Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 

Leaderboard


Popular Content

Showing most liked content since 03/26/2018 in all areas

  1. 5 points
    Хэдэн өдрийн турш манай орчуулагч админ Жоанна /Цоомоо/ болон би энэхүү комикийг та бүхэнд хүргэх гэж хичээнгүйлэн бэлдсэн юм. Энэ "Арьс" нэртэй комик нь 6 хэсгээс бүрдэх болно. Үзсэнийхээ дараа сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй. Та бүхний урам дэмжлэгээс хамаарч цаашид бид иймэрхүү комикийг сайтдаа нэмж оруулах болно. Гол ажилыг нугалсан орчуулагч админ Жоанна-даа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ чамд энэ комик таалагдсан бол сэтгэгдэлээ бичиж үлдээхээ мартваа!
  2. 4 points
    Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ бидэнд ярилцах зүйл байна. Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу: Пойнт нь ямар ач холбогдолтой вэ? Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. Пойнт оноогоог яаж цуглуулах вэ? Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, таны нээсэн сэдэвт хүмүүс хариулт бичвэл танд оноо өгөх болно /80 пойнт/ тус тус авна. Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ? www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д тохируулан бараануудаа оруулах болно. Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ? Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. Өөрийн пойнт оноогоо бусдад шилжүүлж болох уу? Болно. Профайл хэсэгрүү ороод Donate гэдэг дээр дараад хүссэн гишүүнд өөрийн пойнт онооноосоо өгч болно. Өөрөө бас бусдаас хүлээн авах боломжтой. Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. Нэмэлт пойнт оноонууд байгаа юу? Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий. Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт. Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй.
  3. 4 points
    Түүхэнд хүн, юмс гэнэт л яасан нь үл мэдэгдэн алга болсон тохиолдол бишгүй тэмдэглэгдэн үлдсэн байдаг ч тэдний дундаас хамгийн нууцлаг нь Норфолкийн хатан хааны хороо алга болсон явдал юм. Энэ явдлын тухай олон домог, цуу яриа явсаар ирсэн. Тиймээс ч түүн дээр гардаг тоо баримт зөрүүтэй байдаг. Зарим нэг нь хороо алга болох үеэр 145 цэрэг байсан гэдэг бол нөгөө хэсэг нь хоёр зуун цэрэг байсан хэмээн баталдаг юм. Тэр бүү хэл 2000 гаруй цэрэг байсан гэх яриа ч бий. Ямартай ч энэ үйл явдал 1915 онд Туркийн Галлиполи хотын ойролцоо болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед энэ нутаг дэвсгэр дээр Тортонеллагийн төлөөх ширүүн тулаан болж байсан аж. Наймдугаар сард Суллагийн орчим шийдвэрлэх тулаан болсон байна. Энд Туркийн хүчнийхэн хамгаалалтыг барьж байж. Харин Британийн Норфолкийн хорооны батальонд дайсныг бат бэх хамгаалалттай бүсээс бут цохих үүрэг өгчээ. Ингээд цэргийн үүрэг авсан англичууд дайсныхаа зүг хөдөлсөн аж. Энэхүү хэлтсийн зарим цэргүүдийн цогцсыг дайны дараа олсон ч бусдынх нь хувь заяа хэрхэн эргэсэн нь одоо хэр тодорхойгүй. Яг л манан дунд орж төөрсөн мэт бараг л бүхэл бүтэн батальон алга болсонд цэргийн удирдлагууд, бусад анги нэгтгэлүүд ч түгшиж эхэлжээ. Дайны үеэр юу эс тохиолдох билээ, дайны талбараас цэргүүд зугтах явдал ч гардаг гэх. Гэхдээ бүхэл бүтэн батальон бөөнөөрөө оргочих нь гэдэг магадлал багатай. Түүнээс гадна хожим эдгээр хүмүүсийн талаар хаанаас ч сураг дуулдаагүй гэнэ. Шинэ Зеланд, Австралийн экспедицийн корпусын гурван цэрэг тухайн үеийн тулааны үеэр тун хачирхалтай зүйл ажиглажээ. Гэхдээ тэд дэндүү хожим буюу 1964 онд албан ёсны мэдүүлэг өгсөн байх юм. Тэд яагаад тавин жил амаа хамхих болов? Энэ гурван цэрэг цэргийн нууц хадгалж буй мэтээр энэ урт удаан хугацаанд болсон явдлын талаар хэнд ч ам нээгээгүй байж. Дээр өгүүлсэнчлэн Галлиполи орчимд тулалдаж байх үеэр хорооныхон нууцлагаар алга болжээ. Гурван цэргийн өгүүлснээр тэд ажиглалт хийхэд тохиромжтой газар байрлаж, 1915 оны наймдугаар сарын 12-ны өдөр Норфолкийн хатан хааны хороо уулын бэлээр өгсөж байхыг харж байжээ. Ажиглалтын хэсгээс Норфолкийн хорооныхон хүртэл ойролцоогоор 150 метр орчмын зайтай байж. Гурван цэрэг Норфолкийн хорооныхон уул руу өгсөж байхыг тайвнаар ажиглаж байгаад гэнэт хорооныхны өмнө хачирхалтай үүл маш доогуур бууж ирэхийг харжээ. Үүлний урт нь ойролцоогоор 240 метр орчим, харин өндөр нь 65 метр, өргөн нь 60 метр орчим байж. Маш өтгөн үүл урд нь халз тулж гарч ирсэн ч хорооныхон үүлэн дундуур ороод явчихаж. Харин үүлний нөгөө талаас гарч ирэх хүн харагдсангүй гэнэ. Хамгийн сүүлийн цэрэг үүлэнд халхлагдан орсноос нэг цаг орчим хугацааны дараа өтгөн үүл аажмаар газраас тасран дээш хөөрч, уулан дээгүүр нүүж байсан бусад үүлтэй нийлжээ. Ажиглаж байсан хүмүүсийн өгүүлснээр ойролцоогоор долоон том үүл байсан бөгөөд хүчтэй салхи салхилж байсан ч үүлнүүд байрнаасаа огт хөдлөхгүй, яг л тэндээ ихэд удсан гэнэ. Харин цэргүүдийг “залгисан” үүл газраас хөөрөн нэгдсэний дараа аажмаар Болгарын зүг рүү нүүж эхэлсэн бөгөөд гучин минутын дараа хараанаас тасарчээ. Норфолкийн хороо ул мөргүй алга болсон. Харин энэ үйл явдал ямар ч тулааны чимээ, буудалцаан сонсоогүй өөр ангийн цэргүүдийн нүдэн дээр болж. Ихэнх хүмүүс хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ олзлогдсон гэж үздэг. Гэвч Турк ялагдсаны дараа 1918 онд Британи улс цэргүүдийг буцаахыг шаардсан ч туркууд энэ хороог хэзээ ч хараагүй, олзонд ч аваагүй хэмээн хариулжээ.Тэр бүү хэл ийм хороо байдаг гэдгийг ч тэд мэдэхгүй байж. Тиймээс Британийн арми алга болсонд туркууд хамааралтай гэдэг нь батлагдсангүй. 