Хаяггүй захидал /сургамжит өгүүллэг/ [Сургамжит өгүүллэг] | HORIOTOI.ORG
Нэвтрэх хэсэг
2014-10-02, Пүрэв
0:14 AM


USERNAME:
Нууц үг:
@horiotoi ASK.fm

THE WALKING DEAD



Хаяггүй захидал /сургамжит өгүүллэг/


Хайрт эцэг, эх хоёр минь...
 Бүх бодол, сэтгэл санаагаа илэрхийлж чаддаг байсан бол үүнийг л та нартаа хэлэх байсан. Би байнга өсч өөрчлелтөд орж байна. Та нарын хүүхэд та нараас өөр хувь хүн болж өсч байна. Намайг таньж ойлгохыг хичээ. Би аливаа зүйлийг өөрөө туршиж байж сурна. Та нар минийхээр байх гэж зовох байх л даа. Тоглоом, найз нөхөд, хийжбайгаа зүйл дээр минь аль болох чөлөөтэй байлга. Намайг хаана ч үргэлж бүү хамгаалж халамжлаач. Би том болохыг хэчнээн их хүсэвч заримдаа өөрийн эрхгүй хүүхэд шиг зан гаргадаг. Үүнийг маань бүү тоо. Та нар намайг бүү эрхлүүл. Тэгвэл үргэлж хүүхэд хэвээрээ байхыг хүсэх болно. Хүссэн бүхнээ авч чадахгүйгээ   мэдэж байна. Гэвч та нар аваад өгөхөөр авахгүй байж чадахгүй юм. Надад чадах чадахгүй амлалт бүү өг. Амлалтаа биелүүлэхгүй болохоор чинь итгэл алдрах юм. Надад яг таг, шийдвэртэй хандахаасаа бүү ай. Замаас гарахыг минь харвал хязгаарла. Та нарын тавьсан дэг журам, хоригийг чинь бүгдийг нь таалдаг гэж хэлэхгүй. Гэхдээ ерөөс хорихгүй байвал юу хийхээ мэдэхээ байх юм. Үг ба үйл чинь тохирохгүй байхаар эргэлзэж тээнэглэлзэх ч юм, бас энэ байдлыг чинь ашиглахгүй байж чадахгүй юм. Зөвлөмж сургаалаас чинь илүү зан авир чинь илүү нөлөөлдгийг бүү   мартаарай.   Намайг  хүмүүжүүлэхэд   хааяа   хааяа   алдаа   хийж болно. Үүнийг чинь би дороо мартана. Харин та хоёрын бие биедэз
өгөх  хайр  хүндэтгэл   багасахыг  харахаар   миний   сэтгэл   шархал үргэлж   бухимдмаар   болдог.   Битгий   их   орилж   хашхираач.   Чанга дуугаар хэлсэн зүйлсийг чинь тэр болгон сонсдоггүй. Зөөлөн
тодорхой ярьсан зүйл чинь толгойнд амархан тогтдог. "Би    чиний насан дээр..." гэж хэлэх үгийг чинь нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргана. Жижигхэн алдааг минь том хэрэг мэт бүү үз. Надад алдах боломж олго. Намайг айлгаж сүрдүүлэн бурууг минь хүлээн зөвшөөрүүлж томоотой байлгах гэж бүү хичээ. Буруу занг минь засч залруул. Шийтгэхээсээ I өмнө намайг сонс.Миний буруу байвал шийтгүүлэлгүй яахав.  Би суръя мэдье гэсэндээЧ асуудаг. Товч тодорхой тайлбарлаж өгвөл би сайн ойлгоно.
Миний хэрээс хэтэрсэн юм бүү шаардаарай. Харин хийж чадах зүйлийг минь хүлээ. Надад итгэдэг гэдгээ харуул. Намайг дэмжиж, үгүй юм аа гэхэд чармайлтыг минь сайшаагаарай. Намайг бусадтай бүү харьцуул; өөртөө итгэлгүй болоход хүрэх юм. Наснаас минь илүү буурь суурь битгий хүсээч. Бүх дэг журмыг нэгэн зэрэг заах гэж бүү оролд; надад цаг хугацаа хэрэгтэй. Зуун хувь шударга хандаагүйг минь харвал бүү гайх. Намайг эвгүй байдалд бүү оруул; би худлаа ярихаас өөр аргагүйд хүрнэ. Та нарыг бухимдуулсан ч гэсэн тайван байдлаа бүү алдаарай. Уурлахыг чинь хүлээн зөвшөөрнө, гэхдээ намайг бүү доош нь хий. Ялангуяа бусдын дэргэд нэр төрийг минь бүү гутаа. Би ч бас та нарыг бусдын дэргэд эвгүй байдалд оруулж чадна гэдгийг бүү март. Намайг буруутгасан байвал тайлбарлахаасаа бүү санаа зов. Надаас уучлалт гуйлаа гээд та нарыг хайрлах миний хайр багасахгүй; харин намайг улам та нарт ойртуулах болно.
Уг нь бол би та нарыг байгаагаас чинь илүү сайн харж байна. Өөрсдийгөө алдаа гаргахгүй, эн зэрэгцүүлэмгүй юм шиг харуулах гэж бүү хичээ. Алдахыг чинь харахаар их харамсах юм.
Заримдаа та нарыг гомдоож, бүр гутрахад   хүргэдгээ мэдэж байна. Надад өгсөн зүйл чинь надаас хүссэн зүйлээс илүү байдаггүйг мэдэж байна. Дээр дурдсан хүсэлтүүд маань их санагдаж байвал заримыг нь хасч болно;  харин  намайг байгаагаар  минь хайрлах сэтгэл тань бүү ганхах болтугай.
Надаас та нар "үлгэр жишээч хүүхэд" болохыг хүсэхгүй биз дээ, би ч бас та нараас өөгүй эцэг эх болохыг чинь хүсэхгүй. Зөөлөн  сэтгэлтэй, ойлгож чаддаг байхад л болоо.
Та хоёрын хүүхэд болж төрөх нь миний сонголт биш байсан ч хэрвээ сонголт хийх эрх байсан бол, та хоёроос өөр хүний хүүхэд болохыг хүсэхгүй байх байсан.

