Хараал, хар хэл амны талаар [Болсон явдал] | HORIOTOI.ORG
 
 
<<Айдас ба Аймшиг>>
www.horiotoi.org
Нэвтрэх хэсэг
2014-09-02, Мягмар
7:32 PM


USERNAME:
Нууц үг:
@horiotoi ASK.fm



Хараал, хар хэл амны талаар


Бидний өдөр тутмын амьдралд хараал тусах, хар цагаан хэл ам хүрэх, нүдний хор орох зэрэг үзэгдэл нилээд өргөн тохиолддог гэнэ. Хараал туссанаас болж, хичнээн амьдрал сүйдэж, хичнээн хүн эдгэршгүй өвчинд өртөж, амь насаа алдсаныг тоолж баршгүй. Ялангуяа алдартнууд, яруу найрагч, дуучин, зураач, улс төрчид үүнд их өртдөг аж. Энэ нь уран бүтээлийн онгодоо гээх, амьдралаас уйдах, хүч тамиргүй болох, өвчин зовлонд өртөх, ухаангүй бодлогогүй үйлдэл хийх, алхам тутамдаа бүтэлгүйтэх, хань ижлээ алдах, үхлийг санаашран хүсэмжлэх, гэнэтийн үхэл зэргээр илэрдэг юм байх.
Бид шинжлэх ухаанд итгэдэг, материалист үзлээр хүмүүжсэн улс. Иймээс цаг бусын гэнэтийн үхэл, эдгэршгүй хүнд өвчин зэргийг төрөлхийн сул дорой бие, буруу зуршил, муу ген, амьдралын хүнд нөхцөл, зовлон зүдгүүр, нийгмийн байдалтай холбохоос бус хэн нэгний атаархуу муу бодол, авьяас билэгт хорссон муу хүчний нөлөө, хараал гэж үздэггүй. Гэтэл муу санаатнуудын гоо үзэсгэлэнг бөхөөх оролдлого, үл ойлголцол ба дайсагнал, Бурхнаас заяасан авьяастны дэргэд өөрийн дутууг мэдэрсэн атаархал, өшөө авалт зэрэг нь аймшигт хараал болон хувирдаг аж. Дэлхийн түүхэнд мөнхөрсөн олон агуу хүн хараалаас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэнэ. Оросын яруу найрагч Михаил Юрьевич Лермонтов ер бусын сайхан эр байжээ. Гэвч тэр огцом ууртай, хүнд характертай, хор шартай хүн байсан. Түүнд олон хүн атаархдаг байв. Пушкиний үхлийн талаархи шүлэг нь олны анхаарлыг татаж, нэрд гаргасан. Иймээс Лермонтов амархан хараалд өртсөн аж. Түүний зожиг, ганцаардмал байдал, бүхний эсрэг тэмцэж, үргэлж хорсолдоо буцалж явдагийг анзаарсан эмээ (ЕЛ.Арсеньева) нь хараалын тухай тааварласан ч цаг тухайд нь арга хэмжээ авч чадаагүй. Лермонтов эмээ дээрээ очих гэж байсан ч маш хүчтэй хараалын нөлөөгөөр тэнэг халз тулаанд амь үрэгджээ. Түүнийг Мартыновтой тулалдан 27-тойдоо нас барсны дараа ч хараал үйлчилсээр.

Тархан дахь түүний шарилын хөшөө "уйлдаг”, үргэлж ус дусагнаж, гараа хүргэхэд шал нойтон байдаг гэнэ. Оросын Сергей Есенин, Айседора Дункан нарт бас хар хэл ам хүрчээ. Тэд гадаад төрх, зан авир, сонирхол гээд бүх юмаараа тохирсон, ёстой төгс хос байсан. Хоёул авьяастай, эрч хүчтэй, дайчин улс. Тэдний хайр дурлал бусдын атаархлыг төрүүлсэн юм. Есенин, Дункан нар бал сараа тэмдэглэн Европоор аялж байхдаа xaраалд өртсөн гэдэг. Тэд уран бүтээл, алдар цуугийн оргил үедээ явсан юм. Маш хүчтэй хараал тэдний ухамсар, далд ухамсарт нөлөөлснөөр амьдрал нь учир утгагүй болж, сэтгэл гутрал, уйтгар гунигт автжээ. Энэ төрлийн хараалыг бүрэн хэмжээний гэдэг, өөрөөр хэлбэл үхэлд хүргэж дуусдаг аж. Ийм байдалд орсон хүн амьдралыг сонирхохоо байж, хүсэл зориг нь дарамтанд орж, үхлийг эсэргүүцэж чадахаа байдаг. Есениний хожмын шүлгүүд дан үхлийн тухай өгүүлдэг нь үүнийг нотолдог.