1918 онд британичууд энэхүү хойгт дахин иржээ. Энэ удаа дайнд бүрэн ялалт байгуулсан ялагч талын хувьд ирсэн байна. Дайны талбарыг самнах үеэр Туркийн нэгэн тариачин газрынхаа хэсгээс олон тооны цогцос зөөвөрлөсөн тухай Британийн армийнхан мэдэж авчээ. Амь үрэгдсэн цэргүүдийг оршуулах асуудлыг хариуцаж байсан офицер 1919 оны есдүгээр сарын 23-ны өдөр Норфолкийн хороо олдсон тухай мэдээлсэн байна. Нийтдээ 186 цогцос олдсоноос 122 нь Норфолкийн хорооных байж. Харин ердөө хоёр цэргийн цогцсыг л хэн болохыг нь тогтоож чадсан байна. Эдгээр цогцоснууд нь туркийн хамгаалалтын шугамын цаана 750 метрт хаа сайгүй хаягдсан байсан гэнэ. Ингээд энэ асуудлыг хариуцсан офицер Норфолкийн хорооныхон дайны талбарт амь үрэгдсэн гэсэн анхны хувилбар батлагдлаа хэмээн мэдэгджээ. Гэвч энэхүү мэдэгдэл нь үнэнд нийцэх эсэх нь эргэлзээтэй. Хамгаалалтын шугамын цаана 750 метрт байх талбай нь тулааны талбар байгаагүй бөгөөд фронтоос километр гаруй зайд байгаа нь түүний мэдэгдэлд эргэлзэх бодол төрүүлж байгаа юм. Түүнчлэн олон цогцосноос ердөө хоёрхон хүнийхийг таньсан нь мөн л хачирхалтай. Гэхдээ хамгийн гол нь албаныхан удаан хугацаанд нууцалсан баримт байгаа юм. Цогцоснуудыг олсон гэх тариачны баталж байгаагаар талбайгаас олдсон цогцоснууд маш их сэглэгдсэн байсан гэнэ. Хөл гар нь хугарч, яг л асар өндрөөс унасан юм шиг болчихсон байсан гэж тариачин ярьжээ. Түүнчлэн цогцоснууд олдсон Сулва бүсэд ямар ч тулаан болоогүй гэдгийг Туркийн тал тухайн үед албан ёсоор баталж байсан. аж. Маш гайхалтай, нууцлаг түүх. 1915 оны наймдугаар сарын 12-ны өдөр үнэн хэрэгтээ юу болж өнгөрснийг тодруулж чадах хүн гарч ирэх нь юу л бол. Хэрэв нүдээр харсан хүмүүсийн яриа үнэн бол Британийн цэргүүдийг ямар нэгэн дээд далдын хүчин эзэмдэн авч, өөр цаг хугацаа, эсвэл өөр ертөнц бүр хаашаа ч юм авч одсон ч юм билүү гэсэн таамаглал төрөхөөр. Энэ таамаглалтай харь гариг судлаачид дуртайяа санал нийлдэг. Учир нь тэдний баталж байгаагаар харь гаригийнхан хүмүүсийг олзолсон тохиолдол бишгүй гардаг гэнэ. Эсвэл үүл рүү ороод хөвж яваад үүлнээсээ уначихсан ч юм болов уу? Британийн элитийн батальоны цэрэг офицерууд хаашаа алга болчихов? Энэ асуултанд өнөө хэр нь хариулт өгч чадахгүй байна. Тиймдээ ч хорьдугаар зууны хам­гийн гайхалтай оньсогуудын нэгд Норфолкийн хорооныхон алга болсон явдал тооцогддог юм.
  4. 3 points
    Нацистуудын психотронын технологи Хүмүүс дээр анхны өргөн хэмжээний туршилтыг ЗСБНХУ ч, АНУ ч хийгээгүй юм. Психотронын технологийн өлгий нь фашист Герман байлаа. Энэ дэглэм нь өөрөө бослогын давалгаан дээр бүрэлдэж, Гитлер дээд хүмүүсийн нийгэм байгуулахыг тохиолдлоор оролдоогүй гэдгийг тэмдэглэх нь чухал. “Үндэсний социализмаас зөвхөн улс төрийн хөдөлгөөнийг олж харж байгаа хүн түүний юуг нь ч ойлгоогүй гэсэн үг” гэж Гитлер ярьдаг байлаа. Бүхэл бүтэн улс орны эрүүл ухаан гэмтэж, ховсчид, хар дом онцгой үүрэг бүхий Туле, Хар нар, Германы одон, Вриль зэрэг германы далдын хүчний нийгэмлэгийн гишүүд гол гол суудлыг эзэлсэн хачин дэглэмийг яагаад хүлээн авч чадав аа гэсэн ганцхан асуултыг би өөртөө олонтаа тавьсан. Гитлер параноик байсан байж болно гэхэд Геббельс, Гиммлер үүгээр өвчилсөн нь юу л бол? Гэхдээ гайхсандаа хөшихийн тулд нацист Германд анхааралтай судалж байсан германы гүн ухаантан Ланц, фон Лист нарын бүтээлийг үзэхэд л хангалттай. Тэдгээр бүтээлд “нөгөө ертөнц”-тэй харилцах аргуудыг бичсэн байдаг. Үндэсний социалистуудын толгойлогчид ямар нэгэн дээд хүчнийхэн, эсвэл зөнч зүүдэнд ирсэн эртний үндэстнүүд, эсвэл одноос ирэгч зэрэгтэй харьцах гэж оролддог байлаа. Германы нууц технологиудыг үнэндээ ийм эх сурвалжаас ухаж олсон гэлцдэг. Германы шинжлэх ухаан сансарт дүүлэх чадвартай пуужин, өнөөдөр бүгдээрээ нисдэг таваг гэж нэрлэдэг болсонтой төстэй нислэгийн шинэ аппарат нээсэн эсэхийг одоо хүртэл баталгаатай мэдэж чадахгүй л байна. Немцүүд өөрийн гэсэн оддын хөлгөө гараг хоорондын аялалд явуулсан, гэтэл угтан хараагүй үйл явдал болж уг хөлөг болзсон хугацаандаа эргэж ирэлгүй байж байгаад дөнгөж саяхан газардсан гэсэн нийтлэл үе үе гарч байна. Америкчууд өнгөрсөн цагаас ирсэн гитлерчүүдийг тэр дор нь барьж найдвартай нуусан, харин хөлгийг нь ямар нэгэн “Ангар-18”-д судалж байна ч гэх шиг. Нисдэг тавагны тухайд бүр 1943 оны эцэс, 1944 оны эхээр Люфтваффын техникийн академи үнэхээр ийм төхөөрөмж бүтээснийг нүдээр харагсдын нотолгоо бий. Немцүүд өөрийн нисдэг төхөөрөмжөө сайжруулж, “таваг”-ны хэмжээг 25 метрийн диаметртэй болгож, гараг хоорондыг хөлөг, атомын бөмбөг бүтээх гэж байлаа. Холбоотнуудын ялалт л эдгээрийг дайны үйл ажиллагаанд ашиглах боломж олгоогүй юм. Немцийн удирдлагууд нисдэг таваг бүтээхээс гадна хүнийг сайжруулахад асар ихээр анхаарч байлаа. Энэ агуу зорилгын төлөө гитлерийн байгууллагуудаас хамгийн нууц, хамгийн учир битүүлэг “Анэнербе”-г байгуулжээ. Үүнийг орчуулбал “өвгөдийн өв” гэсэн үг болно. Зарим мэдээгээр “Анэнербе” СС-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан, зарим мэдээгээр СС-ийн толгой нь болж байсан гэдэг. “Анэнербе” маш жигтэй зүйл хийдэг байлаа. Жишээ нь тахилгын зан үйл судална. Тэгэхдээ бүр вермахтын дээд зэргийн физикчид үүнийгсудална. Эдгээр мэргэжилтнүүд буддын тарнийг био орон зайтай холбон үзэж, чухам ямар тарни хүний сэтгэлийн тэнхээг нугалж, нууц ухааныг дагахад бэлэн дуулгавартай нэгэн болгохыг тодорхойлж байв. I Хенрих хааны нас барсан өдрийг тохиолдуулан шөнийн зан үйл хийж байгаа нь. Кведлинбург, 1938 оны 7-р сарын 1. Рейхсфюрер Гиммлер цэцгийн хэлхээ тавьж, түүний ард группенфюрер Вольф тэргүүтэй өндөр тушаалын офицерууд зогсож байна.”