Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

𝓛𝓔𝓞

ХАЙР ДУРЛАЛ Эр хүнд зориулж бичсэн хайрын шүлгүүд

Recommended Posts

Сүсэгтэйдээ бус хайртайгаас

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чин хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр

Б.Лхагвасүрэн

  • Янзтай 1

Share this post


Link to post

ЧИНИЙ ЖААХАН ГЭРГИЙ

Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий 
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгыг нь санаарай

Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай

Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үглэж уурладаг томоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээр чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай

  • Янзтай 1

Share this post


Link to post

Чамд дурласан өдөр

Чамд дурласан тэр өдөр
Хайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаад
Хөмсөг, чих, хоолой гурвын чинь тухай
Хүүхнүүдийн яриа өрнүүлмээр
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Борооны дуслуудаас
Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
Биенээсээ ууршиж гараад
Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
Бүх юм жингүйдсэн
Хачнаас хачин өдөр байсан
Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй
Чамд дурласан тэр өдөр 
Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
Санаа алдахад минь цээжнээс
Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хүүхэд настайгаа эргэж уулзаад
Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
Хөндий цээж ямархан нэгээр
Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
Хачин өдөр байсан
Хагарсан нүд
Хайлсан бодлынхоо гүнд
Мэдээ алдсан
Алдатлаа түргэссэн 
Амьсгалтай 
Хачин өдөр байсан
Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
Амьд гэдгийг мэдэрдэг болсон...

  • Гоё 1

Share this post


Link to post

Булшин дээр минь ирээрэй

Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина.

Мартсан бүхний сүүлд
Мартаагvй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана

Хагацалд сүүмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана

Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна
 

Share this post


Link to post

БҮРТГҮҮЛЭХ ЭСВЭЛ НЭВТЭРЧ ОРНО УУ

Сайтын гишүүн болсоноор сэтгэгдэл, пост оруулах боломжтой.

Бүртгүүлэх

Сайтад бүртгүүлж бидэндтэй нэгдээрэй.

Шинээр бүртгүүлэх

Нэвтрэх

Бүртгэлтэй юу?

Сайтад нэвтрэх

  • Энэ хуудсыг сүүлд үзсэн гишүүд:   0 гишүүд

    No registered users viewing this page.

  • Хамгийн их посттой гишүүд

    Evangelista Lennox
    Evangelista Lennox
    86 пост
    𝓛𝓔𝓞
    𝓛𝓔𝓞
    41 пост
    Idxr
    Idxr
    8 пост
    Charalbaa
    Charalbaa
    3 пост
    Bursoo
    Bursoo
    3 пост
    Munhktulga
    Munhktulga
    2 пост
    javhklan
    javhklan
    2 пост
    Byamba :D
    Byamba :D
    1 пост
    coxop зураач
    coxop зураач
    1 пост
    tuumku
    tuumku
    1 пост
  • Энэ долоо хоногийн шилдэг бичээчид

×