Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

Evangelista Lennox

BOP BOP! Мартагдсан миний дуртай Монгол дуу

Recommended Posts

Хуучны сайхан Монгол дуунуудаас хуваалцаарай. Зарим хүмүүс бүүр мартсан ч байж болно. Гэхдээ үнэхээр хааяа Монгол дуугаа сонсоод суух сайхан шүү дээ. Дууны үгтэй нь оруулсан ч болно шүү. :fan:

 

  • Гоё 1

Share this post


Link to post

Дандаа л өөрөө намираад байна

Даавуу дээлний минь хээ юү дээ

Давааны салхи нь илээд л байна

Догдлох сэтгэлийн минь өнгө үү дээ

Дэнслэх зүрхний минь аясуудаа

Дээлийн зүггүйхэн хээ юү дээ

Дэнжийн цэнхэрхэн салхи уу даа

Хайрын салхи нь үлээгээд байна

Дээлийн хормой дэрвэлгүй дээ

Хатан санаа минь уяраад байна

Дэр нийлэнхэн хайрлалгүй дээ

Өд өдийг хийсгэн байгаа салхин чиг үзүүр үү дээ

Өнгө өнгийг эргэцэн байгаа санаан чиг сэжүүр үү дээ

Хээ хээн дээ өгсөн байгаа

Торго шиг торго уу даа

Хэн нь хэндээ дассан байгаа дотно шиг хайр уу даа

Алчуур өөрөө л хийсээд байна

Арын салхины ааш уу даа

Алтанхан саа нь гээгдээд л байна

Аясхан бодлын минь уярал уу даа

Амин санааны минь хүсэл үү дээ

Алчуурын нимгэн ааш уу даа

Азын цэнхэрхэн салхи уу даа

Хөндий салхи нь үлээгээд байна

Навчын чимээ гаралгүй дээ

Хөөрсөн сэтгэл минь дэнслээд байна

Нартад нэгэндээ дасалгүй дээ

Өд өдийг хийсгэн байгаа салхин чиг үзүүр үү дээ

Өнгө өнгийг эргэцэн байгаа санаан чиг сэжүүр үү дээ

Хээ хээн дээ өгсөн байгаа

Торго шиг торго уу даа

Хэн нь хэндээ дассан байгаа дотно шиг хайр уу даа

Share this post


Link to post

Хунгийн чуулга ганганасан дуутай намрын үдэш

Уйтай харцаар шагначихаад чи минь зөрж билээ

Уулзаж учраагүй яваа тэр л нэгэн бүсгүйг би

Урсах хотынхоо гудамжаас харцаараа хайна аа

Уйтай нүдэн бүсгүй хаана явна аа  

Хүсэл хайрын шувуухай алган дээр минь даанч тогтсонгүй  

Хүний сайхан охин чи санаанаас хэзээ ч гарсангүй  

Сайхан нүдэн дээрээс чинь гунигийн шувууг би үргээнэ ээ  

Саатан уулзаад чамтайгаа хайрын үлгэр ярихсан

Дээврийн бороо жингэнэсэн хуртай зуны үдэш

Дэгжин харцаар шагначихаад чи минь зөрж билээ

Дээдэс тэнгэрийн дагина мэт тэр л нэгэн бүсгүйг би

Дэврэх хотынхоо гудамжаас харцаараа хайна аа

Дэгжин нүдэн бүсгүй хаана явна аа  

Хүсэл хайрын шувуухай алган дээр минь даанч тогтсонгүй  

Хүний сайхан охин чи санаанаас хэзээ ч гарсангүй  

Сайхан нүдэн дээрээс чинь гунигийн шувууг би үргээнэ ээ  

Саатан уулзаад чамтайгаа хайрын үлгэр ярихсан

Болор цонхнууд гялалзсан мөнгөн өвлийн үдэш

Дулаан харцаар шагначихаад чи минь зөрж билээ

Дурлал хайрын бурхан мэт тэр л нэгэн бүсгүйг би

Дуулиант хотынхоо гудамжаас харцаараа хайна аа

Дулаан харцтай бүсгүй хаана явна аа  

Хүсэл хайрын шувуухай алган дээр минь даанч тогтсонгүй  

Хүний сайхан охин чи санаанаас хэзээ ч гарсангүй

Сайхан нүдэн дээрээс чинь гунигийн шувууг би үргээнэ ээ

Саатан уулзаад чамтайгаа хайрын үлгэр ярихсан  

Хүсэл хайрын шувуухай алган дээр минь даанч тогтсонгүй  

Хүний сайхан охин чи санаанаас хэзээ ч гарсангүй  

Сайхан нүдэн дээрээс чинь гунигийн шувууг би үргээнэ ээ  

Саатан уулзаад чамтайгаа хайрын үлгэр ярихсан

  • Гоё 1

Share this post


Link to post

Лол. Энэ дууг гарахад анхны сонсогч нь болж фм-р сонсож байсан юм байна. Тухайн үед дууны үгийг нь сонсоод шоок. :rip:

"Өгзөг бөгсгүй төрсөн Өөдөө яаанаа" 

Дараа нь Өөдөөгийн "М Галакси" нэвтрүүлэгт Ice Top ороод Өөдөө өгзөг бөгсгүй төрсөн гээд намайг дуундаа оруулсан гээд асуусан чинь дисс дуу бол байх зүйл гээд гадаадын хамтлаг репперүүдийг иш татаж яриад бантаж билээ :hah:

  • Гоё 1

Share this post


Link to post

БҮРТГҮҮЛЭХ ЭСВЭЛ НЭВТЭРЧ ОРНО УУ

Сайтын гишүүн болсоноор сэтгэгдэл, пост оруулах боломжтой.

Бүртгүүлэх

Сайтад бүртгүүлж бидэндтэй нэгдээрэй.

Шинээр бүртгүүлэх

Нэвтрэх

Бүртгэлтэй юу?

Сайтад нэвтрэх

  • Энэ хуудсыг сүүлд үзсэн гишүүд:   0 гишүүд

    No registered users viewing this page.

  • Хамгийн их посттой гишүүд

    Evangelista Lennox
    Evangelista Lennox
    86 пост
    𝓛𝓔𝓞
    𝓛𝓔𝓞
    41 пост
    Idxr
    Idxr
    8 пост
    Charalbaa
    Charalbaa
    3 пост
    Bursoo
    Bursoo
    3 пост
    Munhktulga
    Munhktulga
    2 пост
    javhklan
    javhklan
    2 пост
    Byamba :D
    Byamba :D
    1 пост
    coxop зураач
    coxop зураач
    1 пост
    tuumku
    tuumku
    1 пост
  • Энэ долоо хоногийн шилдэг бичээчид

×