Jump to content

Хориотой Форум нээгдлээ

Сайтын гишүүд хориотой форумд идэвхтэй байж өөрсдийн үзэл бодлоо солицон элдэв зүйлсийн тухай яриа өрнүүлэх боломжтой. Энэ нь таныг өөрийгөө нээж, хориотой сайтад өөрийн орон зайгаа бий болгоход туслах болно. Үдэш бүрийн 15:00 цаг болон 20:00 цагуудад Хориотой чаатад уулзацгаая!
Зочлох
By ShiNoBi

Норфолкийн хорооны нууц

Түүхэнд хүн, юмс гэнэт л яасан нь үл мэдэгдэн алга болсон тохиолдол бишгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг ч тэдний дундаас хамгийн нууцлаг нь Норфолкийн хатан хааны хороо алга болсон явдал юм. Энэ явдлын тухай олон домог, цуу яриа явсаар ирсэн. Тиймээс ч түүн дээр гардаг тоо баримт зөрүүтэй байдаг. Зарим нэг нь хороо алга болох үеэр 145 цэрэг байсан гэдэг бол нөгөө хэсэг нь хоёр зуун цэрэг байсан хэмээн баталдаг юм. Тэр бүү хэл 2000 гаруй цэрэг байсан гэх яриа ч бий. Ямартай ч энэ үйл явдал 1915 онд Туркийн Галлиполи хотын ойролцоо болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ нутаг дэвсгэр дээр Тортонеллагийн төлөөх ширүүн тулаан болж байсан аж. Наймдугаар сард Суллагийн орчим шийдвэрлэх тулаан болсон байна. Энд Туркийн хүчнийхэн хамгаалалтыг барьж байж. Харин Британийн Норфолкийн хорооны батальонд дайсныг бат бэх хамгаалалттай бүсээс бут цохих үүрэг өгчээ. Ингээд цэргийн үүрэг авсан англичууд дайсныхаа зүг хөдөлсөн аж. Энэхүү хэлтсийн зарим цэргүүдийн цогцсыг дайны дараа олсон ч бусдынх нь хувь заяа хэрхэн эргэсэн нь одоо хэр тодорхойгүй. Яг л манан дунд орж төөрсөн мэт бараг л бүхэл бүтэн батальон алга болсонд цэргийн удирдлагууд, бусад анги нэгтгэлүүд ч түгшиж эхэлжээ. Дайны үеэр юу эс тохиолдох билээ, дайны талбараас цэргүүд зугтах явдал ч гардаг гэх. Гэхдээ бүхэл бүтэн батальон бөөнөөрөө оргочих нь гэдэг магадлал багатай. 



Түүнээс гадна хожим эдгээр хүмүүсийн талаар хаанаас ч сураг дуулдаагүй гэнэ. Шинэ Зеланд, Австралийн экспедицийн корпусын гурван цэрэг тухайн үеийн тулааны үеэр тун хачирхалтай зүйл ажиглажээ. Гэхдээ тэд дэндүү хожим буюу 1964 онд албан ёсны мэдүүлэг өгсөн байх юм. Тэд яагаад тавин жил амаа хамхих болов? Энэ гурван цэрэг цэргийн нууц хадгалж буй мэтээр энэ урт удаан хугацаанд болсон явдлын талаар хэнд ч ам нээгээгүй байж. Дээр өгүүлсэнчлэн Галлиполи орчимд тулалдаж байх үеэр хорооныхон нууцлагаар алга болжээ. Гурван цэргийн өгүүлснээр тэд ажиглалт хийхэд тохиромжтой газар байрлаж, 1915 оны наймдугаар сарын 12 ны өдөр Норфолкийн хатан хааны хороо уулын бэлээр өгсөж байхыг харж байжээ. Ажиглалтын хэсгээс Норфолкийн хорооныхон хүртэл ойролцоогоор 150 метр орчмын зайтай байж. Гурван цэрэг Норфолкийн хорооныхон уул руу өгсөж байхыг тайвнаар ажиглаж байгаад гэнэт хорооныхны өмнө хачирхалтай үүл маш доогуур бууж ирэхийг харжээ. Үүлний урт нь ойролцоогоор 240 метр орчим, харин өндөр нь 65 метр, өргөн нь 60 метр орчим байж. 