Анэнербе” ер нь бүхнийг сонирхож байлаа. Генерал Виллигутын гэр бүлд удам дамжиж ирсэн зүйлс дотор хачирхалтай руни бичээс бүхий хүснэгт олджээ. Генералын удмынхан энэ бол чөтгөрийн гараар бичигдсэн нууц мэдлэг гэж үздэг байв. “Анэнербе”-гийн эрдэмтэд хүснэгтийг тайлж унших ажил хийжээ. Түүнийг тайлсан үр дүн нь пси-генератор бүтээсэн явдал гэж үздэг. Эдгээр төхөөрөмжийн зураг, үйл ажиллагааг нь дүрслэн бичсэн зүйлс хадгалагдан үлджээ. Эрдэмтэд хуйлрагч талбайн тухай санааг гаргаж иртэл дөч илүү жил өнгөрсөн юм. Гэтэл “Анэнербе” энэ талбайг бүр дайнаас өмнө нээчихсэн байж. Гитлер шинэ, хүчирхэг арий арьстан бүтээхийг хүсч байлаа. Үүний тулд тэр хүн ч, хөрөнгө ч хайрлаагүй юм. Гитлер “Анэнербе”-д АНУ атомын бөмбөг бүтээхэд зарцуулснаас илүү ихийг зориуллаа. Фюрерт ганцхан зүйл харагддаг байлаа. Хуйлармал долгион дамжуулагч техномагийн төхөөрөг байрлуулсан талбай руу бөөн бөөн хүмүүс урсан ирж, агуу хүмүүсийн үгийг анхааран сонссоныхоо дараа аварга хөдөлмөртөө эргэн орно. Нууц байгууллагын баримтыг олж харсан, “Анэнербе”-гийн үйл ажиллагааг судлагчдын нэг “Мөнөөх техномагийн төхөөрөмжийг дүрслэн бичсэн баримт дээр СС-ийн группенфюрер Виллигут өөрийн гараар тэмдэглэгээ хийжээ. Шинэ тайлгачид тэдгээрийн тусламжтайгаар хүний ухамсарт нөлөөлөх үйлчлэлийг нэмэхийг оролдож байлаа. Эдгээр төхөөрөмжийн сонсол зүйн дохио нь харваас буддын тарнитай адил төстэй хувилбар байжээ. Энэ бол түвдийн экспедицийн өв юм” гэж бичсэн байна. “Анэнербе”-гийн бичиг баримтуудад техномагийн төхөөрөмжийн үйлчлэл юуны өмнө “зоригийн талст” буюу өнчин тархины хэсэг дэх онцгой үүтгэлд чиглэгдэж байсныг онцолж байна. Хүний тархин дахь ийм “зоригийн талст”-ыг оросын профессор Богданов 1880-аад онд нээсэн байдаг. Богданов өөрийн нийтлэлдээ тэдгээр нь хагас дамжуулагчтай төстэй бүтэцтэй, үүнийхээ тусламжтайгаар тархинд кодолсон мэдээлэл дамжуулж, тэр нь дүр, төсөөлөл, хараа сонсгол, үйлдлийн эсрэг үйлчлэл бий болгоно. Нууцлаг “Анэнербе” эргэлзэгчдийн ярьдаг шиг ертөнцөөс тасарчихаагүй байсан нь сонирхолтой. Энэ байгууллага ямар нэгэн “нууц мэдлэг”-ийг чимх чимхээр цуглуулж байлаа. Түүний удирдлага Генрих Гиммлер дэлхий дахины үндэсний тусгай албад, шинжлэх ухааны лабораториуд, нууц нийгэмлэг, ид шидтэний бүлэглэлүүдийн бүх архивыг нарийвчлан эрэх тусгай захирамж гаргаж байв. Улс орныг эзэлмэщ “Анэнербе”-гийн тусгай анги өөрийн ажлаа эхэлдэг, зарим тохиолдолд немцүүд бусад оронд нууцаар нэвтэрдэг байлаа. Хэрвээ нөхцөл байдал хүнд байх юм бол СС-ийн тусгай хэсгийг нууцын хойноос явуулна. Тийм болохоор “Анэнербе”-гийн архив хүүхдийн үлгэр, шид тарнийн бүтээлээс бүрдэж байсангүй, харин ч олон хэл дээр боловсруулсан нууцсыг бас багтаадаг байлаа. Энэ нь зөвхөн эртний гар бичэл төдийгүй физик химийн лабораториудын баримтууд байв. Бүр онцгой ноцтой баримтууд. Үнэнийг хэлэхэд Нюрнбергийн шүүх хурал дээр хэлэлцэхээс татгалзсан эдгээр баримт Наполеоны сүнс хэлсэн нууц биш, харин цөмийн зэвсгийн талаарх физикийн туршилтын баримтууд байлаа. СС-т хамааралтай нууц лабораториудад олон нийтийг зомбичлох туршилт хийгдэж байлаа. Психотронын зэвсгийн загварууд ч мөн л тэнд туршигдаж байв. Вермахтын цэргийн хувьд жинхэнэ алуурчин бүтээх тусгай хөтөлбөр боловсруулагджээ. Вермахтын цэргүүдийг өөрийн биеэ бүрэн хянах, цаг хугацааг саатуулах, зэвсгээс гэмтэл авахгүй байх, дайсны ухамсрыг жолоодоход сургаж байлаа. Элит хэсгийн сургалтын гарын авлага нь Түвдээс авчирсан гар бичмэлүүд байв. Энэтхэг даяар, мөн Гималайд германы эрдэм шинжилгээний ангиуд байрлаж байв. Эртний нэлээд олон шаштирыг Германд нууцаар аваачин энэ тухай бүх мэдээллийг нууцалжээ. Тэдний нэг нь “Виманика Шастра”, нөгөө нь “Самаранга Сутрадхаран” нэртэй. Тэдгээрт эртний үндэстнүүдийн нисдэг хөлгүүд, Дэлхий дээрх юм бүхнийг шатаах аймшигт зэвсэг зэргийн тухай тун тодорхой зураглан өгүүлсэн байв. Түүнээс гадна эртний гар бичмэлүүдэд харийн орныг хэрхэн цус урсгахгүи аргаар эзлэх, бүх хүмүүсийг нь аз жаргалтай боол болгох тухай олон мэдээлэл агуулагдаж байлаа. Анэнербегийн нисдэг тавагнууд Эдгээр бичвэр дээр шилдэг эрдэмтэд ажиллаж байв. Лабораториудыг Гарц, Альпын очиход хэцүү газруудад байгуулж, “цусан цайз” гэж нэрлэдэг байлаа. Тэнд вермахтын дээд ангиллын бүх офицерүүдийн бэлтгэлийг тусгай аргазүйгээр явуулна. Бөөнөөр хорих газруудад арий үндэстнийг сайжруулах туршилт хийж байв. Жишээ нь, хүнийг гүн хөлдөөх туршилт хийж байв. Гитлер жинхэнэ арий хүн хүйтнээс айхгүи, ямар ч хүйтэнд дулаан хувцасгүй явж чаддаг байх ёстой гэж үздэг байв. Хүйтэн жавар нь эрүүлжүүлж хүч тамир нэмнэ гэж тэр итгэдэг байв. Хөлдөөх туршилт ерөнхийдөө хэдэн арван жилийн дараа цэвдэгшүүллийн технологийг бий болгосон. Гэхдээ жинхэнэ тэсвэртэй арий цэргийг бүтээж чадсангүй ээ. Вермахтын сонирхож асан өөр нэг чиглэл бол психотропын зэвсгийн өвөг болсон мансууруулах бодисыг хүний сэтгэлийн зоригийг мохоох хэрэгсэл болгон ашиглах явдал байлаа. Энэ чигийн туршилтуудыг бөөнөөр хорих газруудад хийж байлаа. Жишээ нь Дахауд цэргийн олзлогсдыг ховс, мансууруулах бодисын тусламжтай ховсын туршилтад оруулж байв. Мансууруулах бодисын нөлөөгөөр хоригдлууд өвдөлт мэдрэхээ больж, харааны өнцөг нь нэмэгдэж, биеэ хэрхэн авч явах талаар итгүүлэгт автаж байв. Хоригдлууд удаан тэсдэггүй байлаа. “Боловсруулагдсан материал”-ыг шатаах зуух руу илгээнэ. “Ийм туршилтууд фашистын бусад хорих газруудад ч хийгдэж байлаа” хэмээн судлаачид бичиж байна. “Military researches” сэтгүүл (1999 оны есдүгээр сарын дугаар)-д мэдээлснээр АНУ дайны дараа гуравдугаар рейхийн шинжилгээ судалгааны нууцад хүрч чадсан бөгөөд нацистын олон эмч, эрдэмтдийг Германы шинжлэх ухааны төвүүдийн нэгэн дэх судалгаа шинжилгээний ажилд татан оролцуулжээ. Хожим нь “Пейперклип төсөл” хөтөлбөрийн хүрээнд тэдгээрийн заримыг АНУ-д нууцаар аваачжээ. Гэхдээ немцүүдэд эзлэгдсэн орнуудын хүн амын ухамсрыг нэлэнхүйд нь боловсруулах цаг ч, хүч ч байгаагүй юм. Тэд английн армид телепат цохилт хийхийг оролдож, фау пуужингийн нисэлтийг залах, эргэн тойронд нь үл үзэгдэх орчин үүсгэх зорилготой ямар нэгэн дом шидийн