгөөд тэрбээр өөрийн эгч Margot ийн хамт 1942 оны дундуур авахуулжээ. Тэдний гэр бүлийг 1944 оны 8 сарын 4 д баривчилсан ба Хөдөлмөрийн хорих лагер луу шилжүүлжээ. 1945 оны 3 сард лагерт тахал гарч 17000 гаруй хоригдол нас барсан байна. Харин гэрчүүдийн хэлж буйгаар Margot орноосоо унаж нас барсан ба түүнээс хэдэн өдрийн дараа Anne нас баржээ. 1. Abraham Lincoln 1809 –1865 Хэдийгээр Lincoln –ий хамгийн сүүлд авахуулсан зураг дээр маргаантай байдаг боловч албан ёсоор дээрх зураг мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг байна. Энэхүү зургийг Henry J.Warren хэмээх зурагчин 1865 оны 5 сарын 6 д Цагаан Ордны тагтан дээр авчээ. Харин зураг авснаас сар гаруйн дараа буюу 1865 оны 4 сарын 14 ний өдөр Abraham Lincoln Lord ийн театрт толгойдоо буудуулан нас барсан билээ.
  10. 1 point
    Та аймшгийн кино үзэх дуртай юу? Аймшгийн кинон дээрх үйл явдлууд бодит амьдрал дээр байдаггүй гэж боддог уу? Аймшгийн кино эхлэхийн өмнө “бодит явдлаас сэдэвлэн бүтээв” гэж бичдэггүй ч эдгээр кинонуудыг жинхэнэ амьдралаас сэдэвлэн бүтээжээ. 10. Open Water (2003) Далайд алга болсон усанд шумбагч эхнэр нөхөр болох Tom, Eileen Lonergan нарын амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Тэд дэлхийн хамгийн том шүрэн арал болох Great Barrier Reef д 1998 оны нэгдүгээр сард алга болсон билээ. Тэднийг хайгуулын багийнхан хайж хоёр өдрийн турш шумбалт хийсэн ч олоогүй. 9. The Mothman Prophecies (2002) Олныг шуугиулж байсан John Keel ийн 1975 бичигдсэн The Mothman Prophecies номноос сэдэвлэн бүтээжээ. Уг ном нь Keel ийн нутгийн оршин суугчдын үзсэн харсан, нууцлаг хүн шиг биетэй далавчтай чөтгөрөөс санаа авч бичигдсэн юм. The Conjuring (2013) Ер бусын үзэгдэл судалдаг Ed, Lorraine Warren нарын Rhode арлын Perron ны гэр бүлийн сүнс хоргодсон байшингийн судалгаанаас санаа авч хийжээ. Bathsheba Sheran гэдэг нэртэй шулмын хорлолд өртөж байгаа тухай гардаг. Гэхдээ Annabelle нэртэй хүүхэлдэй бол зохиомол юм байна. 7. The Exorcism Of Emily Rose (2005) 16 настай Anneliese Michel нэртэй Герман охиноос санаа авч бүтээжээ. 1968 онд охины биед шулам шүгэлж долоон жилийн дара лам нар сарын турш тэмцэн байж гаргасан гэдэг. 6. The Amityville Horror (1979) Зөвхөн энэ кино сүнс хоргодсон байшингаас санаа авсан нь биш юм. Дээр дурдсан The Conjuring киноны гэр бүлийн амьдралаас бас сэдэвлэжээ. 5. The Strangers (2008) 1970 онд болсон Manson ий гэр бүлийг хүйс тэмтэрсэн гэмт хэргээс Bryan Bertino найруулагч санаа авч хийжээ. 4. The Silence Of The Lambs (1991) Ерөнхийдөө цуврал аллагатай кинонууд бодит амьдрал дээр хачир нэмж хийгдсэн байдаг. Энэ сэтгэцийн аймшгийн киног алдарт цуврал алуурчид болох Ed Gein,Ted Bundy нарын түүхээс сэдэвлэн бүтээжээ. Киноны дүр болох мөрдөгч Starling болон алуурчин, доктор Lecter нар бол амьдрал дээрх Ted Bundy болон түүний хэрэг дээр удаан хугацаанд ажилласан Robert Keppel нар юм. 3. The Hills Have Eyes (1977) Уулан дахь алуурчдын тухай энэ киног бодит амьдралаас сэдэвлэсэн гэвэл та итгэх үү? 16 р зуунд Шотландын нэгэн уулын агуйд амьдардаг хүмүүсийг олж цаазаар авах хүртэл 25 жилийн турш 1000 гаруй хүн алсан түүхээс сэдэвлэжээ. 