Jump to content
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.

All Activity

This stream auto-updates     

  1. Yesterday
  2. Last week
  3. Control - C. Тийм урт биш боловч их гоё аниме байна.
  4. Idxr

    TV SHOW

    ene unen tasarhai kino bnale tsuuhun angitai season 2riin garxig huleej bnda www.serisu.tv ees uzerei
  5. Idxr

    TV SHOW

    yostoi goy shdee te yoo unen zerleg kino shde te yooy bi noob
  6. DC Comics-ийн бас нэгэн супер баатар Шазам гэх шидтэний тухай кино. Үйл явдалд Билли Батсэн гэх мөрөөдөмтгий хүү "Шазам!" хэмээх шидэт үгийг хэлэн супер баатар болон хувирч байгаа тухай гарна. Супер баатрын дүрд Закари Ливай, Эшер Энжел нар тоглосон байна.
  7. Стивен Кингийн алдарт зохиолоос сэдэвлэсэн "IT" кино өнгөрсөн жил нээлтээ хийсэн бол тус киноны үргэлжлэл энэ намар гарах гэж байна. Кинонд нэгэн утасны дуудлага "Азгүйчүүдийн клуб"-ын гишүүдийг аймшигт үйл явдал тохиосноос бараг 30 жилийн дараа дахин цуглуулна. Жеймс Макэвой, Жессика Честейн, Билл Скарсгард нар гол дүрийг бүтээсэн байгаа.
  8. Леонардо ДиКаприо, Брэд Питт, Марго Робби зэрэг супер одуудаас бүрдсэн жүжигчдийн багтай "Холливүүдэд нэгэн удаа" нэртэй кино нь домогт найруулагч Квентин Тарантиногийн ес дэх бүтээл юм. Үйл явдалд цуврал алуурчин Чарльз Мэнсон ба түүний бүлгэм, 1960-аад оны Холливүүдийн өнгө төрх болон амжилтгүй жүжигчдийн хөгжилтэй адал явдал гарах болно.
  9. Disney кино компанийн сонгодог бүтээл болох "Араатны хаан арслан" киног танилцуулах шаардлагагүй биз ээ. Цагтаа хүүхэд бүрийг уйлуулж чадсан энэхүү хүүхэлдэйн киноны шинэ хувилбарт Дональд Гловер, Бейонсе нар тоглож, найруулагчаар Жон Фавро ажилласан байгаа.
  10. "Икс-Хүмүүс" франчайзын 12 дах киноны үйл явдал голчлон Жин Грейн залуу насанд төвлөрөх болно. Саймон Кинбергийн найруулсан энэхүү кинонд Жин Грей өөрийн хүч чадлыг олж, хар бараан талаа нээж байгаа тухай өгүүлдэг. Гол дүрд Жеймс Макэвой, Женнифер Лоуренс, Софи Тернер, Майкл Фассбендер, Николас Холт ба бусад жүжигчид тогложээ.
  11. Питер Паркер зуны амралтаараа дотны найзуудтайгаа Европоор аялахаар шийддэг. Гэвч тэрээр хилийн чанадад Мистерио хэмээх хүчирхэг хорон санаатантай тулгарч, түүнээс найз нөхдөө хамгаалах хэрэгтэй болдог.
  12. Disney ба Pixar кино компаниудад нийт 1,9 тэрбум ам.долларын орлого оруулж байсан, "Тоглоомын түүх" франчайз нь кино урлагийн түүхэнд гарсан хамгийн амжилттай хүүхэлдэйн кинонуудын нэгт тооцогддог. Шинэ ангийн үйл явдалд Вуди, Базз ба бусад тоглоомууд "Форки" нэртэй хачирхалтай тоглоомтой танилцсанаар адал явдал эхэлнэ. Том Хэнкс, Тим Аллен нараас гадна энэ удаад Киану Ривз, Жордан Пил нар дуу оруулахаар болжээ.
