Монголын Анхны Аймшгийн Сайт | Хориотой - HORIOTOI.ORG
Бидэнд өөрт тохиолдсон аймшгийн болсон явдал болон манай сайтын уншигчдад сонирхуулах сонин содон зүйлс байвал admin@horiotoi.org мэйл хаягаар явуулаарай.

Ирээдүйд хамгийн эрэлттэй 10 мэргэжил


Британийн мэргэжилтнүүд ирээдүйд хамгийн их эрэлттэй байж болох 10 мэргэжлийг нэрлэжээ. Одоохондоо гараагүй байгаа ийм мэргэжлүүдийн жагсаалтыг «Fast Future» гэдэг судалгааны компани тус улсын Засгийн газрын захиалгаар нийтэлсэн байна. Ингээд чухам ямар сонирхолтой бөгөөд эрэлт ихтэй мэргэжлүүд ирээдүйд бий болохыг сонирхоцгооё.
1. Хүний эрхтэн үйлдвэрлэгч
Архинд донтогсод хуучин элэгнийхээ оронд цоо шинэ элэг захиалан авах бол архаг тамхичид өдөр бүр 100 ширхэг янжуур татсан ч муудахааргүй супер уушгитай болох гэнэ.
2. Нано эмч нар
Эмч нар 2030 онд зөвхөн мухар олгойн үрэвслийг эмчлээд зогсохгүй хүссэн хэн бүхэнд ой санамжаа сайжруулах боломжийг олгох болно.
3. Генийн хувьд шинэчлэгдсэн хүнс үйлдвэрлэгч фермер
Ирээдүйд фермерүүд дэлхийн хүн амын хэт өсөлтөөс үүдэлтэй хомсдлыг арилгахын тулд генийн хувьд шинэчлэгдсэн хоол хүнс үйлдвэрлэх юм.
4. Фермерүүд өндөрт ажиллах болно
Фермийн аж ахуй эрхлэгчид ирээдүйд тэнгэр баганадсан өндөр барилгууд дээр байгуулсан хүлэмжид ажиллах болсноор хөдөө аж ахуй эрхлэх уламжлалт арга барилыг халах гэнэ.
5. Виртуаль орчинд ажилладаг багш
Ирээдүйд зайны сургалт нь одоогийн тэнхимын сургалтын хуучин арга барилыг халах учраас ийм мэргэжил зайлшгүй шаардлагатай болно.
6. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Уур амьсгалын өөрчлөлт хэдийнэ явагдаад эхэлчихсэн бөгөөд байдал цаашдаа улам хүндэрнэ гэдгийг Киотогийн протоколд дурдсан билээ.
7. Сансрын хөлгийн нисгэгч
Сансрын хөлгийн нисгэгчийн мэргэжил яг л троллейбусны жолооч шиг түгээмэл болно.
8. Сансрын аяллын хөтөч
Ирээдүйд сансрын аялал жуулчлал асар хурдтай хөгжих учраас сансрын аяллын хөтөч маш эрэлттэй байх гэнэ.
9. Цаг уурч цагдаа
Ийм мэргэжилтэй хүмүүс цаг агаарын үзэгдлүүдийг буруугаар ашиглах явдалтай тэмцэх ажээ.
10. Цахим сүлжээний цэвэрлэгчид /шинжээчид/
Сүлжээнд гарсан хүмүүсийн талаарх таагүй мэдээллүүдийг устгах гэнэ.

ХАЙЛТ
Нэвтрэх хэсэг
Username:
Password:
ЯГ ОДОО САЙТАД:
Нийт : 22
Зочид: 19
Гишүүд: 3
huslen123, Omina, CasperXtina
Чаат
ШИНЭ СЭТГЭГДЭЛ
Жам ёсоор амьсгал хураах үед ямар байдаг вэ?

аватар отсутствует huslen123 2015-03-06 | 8:55 PM
Чөтгөр гэж байдаг уу?

аватар отсутствует flower_0304 2015-03-06 | 7:43 AM
ФАРАОНЫ талаарх хачирхалтай зүйлүүд

аватар отсутствует flower_0304 2015-03-05 | 2:39 PM
Цаг хугацааны үүд ба "НУУЦ ТУРШИЛТУУД"

аватар отсутствует flower_0304 2015-03-05 | 1:40 PM
Филиппиний хилерүүд

аватар отсутствует flower_0304 2015-03-04 | 9:04 AM
Slender Man түүхүүд

аватар отсутствует beku_666 2015-03-04 | 3:53 AM
ШИНЭ ГИШҮҮД


huslen123
Сэтгэгдэл: 0

Omina
Сэтгэгдэл: 0

azumo
Сэтгэгдэл: 0

tosonbor
Сэтгэгдэл: 0

MAFDOG
Сэтгэгдэл: 0

boogii_102
Сэтгэгдэл: 0
Монголын анхны аймшгийн сайт Хориотой. 2008 - 2015