Тарни [Сонин Хачин] | HORIOTOI.ORG
Нэвтрэх хэсэг
2014-10-25, Бямба
12:14 PM


USERNAME:
Нууц үг:
@horiotoi ASK.fm

THE WALKING DEAD



Тарни


Би нэгэн сонирхолтой зүйл оллоо янз бүрийн зүйлийг тарниар удирдаж болно. Миний хувьд лав тарни далд ертөнцтэй холбоотой зүйл байх гэж бодож байна. Би уг нь хар тарни хайсан боловч олдсонгүй. Харин би энэхүү тарниудыг оллоо. Та бүхэн туршаад үзээрэй. Би хувьдаа туршиж үзнэ гэж бодож байгаа.

 1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни"Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа” /Ганжуур Дандарын аймгаас/

2. Хийморийн тарни "Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг.

3. Осол эндэл гэнэтийн аюулын үед "Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна. "Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай.

4. Мөнгөтэй болох шидэт тарни "Кунг-ро-но ама нило-та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ.

5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.

6. Аз жаргал хүсэх тарни Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. "До ан ан та фа ри”

7. Айдас бүхнийг зайлуулах тарни "Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна.

8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна. Ловонбадма жунайн зүрхэн тарни: "Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад”3-21 удаа уншина.

9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. "Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай. Цагаан өвгөний зүрхэн тарни "Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа” Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ. -Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно. Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ. -Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана. -Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг. -Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао-чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.

10. Аливаа эмгэг өвчин зовлон зүдгүүрээс салгах тарни "Ум намо багаа бадий биханзээ биханзээ биндэряа барба ра за яа ра ха ди самъяаг сам будъя-да-га яда” "Ум бихаанзээ бихаанзээ махаа бихаанзээ бихаанзээ раза сам хадаа гадий суухай

11. Архинд үл согтох, архины хорыг номхоруулах тарни "дад ята хум ий хум дий сууха”

12. Аюулаас гэтэлгэгч тарни "Ум мали мусмали хум пад” Элдэв аюул тулгарахад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө.

13. Битүү хавдар "ум ион нон зэд нон нон жүү суухаа”. Таван салаа тавь.

14. Бузар арилгагч тарни "Ум бадма ус нэхэ бимали сууха” бузар буртаг болгоныг арилгах увидастай.

15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни "Ному хари дигу мари, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха”

16. Бөөр давсагны өвчин эдгээх тарни "Ум гарма дагийний хум мамаа бизъяа сууха” /7-21/ удаа

17. Галд түлэгдсэнд "Ум са са ма ма сод” түлэгдсэнд хэрэглэдэг ургамлын болон амьтны гаралтай тос түрх.

18. Дурлал хүсэх тарни Сэтгэл санаагаа төвлөрүүлж нэг хоног мацаг барьсны дараа бүрэнхий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад тарнийг унш. "То-до-си-ро ан ват моноран”. Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах, дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн гэдгийг санаж авна уу.

19. Зарга тэмцэл хийхийн цагт "Ум бүра бува зула мона-ни сухаа”

20. Зүрхийг асар ариун болгох "Ум зини зини маха зини суха

21. Зүрхний өвчинд "Ум га га га за рим суха” 7-21 удаа уншаад жүр үр /долоогоно/-д шившээд идэх. Мөн зүрхний эм ууж эмчилгээ хийлгэж байхдаа ч шидэт тарнийг уншиж шившиж байгууштай.

22. Заяа тавиланг ивээгч тарни "Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцаалоо” Амьдралын хүнд байдлаас гарахад тустай.

23. Зүрх нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни "Ум базар мамаа дагийний базар мамаа бизъяа сууха”

24. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни "Ум дарий дудаарий, маха аюур чинаа жанай будшим гүрү сууха”

25. Нүдний гэмийг арилгагч тарни "Наму бадрагаяа мерея сиха лаза не суха” усанд үлээж, нүдээ угаавал нүдний элдэв гэм арилна.

26. "Наму силха гаяа суха” усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлзэх гэм арилна.

27. Нүдний өвчинд сайн. "Ум хэн хэн пүн пүн сууха” гэж 7-21 удаа уншиж шившээд өлөнгөөрөө нүдээ угаасан гарын алганы хонхорт хийж сайтар тогтоож угаа. Харин угаасны дараа алчуураа арчих буюу усаар угаахгүй 2 цаг болгоод хүйтэн цэвэр усаар дээрх нүдний гэмийг арилгах тарнийг уншиж үлээгээд сайтар угаахыг зөвлөе.