Хайрт хүүхэд чинь...


Уучлаарай. Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
Бүртгүүлнэ үү! Хориотой сайт.





Нийт сэтгэгдэл:: 261 2 3 4 5 6 »
avatar
26 JOKER • 7:31 PM, 2012-05-10
TAALAGDAV~ EHEH AAV EEJDEE ENIID BICEED UGUUL ALUULAH BHDAA KK((((((OILGODOG BOL HEDEN UDAA C BICEED UGUHUD BLN BN DAANC ...OILGOHKUMDA S.D.A GJ
avatar
25 zzzgirl • 8:31 PM, 2011-11-24
nice
avatar
24 baljka_G • 1:06 PM, 2011-07-10
mash mash ih taalagdaw
avatar
23 Mo1oko • 5:20 AM, 2011-06-19
yastaaa goe uguulg bnaa smile
avatar
22 Julia • 9:39 PM, 2011-06-05
goy ogvlleg bna oilgoloo
1-5 6-10 11-15 16-20 21-25 26-26

Сэтгэгдэл үлдээх:

avatar

Сайтын мэдээлэл

Сайтын нийт гишүүд: 18944
Энэ сард: 132
Энэ долоо хоногт: 34
Өчигдөр: 3
Өнөөдөр: 5
Сайтад:
Нийт : 34
Зочид: 33
Гишүүд: 1
Crazy_GhosT
Сүүлд зочилсон:
CasperXtina, arimakore, nisdeg_melkhii, isak, snoopy99, Tsomoko, Xaraatsai, Crazy_GhosT, OPOOJIOH, Remix, namuunpheonix, Ghoul, Twinkle, eagle, sarangerel, Fiori_Regina, UnIVeRSaL, telmen0414, Shijree1110, Sadism, kill_allaga, Батак, hishigdelger, doctor_franky, Soliorol, enhtuvshin, Trip, Toulouse, ermak1988, setsenjargalmaa
LIKE дарж дэмжээрэй!