Маш өтгөн үүл урд нь халз тулж гарч ирсэн ч хорооныхон үүлэн дундуур ороод явчихаж. Харин үүлний нөгөө талаас гарч ирэх хүн харагдсангүй гэнэ. Хамгийн сүүлийн цэрэг үүлэнд халхлагдан орсноос нэг цаг орчим хугацааны дараа өтгөн үүл аажмаар газраас тасран дээш хөөрч, уулан дээгүүр нүүж байсан бусад үүлтэй нийлжээ. Ажиглаж байсан хүмүүсийн өгүүлснээр ойролцоогоор долоон том үүл байсан бөгөөд хүчтэй салхи салхилж байсан ч үүлнүүд байрнаасаа огт хөдлөхгүй, яг л тэндээ ихэд удсан гэнэ. Харин цэргүүдийг “залгисан” үүл газраас хөөрөн нэгдсэний дараа аажмаар Болгарын зүг рүү нүүж эхэлсэн бөгөөд гучин минутын дараа хараанаас тасарчээ.

Норфолкийн хороо ул мөргүй алга болсон. Харин энэ үйл явдал ямар ч тулааны чимээ, буудалцаан сонсоогүй өөр ангийн цэргүүдийн нүдэн дээр болж. Ихэнх хүмүүс хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ олзлогдсон гэж үздэг. Гэвч Турк ялагдсаны дараа 1918 онд Британи улс цэргүүдийг буцаахыг шаардсан ч туркууд энэ хороог хэзээ ч хараагүй, олзонд ч аваагүй хэмээн хариулжээ.Тэр бүү хэл ийм хороо байдаг гэдгийг ч тэд мэдэхгүй байж. Тиймээс Британийн арми алга болсонд туркууд хамааралтай гэдэг нь батлагдсангүй. 1918 онд британичууд энэхүү хойгт дахин иржээ. Энэ удаа дайнд бүрэн ялалт байгуулсан ялагч талын хувьд ирсэн байна.



Дайны талбарыг самнах үеэр Туркийн нэгэн тариачин газрынхаа хэсгээс олон тооны цогцос зөөвөрлөсөн тухай Британийн армийнхан мэдэж авчээ. Амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах асуудлыг хариуцаж байсан офицер 1919 оны есдүгээр сарын 23 ны өдөр Норфолкийн хороо олдсон тухай мэдээлсэн байна. Нийтдээ 186 цогцос олдсоноос 122 нь Норфолкийн хорооных байж. Харин ердөө хоёр цэргийн цогцсыг л хэн болохыг нь тогтоож чадсан байна. Эдгээр цогцоснууд нь туркийн хамгаалалтын шугамын цаана 750 метрт хаа сайгүй хаягдсан байсан гэнэ.

Ингээд энэ асуудлыг хариуцсан офицер Норфолкийн хорооныхон дайны талбарт амь үрэгдсэн гэсэн анхны хувилбар батлагдлаа хэмээн мэдэгджээ. Гэвч энэхүү мэдэгдэл нь үнэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Хамгаалалтын шугамын цаана 750 метрт байх талбай нь тулааны талбар байгаагүй бөгөөд фронтоос километр гаруй зайд байгаа нь түүний мэдэгдэлд эргэлзэх бодол төрүүлж байгаа юм. Түүнчлэн олон цогцосноос ердөө хоёрхон хүнийхийг таньсан нь мөн л хачирхалтай. Гэхдээ хамгийн гол нь албаныхан удаан хугацаанд нууцалсан баримт байгаа юм. Цогцоснуудыг олсон гэх тариачны баталж байгаагаар талбайгаас олдсон цогцоснууд маш их сэглэгдсэн байсан гэнэ. Хөл гар нь хугарч, яг л асар өндрөөс унасан юм шиг болчихсон байсан гэж тариачин ярьжээ. Түүнчлэн цогцоснууд олдсон Сулва бүсэд ямар ч тулаан болоогүй гэдгийг Туркийн тал тухайн үед албан ёсоор баталж байсан. аж.