2. Child’s Play Дээр дурдсан The Conjuring киноны Annabelle хүүхэлдэй зохиомол байж болох ч Chucky зохиомол гэсэн үг биш юм. Киноны санааг 20 р зууны эхэнд хар шид шүгэлсэн гэгддэг хүүхэлдэйн тоглоомоос санаа авчээ. Хүүхэлдэйн эзэн Robert Eugene Otto гэр бүлийг нь энэ хүүхэлдэй хөнөөсөн гэж баталдаг. 1. The Texas Chain Saw Massacre (1974) Энэ кино бол баг, ширэн нүүртэй аймшгийн кинонуудын “эцэг” нь юм. Ed Gein гэдэг нэрээр алдартай хохирогчдынхоо арьсыг өмсдөг цуврал алуурчны бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. '),
  11. 1 point
    Өдөр ирэх бүх нийслэл хотын өнгө үзэмж сайжирч , хаа сайгүй л барилга сүндэрлэнэ. Хуучин гэгдэх барилгуудыг сэргээн өндөрсгөж , танигдахгүй болтол нь завсарлачихдаг болчхож. Гэхдээ засаад ачихад боломжийн хэрнээ олон жилийн турш эзэнгүйрч балгастай зүйрлэхүйц болсон ганц нэг байгууламж нийслэлд байна. Тухайлбал , өдгөөгийн Баянгол , Улаанбаатар зочид буудлаас ч илүү зэрэглэл бүхий буудлын барилга , мөн 22 н товчоо ны наахна буй Өнчин цагаан гэдэг барилгыг нэрлэж болно. Эд хаанахын харьяалалд байдаг , эзэд нь хэн бэ? Яагаад засдаггүй тухай сонирхлоо Орчин үеийн хүүхдүүд энэ барилгуудын аймшгийн кинон дээр гардаг шиг сүнстэй байшин гэцгээдэг болжээ. Энэ нь хэр зэрэг бодит яриа болох талаар Хангай зочид буудлын (хуучнаар) зэргэлдээх буюу циркийн хажуу дахь байрны оршин суугчдаас сонирхсон юм. Залуучууд нь сүнстэй , чөтгөртэй гэдэг юм билээ гэхэд хөгшчүүл цонх нь дэлгээстэй энэ байрыг гэр оронгүй , архичин , биеэ үнэлэгч , дээрэмчин , хулгайч гээд муу муухай болгон бүгсэн газар гэхэд болно гэв. Ялангуяа зуны цагт цонхоор нь согтуу хүмүүс зодолдож хашхирах , нүцгэн бүсгүй хувцсаа тайлж шидэх , тэр ч байтугай зүггүй хүүхдүүд биенээ уруу татан элдэв үнэртэнд мансуурах тохиолдол ч гарч байж. Түүнчлэн энэ байрны өрөө бүрээр сайн самнах юм бол үхсэн хүн олон гарна. Сураггүй алга болсон хүний эндээс хайхад буруугүй гэцгээж байлаа.1980 д оны эхээр ашиглалтад орсон энэ барилга тухайн үедээ хотын өнгө үзэмжийг чимсэн өндөр барилгуудын нэг байж. Зочид буудлын зориулалтаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад хувьчлалын үеэр Шийтэр гэдэг хүн аваад улмаар түүнийгээ барьцаалан мөнгө зээлээд гадаадруу яваад өгчээ. Оршин суугчдын ярьж байгаагаар Шийтэд гадаад яваад эргэж ирээд Би улсаас нэг ч төгрөг зээлээгүй гэж зурагтаар ярилцлага өгч байсан гэх нэг хэсэг байхад түүний ах дүү нар нь буудлын доторхыг үрэн таран хийгээд Буянгийн Жаргалсайханд зарсан гэж хэлэх нэг хэсэг ч