28. Нүдний цагаа үүл арилгахад "Ум ганий дий суухаа” гэж 7-21 удаа уншиж Доньд түрхэх, бугын дэлүүгээр арчих, пилдэн хийх зэрэг эмчилгээг хийвээс нүдний үүл цагаа амархан арилна.

29. Нүдний элдэв өвчинд "Жумдаан дүй дэвшин магваа даа жамбаа яндаг вар зогвий санжаа мэгжил жанрайсиглаа чагцаалоо. "Дад яата хили мили, гили мили хилийг хуяа хуяа хуяа мани хүлү хүлү хүдү хүдү загчү рамуха би шод, хаяа сууха” Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм шар бадганы гэмүүдийг арилгах болой.

30. Нүдний харах чадварыг сайжруулах "Ум загчу загчу зана загчу еэ суха” Арван тавны сар туссан шүүдрийн усаар арч.

31. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни. Бурханы гурван эрдэнэт гончигсүмд мөргөе. "Хум бизу, бизу бранзниа бардхани, зула, зула, меда бардха, зел, дири дири бүдхи бардхани сууха” Энэ тарнийг уншсан учирсан хэн боловч их оюун билэгт болох.

32."Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха” усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ.

33. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни. "Дадяата базар базар маха базар сорва ваяады, хана базар на сууха”

34. Саа өвчин хор гаргах "Ум гим дра сүсү сууха”

35. Сүүгүй хөхөнд "Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.

36. Үү арилгах тарни "Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.

37. Үхсэн хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу. "На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га да ра ни суха”

38. Халдвартай хижиг өвчнөөс сэргийлэх арга "Дадяата али мудра ли мудра махада нэр зарай занчин ага хи ганди хиган заду ваза муни арьяа сууха” хятад бэх болон заараар хэлэндээ "ум” үсгийг бичиж түрх.

39. Халуун өвчин "Ум ва зи ви ша ху пада” ус үлээж өг.

40. Эх хүнийг амар нярайлахад туслах тарни "Ум ма ний даарий, базарний саха варан ди сайрий хум пад”

41. Хамаг өвчинд "ум ми жо пад пад сухаа” 7-21 удаа уншина.

42. Ханиад эдгээх тарни "Ум дама дүдий сод сууха” Үнээний сүү буцалгаж уулгана. Сармисны 1-2 хумстай.

43. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни "Ум дагийний хум мамаа бизъяа сууха” 7-21 удаа уншина.

44. Хар дарж зүүдлэхэд "Ум зага ли яа сууха” Хүхрээр бичиж зүүх. /шүдэнзний толгойгоор бичиж болно./

45. Хараал, хэл амнаас хамгаалах тарни "Ум ламаа саа хамаа саа хум пад” Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.

46. Хараал үл хүрэх "Пад ламаа пад сад” эрдэнийн бөгжийг нь тарнид.

47. Хатиг яранд "Хү сү хү сү чи га сууха” Сармис тарнидаж түрх.

48. Хий өвчинг эдгээр тарни "Ум дарда сарнаа хум пад” шар тосонд тарнидаж өг.

49. Ходоодны өвчинг эдгээx тарни "Ум бадма дагийний хум мамаа бизъя сууха” 7-21 удаа уншина.

50. Мөн ходоодны өвчинг эдгээхдээ "Ум дара дүрэ хиругэ захэ лид захэ хум пад суха” мөнгөн аяганд хонуулсан ширгээсэн ус тарнидаж өг. таван салааг хандалж уулга.

51. Хоолой хавдсанд "Ум лина лина над тола сода” Хонины түүхий тархийг хуураад зэсийн үртэстэй хольж түрх.

52. Хөхний хавдарт "Та дар тал еий да талма " бэх түрх

53. Хүүхэд урвайж айлгаж тэвдүүлэх аваас "Ум ум даарий дудаарий дүүрээ сууха” 7-21 уншиж тарнид бор давс гал дээр хийж шатаах.

54. Цэрвэж бишүүрхэж уйлдаг хүүхдэд "Ум сава аса пада сууха” тос тарнидаж өг.

55. Шар өвчинд "Ум ри ваз най ли ды сууха” хятад байцааны шөл өг.

56. Шинийг сэдэж ухаан билэг арвидахад "Ум махаа диваа хум пад” 108 удаа унш.

57. Шүд хамгаалах увидас "Дэ га ва ам” Тахианы өндөгний цагааныг зажлуулна.

58. Шээс хаагдахад уншдаг тарни "Ум зарааны та та зараа суда ми сууха” заар 1 цэн уу.