Маш гайхалтай, нууцлаг түүх. 1915 оны наймдугаар сарын 12 ны өдөр үнэн хэрэгтээ юу болж өнгөрснийг тодруулж чадах хүн гарч ирэх нь юу л бол. Хэрэв нүдээр харсан хүмүүсийн яриа үнэн бол Британийн цэргүүдийг ямар нэгэн дээд далдын хүчин эзэмдэн авч, өөр цаг хугацаа, эсвэл өөр ертөнц бүр хаашаа ч юм авч одсон ч юм билүү гэсэн таамаглал төрөхөөр. Энэ таамаглалтай харь гариг судлаачид дуртайяа санал нийлдэг. Учир нь тэдний баталж байгаагаар харь гаригийнхан хүмүүсийг олзолсон тохиолдол бишгүй гардаг гэнэ. Эсвэл үүл рүү ороод хөвж яваад үүлнээсээ уначихсан ч юм болов уу? Британийн элитийн батальоны цэрэг офицерууд хаашаа алга болчихов? Энэ асуултанд өнөө хэр нь хариулт өгч чадахгүй байна. Тиймдээ ч хорьдугаар зууны хам­гийн гайхалтай оньсогуудын нэгд Норфолкийн хорооныхон алга болсон явдал тооцогддог юм. 
 

Дэлгэрэнгүй...
By ShiNoBi

Арьс (Комик)

Хэдэн өдрийн турш манай орчуулагч админ Жоанна /Цоомоо/ болон би энэхүү комикийг та бүхэнд хүргэх гэж хичээнгүйлэн бэлдсэн юм. Энэ "Арьс" нэртэй комик нь 6 хэсгээс бүрдэх болно. Үзсэнийхээ дараа сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй.
Та бүхний урам дэмжлэгээс хамаарч цаашид бид иймэрхүү комикийг сайтдаа нэмж оруулах болно. Гол ажилыг нугалсан орчуулагч админ Жоанна даа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.
 


Хэрвээ чамд энэ комик таалагдсан бол сэтгэгдэлээ бичиж үлдээхээ мартваа!
Дэлгэрэнгүй...
By ShiNoBi

Анхны сансарын нисгэгчийн сүүлчийн захидал

Дэлхийн түүхэнд хамгийн анх удаа сансарт ниссэн хүн бол ОХУ н сансарын нисгэгч Юрий Гагарин билээ.
Тэрээр одоог хүртэл бидний сонирхдог сэдвийн нэг болох "Юрий Гагарин амьд уу эсвэл..." гэсэн асуултын эзэн. Түүний тухай маш олон үлгэр домог гэлтэй зүйлс цувран гарсан ч гагцхүү түүний амьд эсэхийг тэр л хэн ч таашгүй.

Юрий Гагарин гэр бүлийн хамт


Анхны нислэгийнхээ 2 хоногийн өмнө Юрий Гагарин эхнэр хүүхдэдээ захидал бичсэн байна. Тэрээр энэ нислэгийг нэлээд аюултай зүйл болохыг мэдэж байсан юм.

Ингээд захидалдаа:
 
Хайрт Валя, Лена, Галя нар минь ээ!
Надад тохиосoн жаргалтай мөчүүдийнхээ талаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Өнөөдөр Сансрын нисгэгчдийн холбоо намайг хамгийн анхны сансрын нисгэгч болох  боломжийг олгосон юм. Хайрт та нарыгаа надтай хамт баяр баясгалантай байгаасай хэмээн хүсэж байна. Энгийн нэгэн иргэнд энэ боломж олдсонд би маш их баярлаж байна.
 