байлаа. Ямартаа ч энэ барилга одоо Буян компанийн мэдлийнх юм байна. Манаад байхаар эд хогшил , тэр ч байтугай нэг ч бүтэн цонх хаалга байхгүй хэрнээ тул барилгыг тойруулаад банзан хашаа босгож манаач бололтой хүн тавьжээ. Манаач нь вагончигт байрлах бөгөөд тэндээ амьдардаг бололтой юм билээ. Тэрбээр тус объектыг таван жил манаж байгаа бөгөөд түүнийг анх ажилд ороход л энэ барилгыг засах гэж байгаа 200 хятад ажилчин оруулж ирэх юм гэнэ гэсэн яриа байсан ч өдгөө хүртэл хэвээр буй аж. Манаад байх эд хогшил байхгүй ч дээгүүр доогуур гүйж харайсан хүүхдүүдийг зохицуулах нь манаачийн үүрэг. Манаач өвгөн энэхүү үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад барилга дээрээс шидүүлж байсан гэх яриа ч чих дэлсэв.Хэн ч ашиглахгүй олон жил ингэж хотын өнгө үзэмж гутааж байснаас орон гэргүй олон мянган хүн байхад тэдний засаад ав гээд өгчихсөн бол өдийд сайхан л засаад авчихсан байгаа даа гэлцэх хүмүүс ч таарсан. Оршин суугчдын ярьж буйгаар Буян Жагааг тус байрыг авахад тэгтлээ их тоногдчихоогүй багахан засвар хийхэд л сэргээд ирэхээр байр байсан. Хүмүүсийн харсаар байтал гэгээн цагаан өдрөөр байрны цонх , хаалгыг хуу татан машинд ачаад явж байсан гэнэ. Өдгөө тус барилгын нэг давхрыг 2 баар , нэг цайны газар түрээсэлдэг бөгөөд тэдгээр хүмүүстэй уулзахад бид юү ч мэдэхгүй түрээслэгчид гэхээс илүү юм хэлсэнгүй.2 дахь чөтгөртэй объектийн түүхийг сөхөхөд Төв цэвэрлэх байгууламжийн ажилийн байр буюу Өнчин цагаан” гэгдэх 48 айлын орон сууц. 1970 аад оны байгууламж аж. Тухайн үед хүмүүс ямар шалтгаанаар байраа орхиод явсныг мэдэхгүй ч сураг сонсоход өнөөх байгууламжийн шугам дээр байрладаг учраас үнэр , танараас нь хүмүүс дайжсан гэж тайлбарлах нь ч бий.Өнчин цагаан” г зорьж очлоо. Алсаас харахад өнчин нэрэндээ тохирмооргүй олуулаа болжээ. Ойртоод очвол тойруулаад хэрмэн хашаа босгож , хаалга үүд нь цоожтой байв. Цонх шил нь бүтэн энэ барилга гаднаа бүрээсээ сольсон айл шиг бөмбийж харагдана. Хашаагаар Хятад , Монгол ажилчид холхивч хаалгаа тайлах хүн олдсонгүй. Замын хажууханд цагаан утас р яриулдаг эмэгтэй дээр очиж тус хашаанд юүн хүмүүс , ямар үйл ажиллагаа явуулдаг тухай сонирхоход тэрбээр энд Хятадууд 3 , 4 жилийн өмнөөс байрлах болсон. Ноос угааж боловсруулдаг , бас арьс боловсруулдаг гэсэн. Өнгөрсөн жилээс нилээд засвар хийж гадуур нь хашаа барьсан. Монгол ажилчдыг бага цалингаар ажиллуулдаг гэж сонссон гэв. Энэ эмэгтэй багадаа өнчин цагаанд амьдарч байсан бөгөөд хүмүүсийн нүүсэн шалтгааныг сүсэг бишрэлээс болж , өөрөөр хэлбэл , тухайн газар нь хэлмэгдлийн үеийн буудуулсан лам нарыг булсан гэж сонсоод сэтгэлд нь сэв сууж эндээс нүүсэн. Манайх уг байраа зарах санаатай зар явуулсан боловч хэн ч ирээгүй гэсэн юм. Энэ бас сонин л тохиолдол. Ямар ч байсан чөтгөр шуламс шүглэсэн эдгээр байрнуудад амьд хүн очихоос цээрлэсээр байна.