зан үйл хийж байсан ч дайсан этгээдийнхээ эсрэг далайцтай арга хэмжээ аваагүй билээ. Бусад хүмүүсийн ухамсрыг удирдах бүх арга боловсруулалтын шатандаа байлаа. Тэд өөрөө илүү сайн болохыг хүссэн хүний чадварыг нэмэгдүүлж болохыг мэддэг ч бусдын эсэргүүцлийг нугалж чадах арга зүйн захаас дөнгөж л атгаад байлаа. Зарим нэгэн цайз-хотууд этгээд хачин төхөөрөмжөөр тоноглогдсоны учрыг зөвлөлтийн цэргүүд ойлгож ч чадаагүй гэдэг. Тийм хотуудыг асар их үнээр эзэлдэг байв. Тэдгээр хотыг хамгаалагчид тулалдааны өмнө домын зан үйл үйлдэж, тодорхой тунгаар итгүүлэгт автдаг байсан байж мэднэ. Гэвч ямар ч шидэт хүч, эсвэл шинжлэх ухааны нээлт дайнд ялах боломжийг немцүүдэд өгсөнгүй. Харин дайны дараа “немцийн өв” зөвхөн далайн чинадад хөвж одсонгүй. Зарим баримтуудыг ЗСБНХУ руу зөөжээ. Тэгээд хасгийн талд хачин таваг хэлбэрт нисдэг аппарат бүхий нууц талбайнууд бий болж, Москва орчим, мөн Уралын өвөр биед гэнэтхэн л цахилгаан соронзон талбай, цөмийн нийлэгжүүлэлт зэрэг физикийн ирээдүйтэй салбаруудыг судалж эхэллээ… “Анэнербе”-гийн бүтцэд домын зан үйл судлахын зэрэгцээ Освенцимын хорих газарт хоригдогсод дээр туршилт хийж байсан доктор Фоль багтдаг байлаа. Тэрээр хүний дотор эрхтэн болоод цацруулагч төхөөрөмж хоёрын хооронд резонанс үүсгэж болно гэсэн дүгнэлт хийжээ. Цацруулагчийг долгионы зөв хэлбэлзэл дээр тохируулсан нөхцөлд хүнийг үхлийн өвчнөөс ч ангижруулж болно. “Анэнербе” тэгээд хорт хавдрын эсэд цацрагаар нөлөөлөх ажил эхлэв. Гэхдээ агууриг (амплитуд)-ийн хувьд үл тохирох долгионы хэлбэлзэл үүсгэвэл эв эрүүл, сав саруул хүнийг бүрэн устгаж чадна. Доктор Фолийн архив дайны бусад олзтой цуг зөөгдлөө. Уг архивт психотронын үүсгүүр бүтээх баримт, түүнээс гадна угсаатны онцлогийг харгалзсан зэвсгийн талаарх янз бүрийн мэдээ байв. Та эндүүрч уншлаа гэж бодож байвал алдаа шүү. Нацист Герман жүүд болоод доод арьстнуудыг зөвхөн алж устгасан юм биш. Герман тов тодорхой генүүдэд үйлчлэх ёстой тусгай төхөөрөмж дээр үндэслэсэн асар том хөтөлбөр бэлдэж байлаа. Архивын баримтуудтай цуг ЗСБНХУ-д пси үүсгүүр зохион бүтээгч Манфред фон Арденыг авчирчээ. Олзны энэ эрийн хувь заяаны талаар би юу ч мэдэхгүй. Гэхдээ тэрээр вермахтын нууцаа алдахад хүрсэн гэж бодож байна…
  5. 2 points
    Гоё2. Манайхан бүгд special rankтай болоорой оноогоо сайн цуглуулаад ^^
  6. 2 points
    Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингэсийн супер ген байлаа. Монголчуудын эзэлж байсан улс орны эр­чүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, эр удмаа дагадаг, хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингэсийн ген гэж нэрлэн гайхан судалж байна. Энэ сенсаци намжиж амжаагүй байхад монгол бүсгүй­чүүдийн генийн судалгаа дараагийн бүр ч илүү сенсаци болон тарж Европыг шоконд оруулж эхэллээ. Үлгэр домгийн гайхамшигт Амазон хатан хаадын генийг Монгол бүсгүйчүүдээс оллоо. Үүнийг тайлбарлахын тулд амазонуудын тухай цухас дурдах хэрэгтэй болов уу. МЭӨ 5-2 дугаар зуунд эртний Грек, Ромын гүн ухаантан, түүхчид Гередот, Платон, Аристотель нарын баримт түшин бичсэнээр Бага Азид нэгэн өвөрмөц улс байсан. Дан ганц хүүхнүүд амьдардаг Амазон улс. Хатан хаан, цэрэг арми, хүн ам нь бүгд хүүхнүүд. Зүгээр ч нэг хүүхнүүд биш түүхэнд хэнд ч ялагдаж үзээгүй хатуу догшин дайчин эрэмгий эрх чөлөөт бүсгүйчүүдийн домогт улс. Жилд нэг хоёр удаа үржиж төлжих хэрэгтэй болохоороо хөрш улсуудыг уулгалан дайрч эрчүүдийг нь олзолж хэрэглэчихээд алж орхидог, эрэгтэй хүүхэд гарвал бас устгадаг заншилтай байлаа. Амазонууд хөрш улсуудын эрчүүдээс хувь илүү дайчин эрэмгий, хүчирхэг зоригтой байсан тул зарим улс орны хаад маш өндөр хөлс төлөн хувийн бие хамгаалагч болгон амазон бүсгүйчүүдийг авдаг байсан гэх домог ч бий. Бас өөр нэг домогт амазонууд нум сум харвахад саад болно гээд баруун хөхөө огтолж авдаг байсан гэнэ. Аристотелийн шавь Македоний агуу их байлдан дагуулагч Александр бүх Балкан, Газар Дундын тэнгисийн орнууд, Энэтхэгийн хойд хэсэг, Бага Азийг огт ялагдалгүй эзэлж чадсан ч гэсэн Амазон улсын хил дээрээс гэдрэг буцаж байсан гэдэг. Гэтэл энэ бүхэн домог биш бөгөөд үнэхээр түүхэн үнэн байсныг Европын түүх­чид, археологчид тогтоож тэр ч байтугай зарим нэг Амазон бүсгүйн, магадгүй хатан хаадынх нь булшийг олж, шарилаас нь дээж авчээ. Тэгээд өмнөх бүх үеийн түүхчид шиг домогт амазонуудын эрэлд гарч Европ, Балканы улсуу­дын бүсгүйчүүдийн ДНК-тай харьцуулж үзсэн боловч таарч тохирсонгүй. Үнэхээр л түүхэнд бичсэн шиг амазон бүсгүйчүүд алга болжээ. Гэхдээ түүхэнд тэднийг дорно зүг Азийн гүн рүү эрх чөлөө, аз жаргалыг эрэн одсон тухай бичсэн байдаг ажээ. Тэгээд Германы генетикчид түүхчидтэйгээ судрын шарласан хуудсуудыг дахин дахин шүүсээр амазонууд Төв Азид, тэгэхдээ Монголд нүүн очиж үлдсэн байх магадлалтайг тогтоожээ. Одоо энэ түүхийг орчин үеийн генетикийн аргаар шалгах л үлдлээ. Өнгөрсөн зун Германы Төв телевиз, генетикчид, түүхчдийн баг Монголд иржээ. Тэгээд асууж сурагласны эцэст Монголын говьд амазонууд шиг ганц биеэр амьдралаа авч явдаг бүсгүйчүүд илүүолон байдгийг сонсоод Өмнөговь аймагт очиж. Илүү цайвардуу царай, шаргалдуу үстэй охидтой айлуудыг сураглан олжээ. (монголчуудын дунд бидний шар гэж нэрлэдэг хүмүүс бишгүй л нэг байдаг даа) Телевизийн багтай хамт нөгөө айлд очиж хониндоо явсан хонгор шаргал үстэй охиныг нь ирэхийг хүлээж. Гэрийнхэнд нь хэрэг зоригоо хэлээд охиноос цусны шинжилгээний дээж ч авчээ. Харин Германд буцаж очоод хонгор үстэй монгол охины ДНК-г амазон хатан хааны ДНК-тай харьцуулж үзэхэд 99,99 хувийн магадлалтай тохирлоо. Эртний сударт өгүүлсэн түүх үнэн болж эр хүний эрхэнд орж байгаагүй домогт амазонуудын үр удмыг Монголын говиос оллоо. Германы энэ шинжилгээний баг бүх аялал, судалгааны