Үүнээс илүү сайхан мөрөөдөл гэж юу байхав. Энэ бол түүх, энэ бол шинэ зуун. Нэг хоногийн дараа би ниснэ. Энэ үед та нар өөр өөрсдийнхөө зүйлийг хийгээд л байж болох болно. Надад маш том хариуцлагыг ноогдуулсан юм. Яг энэ мөчид та нартайгаа баяр баяслаа хуваалцаж ярилцахыг хүссэн ч та нар минь надаас хол байна. Гэхдээ сэтгэл зүрхээрээ бид үргэлж хамт байх болно.
Техникт би бүрэн итгэж байна. Тэр яагаад ч эвдэрч, гэмтэх ёсгүй. Зарим тохиолдолд хүн санаандггүй тохиолдлоор унаж бэртэх үе байдаг шүү дээ. Сансарт ч гэсэн ийм зүйл тохиолдож болно. Хэрвээ ямарваа нэгэн зүйл тохиолдвол хайрт хань Валя минь битгий гуниж, гашуудаарай гэж чамаасаа гуйя. Амьдрал дээр өнөөдөр амьд байсан ч маргааш машинд дайруулсан байхыг үгүйсгэхгүй. Хайрт охидуудыгаа хайрлаж, хамгаалж яваарай. Тэднийгээ өсгөхдөө бүхнийг хийж чаддаг, авъяаслаг, чадварлаг охид болгож өсгөөрэй. Коммунизмд нөлөөлөхүйц чадвартай охид болгоорой. Харин үүнд чамд төр туслах болно. Хувийн амьдралаа өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар зохиогоорой. Энэ тал дээр надад хэлэх үг алга. Яагаад ч юм миний захиа ихэд гунигтай болоод байх чинь. Би үүнд итгэхгүй л байна. Чамд энэ захиаг унших боломж олдохгүй гэж найдаж байгаа бөгөөд харин би сул дорой зан гаргасандаа ичих болов уу гэж бодож байна. Гэхдээ ямарваа нэг зүйл тохиолдвол чи бүхнийг эхнээс нь дуустал нь мэдэх ёстой. Богино хугацаанд ч гэсэн би үнэнч, тустай амьдарч ирсэн. Бага байхдаа би В.П.Чкаловын нэгэн үгийг уншиж байсан юм. “Ямарваа нэгэн юмны ямагт анхных нь байгаарай” гэж... Тиймээс л би юм бүхний тэргүүн нь, анхных нь байхыг хүсэж, хичээж байна. Энэ нислэгийг төр, бидний хайрт эх орон, шинэ эрин зуунд зориулахаар шийдлээ. Хэд хоногийн дараа бид уулзаж дахин аз жаргалтай байх болно гэдэгтээ итгэлтэй байна.
 
Валя минь миний эцэг эхийг битгий мартаарай. Боломжтой бол тэдэнд туслаж байгаарай. Миний өмнөөс тэдэнд мэнд хүргэж, тэдэнд юу ч хэлээгүйд уучлалт хүсээрэй. Ингээд захиагаа дуусгая даа. Баяртай, хайрт гэр бүлийнхэн минь. Та нартаа маш их хайртай, та нарыгаа чангаас чанга тэврэн үнсэе. 

“Хайрт хань, эцэг Юра Гагарин. 1961.04.10”
 


Валентина Ивановна энэ захиаг 7 жилийн дараа буюу 1968 оны 3 сарын 27 нд уншсан байна.

 
Дэлгэрэнгүй...
By ShiNoBi

Монголын сансар судлалын ховор зургууд

1966 онд ОХУ ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Тухайн үеийн сонирхолтой ховор гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. 

Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.

Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.

ШУА ийн Физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн  эрдэм шинжилгээний ажилчид  "Сансрын найм" (С.Батмөнх, Л.Лхагва, Ш.Дамба, Б.Чадраа, О.Баасансүрэн, П.Хосбаяр, С.Ваша, Д.Рэгдэл)

Сансрын хөлгийн гадна задгай сансарт байрлуулах "Туяа" туршилтын детектор 2 төхөөрөмжийг шалгаж хүлээлгэн өгөв

Сансарт судалгаа хийж гүйцэтгэх Монголын эрдэмтэдийн зохион бүтээсэн зарим багажууд

Хамтарсан нислэгийн Монголын талын бэлтгэл ажилтай танилцахаар ЗХУ ын сансрын нислэгийг удирдах төвийн ажилчид Монголд хүрэлцэн ирэв

Оддын хотхонд МАХН ын Төв хорооны комисс манай хоёр нисэгчийн бэлтгэл сургуультай хэд хэдэн удаа очиж танилцав

Монгол улсын ШУА д хадгалагдаж байгаа олон зуун жилийн тэртээ зохиосон 1400 орчим Монгол нэртэй тэнгэрийн эрхсийн зураг