  12. 0 points
    13 ын тоо нь төгс төгөлдөр тоо болох 12 ын ард байдаг болохоороо хамгийн азгүй тоо болсон гэж үздэг. Жил бүр 12 сартай, одны орд 12 байдаг, Олимп 12 бурхантай, харин Иисүс Христ 12 дагуултай гэх мэтчилэн дурдаад байвал дуусашгүй шүү дээ. Тиймээс орчлонт ертөнцийн төгс сайхан бүхэн 12 ын тоотой салшгүй холбоотой байдаг байна. Харин 13 тоо нь… Их Британий усан цэргийн хүч нэгэн удаа “13 ны Баасан гараг” (Friday the 13th) гэдэг нэртэй усан онгоц үйлдвэрлэжээ. Ингээд энэхүү хөлөг онгоцоо 13 ны Баасан гарагт аялалд гаргасан байна. Харин тэрхүү онгоцыг ахиж харсан хүн нэгээхэн ч үгүй гэнэ. Харин азгүй сансрын хөлөг “Apollo 13” нь 1970 4 р сарын 11 ний өдөр, орон нутгийн цагаар 13 цаг 13 минутад хөөрсөн юм байна. Түүнчлэн пуужин хөөрсөн өдрийн цифрүүдийг нэмээд үзэхэд (4+1+1+7+0 = 13) бас л 13 гэсэн тоо гарч байна. Мөн Apollo 13 хөлөг нь 4 р сарын 13 ны өдөр дэлбэрчээ. Гэхдээ тэр өдөр аз болж Баасан гараг биш байж. Тиймдээ ч хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэж ирж чадсан гэцгээдэг. 13 ны Баасан гарагийн айдсийг параскаведекатрия фобия буюу фриггатрискаидека фобия гэж нэрлэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Түүнчлэн 13 ын тооноос сэрэмжлэх зөн билгийг трискайдекафобия гэдэг байна. Ихэнх эмнэлгүүдэд 13 тоот өрөө гэж байдаггүй. Харин ихэнх барилгуудад 13 р давхар гэж үгүй. АНУ ын ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ тооноос ихэд эмээдэг байсан төдийгүй хэзээ ч 13 ны өдөр айлчлал хийдэггүй байснаас гадна 13 хүнтэй уулзалтыг хэрхэвч зохиодоггүй байсан гэнэ. Түүнчлэн Наполеон, Герберт Губер мэтийн суутнууд уг тооноос болгоомжилдог байжээ. Вудро Мильсон 13 ыг азынхаа тоо хэмээн ярих дуртай байжээ. Гэсэн ч амьдралынх нь замнал энэ үзлийг нь үгүйсгэх аж. Тэрээр 1918 оны 12 р сарын 13 ны өдөр Францад айлчилж, найрамдлын гэрээ хийхээр хөдөлжээ. Харин түүнийг АНУ д эргэн ирэхэд конгресс түүний бүрдүүлсэн баримт бичигт гарын үсэг зүурахаас татгалзжээ. Харин Вильсон АНУ д эв найрамдлын тохиролцоог дэмжих аян хийж байхдаа зүрхний шигдээсээр золтой л амиа алдчихаагүй байна. Долларын тэмдэгтийн ар талд пирамидын 13 түвшинг, бүргэдийн толгой дээр нь 13 од, сарвуунд нь 13 сумыг дүрсэлсэн байдаг. Банк, гал тэрэг дээрэмддэг байснаараа алдартай аймшигт хэрцгий гэмт хэрэгтэн Бутч Кэсседи нь 1866 оны 4 р сарын 