явцаа Германы Төв телевизтэй хамт баримтат кино болгон баримтжуулснаа Герман даяар цацсан нь генетикийн судалгааны хамгийн сүүлийн үеийн дуулиан тарьсан нээлт болон бүх Европыг гайхшруулаад байна. Үе үеийн түүхэндээ эрх чөлөөтэй, бардам омголон явсан монгол бүсгүйчүүд төр барьж байсан нь ч цөөнгүй. Сорхагтани бэхи, Турхина хатнаас авахуулаад дараагийн Хаан хурилдайгаар сонгогдтол төр барьж байсан. Мөнх хаанаас хойш Эсэн тайшийг эс тооцвол агуу их Мандухай Сэцэн Хатан л бүх Монгол орныг дахин нэгтгэж нэгэн туган дор хурааж дотоодын дайн тэмцэлгүй жаргааж байсан гэдэг. Монгол Алтан ургийн хаад их говийн урд, хойд биеэр нутагладаг Хонгирад аймгаас үеийн үед хатан буулгаж явсан нь ч түүхэн гүн утгатай байсан биш үү? Хонгирад олгонуд овгийнхон одоо Монголын ихэнх нутаг оронд тархан амьдардаг билээ. Монгол угсаатан үеийн үед тоогоор цөөн боловч олноос дутахгүй дайчин хүчирхэг явсны нэг нууц ч энэ биз. Одоо ч Монголын эдийн засаг, нийгмийн хүнд ачааны илүүг нь биш юм гэхэд хувь дутахгүйг нь монгол бүсгүй өргөж явна.
  7. 1 point
    Baki Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  8. 1 point
    haruno Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  9. 1 point
    Дашриймаа Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  10. 1 point
    Uuganbayar Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  11. 1 point
    Хүмүүсийн дунд олон жилийн турш яригдсаар байгаа, амь бөхтэй явган ярианууд их бий. 1981 онд нийтийн хүртээл болсон энэхүү Arkade төрлийн тоглоом нь гарсан цагаасаа эхлээд л олны хэл амыг таталж эхэлжээ. Мэдээжийн хэрэг pc дээр эсвэл телевизэд залган тоглодог console-ууд дээр гараагүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэр үед энэ бүхэн бараг байхгүй байсан юм чинь. Харин түүний оронд баар эсвэл аль нэгэн газрын тасалгаанд зай эзлэн орших дөрвөлжин том хайрцагнаас тоглодог байлаа. Ингээд уг тоглоомыг тоглосон хүмүүсийн толгой эргэж, дотор муухай оргихоос эхлээд л тоглосон тэр оройноо аймшигтай муухайгаар хар даран зүүдлэх болсон гэдэг. Удалгүй бүр аймшигтай мэдээ дуулдах болж уг тоглоомноос болж амиа хорлосон хүмүүсийн тухай нийтлэл сонин хэвлэлүүдээр нэг цацагдах болжээ. Хачирхалтай нь уг тоглоомны гарал үүслийн талаар тодорхой баримт байдаггүй нь сонирхолтой. Энэ чинь уг нь 1980 он шүүдээ. Ингээд хэдүүлээ, түүхийг 30 хуудсаар ухрааж 1981 онд очицгооё. Энэ үед Нэгдсэн Улсын Oregon мужийн Portland хотноо урьд өмнө хаа ч сонсогдож байгаагүй хачирхалтай нэгэн видео тоглоом гарсан тухай яриа тархаад байлаа. Удалгүй энэ тоглоом нь муу нэрээрээ алдаршсан юм. Тоглоомыг тоглосон хүмүүс зарим нь сэтгэл мэдрэлийн өвчинд нэрвэгдэж, зарим нэг нь галзууран солиорч, нөгөө нь амиа хорлоцгоож байжээ. Тоглоомын хайрцгийг байрлуулсан газруудын ойролцоо засгийн газраас илгээсэн хар хувцастай хүмүүс байнга эргэлдэн, ажиглалт хийдэг болсон тухай хожим нь тэднийг харсан гэрч нар дурссан байдаг. Мөн тэд хүний хөл татарсан үед уг машиныг ухаж дотроос нь нэг юм авдаг байсан гэлцдэг. Гэхдээ уг машинд хийсэн зооснууд нь хэвээрээ байдаг байжээ. Уг нь зоос авах гээгүй л юм бол дотроос нь өөр юу авдаг билээ. Эд Ротберг Нийтэд тархсан ярианаас сонсвоос уг тоглоомыг санаачлагч нь Эд Ротберг гэгч байсан бөгөөд үйлдвэрлэсэн компани нь “Sinneslöschen” буюу Германиар “Ой ухааныг устгагч” гэсэн нэртэй байсан гэлцдэг. Нөгөө нэг нь энэ бүхэн засгийн газрын явуулга байсан гэх бөгөөд тэд өөрсдийн шинэ зэвсгийг жирийн ард дээр туршсан гэдэг. Харин өөр нэг хэсгийн ярианаас үзвэл уг вектор зураглалтай, буудалцаан бүхий тоглоомыг тоглож байх үед ямар нэгэн нууц далд илгээмж, тэмдэгт, бичээсүүд тоглоомон дотроос харагддаг гэцгээх аж. Мэргэжлийн хүмүүс энэ бүхнийг дүгнэж үзээд уг тоглоомны нүд эрээлжлэм зураглал болоод хурц тод гэрэл, хурдан тоглолт нь хүний нүдийг ядрааж, улмаар гипнози буюу ховсонд оруулдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ л энэ хариулт нь хангалттай бус юм. Жирийн ховсдолтонд орсон хүмүүс яагаад амиа хорлоцгоох болов? Энэхүү домог яриа олон жил чимээгүй байсан ч нэг л өдөр буюу 2006 оны 3 сарын 20-нд Ствивен Роач гэгч эрхэм coinop.org сайтад Polybius-ын талаар хийсэн туршилтынхаа үр дүнг тэмдэглэн үлдээжээ. Түүний баталж буйгаар тэрээр Polybius-ыг дууриалган хийхээр шийдэж эх хувилбарыг нь авч Өмнөд Африкын нэгэн компанитай хамтран ажилласан байна. Гэвч уг төсөл дээр ажиллаж байсан дизайнерууд, программистуудын бие нь муудаж, зарим нэг нь учир битүүлэг шалтгаанаар хийж байсан уг тоглоомондоо донтож эхэлсэн байна. Ийнхүү арга буюу төслийг зогсоосон бөгөөд, ажилчид нь ч татан буугдаж, бичсэн програм нь ч алга болсон байна. Сонирхуулахад Simpsons хүүхэлдэйн киноны 2006 оны 9 сарын 24-нд гарсан “Please Homer, Don’t Hammer’Em …” анги дээр Polybius гардаг байна. Polybius-ын машины нүүрэн талд нь “АНУ-ын засгийн газрын өмч” гэсэн бичээс байдаг гэнэ. 2007 оны 7 сраны 20-нд Sinneslöschen веб сайт ажиллаж эхэлсэн бөгөөд сайт дээрээ Polybius-ыг дууриалган хийсэн PC-ний хувилбарыг байрлуулсан аж. Тэд тоглоомыг бүтээхдээ DarkBasic гэх тоглоомын програмын хэл дээр бичиж, Стивен Роачын ярьсан дээр үндэслэн бүтээжээ. Мэдээжийн хэрэг бүтээгчид нь жинхэнэ Polybius-г харж бус түүнийг харсан хүний ярианаас буулгаж хийсэн хувилбар болоод ч тэр үү хүмүүст төдийлөн гаж нөлөө үзүүлсэнгүй. Стивений хэлснээр уг шинэ хувилбар нь жинхэнэ Polybius-с бараг ялгагдах юмгүй байсан гэнэ.
  12. 1 point
    Chrisfuckinstopher Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  13. 1 point
    ganaa123 Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  14. 1 point
    Solongo Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  15. 1 point
    sonirholtoi ym ingsneer gishuud ch idvehtei baih ym baina