Айседорт мөн хараал нөлөөлж, урьдын адил гайхамшигтай бүжиглэхээ больсон. Ингээд хоёул эмгэнэлтэй өнгөрсөн. Есенин 30-тайдаа хүнд гутралд автаж, зочид буудлын өрөөнд халаалтын хоолойноос өөрийгөө дүүжилсэн бол Айседорагийн хүзүүний ороолт машины дугуйд орооцолдож хоолойг нь боож алжээ. Хараал заримдаа бүхэл бүтэн гэр бүл, удмаар нь хөнөөдөг. Энэтхэгт хараал хийх нь түгээмэл тархсан. Индира Ганди, түүний хүү Ражив Ганди нарт илгээсэн гэр бүлийн хараал нь өвчин, характер өөрчлөгдөх зэргээр илрээгүй. Тэд өөрийн бус үхлээр үхэх үйлтэй байж. Хамгийн аймшигтай нь энэ бол удам дамжсан хараал байсан. Алан хядагчид 1984 онд Индираг, 1991 онд хүүг нь хөнөөжээ. Америкийн ерөнхийлөгч Жон Кеннедийн гэр бүлд мөн ийм явдал тохиолдсон. Жон 1963 онд Далласт, түүний дүү Роберт 1968 онд Лос-Анжелест алагдсан билээ. Оросын зохиолч Гоголь хараалд өртсөнөө мэдэж байсан. Тэр хараал, далдын хүч, тарнийн ёс зэрэгт итгэдэг төдийгүй эдгээр үзэгдлийн гүнд нэвтэрч чадсан. "Вий”, "Тавдугаар сарын шөнө буюу живж үхсэн бүсгүй”, "Алдагдсан бичиг”, "Аймшигт өшөө авалт” зэрэг түүний бүтээлүүд үүнийг баталдаг. Гоголь өөрт нь илгээсэн хараалын улмаас зовж тарчлан үхэж, аймшигтайгаар өнгөрнө гэдгээ мэдэж байсан ч үйлийн үр хэмээн үзэж, хариулах гэж оролдоогүй. Тэгээд ч маш хүчтэй бөө л үүнийг хариулж чадах байв. Харин Гоголь гүн сүсэгтэй нэгэн учир хараалыг Бурхны шийтгэл гэж хүлцэнгүй хүлээн авч, мөргөл залбирал, гэмшлээр л нүглээ цайруулна гэж итгэж байв. Гоголь найз нөхөд, танилууддаа хандан "Намайг үнэхээр үхсэн гэдгийг мэдээгүй цагт бүү оршуулаарай” гэж мөн ч олон удаа захиж сануулжээ. Гэвч түүнийг нас барахад бүгд тэр тухай таг мартаж, Даниловын сүмийн газар оршуулав. 1931 онд Гоголийн шарилыг Новодевичийн оршуулгын газар руу зөөхөөр нээхэд авсны дотор тал тэр чигээрээ урагдан ноорсон байв. Түүний аймшигт зөн совин үнэн байжээ. Амьддаа хамгийн их айж явсан юм нь биелж, тэрээр амьдаараа оршуулагдан газрын гүнд авсан дотроо тарчилж үхсэн юм.


Уучлаарай. Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
Бүртгүүлнэ үү! Хориотой сайт.





Нийт сэтгэгдэл:: 531 2 3 ... 10 11 »
avatar
53 Devilish • 3:46 PM, 2011-04-09
xaraal , xar xel am tusax ch aimshigtaidaa. xvrchixgvixen shig l yway
avatar
52 Tunka • 5:17 PM, 2011-03-01
haraal aimshigtai haraalhiidrd huumuus buurch aimshigtai surprised
avatar
51 gako • 2:10 PM, 2011-02-07
air yum aaa haraaal gj aimshigtai sho wink
avatar
50 MgL_Hero • 7:24 PM, 2011-02-01
aimar aimar xaraal bvv xvreg tun
avatar
49 MaMa • 11:04 PM, 2011-01-31
eimer ym a haraaliig uzen ydjiin angry angry angry angry
1-5 6-10 11-15 ... 46-50 51-52

Сэтгэгдэл үлдээх:

avatar

Сайтын мэдээлэл

Сайтын нийт гишүүд: 18817
Энэ сард: 170
Энэ долоо хоногт: 29
Өчигдөр: 5
Өнөөдөр: 0
Сайтад:
Нийт : 29
Зочид: 29
Гишүүд: 0
Сүүлд зочилсон:
tugsuuceegii, a-tuka, Ch1nzoo, summed, Supermassive, deker, daewoo, Shaazgai, Twinkle, Ziko, Fiori_Regina, soji, UnIVeRSaL, Tagai, BatJaictmah, Creeper, merci_manlai, kashi, batuuk94, fuckoff, saaralchono, LawlieT
LIKE дарж дэмжээрэй!