59. Элэг цөсний өвчинд сайн Ум дагийний хум мамаа бизъяа сууха 7-21 удаа унш.

60. Элэгний өвчинд сайн. Ум зарааний та та зараа суда ми сууха 7-21 удаа уншина. Хусны мөөг /чага/ буцалгаж ууна.

61. Эмэгтэй хүний өвчинд Ум арадна нама сууха

62. Эр эмийн бэлгэсийн өвчинд сайн "Ум мүсэм сод сууха” ахар сүүлийг төөнөнө.

63. Эхнэр төрж ядахад "Ум саду вадна сүдүү на 7-21 удаа уншиж зэсийн үртэс архиар даруулж уулга. Эхнэрийн хойтох удсанд шар тосонд үлээж өгнө.

64. Эхнэрийн хойдох удсанд "Ум эрага эрага ганган түм түв сууха” 7-21 удаа уншиж шар тос тарнидаж өг.

65. Нэг өглөө мацаг барьж эрүүл мэнд, амь нас, бие махбодынхоо хүч чадлыг төвлөрүүлэгтүн. дараагийн өдөр нь нар мандахаас өмнө өглөөгүүр доорх тарниудыг унш. Унг до-ама, рунг-нинг энэ тарнийг унш. Өдрөөс өдөрт бие тань сайжирсаар байх болно.

66. Мөн 10 өглөө нарнаа "Ум марзай, мама суухаа” гэж уншиж нарны анхны цацраг туяа биедээ шингээвэл уур уцаар бухимдал хүрэхгүй, уужуу тайван, ажил үйлс чинь санасан дагуу бүтдэг жамтай. Энэ арга заслыг хийж байхдаа Нархажид бурхан, Осоржамаа бурханд сайн залбирч байгаарай.

67. Яс хугарсанд Ум сава хи хи на на вада суха 7-21 уншиж зэсний үртэс архиар даруулж уух, мөн тарваганы хатаасан элэг эмийн журмаар уувал хялбархан өвчингүй болж түргэн эдгэрнэ.

68. Ходоод дэлүүний өвчинд "Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” 7-21 удаа уншина.

69. Уушиг, бүдүүн гэдэсний өвчинд "Ум раднаа дагийний мамаа бизъяа суухаа” 7-21 удаа унш.

70. Бөөр давсагны өвчинд Ум гармаа дагийний хум мамаа бизъяа суухаа 7-21 удаа унш.

71. Энэ удаа Шидэт нууц тарнийнхаа цоморлигийг Сандуйн жүд судрын тарниар өндөрлөе: Дүйва санва лайжүнва Дэвшин шигва гүнжинсан Доржэ нинво дүйва и Дэнид жумдаан шадусал Доржэ сэмбо хадаба Жанчив ди ви товвар жүр Жанчив сэмба жал жамцо Доржэ сэмба цэдэвтов Энэ нууц тарнийн судрын нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галвын тамаас хамаг амьтныг аврахын сацуу Очир-Эрдэнэ лугаа адил аливаа бүхнийг ялан дийлэх, аюул осол, гай гамшиг гэх мэт бүхий л түйтгэрээс ямагт зайлуулж, авран нигүүлсэх увидастай.

 

                         Эх болсон зургаан зүйл хамаг амьтан амгалан байх болтугай.



Уучлаарай. Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
Бүртгүүлнэ үү! Хориотой сайт.





Нийт сэтгэгдэл:: 571 2 3 ... 11 12 »
avatar
57 kill_allaga • 9:36 PM, 2014-08-19
aalzaaaaaaaaaaaaaaaaaaa spiteful
avatar
56 Mir • 8:54 PM, 2013-11-24
taalagdla smile
avatar
55 soniuchhun • 7:52 PM, 2013-11-12
suugaagaar huuruh gej bas gald tulegdehgui boldog tarina oruulaach unen hudliig turshya
avatar
54 Zuzzz • 5:41 PM, 2013-07-31
таалагдлаа  smile
avatar
53 TroubLe™ • 11:26 PM, 2013-06-18
Bayrloo
1-5 6-10 11-15 ... 51-55 56-56

Сэтгэгдэл үлдээх:

avatar

Сайтын мэдээлэл

Сайтын нийт гишүүд: 19050
Энэ сард: 140
Энэ долоо хоногт: 22
Өчигдөр: 2
Өнөөдөр: 0
Сайтад:
Нийт : 31
Зочид: 31
Гишүүд: 0
Сүүлд зочилсон:
JoE, Gemten, Janbo, Hongorooyuuuu, boldoo2014, Narandalai
LIKE дарж дэмжээрэй!