ЗАРИМ БӨХЧҮҮДТЭЙ ТААРСАН ЧӨТГӨР ШУЛАМ, ХИЙ ҮЗЭГДЛИЙН ЯВДЛУУД [Болсон явдал] | HORIOTOI.ORG
 
 
<<Айдас ба Аймшиг>>
www.horiotoi.org
Нэвтрэх хэсэг
2014-09-17, Лхагва
7:31 PM


USERNAME:
Нууц үг:
@horiotoi ASK.fm

THE WALKING DEAD



ЗАРИМ БӨХЧҮҮДТЭЙ ТААРСАН ЧӨТГӨР ШУЛАМ, ХИЙ ҮЗЭГДЛИЙН ЯВДЛУУД


Сонирхолтой боловуу зарим нэгэн хүмүүст. Олны танил хүмүүст-д ч гэсэн хий үзэгдэл учирсан байх юм.




Улсын аварга Одвогийн Балжинням
Балжинням аваргыг хүүхэд байхад энэ явдал тохиолджээ. Хожим аварга өөрийн найз улсын начин Баатарсүрэнд ярьсан гэдэг. Хонь хургаа харахаар явж байтал морь нь гэнэт ухасхийн цулбуурыг нь гараасаа шувт татан алдуулахад морио барьж авахаар араас нь харайлгажээ. Хальт харагдсан зүйлийг эхлээд чоно гэж бодсон аж. Бутны завсаар урт саарал амьтан шурган гарч ирэх шиг санагджээ.
Морио юм болов уу гэж бодсон жаахан хүү айсандаа орилж чарлан чимээ өгсөөр дөхтөл гурван хүний нуруу цухуйсан урт үстэй саарал өнгийн чоно гэхэд биш, биш гэхэд мөн гэмээр амьтан цаашаа харан оцойн суух нь харагджээ. Айсан хүү нүдэндээ итгэсэнгүй. Үстэй толгой нь арзайн босож нудэнд нь нулимс гүйлгэнээд иржээ.
Нэг мэдсэн чинь Ханхөхийн уулсын их бургасны захад гарчихсан явсан гэдэг. Хүүг /Балжинням аваргыг/ гэртээ гүйсээр иртэл эцэг нь морь малаа алдсандаа худлаа юм яриад гэж загнаж уурласан байна. Гэтэл нутгийн өвгөн "Тэр газарт чинь лус савдгийн хаягдсан нөхөр нь байдаг гэж биднийг бага байхад ярьдаг байсан юм. Түүнтэй л таарчихаж дээ. Тэрнээс өөр энэ хавьд хүн амьтан айлгахаар юм байхгүй дээ" гэжээ. Хүүхэд байхад нь аварга О.Балжиннямыг айлгасан нэг ийм зүйл байдаг гэх бөгөөд бүүр хожим улсын арслан цолтой болчихсон байхад нь Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам "Тэр үед чамтай тааралдсан гэх юм уу, чамд харагдсан амьтан чинь чиний хүч чадлын билэгдэл болсон юм шүү" гэж хэлсэн гэдэг. Ийнхүү хааяа нэг сонин хэвлэлийн нүүрэнд гарсан ч хамаг духных нь арьс үрчийж, булчин шөрмөс, бухан хүзүү нь бусдаас илүү гэдгийг нь илт харуулдаг аваргын чадал тэнхээний билэгдэл болсон амьтан яг тэр үед өөртэй нь таарсан ч юм бил үү, хэн мэдэхэв. О.Балжинням аварга ч өөрөө сүүлд нь шашин номын талд орж, лам энгэртэй дээл өмсөж явдаг болсон нь түүнтэй холбоотой ч байж мэднэ.

Б.Бат-Эрдэнэ аваргыг айлгасан Долоон давааны гүйдэл
Булган аймгийн Дашинчилэн сум, Төв аймгийн Лүн сум хоёрын хооронд чөтгөрийн гүйдлээрээ алдартай долоон даваа бий. 1979-2009 оны хооронд 2400 гаруй аваар гарч, 30 орчим хүний амь насанд хүрч, 90 гаруй хүнийг мөнхийн таяганд оруулсан уг давааны толгойгүй жолооч, шалдан хүүхэн кабинд орж суучихаад салдаггүй, хар царайт нэрээр дууддаг, олон нүцгэн хүн гэх зэрэг гүйдлийг яриад байвал дуусахгүй. "Соц" нийгмийн хаалттай чанд уед хий үзэгдлээр зард гарч байсан ч 1999 оноос хойш нэг хэсэг мартагдсан билээ.
Яг тэр нам жим үеэр "Зууны манлай аварга" Б.Бат-Эрдэнэ маань "Бенз" маркийн машинтайгаар Дашинчилэнгээс Лүн рүү хөдөлжээ. Хамгийн дөт ойрхон, бороо шороогүй байсан учраас дээд зэргийн найдвартай тэр замаар аваргыг шуугиулж явтал машин нь огцом донслоод зүгээр болсон байна. Их аварга маань тэр зэргийн зүйлийг анзаарсан ч угүй. Харин "Жийдаа" гэсэн огцом сонин чарласан авиа гарсныг сонссон боловч учрыг нь олсонгүй гайхаад л өнгөрчээ. Цаашаа нилээд явтал Долоон давааны хуучин модон гүүр, яг өмнө нь явж байсан газраараа буцаад явж байх нь тэр. Яагаад улаан зам дээр эруүл саруул машинаа барьж явсан хүн гэнэт буцаад эргэчихснээ ерөөсөө ойлгоогүй гэдэг. Үүнийгээ ярихад сонссон хүмүүс нь "Аварга согтуу явж байгаад л паакталж дээ" гэдэг гэнэ.