  13. Киноны үйл явдалд Годзилла, Мотра, Родана гэх аймшигт мангасууд гурван толгойт Гидора нэртэй чөтгөрийн эсрэг тулалдана. Найруулагчаар Майкл Догерти ажиллаж, Вера Фармига, Кэн Ватанабэ, Салли Хокинс, Милли Бобби Браун, Жан Зыи зэрэг жүжигчид гол дүрүүдийг бүтээсэн байна.
  14. Бүх цаг үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг болох Их Британийн алдарт дуучин Элтон Жоны амьдралыг ямар нэг цензургүй, бодитоор харуулсан бүтээл. Түүний алдарт дууны нэрээр нэрлэгдсэн энэхүү киног Брайан Сингертэй хамтран "Bohemian Rhapsody"-г бүтээлцсэн Декстер Флетчер найруулсан байна. Домогт дуучин, хөгжмийн зохиолч Элтон Жоны дүрд Тэрон Эжертон тоглосон бол түүний ихэнх дууны үгийг зохиосон Берни Топиныг жүжигчин Жейми Белл дэлгэцнээ амилуулжээ.
  15. Далбагар чихт, Дамбо нэртэй өхөөрдөм зааны тугалыг мэдэхгүй хүн тун ховор биз ээ. Уолт Диснейн 1941 онд бүтээсэн анимэйшн киноноос сэдэвлэсэн энэхүү киног Тим Бертон найруулжээ. Мөн кинонд Колин Фаррелл, Майкл Китон, Дени ДеВито, Ева Грин зэрэг Холливүүдийн жүжигчид тоглосон байгаа.
  16. 2017 оны Оскарын наадмаас "шилдэг кино зохиол" шагналыг хүртсэн "Get Out" аймшгийн киноны найруулагч Жордан Пилийн ээлжит жихүүдэс хүргэм бүтээл. Энгийн нэг гэр бүл далайн эрэг дээрх байшинд амрахаар хүрэлцэн ирдэг ч удалгүй тэдэнтэй яг адилхан төрхтэй хүмүүс тэднийг ангуучилж эхэлдэг.
  17. “Walt Disney” пикчерс “Дамбо”, “Мулан” зэрэг цөөнгүй хүүхэлдэйн киногоо дэлгэцийн бүтээл болгон “хөрвүүлж” байгаа. Тэгвэл эдгээр бүтээлийн нэг “Аладдин” бүрэн хэмжээний кино 5 сард нээлтээ хийнэ. Эл бүтээлийн найруулагчаар Гай Ричи ажиллаж, гол дүрийг Наоми Скотт болон Мена Массуд, Вилл Смит нар бүтээж байна. Гудамжны хүү Аладдин гүнж Жасминд дурлаж, шидэт дэнлүүний тусламжтай, өөрт тулгарсан саад тотгорыг хэрхэн давж байгаа талаар гарна.
  18. Диснейн "Нойрсож буй гоо гүнж"-ээс сэдэвлэсэн 'Maleficent' кино 2014 онд нээлтээ хийж, Бокс оффисоос 758 сая долларын орлого олж байсан билээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар ангийн нээлтийн тов тодорхой болж, анхны постер цацагджээ. Диснейгээс мэдээлснээр 'Maleficent: Mistress of Evil' аравдугаар сарын 18-нд нээлтээ хийх юм байна. Анжелина Жоли хамгийн сүүлд 2015 онд 'By the Sea' кинонд тоглосноос хойш уран бүтээлийн завсарлага авч, хүүхдүүддээ илүү анхаарал хандуулж байсан. Тэрээр таван жилийн дараа ийнхүү дэлгэцнээ эргэн ирж шүтэн бишрэгчдээ баярлуулах нь.