13 ны Баасан гарагт мэндэлсэн юм байна. Харин Фидель Кастро нь 1926 оны 8 р сарын 13 ны Баасан гарагт төржээ. Нэрт зохиолч Марк Твен нэгэн үдэшлэгийн 13 дахь зочноор уригдаж байжээ. Найз нь түүнийг явуулахыг хүсээгүй боловч алдарт зохиолч маань үдэшлэгт очжээ. Харин дараа нь: “Би тэгэхэд тунчиг их азгүйтсэн дээ. Тэр үдэшлэгийн хоол нь 12 хүнд л хүрэлцэхээр байсан” гэж Твен хожим бичиж үлдээсэн байдаг. Парисын мухар сүсэгтнүүд аливаа үдэшлэг, уулзалтад 13 хүн оролцох болвол 14 дэх зочныг хөлсөлж аваад ч болов заавал оролцуулдаг байна.
  13. 0 points
    1. “Заан – өвчин” Зааны өвчин гэгддэг эмгэгийг хөл гар нь мэдэгдэхүйц томрох буюу хөөж хавдсан хүмүүсийн эмгэнэлтэй гэрэл зургуудаас хүмүүс маш сайн мэддэг болсон. Энэхүү өвчин нь Wuchereria ban•crof•ti, Brugia Malayi болон B.timori зэрэг шумуулнаас дамждаг шимэгч хорхойнуудаас шалтгаалан үүсдэг. Дэлхий дээр 120 сая хүн Тунгалгын шимэгч хорхойн өвчин (Lymphatic filariasis) буюу заан өвчнөөр өвчилснөөс 40 сая нь маш хүнд байгаа ажээ. Халдвар тээсэн эмэгчин шумуул хүнийг хазахад microfilariae хэмээх шимэгч хорхойны авгалдайг цусанд шахах магадлалтай. Microfilariae нь цусны судсаар (цусны эргэлтээр) дамжин тархдаг бөгөөд тэндээ олон жилийн турш амьдрах чадвартай юм байна. өвчин халдварласан тохиолдолд ихэвчлэн эхний жилүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. Шимэгчид нь цусны судсанд хуримтлагдах үед цусны эргэлтийг хязгаарлаж, шингэнийг бүрхсэн давхаргуудыг үүсгэхэд хүргэдэг байна. өвчний нүдэнд үзэгдэх шинж тэмдэг нь ихэвчлэн хэт томорсон гар, хөл, бэлэг эрхтэн болон цээж байдаг. 2. Progeria Progeria гэдэг өвчин нь хүүхдийн удамшлийн код дахь өчүүхэн гажилтаас үүсдэг өвчин боловч маш их хор хөнөөлийг дагуулан, амьдралыг бүхэлд нь өөрчлөх үр дагавартай юм. Ийм өвчинтэй төрсөн хүүхдүүд дунджаар 13 насандаа таалал төгсдөг ажээ. Тэдний биенд хөгшрөлтийн энгийн үйл явц хурдацтай явагдахад цаг бусаар халзрах, зүрх өвдөх, яс сийрэгжих, архрит хөдлөх гэх мэтийн шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Progeria нь маш ховор өвчин бөгөөд дэлхий дээр ойролцоогоор 48 хүн л ийм эмгэгтэй байдаг. Гэвч таван хүүхэд нь ийм өвчинтэй гэр бүл байдаг ажээ. 3. Чоножих синдром буюу хүн чононууд Хоёр настай Abys DeJesus охины нүүрэн дээр үстэй хар толбонууд бий болж эхлэхэд үед эмч нар түүнийг “Хүний чоножих синдром” гэгддэг эмгэгтэй болохыг нь оношилжээ. Ийм эмгэгтэй хүмүүс хурц соёо, хумсгүй л болохоос биш яг хүн чоно шиг харагддаг тул уг тохиолдлыг чоножих синдром хэмээн нэрлэсэн юм байна. Мексикийн нэгэн олон эрчүүдтэй том гэр бүлийнхэн бүгд нүүр биеэрээ дүүрэн үсэрхэг хар “мэнгэтэй” ажээ. Уг гэр бүлийн ах дүү хоёрыг бүүр X Files киноны хэсэгт тоглохыг санал болгож байсан ч тэд татгалзсан юм байна. 4. 4. Цэнхэр арьсны өвчин буюу цэнхэр хүмүүс 1960 –аад оныг хүртэл Kentucky мужийн Troublesome ын Тохойд амьдардаг байсан нэгэн өнөр гэр бүлийг “цэнхэрийнхэн” гэдэг байв. Тэд бол цэнхэр Фужате гийнхэн байсан юм. Ихэнхи гишүүд нь цэнхэр л арьстай байсан болохоос биш өөр ямар нэгэн ноцтой өвчин зовиургүйгээр 80 гартлаа насалжээ. Уг шинж тэмдэг нь үеэс үе дамжин хадгалагдсаар байсан аж. Ийм онцлогтой хүмүүс нь цэнхэр, үзмэн ягаан, индиго буюу бараг л чернилэн ягаан арьстай байдаг. 5. Pica буюу хүнсний бус зүйлсийг идэх хүсэл Pica тай хүмүүс шавар шавхай, цаас, цавуу, хөрс шороо мэтийн хүнсний бус зүйлсийг идэх асар их дур хүсэлтэй байдаг. Хэдийгээр үүнийг эрдэс бодисын дутагдалтай холбон тайлбарладаг боловч эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэхүү өвчний бодитой шалтгаан болон оновчтой эмчилгээг олоогүй л байна. 6. Цус сорогчийн эмгэг буюу нарнаас харших нь Нарнаас гарахаас зайлсхийдэг хүмүүс маш олон байдаг. Учир нь тийм хүмүүсийн арьс нарны гэрэл авах л юм бол цэврүүтдэг байна. Тэдний зарим нь нар үзэв үү үгүй юу цэврүүтэж, шархалдаг ажээ. үнэн хэрэг дээрээ тэд бол цус сорогчид биш. Тэд цусаар ундаалж, авсан дотор нойрсдоггүй. Гэвч цус сорогчтой ижил шинж тэмдэг бүхий маш ховор өвчин тэднийг зовоодог байна. 7. “Алиса гайхамшгийн оронд” синдром буюу цаг хугацаа, орон зай болон бие мах бодийн тусгалын самуурал Alice in wonderland syndrome (AIWS) (Алиса гайхамшгийн оронд синдром) буюу “Микропсия” гэдэг нь хүний дүрслэн хүлээн авах (харах) чадварт нөлөөлдөг мэдрэлийн системийн самуурал юм. өвчтөн нь хүн, амьтан болон эд зүйлсийг бодит байдлаас нь жижигрүүлж хардаг ажээ. Ерөнхийдөө ийм өвчинтэй хүмүүсийн харж байгаа юмс нь алсын алсад байгаа мэт боловч бас дэндүү хол байгаа мэт санагддаг. Жишээлбэл нохой мэтийн гэрийн тэжээмэл амьтад хулгана шиг, жирийн хэмжээтэй авто машин бол дээрхитэй ижил масштабаар жижгэрч үзэгддэг ажээ. Тиймээс ийм шинж тэмдэгтэй хүмүүсийг бас Jonathan Swift ийн Гулливерийн аялал зохиолд гардагчлан Lilliputian hallucination буюу “Одой хараа” гэж бас өөрөөр нэрлэхэд хүргэж байгаа юм. 8. Blaschko гийн зураас: бүх биен дээрхи хачирхалтай зурвасууд. Германы дерматологич буюу арьсны эмч Alfred Blaschko гийн 1901 онд нээсэн Blaschko гийн зураас хэмээх үзэгдэл нь хүний анатомид маш ховор тохиолддог, тайлбарлах аргагүй үзэгдэл юм. Blaschko гийн зураас нь тодорхой нэг өвчин ч биш, ямар нэгэн өвчний өмнөх шинж тэмдэг ч биш бөгөөд ямартай ч хүний DNA д бий болсон үл үзэгдэгч бүтэц ажээ. Ийм зурвас бий болох шалтгаан нь mosaicism (буюу нэг эх эсээс үүсэж хөгжсөн биеэ даасан өөр өөр эсүүд хромосомын өөр өөр хэлбэртэй байхыг хэлнэ) –аас шалтгаалдаг бөгөөд тэдгээр нь (зурваснууд) мэдрэлийн, булчингийн болон тунгалгын системтэй давхацдаггүй буюу ижилхэн байдаггүй. Энэхүү шинж тэмдэгийг юу тийм онцгой судлагдахуун болгож байна вэ гэхлээр энэ нь ихэвчлэн өвчтөний нуруун хэсэгт “ү”, цээжний хэсэгт “S” хэлбэр үүсгэж, өвчтөн бүрт төсөөтэй байдлаар илэрсэн байдагт оршино. 9. “Амьд үхдэл” ийн синдром: тэд өөрсдийгөө үхсэнд тооцдог Энэ нь сэтгэлзүйн дарамт болон амиа хорлох хандлагын синдром юм. Ийм өвчтэй хүмүүс эд хөрөнгөнөөсөө авахуулаад, биеийнхээ эрхтэн гээд бүх зүйлээ алдсан мэт ярьж, өөрийгөө аль хэдийнэ үхчихсэн гэж үзэн, алхдаг босоо ороолонд тооцдог болдог. өвчтөн нь өөрийн ялзарсан биеэ үнэртэж, цогцос дээгүүр нь хорхой гүйж буй мэтээр ярих хүртэл энэхүү төөрөгдөл нь ихэвчлэн үргэлжилдэг. Архаг нойргүйдэл буюу амфетамин кокаины хэнээтэй хүмүүст дээрхи шинж тэмдэг ажиглагддаг байна. Хамгийн хачирхалтай нь”үхмэл” байдал нь ийм өвчтөнгүүдийг үхэшгүй мөнх мэт удаан амьдруулдаг ажээ. 10. “үсэрч байгаа франц эрийн” синдром: хачин хариу үйлдлүүд Ийм сондромтой өвчтөнгүүдийн гол шинж тэмдэг нь гэнэтийн дуу чимээ болон үзэгдлээс хүчтэй цочирдон айх явдал юм. Энэ бол хэн нэгэн ардаас чинь цочооход цочсондоо зүгээр нэг татганаад өнгөрдөгтэй адилгүй. Харин ийм өвчтэй хүмүүс айж цочихоороо гараа савчин, орилж чарлахаас гадна амандаа үгс давтан бувтнадаг. Франц Канад гаралтай Maine ийн нэгэн дарханд анх уг өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд энэхүү хачирхалтай рефлекс нь дэлхийн өөр хэсгүүдэд бас ажиглагдаж эхэлжээ.
This leaderboard is set to Ulaanbaatar/GMT+08:00
×