  16. 1 point
    Ariukadeadsoul Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  17. 1 point
    дахин vзэж байгаадаа баяртай байна дараах хэсгvvдийг нь тэсэн ядан хvлээнэ сууна
  18. 1 point
    IAMpossible Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  19. 1 point
    reaction hiihed point nemegddeg bj bolhuu 1 reaction 1 point ch ymu :V
  20. 1 point
  21. 1 point
  22. 1 point
    Meroune Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  23. 1 point
    www Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  24. 1 point
    ГАРЧИГ ДЭЭР ДАРЖ САЙТРУУ ОРООРОЙ. Онгоцны ослын тухай мэдээлэл Энэхүү сайт нь нисдэг онгоцны ослын тухай мэдээллүүдтэй юм. Үүнд тухайн онгоц сүйрэхдээ хэрхэн холбоо баригчаар сүүлийн үгээ хэлсэн болоод хэзээ, хаана яаж осолдсон бүх мэдээлэл бий. Таны үхэх өдөр Энэ мэдээж худлаа гэдэг нь ойлгомжтой гэхдээ л сонирхолтой. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд үхэхийг чинь хэлнэ. Хар могой Таны хулганыг хар могой дагах болно. Хачирхалтай сайт. Зүгээр л ороод хулганаа хурдан хөдөлгөөд үзээрэй. Sunshine Skyway гүүр АНУ, Флоридад байдаг энэхүү гүүрэн дээрээс жил бүр хүмүүс үсэрч амиа алддаг байна. Зарим нь амь аврагдаж харин зарим нь золгүй байдлаар унаж үхдэг. Зүгээр л энэ үхлүүдийг нь тоолоод суудаг ийм сайт байдаг юм. Матрикст орчинд бид амьдрах боломжтой. Энэхүү сайт нь хүнийг компьютерийн загварчлалаар Матрикс орчинд амьдарч болно гэдгийг тайлбарласан олон арван мэдээлэлтэй. Гэхдээ зүгээр нэг худал хуурмаг биш бөгөөд сайт нь бүхэлдээ судалгаан дээр тулгуурлагдсан шинжлэх ухааны үүднээс бичсэн материалуудтай. Англи хэлтэй хүмүүс уншаад үзэхэд гэмгүй. Дэлхий дээрх шинээр мэндэлсэн, үхсэн хүмүүсийн тоолуур Та заримдаа бодож үзсэн үү? Таны хий дэмий өнгөрүүлсэн 10 минутад дэлхий дээр хичнээн хүн төрж, хичнээн хүн нас барж байгаа бол гэж? Тэгвэл та энэ сайтад орж үзээд амьдралын цаг мөч бүр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрэх болно. Цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээлэл Энэхүү сайт нь алдартай хүмүүсийн тухай биш бөгөөд эгэл жирийн шоронд орж цаазын ял сонссон хэрэгтэнүүдийн мэдээллийг оруулдаг сайт бөгөөд тэдгээр хүмүүсийн бүх л мэдээлэл байхаас гадна цаазаар авахуулахаасаа өмнө хэлсэн сүүлчийг үгс нь байдаг юм. Зарим нь үнэхээр өрөвдөлтэй бас зарим нь маш аймшигтай байх нь бий. Уг сайт нь үргэлж шинээр цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээллүүдийг нэмж шинэчилдэг юм байна. Take This Lollipop Энэхүү сайтад ороод өөрийн Facebook-ээ холбоод үзээрэй. Та яг л аймшгийн кинонд орсон мэт мэдрэмжийг авах болно. Цуврал алуурчин болон хүчингийн хэрэгтний блог 70-аад оны үед өсвөр наснаасаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж алдаг байсан цуврал алуурчин Joseph E. Duncan III-н блог. Тэр насаараа хоригдол ялтай бөгөөд одоогоор шоронд ялаа эдлэж байна. Мэдээжийн хэрэг өөрөө шоронд компьютер тэврээд блог бичээд суухгүй нь ойлгомжтой. Түүний блогын постууд ховорхон шинэчлэгддэг ба гар бичмэлээр шоронгоос танилруугаа захидал илгээж харин танил нь блогт нь бичиж оруулдаг байна. Ахлах сургуульд болсон аллагын тухай Энэхүү сайт нь 1999 онд Колумбын их сургуульд болсон масс буудалцааны тухай сайт юм. Энэхүү сайтад тухайн үед ахлах сургуульд хүмүүсийг олноор нь буудаж алсан Eric Harris болон Dylan Klebold -н алуурчид болохоосоо өмнө хийсэн видеонуудыг оруулсан бөгөөд үүнийг нь хүмүүс бүтнээр нь үзэж болох юм. Энэхүү эмгэнэлт үйл явдлыг энэхүү сайт сурталчилж хүмүүсийг ийм зүйлд уруу татаагүй ба гол нь ийм зүйлээс сэргийлээсэй гэсэн мессежийг хүмүүст өгч байгаа юм байна. Сайтыг хийсэн хүмүүс эдгээр буудалцааныг зохион байгуулсан ахлах сургуулийн залуусаар жишээ авч гэнэн тэнэг зангаасаа болж том алдаа хийж байгааг тухайн видео бичлэгүүдээс хүмүүс үзээд ухаарч, ийм зүйл хийхгүй байхыг уриалж байгаа юм.
  25. 1 point
  26. 1 point
  27. 1 point
    Олон зуун жилийн турш хүн төрөлхтөн сүнс байдаг, байдаггүй хэмээн 2 тал болон маргалдсаар ирсэн билээ. Харин шинжээчид сүнс гэж байдаг хэмээн баримт нотолгоотой баталснаар хүмүүсийн эцэс төгсгөлгүй маргааныг өндөрлөсөн юм. Гэвч өнөөг хүртэл сүнс, хий үзэгдэл, зэргэлдээ ертөнц гэх зэрэг ойлголтыг мухар сүсэг хэмээн тооцдог нэгэн байхад, үнэн сэтгэлээсээ итгэдэг хүмүүс ч бас байсаар л байна. Иймд та бүхэндээ сүнс, хий үзэгдлийн тухай сонирхолтой баримт, мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе. 1Харанхуйн сүнс Сүнс нь ихэвчлэн харанхуйд идэвхжиж, зарим тохиолдолд хүний нүдэнд ч харагддаг. Учир нь шөнийн цагаар цахилгааны урсгал татарч, сүнснүүдийн үзэгдэх чадварыг нэмэгдүүлдэг аж. 2Хүүхэд болон амьтад сүнсийг илүүтэй мэдэрдэг Нялх болон бага насны хүүхэд, амьтад нь насанд хүрсэн хүнийг бодвол их энергитэй байдаг бөгөөд сүнсийг мэдэрч чаддаг байна. Ихэнхи хүүхдүүд сүнсийг өөрийн төсөөллийн найз хэмээн ойлгож, андуурахдаа тэдэнтэй ярилцаж, заримдаа хий хоосон зүйл харан инээдэг нь ийм учиртай. 3Мухардсан сүнс Ихэнхи сүнс өөрсдийгөө үхсэн, амьд эсэхийг ялгадаггүй төдийгүй зүүдэлж байна хэмээн ойлгож явдаг аж. 4Унтдаггүй Цус сорогчид унтдаггүй гэдгийг бид мэднэ. Үүний адилаар сүнс ч мөн унталгүй, амар амгалан болоод дараа төрлөө хайн, хэсүүчилж явдаг аж. 5Анхаарал татагч Тэд хүмүүсийн анхаарлыг татах гэж юу ч хийж болно. Хэрэв ганцаар байхад чинь үнэртэй ус үнэртэж, агаарт утаа хөвөн явбал сүнс байгаа гэдгийг танд мэдэгдэхийг хүссэн гэсэн үг юм. Эсвэл заримдаа бүр зүгээр байсан ус буцалгагч гэнэт ажиллаж, зурагтны удирдлага байсан газраасаа хөдөлж байвал "түүнийг" л байна гэж ойлгох хэрэгтэй. 