Хайрын тухай сургамжит харамсалтай өгүүллэгүүд [Өгүүллэг] | HORIOTOI.ORG
 
 
<<Айдас ба Аймшиг>>
www.horiotoi.org
Нэвтрэх хэсэг
2014-08-30, Бямба
4:13 PM


USERNAME:
Нууц үг:
@horiotoi ASK.fm



Хайрын тухай сургамжит харамсалтай өгүүллэгүүд


Би чөлөөт цагаараа шүлэг өгүүллэг бичих дуртай л даа гэхдээ миний одоо оруулах өгүүлэг минийх бишээ. Надад үнэхээр сайхан санагдаад та бүгдэдээ хүргэхээр бэлдсэн юм. Та бүхэн заавал уншиж үзээрэй.

Хайрын тухай харамсалтай өгүүллэг

Нэгэн залуу өөрийгөө нэгхэн сар амьдрахаа мэджээ. Гэвч тэр үед тэр залуу нэгэн бүсгүйд дурлаж амжсан байлаа. Харамсалтай ч болов тэр бүсгүйг танихгүй бүр танилцы ч гэж бодоггүй байсан мань эр үдсэн амьдралынхаа туршид тэр бүсгүй нь ажилдаг байсан Сидиний дэлгүүр луу өдөр бүр явж нэлээд хэдэн  сиди авчээ. Түүний амьдралын сүүлийн нэг ч сар өнгөрч удалгүй тэр залуу өнгөрчээ. Тэр залуугын оршуулганы цайлгаганд  нөгөө дурласан бүсгүй нь яагаад ч юм уригдсан байв. Гэрт нь ирээд цайлж байхдаа тэр залуугын өрөөрүү орж үзлээ. Өрөөгөөрөө дүүрэн сиди байв. Гэвч нэгийг нь талийгаач онгойлгоогүй байж гэнэ. Гэнэт нөгөө бүсгүй уйлаад унажээ. Учир нь тэр бүсгүй бүх хайрынхаа захиануудыг сидиний хайрцаган дотор шургуулдаг байжээ.

Ус цэцэг хоёр
Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биенээ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр рүү цацан *энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя* гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, *Ус надад хайртай болов уу?* гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа. Цэцэг усанд: - Би чамд хайртай гэхэд ус: - Би ч гэсэн чамд хайртай гэв.

Цаг хугацаа өнгөрсөөр... Цэцэг усанд дахиад л: Би чамд хайртай гэв. Ус: -Би ч бас гэлээ. Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус: -Би чамд хайртай гэдгээ хэлсэн биз дээ гэв. Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв. Ус хайртынхаа толгойг түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд: - Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд: - Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв. Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг асуув. Эмч ус руу нухацтай харснаа: - Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв.

Ус "Зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг” ойлгожээ.



Уучлаарай. Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
Бүртгүүлнэ үү! Хориотой сайт.





Нийт сэтгэгдэл:: 221 2 3 4 5 »
avatar
22 skywolf • 9:35 PM, 2012-08-31
nice

goe
avatar
21 Munjuulee • 10:01 PM, 2012-01-22
hooooh ehniih n ymr orwdmoor yum beee
avatar
20 babu_B • 10:17 PM, 2011-07-30
goy in hhe..
avatar
19 ulzii_0308 • 5:22 PM, 2011-07-27
uxaarj awlaa
avatar
18 MgF-XpReSs • 3:42 PM, 2011-06-26
Aimar uhaaral hairaldag bna shde kkk
1-5 6-10 11-15 16-20 21-22

Сэтгэгдэл үлдээх:

avatar

Сайтын мэдээлэл

Сайтын нийт гишүүд: 18806
Энэ сард: 173
Энэ долоо хоногт: 45
Өчигдөр: 7
Өнөөдөр: 1
Сайтад:
Нийт : 39
Зочид: 38
Гишүүд: 1
supernatural
Сүүлд зочилсон:
JoE, cry329, Duluu, UndeaDCreep, LILLY, gaskiller, Marica, akari, Shaman, turuuturuuturuu, namuunpheonix, galhuu, Ghoul, boomboom, Twinkle, Fiori_Regina, Miigaa_123, UnIVeRSaL, BatJaictmah, Батак, paranix, Алтан-Од, x_killer, Keita999
LIKE дарж дэмжээрэй!