Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

𝓛𝓔𝓞

АЙДАС БА АЙМШИГ Аймшигт түүхүүд

Recommended Posts

Уншиж эсвэл бусдаас сонсож байсан аймшигт түүхүүд, ам дамжсан яриануудаа бусаддаа хуваалцъя :screaming:

Edited by 𝓛𝓔𝓞

Share this post


Link to post

Орон орны ам дамжин яригдсаар ирсэн түүхүүд

Эл Силбон

Венесуэл, Колумбаас гаралтай "Эл Силбон"-ы түүх нь тун ч алдартай. Эл Силбон нь шуудай дүүрэн хүний яснууд авч явдаг гэх бөгөөд үүний түүх нь хачирхалтай, айдас  төрүүлэм аж.

Аав ээжтэйгээ хамт амьдардаг бяцхан хүү гэнэт л тэс өөр нэгэн мэт хувирч эхэлжээ. Нэгэн орой тэрээр аавтайгаа хамт оройн хоолны ширээгээ засч байгаад, аав нь халбагаа газар унагачихав. Үүнд уурссан хүү аавынхаа гэдэс рүү хутга зоож, дотор гэдсийг нь гаргаж, хоол хийж байсан ээждээ аваачиж өгөн, чануулсан байна. Ээж нь ийм аймшигт зүйл болсныг огт мэдээгүй байсан боловч, хоол хийх явцдаа сэжиг төрж, хүүгээ юу хийснийг мэдэж, айхдаа төрсөн аав дээрээ очжээ. Хүүгийн өвөө түүн дээр очиж, аавынхаа ясыг цэвэрлэж, шуудайнд хийн үүрч явахыг олж харсан бөгөөд тэр даруйдаа чадварлаг хараалч жатгачийг дуудаж, хүүг хөнөөлгөсөн байна. Үүнээс хойш Венесуэлд ясаар дүүргэсэн шуудай үүрсэн хүү гэгээ тасарч, бүрэнхий болмогц явдаг гэх яриа гарсан юм.

Хүмүүсийн ярьж байгаагаар, Эл Силбон айлуудын гэрт шургаж, зочны өрөөнд нь орж, яснуудаа гаргаж цоолж суудаг гэх бөгөөд хэрэв тухайн айлын хүмүүс түүнийг огт анзаарч мэдэхгүй бол үхэл дуудаж, гэр бүлийн нэг гишүүн амиа алддаг. Харин Эл Силбоныг харж чадвал гэрт аз дууддаг гэнэ.  

Японы амиа хорлоход хүргэдэг зураг

 

Япон төдийгүй Азид алдартай нэгэн түүхийг та бүхэнд өгүүлье. Өсвөр насны Япон охин залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйн зургийг яг өөдөөс ширтэж буй мэтээр зуржээ. Тэрээр өөрийн бүтээлээ цахим сүлжээнд дэлгэсэн бөгөөд удалгүй тус зурагны тухай ярианууд ар араасаа гарч эхэлсэн байна. Хүмүүс энэхүү зургийг харахад охины нүдэнд гуниг, харуусал шингэсэн, уруулыг нь ажиглах тусам өөдөөс ёжтой инээж байгаа мэт санагдаж байна гэхчлэн сэтгэгдэл үлдээсэн байв.

Хамгийн аймшигтай нь тус зургийг 5-аас дээш минут ажиглаж, зургандаа уусан шингэвэл, амиа хорлодог гэх яриа бий. Энэхүү зурагнаас болж, амиа хорлосон хүмүүс ч гэж байдаг аж. 

Никур

Хэрвээ та Исланд улсад зочилбол, аварга том биетэй усны амьтан болох Никурыг олж харах боломжтой. Энэ нь далай тэнгис, нууранд амьдардаг гэнэ. Хэрвээ та Никур хэмээх тэнгисийн морины туурайг харчихвал асуудалд орох болно.

Никур тэр даруй уснаас гарч ирэн, туурайг нь харсан хүнийг харааж, амь насыг нь авч явдаг гэх яриа ч бий. 

"Studley"-ийн охин

3 жилийн өмнө өсвөр насны нэгэн хүү "Studley"-ийн замаар алхаж, аймшигт зүйлсийг нүдээр харсан байдаг.