6Бодол уншигч Сүнс таны бодлыг уншиж, ирээдүйг харж чаддаг. Иймд тэд таны зүүдэнд ирж, ирээдүйн тухай ярилцаж, удахгүй тохиолдож болох муу зүйлсийн талаар сануулах ч тохиолдол бий. 7Сүнс таныг алж чадахгүй Олон кинон дээр сүнс, хий үзэгдэл хүнийг цус нөжтэй нь холин, алж буйгаар дүрсэлдэг. Гэвч бодит амьдрал дээр тэд хүн алдаггүй бөгөөд хэрэв алахаар бол тухайн хүний оюун ухаанд нэвтрэн, биеийг нь эзэмдэж, нэг ёсондоо өөрийг нь өөрөөр нь алуулдаг байна. Энэ нь бүр тусдаа шинжлэх ухаан болон хөгжсөн бөгөөд зарим шашны хэлэнд үүнийг "чөтгөрийн хорлол" хэмээн нэрлэдэг. 8Уйдсан сүнс Тэд уйдсан үедээ хүмүүсийг айлгаж, эд зүйлсийг нурааж эхэлдэг аж. Айж байгаа хүмүүсийг улам ихээр айлгадаг гэсэн яриа ч байдаг. Гэвч бүх зүйл тухайн хүний сэтгэл зүйн байдал, оюун санааны онцлогоос шалтгаалдаг. 9Муур сүнс хардаг Бүх амьтад сүнсийг мэдэрдэг боловч ганцхан муур л бодитоор харж чаддаг байна. Хэрэв муур хий хоосон зүйл харан "мяав" хэмээн дуугарч байвал, тэнд сүнс байж болзошгүй гэсэн үг юм. 10Нөхөрсөг сүнс Сүнс болгон аймшигтай, хүнийг айлгадаг гэж ойлгох нь буруу юм. Ихэнхи хий үзэгдлүүд дараагийн төрлөө хайж явдаг гэмгүй бөгөөд бага хүүхдийн сүнс жилийн дараа төрлөө олох, эс бөгөөс дээд тэнгэрт оддог байна. 11Сүнстэй сүм Ихэнхи хий үзэгдлүүд өөрсдийн авсандаа бус сүмд хорогдсон байдаг. 12Өөрчлөгддөггүй Амьд үеийн зан ааш, төрх байдал зэрэг нь сүнс болсон ч өөрчлөгддөггүй бөгөөд дурсамж, хайр нь тэр чигээрээ хадгалаастай байдаг гэнэ. 13Цагаан ордон сүнстэй АНУ-ын "Цагаан ордон"-д үе үеийн ерөнхийлөгч болон гэр бүлийнхэн нь гэх мэт олон хүмүүс амьдарч байсан бөгөөд тэд нас барсныхаа дараа тэндээ хорогдсон хэмээх яриа байдаг. Ялангуяа ерөнхийлөгч асан Абрахам Линколн (Abraham Lincoln)-ий сүнс тус ордныг хэсүүчилж явсантай таарсан цөөнгүй хүмүүс байдаг ажээ. 14Лимоны үнэр Тэдний үнэрлэх чадвар өндөр байдаг тул хурц үнэртэй буюу лимоны үнэрт дуртай байдаг аж. Хэрэв та сүнс хармаар, мэдэрмээр байвал бие дээгүүрээ лимоны шүүс асгаж туршиж үзэж болно. Түүнчлэн хиншүү хярвасаар чөтгөр, сүнс хооллодог хэмээх яриа ч бий. Тиймээс манай Монголчууд орон гэртээ аль болох хиншүү гаргахыг цээрлэдэг билээ. 15Хөгжилтэй сүнс Сүнснүүд хүмүүсийг айлгах гэж бус хөгжилдэж, инээхийг хүсэн бага зэрэг дүрсгүйтдэг байна шүү. Хий үзэгдлүүд өөрсдийгөө аймшигтай гэж огт мэддэггүйгээс гадна хүмүүсийг инээж байхыг харах дуртай. 16Гар утас Англи улсад хийсэн нэгэн судалгаагаар сүнс нь гар утаснаас айдаг хэмээжээ. Учир нь гар утсаар ярих, мессеж бичих зэрэгт цахилгаан долгион үүсдэг бөгөөд үүнээс үүдэн хий үзэгдлүүд устдаг аж. 17Эйнштэйний дүгнэлт Дэлхийн суут хүмүүсийн нэг болох Альберт Эйнштэйн (Albert Einstein) сүнс бол бодит хэмээн дүгнэсэн байдаг. Тэрээр хүний бие дэх энерги нь махан биеэ орхин одохдоо сүнс болон хувирдаг хэмээх тайлбарыг үлдээсэн нь сүнсэнд итгэдэггүй олон хүний амыг таглаж орхисон юм. 18Хуй салхи Хий үзэгдлүүд очихыг хүссэн газар руугаа явж байхдаа хуй салхины дүрээр бидний нүдэнд харагддаг байна. 19Аймшигт сүнс Осол эсвэл хэн нэгэнд хөнөөгдсөн сүнснүүд чөтгөрийн дүрээр гарч ирдэг аж. Тэд өөрсдийг нь үхэлд хүргэсэн хүмүүст хоргодож, амар заяаг нь үзүүлдэггүй гэнэ. 20Харилцаа Зарим сүнснүүд амьд хүний биеийг ашиглан, бусадтай харилцах нь ч байдаг аж. Эх Сурвалж:www.caak.mn
  28. 1 point
    Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм. Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг. Үүнд: 1. Хар лус - бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр 2. Цагаан лус - газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр 3.Хөх лус - булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм. 1.Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. 2.Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог. 3.Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг. Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг. Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя: 1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах 2.Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх 3.Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих 4.Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг 5.Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх 6.Шувууны өндөг ,үүр сүйтгэх 7.Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх 8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах 9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөж байх.
  29. 1 point
  30. 1 point
    Дэлхийн хамгийн аймшигт 10 газрыг танилцуулж байна. Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей Филадельфи дахь Мюттерийн анагаах ухааны түүхийн музей энэ жагсаалтыг тэргүүлж буй аж. Хойд Америкийн эмч нарыг бэлтгэн сургах цогцолборт байдаг энэ музей биологийн гаж олдворуудаараа “алдартай” юм байна. Тэнд маш олон тооны араг яс байх бөгөөд тэдэн дунд нь элдэв янзаар бүрэлдэж бий болсон сиамын ихрүүдийнх голчилно. Хоёр толгойтой хүүхэд, элгээрээ холбоотой ихэр гэхчлэн ер нь дурын гаж тогтцыг эндээс харж болох гэнэ. Хавайн арлуудаас баруун өмнө зүгт орших Микронез дахь далайн гүн дэх “Цэргийн бааз” Японы тэнгисийн цэргийн хүчний нэлээд хэсэг нь энд байрладаг гэж хошигносон ч болохоор гэнэ. 1944 онд тэнд усан болон нисэх онгоц олноор нэг дор живснийг 1977 онд судлаач Жак Кусто илрүүлсэн юм байна. Энэхүү далайн ёроолын шүрэн арлын гол үзмэр болсон “цэргийн бааз”-ыг зорих хэрэгт дуртай жуулчдын хөл тасардаггүй бөгөөд олонхи нь харамсалтай нь хүсэл, шуналынхаа золиос болсоор буй аж. Мексик улсын нийслэл Мехико дахь “Сонора” хэмээх илбийн зах Жижиг, бүгчим тасалгаануудад суун, 10 ам.