  19. Earlier
  20. Watch the early morning sun Drip like blood from the day See the busy people run So many games to play See the blue suburban dream Under the jet plane sky Sleep away and dream a dream Life is just a lullaby Oh, and everything will flow Oh, you know everything will flow Oh Watch the day begin again Whispering into the night See the pretty people play Hurrying under the light A million cars, a million trains, Under the jet plane sky Nothing lost and nothing gained Life is just a lullaby Oh, and everything will flow Oh, I said everything will flow Oh, you know everything will flow Oh Oh, and everything will flow Oh, you know everything will flow Oh The neon lights in the night tonight Will say "everything will flow" The stars that shine in the open sky Will say "everything will flow" The lovers kissed with an openness Will say "everything will flow" The cars parked in the hypermarket Know "everything will flow"
  21. Нэг зомби болсон залуугийн талаар гардаг юм
  22. Орон орны ам дамжин яригдсаар ирсэн түүхүүд Эл Силбон Венесуэл, Колумбаас гаралтай "Эл Силбон"-ы түүх нь тун ч алдартай. Эл Силбон нь шуудай дүүрэн хүний яснууд авч явдаг гэх бөгөөд үүний түүх нь хачирхалтай, айдас төрүүлэм аж. Аав ээжтэйгээ хамт амьдардаг бяцхан хүү гэнэт л тэс өөр нэгэн мэт хувирч эхэлжээ. Нэгэн орой тэрээр аавтайгаа хамт оройн хоолны ширээгээ засч байгаад, аав нь халбагаа газар унагачихав. Үүнд уурссан хүү аавынхаа гэдэс рүү хутга зоож, дотор гэдсийг нь гаргаж, хоол хийж байсан ээждээ аваачиж өгөн, чануулсан байна. Ээж нь ийм аймшигт зүйл болсныг огт мэдээгүй байсан боловч, хоол хийх явцдаа сэжиг төрж, хүүгээ юу хийснийг мэдэж, айхдаа төрсөн аав дээрээ очжээ. Хүүгийн өвөө түүн дээр очиж, аавынхаа ясыг цэвэрлэж, шуудайнд хийн үүрч явахыг олж харсан бөгөөд тэр даруйдаа чадварлаг хараалч жатгачийг дуудаж, хүүг хөнөөлгөсөн байна. Үүнээс хойш Венесуэлд ясаар дүүргэсэн шуудай үүрсэн хүү гэгээ тасарч, бүрэнхий болмогц явдаг гэх яриа гарсан юм. Хүмүүсийн ярьж байгаагаар, Эл Силбон айлуудын гэрт шургаж, зочны өрөөнд нь орж, яснуудаа гаргаж цоолж суудаг гэх бөгөөд хэрэв тухайн айлын хүмүүс түүнийг огт анзаарч мэдэхгүй бол үхэл дуудаж, гэр бүлийн нэг гишүүн амиа алддаг. Харин Эл Силбоныг харж чадвал гэрт аз дууддаг гэнэ. Японы амиа хорлоход хүргэдэг зураг Япон төдийгүй Азид алдартай нэгэн түүхийг та бүхэнд өгүүлье. Өсвөр насны Япон охин залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйн зургийг яг өөдөөс ширтэж буй мэтээр зуржээ. Тэрээр өөрийн бүтээлээ цахим сүлжээнд дэлгэсэн бөгөөд удалгүй тус зурагны тухай ярианууд ар араасаа гарч эхэлсэн