Тухайн явдлаас нэг жилийн өмнө "Studley" замын ойролцоо бяцхан охин ээж болон архичин аавынхаа хамтаар амьдардаг байв. Харин нэгэн орой нөхөр нь эхнэр, хүүхдээ зодож алаад, өөрийгөө буудсан байна. Охин тэр дороо амьсгал хураагаагүй бөгөөд түүний нүүрнээс нь хугарсан эрүү нь унжиж, хүн харахын эцэсгүй төрхтэй байсан гэдэг. Тэрээр өвчтэй биеэ дааж ядан зам дагуу алхаж, тусламж хайхаар явах замдаа амьсгал хураасан гэдэг. 

Харин тус охины сүнс "Studley"-ийн замд хорогдож, замаар явах хүмүүст үзэгдэж, цусанд булагдсан хувцастайгаа тусламж эрэн зогсдог хэмээн нутгийнхан ярьдаг байна. 

Сүнстэй тэрэг

Өмнөд Африкд сүнстэй вагон тухай аймшигт яриа байдаг. 1887 онд Люттеродт, Сеурье, Энтони де Хеер болон нэр нь үл мэдэгдэх 4 эр хамтдаа морин тэргэнд сууж, замдаа гарчээ. Тэднийг сүнстэй хэмээгддэг замыг гэтэлж, өнгөрөхийн даваан дээр дугуй нь эвдэрч, тэд шөнийн 3 цаг болтол засах гэж оролджээ. Дугуйгаа засч дууссан залуус замдаа орж, хөдлөөд удаагүй байтал, морьд нь гэнэт зогсож, ямар ч хөдөлгөөнгүй болов. Залуус гайхан балмагдаж байтал, гэнэт маш хурдтай морин тэрэг ирж байгаа чимээ сонсогджээ. Тэд эргэн харвал, 14 морь хөлөглөсөн тэрэг асар хурдтай тэднийг чиглэн ирсэн байна. Залуус ч сандран нь замаас нь холдож, хажуугаар нь салхи мэт өнгөрөх тэрэгний жолоочид хандаж "Чи чинь хаашаа явж байна гэж бодоо вэ? Зөөлөн яваач!" орилоход, жолооч "Там руу" гэж хариулаад агаарт замхран алга болжээ.

Энэхүү учир битүүлэг болоод аймшигт явдлыг нүдээр харсан залуус хэсэгтээ балмагдаж, нэг нэгэнтэйгээ юу ч ярьж чадахгүй байсан гэдэг. 

Цэнхэр хүүхэд

Цэнхэр хүүхдийн түүхийг та урьд өмнө нь сонсож байсан уу? Энэ нь "Bloody Mary"-тэй төстэй юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй бүсгүй хүүхдээ толины өмнө тэвэрч зогсож байгаад, толио хагалж, бутарсан хэсгээс нь нэгийг авч, хүүхдээ хөнөөсөн гэдэг. Харин ээжийнхээ гарт амиа алдсан хүүхдийн сүнс толинд хорогдож, хүмүүсийг айлгадаг байна.

Хэрвээ хүүхдийн дүрсийг толиндоо тусгаж харахыг хүсвэл, оройн цагаар угаалгын өрөөндөө орж, толио  цантуулах хэрэгтэй. Дараа нь үүн дээрээ "Baby Blue" хэмээн бичиж, гэрлээ унтраана. Ингэснээр толины тусгалд эхийнхээ гарт амиа алдсан хүү таны энгэрт тэврүүлсэн мэт харагдах аж. Хэрвээ толины тусгалд та хүүхдийг доош унагаавал, үхэх ял авч, амиа алдахыг зөгнөдөг байна.

Өөр нэгэн ярианаас үзэхэд, харанхуй угаалгын өрөөнд орж, "Baby Blue" хэмээн 13 удаа хэлж, толь руу харна. Ингэснээр толины тусгалаас хүүхэд гарч ирэх аж. 