Зохион бүтээгч Ш.Дамба, Д.Борчулуун нар өөрсдийн зохион бүтээсэн багаж төхөөрөмжөө профессор А.В.Левинцов д танилцуулж зөвөлгөө авав

Монголын эрдэмтэдийн бэлтгэсэн "Чацаргана", "Борц" зэрэг төслийг танилцуулав. (Лхагва, Уртнасан нар ) 

Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэгийн багийн Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрөх маршрутыг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран хэлэлцэв
 

ШУА ийн Физикийн хүрээлэнгийн сансрын лабораториуд сансрын хөлгөөс Ж.Гүррагчаагийн дамжуулах мэдээллийг хүлээн авах багаж төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэртэй танилцав.

Дэлгэрэнгүй...
By ShiNoBi

Мансууруулах бодисын хор хөнөөл, нөлөөнүүд

(476, 2, 1521029781, 1521029781, '0', 2, 0, 0, 4, 0, 0, 35634, 1, 0, 'мансууруулах бодисын хор хөнөөл нөлөөнүүд', 1521029781, 1521876356, 207, 'CeKToP', 'monthly_2018_03/images.jpg.c81bb7268776edd40a4d1ef550a714e4.jpg', 'monthly_2018_03/images.thumb.jpg.36ff96fb010cec4ef14f3b017e78954b.jpg', 0, 0, 0, b'0', 'Мансууруулах бодисын хор хөнөөл, нөлөөнүүд', '
Зарим хүмүүс хар тамхийг тийм сайхан зүйл шиг бодож хэтэрхий хөнгөн хийсвэр ойлголттой байдаг юм шиг надад санагддаг юм. Хар тамхи нь зүгээр мансуураад болчдог зүйл биш бөгөөд таны гоо сайхан болоод таны сэтгэцэд маш хүчтэй нөлөө үзүүлж улмаар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж таныг яг л зомби болгон хувиргадаг зүйл юм. Аливаа зүйлд хэтэрхий их донтож түүнээсээ хамааралтай болох нь таныг амьдрал өөд алхахад хамгийн их саад бэрхшээл болдог. Тиймээс хар тамхинаас холуур байх хэрэгтэйг сануулж эдгээр хар тамхины нөлөөнүүдийг танд сонирхуулж байна. 
 
Оюутан залуу анх удаа Dab (Weed Wax) хэрэглээд хөдөлгөөнгүй болов
 
Энэхүү хар тамхийг хүмүүс хэрэглээд тийм ч их мансуурдаггүй гэж маш буруу ойлголттой байдаг юм. Энэхүү бичлэгэн дээр гарч буй оюутан залуу Dab г анх удаа хэрэглээд өөрийгөө хөдөлгөөнгүй болсонг гайхаж байгаа боловч үнэндээ түүний зүрх нь дэлссэн байдалтай байгаа юм. Ийм удаан хугацаанд байвал түүнд маш аюултай юм. Та бүхэн түүнийг шоолох эсвэл гоочлохоос илүүтэйгээр энэхүү хар тамхинаас хол байх хэрэгтэй. Энэ бол хар дарсан зүүднээс ч аймшигтай хүнд нөлөөлнө. 
 
Бичлэг үзэх
 
Molly хэрэглэсэн залуу машин зам дээрээс олдов

Мөн л Molly гэх хар тамхийг хүмүүс аюулгүй гэж ярьдаг ч энэ нь тийм биш юм. Энэхүү бичлэгэн дээрх хүн энэхүү хар тамхийг хэрэглээд машин зам дээр зогсож байгааг та бүхэн харж байгаа байх. Ямар нэгэн муу ёрын зүйл түүнд шүглэсэн мэт хачин байдалтай байгаа нь аюулгүй юм шиг харагдаж байна гэж үү?
 
Чөтгөр шүглэсэн мэт PCP хэрэглэж мансуурсан эмэгтэй гудамжинд 
 

PCP мансууруулах бодис нь хүнийг галзуу хүн болгодог гэдгийг хар тамхи хэрэглэдэг хүн бүр мэддэг гэнэ. Гэхдээ яагаад хүмүүс одоо хүртэл энэ зүйлийг хэрэглээд байдаг юм бол? 
 