доллараар хүмүүсийг ядуу зүдүү байдлаас ангижруулах, эхнэр, нөхрийг эвлэрүүлэх зэргээр хувь заяаг нь тэгшитгэж өгөхийг амладаг мэргэч төлөгчдийг “Мехикогийн чөтгөрүүд” гэдэг байна. Тэднийг хэдий ийн нэрийдэж зэвүүцэх ч орон нутгийнхан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс зочин гийчин зорьж хаширдаггүй гэнэ. “Чөтгөрүүд” хувь төөргөө харуулсан хүмүүст заслыг нь зааж өгөхдөө хүний хар нүднээс бусдыг худалдана. Элдэв амьтны чихмэл, могойн хор, мэлхий, гүрвэл, зэрлэг шувуу гээд худалдахгүй юм үгүй. Нэгэнт тэдэнд хандаж юм асуусан л бол ав, хий гэсэн болгоныг гүйцэлдүүлэхгүй бол аюул нүүрлэнэ. Дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг нь Чили улс дахь Пасхийн арал Тэнд чулуугаар зүсэж хийн газарт суулгасан том том, 1000-аад жилийн настай хөшөөнүүд байх аж. Хүн чулуунууд ямар нэгэн ид шидийн юм шиг аллагад буруутай мэт тэнгэр ширтэн зогсоно. Тэднийг бүтээн байгуулсан хүмүүс хаашаа алга болсныг зөвхөн тэд л мэдэх. Энэхүү 21 метрийн өндөртэй, 90 тонн жинтэй хөшөөнүүдийн хийц, хольцын нууцыг хэн ч мэддэггүй гэнэ. Луизиана дахь Манчакийн намаг Нью-Орлеаны ойролцоо байдаг уг намгийг “Хий үзэгдлийн” ч гэж нэрлэдэг байна. Энэ намагт XX зууны эхээр дайн самууны хөлөөр олзлогдож ирсэн нэгэн бүсгүй амиа егүүтгэснээс авахуулаад олон хүн ясаа тавьсан гэж үздэг байна. Шувуудын оршуулгын газар ч гэж нэрийддэг энэ намгийн амгалан тайван байдлыг хааяа хөвөн гарч ирэх хүний хүүр л эвддэг гэнэ. Хүүрнүүд олон жилийн өмнөх байх авч жуулчдын “шинэ мах” ч хааяа таарах гэнэ. Парис дахь хүний ясан хонгил Энэ нь хотын доогуур 187 км үргэлжлэх хүний ясан хонгил бөгөөд зөвхөн багахан хэсэг нь л олон нийтэд нээлттэй аж. Бусдыг нь Цагдаагийн газар доорх хэсэг манаж байдаг байна. Мөч, толгойн гавлыг яг л агуулахад бараа хураасан лугаа өрсөн. Агаар хуурай, ер бусын зүйл байгааг мэдрэхүйц өвөрмөц орчин. Энд янз бүрийн бичвэр олон, ялангуяа Францын хөрөнгөтний их хувьсгалын үеийнх дийлэнх аж. Энэ хонгил аль 1785 оноос буюу Парисын оршуулгын газар ачааллаа дийлэхээ больсон тэр үеэс ийм байдалтай байгаа аж. Венчестерийн байшин АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хот дахь “Илбэт” хэмээх, зохион бүтээгчийн өвөрмөц шийдэл бүхий байшинг “Венчестерийн байшин” гэдэг байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын ч хөлсийг чийхруулдаг энэ байшинг хэрхэн барьсан нууцыг одоо хэр хэн ч тайлбарлаж чаддаггүй гэнэ. Хаалга нь үргэлж савж байх хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц олон аж. Эдинбургийн Мэри Кингийн аймшиг Эдинбург хот дахь XVII зууны аймшигт тахал өвчний ул мөр үлдсэн дүнсгэр саарал хэдэн гудамжийг дэлхийн аймшигт газруудын нэгээр нэрлэжээ. Жуулчид “Тэнд явж байхад хөл, гараас үл үзэгдэгч нэгэн зүйл татах шиг болдог” гэж ярьдгийг 1645 онд тахал өвчинд нэрвэгдсэн эцэг эхээсээ өнчирч хоцорсон бяцхан охины сүнс гэж үздэг байна. 2003 онд энд Мэри Кинг гэж хүн оюун санааны тайлагдашгүй ертөнцөд нэвтрэх хүсэлтэй хүмүүст зориулсан шинэ том байшин барьж, жуулчдыг олноор хүлээж авдаг болжээ. Сицили дэх Телемийн ширээт ламын сууц Эдүгээ хэдийнэ нурж, өвс ургамал бүрхсэн ч Алистер Кроули хэмээх ламын амьдарч байсан чулуун байшин хар хүчний ид шидийн нэгэн өлгий байсан аж. “Хүссэнээ л хий” хэмээн тунхагладаг Кроули газар, тэнгэр, тамын ертөнцийн заагт хүмүүсийг зугаацуулдаг шидтэн байсан тухай яриа домог болжээ. Энэ яриа үнэн эсэхийг нотлохоор кино найруулагч Кеннет Энжер 1945 онд ажиллаж эхэлсэн ч тэр даруйдаа учир битүүлгээр нас барсан юм байна. Украины Чернобиль Украин дахь Чернобелийг аймшгийн газрын тоонд оруулжээ. 1986 онд тэнд атомын цахилгаан станц дэлбэрснээр хэдэн арван мянган хүн орон гэрээ хаяж явснаас үүдсэн ундуй сундуй байдал тэр чигтээ аймшгийг санагдуулдаг гэнэ. Угаалгүй орхисон сав суулга, уншиж байгаад орхисон сонин, энд тэнд хөглөрөх хүүхдийн тоглоом, онгорхой чихрах хаалга энэ бүхэн айдас.
  31. 0 points
    Azael Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
  32. 0 points
    Oird duu sonsohgui ennii video-g l uzej bn daa nadad ineed belgeldiin =]]]
  33. 0 points
    Гэтэл хажууунаас нь өчигдөр бүртгүүлсэн болох шинэ гишүүн тохойгоороо ёдорч, "Надад ч гэсэн бохь л доо" гэв.
  34. 0 points
    Bilguun Tавтай морил :) Бүртгүүлсэнд баярлалаа.
This leaderboard is set to Ulaanbaatar/GMT+08:00
  • Архив Энэ сарын шилдэг гишүүн

    • At the moment no member of the month selected for this month

    • The Staff

  • Our picks

    • Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ  бидэнд ярилцах зүйл байна. 


      Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. 

       

      Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу:

       

      Пойнт нь ямар ач холбогдолтой вэ?

      Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. 

       

      Пойнт оноогоог яаж цуглуулах вэ?

      Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, өөрийн нээсэн сэдэвтээ хариулж бичих /80 пойнт/ тус тус авна. 

       

      Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ?

      www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д  тохируулан бараануудаа оруулах болно. 

       

      Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ?

      Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. 

       

      Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? 

      Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. 

       

      Нэмэлт пойнт оноонууд байгаа юу?

      Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий.

      Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт.

      Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт

      Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт

      Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. 

       

      Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй. 
        • Like
        • Love
      • 4 replies


×