Модонд дүүжлэгдсэн эмэгтэй

Австралийн "East Point"-д Япон загасчинд хүчиндүүлсэн залуухан бүсгүй удахгүй жирэмсэн болсноо мэдсэн байна. Уурсаж бухимдсан бүсгүй өөрийгөө модноос дүүжилж, амиа хорлосон аж. Харин түүний сүнс  "East Point"-д хорогдож, хажуугаар өнгөрөх залуусыг ангуучилж, өшөөгөө авдаг гэнэ. 

Хэрэв түүнийг харахыг хүсвэл  "East Point"-д саргүй шөнө очиж, нэрийг нь дуудаж, дороо 3 тойрон эргэхэд хангалттай байна. 

Чөтгөрийн тоглоомын хайрцаг

"Hellraiser" киног Америкт ам дамжин яригддаг аймшигт түүхээс сэдэвлэн бүтээсэн байдаг. Чөтгөрийн тоглоомын хайрцаг гэх нэртэй нэгэн өрөө байдаг бөгөөд шалнаас тааз хүртэл бүхэлдээ толь өрсөн байх аж. Хэрвээ хэн нэгэн тэрхүү өрөө рүү орвол, чөтгөр түүний сүнсийг авах хүртэл тавьж явуулдаггүй хэмээдэг. Тус өрөөнд орсон нэгэн эр 4 минутын дараа гарч ирээд, ярьж чадахгүй болсон байдаг бол, нэгэн хүү өрөөнөөс гарч ирээд удалгүй амиа хорлосон гэх ярианууд байдаг. 

Теке теке

Теке Теке нь галт тэргэнд биеэ тасдуулсан ахлах сургуулийн охины сүнс гэж яригддаг бөгөөд хэдийгээр хөлгүй ч гэсэн хоёр гар дээрээ хурдан явдаг гэсэн яриа байдаг аж. Оройн цагаар ганцаараа явбал теке текетэй тааралдана хэмээн Япончууд нэгнээ айлгадаг байна. Түүгээр зогсохгүй түүний тухай хачирхалтай түүхийг сонссон хүн теке текетэй заавал тааралддаг гэж япончууд үздэг. Теке Теке хэрвээ таныг харсан бол хоёр алгаа хооронд нь цохиж чимээ гаргадаг бөгөөд уг гарах чимээнээс үүдэж, түүнийг теке теке хэмээн нэрлэсэн юмсанжээ. Хэрвээ түүнтэй тааралдсан бол шууд зугтаах хэрэгтэй ба гүйцэгдэх юм бол биеийг тань тас татан хаядаг байна. Тааралдсан хүнээсээ "Миний хөл хаана байна?" хэмээн асуудаг бөгөөд "Мэйшиний төмөр зам"-д байгаа гэж хэлэх ёстой аж. Харин үүний дараа "Хэнээс мэдсэн юм?" гэж асуух ба "Кашима Рэйко" гэж хариулах хэрэгтэй. Харин буруу хариулвал сайн зүйл болохгүй нь ойлгомжтой. 

  • Янзтай 1

Share this post


Link to post

БҮРТГҮҮЛЭХ ЭСВЭЛ НЭВТЭРЧ ОРНО УУ

Сайтын гишүүн болсоноор сэтгэгдэл, пост оруулах боломжтой.

Бүртгүүлэх

Сайтад бүртгүүлж бидэндтэй нэгдээрэй.

Шинээр бүртгүүлэх

Нэвтрэх

Бүртгэлтэй юу?

Сайтад нэвтрэх

  • Энэ хуудсыг сүүлд үзсэн гишүүд:   0 гишүүд

    No registered users viewing this page.

  • Хамгийн их посттой гишүүд

    Evangelista Lennox
    Evangelista Lennox
    88 пост
    𝓛𝓔𝓞
    𝓛𝓔𝓞
    54 пост
    tseegii tsetse
    tseegii tsetse
    10 пост
    Idxr
    Idxr
    8 пост
    moon_lover_june
    moon_lover_june
    5 пост
    Canevona Canevo
    Canevona Canevo
    3 пост
    Bursoo
    Bursoo
    3 пост
    Charalbaa
    Charalbaa
    3 пост
    THoRMN
    THoRMN
    2 пост
    Munhktulga
    Munhktulga
    2 пост
  • Энэ долоо хоногийн шилдэг бичээчид

×