байна. Хүмүүс энэхүү зургийг харахад охины нүдэнд гуниг, харуусал шингэсэн, уруулыг нь ажиглах тусам өөдөөс ёжтой инээж байгаа мэт санагдаж байна гэхчлэн сэтгэгдэл үлдээсэн байв. Хамгийн аймшигтай нь тус зургийг 5-аас дээш минут ажиглаж, зургандаа уусан шингэвэл, амиа хорлодог гэх яриа бий. Энэхүү зурагнаас болж, амиа хорлосон хүмүүс ч гэж байдаг аж. Никур Хэрвээ та Исланд улсад зочилбол, аварга том биетэй усны амьтан болох Никурыг олж харах боломжтой. Энэ нь далай тэнгис, нууранд амьдардаг гэнэ. Хэрвээ та Никур хэмээх тэнгисийн морины туурайг харчихвал асуудалд орох болно. Никур тэр даруй уснаас гарч ирэн, туурайг нь харсан хүнийг харааж, амь насыг нь авч явдаг гэх яриа ч бий. "Studley"-ийн охин 3 жилийн өмнө өсвөр насны нэгэн хүү "Studley"-ийн замаар алхаж, аймшигт зүйлсийг нүдээр харсан байдаг. Тухайн явдлаас нэг жилийн өмнө "Studley" замын ойролцоо бяцхан охин ээж болон архичин аавынхаа хамтаар амьдардаг байв. Харин нэгэн орой нөхөр нь эхнэр, хүүхдээ зодож алаад, өөрийгөө буудсан байна. Охин тэр дороо амьсгал хураагаагүй бөгөөд түүний нүүрнээс нь хугарсан эрүү нь унжиж, хүн харахын эцэсгүй төрхтэй байсан гэдэг. Тэрээр өвчтэй биеэ дааж ядан зам дагуу алхаж, тусламж хайхаар явах замдаа амьсгал хураасан гэдэг. Харин тус охины сүнс "Studley"-ийн замд хорогдож, замаар явах хүмүүст үзэгдэж, цусанд булагдсан хувцастайгаа тусламж эрэн зогсдог хэмээн нутгийнхан ярьдаг байна. Сүнстэй тэрэг Өмнөд Африкд сүнстэй вагон тухай аймшигт яриа байдаг. 1887 онд Люттеродт, Сеурье, Энтони де Хеер болон нэр нь үл мэдэгдэх 4 эр хамтдаа морин тэргэнд сууж, замдаа гарчээ. Тэднийг сүнстэй хэмээгддэг замыг гэтэлж, өнгөрөхийн даваан дээр дугуй нь эвдэрч, тэд шөнийн 3 цаг болтол засах гэж оролджээ. Дугуйгаа засч дууссан залуус замдаа орж, хөдлөөд удаагүй байтал, морьд нь гэнэт зогсож, ямар ч хөдөлгөөнгүй болов. Залуус гайхан балмагдаж байтал, гэнэт маш хурдтай морин тэрэг ирж байгаа чимээ сонсогджээ. Тэд эргэн харвал, 14 морь хөлөглөсөн тэрэг асар хурдтай тэднийг чиглэн ирсэн байна. Залуус ч сандран нь замаас нь холдож, хажуугаар нь салхи мэт өнгөрөх тэрэгний жолоочид хандаж "Чи чинь хаашаа явж байна гэж бодоо вэ? Зөөлөн яваач!" орилоход, жолооч "Там руу" гэж хариулаад агаарт замхран алга болжээ. Энэхүү учир битүүлэг болоод аймшигт явдлыг нүдээр харсан залуус хэсэгтээ балмагдаж, нэг нэгэнтэйгээ юу ч ярьж чадахгүй байсан гэдэг. Цэнхэр хүүхэд Цэнхэр хүүхдийн түүхийг та урьд өмнө нь сонсож байсан уу? Энэ нь "Bloody Mary"-тэй төстэй юм. Сэтгэл мэдрэлийн өвчтэй бүсгүй хүүхдээ толины өмнө тэвэрч зогсож байгаад, толио хагалж, бутарсан хэсгээс нь нэгийг авч, хүүхдээ хөнөөсөн гэдэг. Харин ээжийнхээ гарт амиа алдсан хүүхдийн сүнс толинд хорогдож, хүмүүсийг айлгадаг байна. Хэрвээ хүүхдийн дүрсийг толиндоо тусгаж харахыг хүсвэл, оройн цагаар угаалгын өрөөндөө орж, толио цантуулах хэрэгтэй. Дараа нь үүн дээрээ "Baby Blue" хэмээн бичиж, гэрлээ унтраана. Ингэснээр толины тусгалд эхийнхээ гарт амиа алдсан хүү таны энгэрт тэврүүлсэн мэт харагдах аж. Хэрвээ толины тусгалд та хүүхдийг доош унагаавал, үхэх ял авч, амиа алдахыг зөгнөдөг байна. Өөр нэгэн ярианаас үзэхэд, харанхуй угаалгын өрөөнд орж, "Baby Blue" хэмээн 13 удаа хэлж, толь руу харна. Ингэснээр толины тусгалаас хүүхэд гарч ирэх аж. Модонд дүүжлэгдсэн эмэгтэй Австралийн "East Point"-д Япон загасчинд хүчиндүүлсэн залуухан бүсгүй удахгүй жирэмсэн болсноо мэдсэн байна. Уурсаж бухимдсан бүсгүй өөрийгөө модноос дүүжилж, амиа хорлосон аж. Харин түүний сүнс "East Point"-д хорогдож, хажуугаар өнгөрөх залуусыг ангуучилж, өшөөгөө авдаг гэнэ. Хэрэв түүнийг харахыг хүсвэл "East Point"-д саргүй шөнө очиж, нэрийг нь дуудаж, дороо 3 тойрон эргэхэд хангалттай байна. Чөтгөрийн тоглоомын хайрцаг "Hellraiser" киног Америкт ам дамжин яригддаг аймшигт түүхээс сэдэвлэн бүтээсэн байдаг. Чөтгөрийн тоглоомын хайрцаг гэх нэртэй нэгэн өрөө байдаг бөгөөд шалнаас тааз хүртэл бүхэлдээ толь өрсөн байх аж. Хэрвээ хэн нэгэн тэрхүү өрөө рүү орвол, чөтгөр түүний сүнсийг авах хүртэл тавьж явуулдаггүй хэмээдэг. Тус өрөөнд орсон нэгэн эр 4 минутын дараа гарч ирээд, ярьж чадахгүй болсон байдаг бол, нэгэн хүү өрөөнөөс гарч ирээд удалгүй амиа хорлосон гэх ярианууд байдаг. Теке теке Теке Теке нь галт тэргэнд биеэ тасдуулсан ахлах сургуулийн охины сүнс гэж яригддаг бөгөөд хэдийгээр хөлгүй ч гэсэн хоёр гар дээрээ хурдан явдаг гэсэн яриа байдаг аж. Оройн цагаар ганцаараа явбал теке текетэй тааралдана хэмээн Япончууд нэгнээ айлгадаг байна. Түүгээр зогсохгүй түүний тухай хачирхалтай түүхийг сонссон хүн теке текетэй заавал тааралддаг гэж япончууд үздэг. Теке Теке хэрвээ таныг харсан бол хоёр алгаа хооронд нь цохиж чимээ гаргадаг бөгөөд уг гарах чимээнээс үүдэж, түүнийг теке теке хэмээн нэрлэсэн юмсанжээ. Хэрвээ түүнтэй тааралдсан бол шууд зугтаах хэрэгтэй ба гүйцэгдэх юм бол биеийг тань тас татан хаядаг байна. Тааралдсан хүнээсээ "Миний хөл хаана байна?" хэмээн асуудаг бөгөөд "Мэйшиний төмөр зам"-д байгаа гэж хэлэх ёстой аж. Харин үүний дараа "Хэнээс мэдсэн юм?" гэж асуух ба "Кашима Рэйко" гэж хариулах хэрэгтэй. Харин буруу хариулвал сайн зүйл болохгүй нь ойлгомжтой.
  23. Уншиж эсвэл бусдаас сонсож байсан аймшигт түүхүүд, ам дамжсан яриануудаа бусаддаа хуваалцъя
  1. Load more activity
×