Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
Sign in to follow this  
???

Сонин хачин түүхүүд

Recommended Posts

Энд сонирхолтой санагдсан сонин хачин сонсож уншсан түүхүүдээ оруулж байя

Share this post


Link to post

giphy.gif

За нэгэн сонирхолтой түүх:

1965 онд Эрдэнэт хотын нэгэн сургалт сайтай орос асрамжийн гадаа үл таних хүн бороотой шөнөөр өлгийтэй охиноо үлдээгээд алга болж. Асрамжийнхан түүнд Нансал гэж нэр өгсөн юмсанж. Нансал "Миний аав, ээж гэж хэн юм бол" гэж бодсоор нас биед хүрч, бие хаа тэгш сайхан охин болжээ. Тэрээр 17 насандаа Улаанбаатар хотод Анагаахын Дээдэд оюутан болон ирж, тэндээ анхны хайртайгаа учирсан боловч хайр дурлал нь бүтэлтэй байсангүй. Аль нутгийн хэн нь үл мэдэгдэх энэ залуутай Нансал байнга хэрүүл уруул тасрахгүй амьдарч байгаад жирэмсэн ч болж, нөгөөх нөхөр нь тун удалгүй хаяад одож. 9 сарын дараа Нансал амаржиж нэг хөөрхөн охинтой болсон ч түүний амьдрал дахь зовлон багадаагүй байлаа. Тэрээр төрөхийн хүндрэлээр амь алдах дөхсөн ч алтан гартай өвгөн буурал эмчийн буянаар эсэн мэнд үлдэж. Гай газар доороос гэгчээр тэр шөнө нь эмнэлэгийн цонхыг хэн нэг нь хагалан орж, Нансалын бяцхан үрийг хулгайлан одсон байж. Нансал энэ зовлонг даалгүй, бие нь сульдан, ухаан нь балартаад, доошоо цус алдан нас барах дөхсөн боловч өвгөн буурал эмч түүнд тухайн үед шинжлэх ухаанаар батлагдаагүй нэгэн арга хэрэглэн байж амийг нь аварч. Түүний савыг нь авч, хүйсийг нь сольсон байв. Нансал одоо Нанзад болж. "Би яагаад ингэж зовох ёстой юм" хэмээн толгой гудайн явсаар архинд орж, шар дэлгүүрийн үүдээр найруулсан архи эргүүлэн хэдэн жил ч болж, хүмүүс түүнийг "өвгөнтийн өнчин Нанзад" ч гэж дууддаг болж. 1994 оны өвлийн тэр нэг өдөр Нанзад өмнөхийн нэгэн адил уранхай нимгэн польтооноос өөр өмсөх зүйлгүй эрүүлжүүлэхэд согтуу ачигдан ирээд дулаацан, бусадтайгаа хэрүүл дэлгэн суухад нь нэгэн цагдаагийн хошууч "Нанзадаа сэргээрэй.., би чамайг мэднэ, би бол цагдаа биш цаг хугацааны хүрд эргүүлэгч бөө. Яагаад ингэж зовж яваагаа чи мэдмээр байна уу... Би чамд туслана" хэмээн түүнийг авч одож. Нанзадын архи гарахад тэрээр бөөгийн шидээр цаг хугацаагаар ухарч, өмнөх үедээ очсон байв. Тэрээр тэндээ архинаас гаран, бүхнийг шинээр эхэлж, автобусанд тасалбар шалгагчийн ажил хийн амьдарч байгаад нэгэн 17-той бүсгүйтэй танилцан, хайр сэтгэлтэй болж, аж амьдралаа шинээр эхэлж. Хэдий тийм ч хайр дурлал нь бүтэлтэй байсангүй. Нанзадынд байнга хэрүүл уруул тасрахгүй амьдарч байгаад эхнэрээ жирэмсэн болсоныг нэг өдөр дуулж... "Түүх давтагдаад байх шиг. Миний амьдрал давтагдаад байна. Хүүхдээ лав өөрийн замаар явуулахгүй, сургалт сайтай газар хүмүүжүүлнэ" хэмээн бодож. Тэрээр хүлээж байгаад эхнэр Нансалыг төрмөгц эмнэлгийн цонхоор хүүхдээ хулгайлаад, цаг хугацаагаар буцан аялаж, 1965 онд очин, Эрдэнэтийн нэгэн сургалт сайтай асрамжийн гадаа бороотой шөнөөр өлгийтэй охиноо үлдээгээд алга болж. Асрамжийнхан түүнд Нансал гэж нэр өгч. Нансал "Миний аав, ээж гэж хэн юм бол" гэж бодсоор нас биед хүрч. Нанзад буцаад 1994 ондоо ирээд, архи уухаа болиод, бөө мөргөлийн талаар шимтэн судлах болж. Тэрээр цаг хугацааны хүрд эргүүлэгч бөөгийн арга билгийг сурахаар шамдаж 20 жил судласны эцэст уг эрдэмд төгс гэгээрчээ. Түүний судалгааны ширээн дээрхи бичиг цаас ном сэтгүүл тун ч олон доо. Сүүлийн үед хүйс солих хагалгааны эмнэлгийн зурагтай номнууд их үзэгдэх болсон нь жигтэй. Тэрээр өвгөн буурал болсон ч хэзээ нэгэн цагт хэн нэгний амь нас түүнээс хамааралтай болох тэр нэгэн эгшинд хүн хэзээд бэлэн байх ёстой хэмээн хааяа ярих нь бий. Нанзад өчигдөр цагдаагийн хошуучын хувцас өмсөөд "Өөрийг нь "өнчин" гэхээр гомдсондоо архи тасартлаа уудаг, өвгөнтийн хөндийн нэгэн уранхай нимгэн польтоотой нөхөртэй эрүүлжүүлэхэд очиж уулзах чухал ажилтай" хэмээгээд хэнгэргээ дэлдээд утаа мэт замхаран одсон гэдэг.

Share this post


Link to post

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Хариулт энд дарж бичнэ үү...

×   Pasted as rich text.   Restore formatting

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

Sign in to follow this  

  • Энэ хуудсыг сүүлд үзсэн гишүүд:   0 гишүүд

    No registered users viewing this page.

×
×
  • Create New...