Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

  1. A: Хуучин мэдээллүүдээс үзвэл бүгд 100 хувь үнэн гэж би хэлж чадахгүй. Учир нь тухайн үеийн оруулдаг мэдээнүүд одоогийн бидний мөрддөг шаардлагад нийцэхгүй байдаг. Учир нь хүмүүс бусдын анхаарлыг татах гэж зарим тэнэг зүйлсийг хийдэг /жишээ нь сүнстэй бичлэг, сүнстэй зураг гм/ зарим иймэрхүү мэдээлэл орсныг үгүйсгэхгүй. 

    Зарим хүн сүнс байдаг гэж итгэдэг байхад зарим нь үгүй. Энэ нь тухайн хүнээсээ хамаарч бидний бэлдсэн мэдээллийг ямраар харахаас шалтгаалах байх. Бидний хувьд бол далд ертөнц гэж байдаг гэж боддог. Бидний эргэн тойронд үзэгдэж харагдахгүй хирнээ бидэнд мэдрэгддэг зүйлс, олон арван хүмүүсийн амнаас гарах энэ зүйлс хуурамч, жинхэнэ бүх л зүйлээрээ оршдог гэж боддог. Бидний ажил бол эдгээр зүйлсийг шинжлэх ухааны талаас мөн илүү их он цагийг даван гарсан баримтууд дээр тулгуурлан та бүхэнд хүргэхийг хүсдэг. Тиймээс одоогоор манай сайтад орж буй мэдээллүүд болон маш олон судалгаа, шинжилгээн дээр орж байж танд хүрдэг гэж ойлгож болно. 

  2. A: Мэдээж хэн бүхэн бидэнтэй ижил зүйлс сонирхдог хүмүүс орох боломжтой. Гол нь мэдээллээ өөр сайтуудаас хуулах бус өөрөө орчуулан бэлддэг байх шаардлагатай.  Сайтад маань дан ганц мэдээ мэдээлэл гэлтгүй мөнгөн тусламжийг өгч болно. Жилдээ төлөх домэйн болон хостны төлбөрт хэрэглэгдэх болно. 

  3. A: Манай сайтыг үүсгэн байгуулагчдын нэг ҮНДСЭРХЭГ админ маань 21+ ЗУРАГ буланг авч явдаг байсан. Одоогоор тэрээр хувийн амьдралаа хөөсөн тул админ хийхээ больсон. Тухайн үед энэхүү булан нь манай сайтын маш том булан байсан. Аймшигтай аллага болон зүрх сэрдхийлгэм зургуудыг оруулдаг байлаа. Гэхдээ одоогоор сайтын маань зүг чиг хандлага нь өөрөө далд ертөнц болон баримтад дээр тулгуурлан сонин хачин зүйлсийг түлхүү хүргэдэг болсон болохоор бид энэхүү мэдээний ангиллыг хассан байгаа. Мөн дээр нь Монгол улсынхаа хуулиа дагаад хүчирхийлэл агуулсан контентыг бид сайтдаа байрлуулахгүй байгаа юм. 

  4. A: Манайх цорын ганц фэйсбүүк пэйж болон групптэй пэйж маань Horiotoi (Хориотой) нэртэй. www.facebook.com/horiotoi www.facebook.com/groups/www.horiotoi.org. 

    Жич: Фэйсбүүкээр манай дуураймал пэйжүүд байдаг ба битгий итгээрэй. Мөн манайх Айдас ба аймшиг гэх пэйжтэй холбоогүй болно. 

  5. A: Нийт 7 админтай байсан. Мэдээний админ 3, Үндсэн админ 3, Орчуулагч админ 1. Одоогоор ганц үндсэн админтай байгаа. 

  6. A: Хориотой сайт нь 2008 оны 6-р сарын 17-нд байгуулагдсан. Анх Банжиг блог дээр байгуулагдаж 2010 онд өрх тусгаарлан одоо хүртэл явж байна. 

×