Salvia хэрэглээд мансуурсан залуу

Хар тамхичид эдгээр мансууруулах бодисуудыг хэрэглэхдээ аялал гэж нэрлэдэг байна. Тэд янзан бүрийн хар тамхийг татаж хэрэглээд мансуурна. Энэхүү Salvia хар тамхи нь хүний ухаан мэдрэлийг алдагдуулдаг ба энэхүү хар тамхийг хэрэглэсэнээр хүний амь насанд ч хүрч магадгүй тийм нөлөө үзүүлдэг юм байна. 
 
Meth хэрэглэсэн эмэгтэй дэлгүүр юу авахаа мэдэхгүй зогсоно
 

Meth хэрэглэсэн энэхүү эмэгтэй дэлгүүрт юу авахаа мэдэхгүй зогсоно. Түүний хөдөлгөөнүүдээс харвал тэр юу ч хийж мэдэхээр байгаа биз? Энэхүү бичлэгийг хийсэн хүн ч гэсэн галзуу юм шиг хүүхдээ урдаа байлгаад хараад зогсох юм. Хэрвээ энэхүү мансуурсан эмэгтэй гэнэт хүүхэдрүү нь үсэрч ирсэн бол яах байсан бол? Мансуурсан хүмүүсээс хүүхдүүдээ хол байлгах хэрэгтэй. 
 
Ямар нэг мансууруулах бодис хэрэглэсэн эмэгтэй метронд зодолдов

Яг ямар мансууруулах бодис хэрэглэсэнийг нь мэдэхгүй ч энэхүү эмэгтэй метронд суугаад танихгүй хүнийг гэнэт зодож байгаа бичлэгийг та үзэж байна. Хэрвээ та нийтийн тээврээр зорчиж байхад хэн нэгэн мансуурсан этгээд таньруу гэнэт ингэж дайрвал та яах байсан бэ?
 
Synthetic Weed татсан залуу үл харагдах шавьжтай байлдана 

Энэ нь тийм инээдтэй зүйл биш юм. Synthetic weed г татсан хүний биен дээр ямар нэгэн шавьж хорхой явж байгаа мэт санагдаж тэдгээрийг хөөн зайлуулах гэж хоо хоосон өөртэйгээ ноцолдоно. Ингэсэнээр энэхүү хүн өөрийнхөө арьсыг урах, маажих мөн гэмтээх тохиолдолууд гарах боломжтой юм. 
 
Spice татсан залуу 
 

Энэ видеоны хамгийн аймшигтай нь олуулаа энэхүү залууг болиулж барьж байгаа нь юм. Хэрвээ энэ мансуурсан залуу ганцаараа байсан бол тэр хэнийг ч гэмтээхэд бэлэн байгаа. Энэхүү мансууруулах бодис нь маш хүчтэй нөлөөтэй бөгөөд номхон дөлгөөхөн хүнийг ч араатан болгодог эд гэдэг аж. 
 
Flakka хэрэглэсэн хүмүүс зомби болдог

Энэхүү мансууруулах бодис нь хүнийг зомби болгдог юм яг л The Walking Dead кино шиг. Үүнийг хэрэглсэн ямар ч хүний хөл ажилгаагүй болж улмаар тэд мөлхдөг. 
 
K2 хэрэглэсэн залуу мөлхөж байна

Зүгээр л түүнийг харцгаа. Ухаан мэдрэлгүй мөлхөж байгааг. Ийм зүйлийг хэн хүсэх юм бэ?
 
Үхэлд хүргэдэг Krokodil 
 

Krokodil нь морфины гар аргаар хийсэн хувилбар бөгөөд энэ нь таны мэдрэлийн системийг гэмтээж, юуг ч мэдэрдэггүй номхон болгодог. Хамгийн аймшигтай нь таны арьсыг маш их гэмтээж улмаар үхэлд хүргэдэг юм. Энэхүү мансууруулах бодис нь орос улсад маш их тархсан ба үүнээс хол байхыг та бүхэнд сануулж байна. 
 
 
Дэлгэрэнгүй...
News Ticker
  • News ticker sample
  • News ticker sample
×