Яруу найрагч О.Дашбалбар агсны эрхэзрээ гуядаж хөөсөн чөтгөр
1995 он, зуны нэгэн шенө. Яруу найрагч О.Дашбалбар, дууны үг зохиогч, яруу найрагч нарын 4-5 зохиолч нөхөд Сэлбийн гол 11 дүгээр хорооллын хажуухан талд оройн цагаар "найрлан" сууж байлаа. Найрагч нарын найрлана гэдэг зүгээр нэг гудамжны улс шиг архи дарс ууж найрлах биш, шүлэг зохиол уншиж уран бүтээлээ ярьж суудаг явдал билээ. Гэтэл Сэлбийн голын эрэг дээгүүр жигтэйхэн чанга хонх цохиод унасан гэдэг. Юун хонх вэ хэмээн ирээД л гайхаж л дээ. Мөнгөн хонхны дуу, нэг талаар эрх чөлөөг дуудсан, нөгөө талаар сургуулийн завсарлагааны хонх шиг. Удаж төдөлгүй л хонхны дуу уянгалж байсан газраас мөнгөн гэрэл туяаран цацарч дугуйран солорнгороод л явчихлаа гэнэ. Энэ юун жиг ургав гэлцээд эхэлтэл Дашлбалбар найрагч маань "За болохоо байлаа. Та нар нүдээ битгий нээгээрэй, бүгд суусан суусан газраасаа хөдлөхгүй дор дороо л нүдээ тас аниад сууж бай. Хэрхэвч нээж болохгүй шүү" гэж хэлээд л амандаа дүнгэнэтэл Улаан сахиусны тарнийг уншиж эхэлсэн байна. Сүүлд нь өөрөө ярихдаа гэрэл солонгорч байснаа дугуй хүрээ тойроглон задраад яг бидний өмнө толгой дээгүүр чиглэн ирсэн. Тэгмэгц нь би шууд л эрхиэрээ нэг гуядсан. Гэрэл ч унтарч, хонхны дуу ч алга болсон. Харин сүүлд нь эрхи маань бут үсэрчихсэн, гарт нь улаан гүвдрүү сорви яг бугуйных нь ил харалдаа үүсчихсэн байсан гэдэг.



Уучлаарай. Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
Бүртгүүлнэ үү! Хориотой сайт.





Нийт сэтгэгдэл:: 361 2 3 ... 6 7 »
avatar
34 ghostbagira • 5:08 PM, 2011-08-02
sonirholtoin
avatar
33 AnG • 7:08 PM, 2011-07-14
svvliinx ni so l ym
avatar
32 Tsedee • 8:34 PM, 2011-05-15
aimar ym algo
avatar
31 dulguunuu • 9:09 AM, 2011-02-13
angry biggrin cool cry dry happy sad smile surprised tongue wacko wink
avatar
-1Spam
30 dulguunuu • 9:08 AM, 2011-02-13
hmm
1-5 6-10 11-15 ... 26-30 31-34

Сэтгэгдэл үлдээх:

avatar

Сайтын мэдээлэл

Сайтын нийт гишүүд: 18885
Энэ сард: 159
Энэ долоо хоногт: 41
Өчигдөр: 1
Өнөөдөр: 5
Сайтад:
Нийт : 30
Зочид: 30
Гишүүд: 0
Сүүлд зочилсон:
tugsuuceegii, baynaa_32, uusuuhuu, Xaraatsai, Crazy_GhosT, skywolf, duudii, GhostBoy, MichealAnGelO, Remix, InsiDious, Wedrose, deek, Ziko, ulsak, BatJaictmah, Zongoo, hongor0503, teneg33, Индра, Batuktsomo
LIKE дарж дэмжээрэй!