Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
Sign in to follow this  
Demou

Хүн чанаргүй психопатуудын ертөнц

Recommended Posts

Image result for robert de hare book psychopath

Уг номыг зохиогч Роберт Д. Хаэр нь гүн ухааны докторын зэрэгтэй,

Британий Колумбийн их сургуулийн сэтгэл судлалын профессор, мэргэжлийн

сэтгэл зүйчээр 25 жил ажилласан. Дэлхийд психопатаар мэргэшсэн хамгийн

сайн сэтгэл зүйчээр хүлээн зөвшөөрөгдсөн, психопатуудыг таньж мэдэх

хяналтын аргыг зохиосон хүн юм.

Психопатуудыг ихэнхидээ сэтгэл мэдрэлийн өвчтэй, галзуу гэж

нэрлэдэг. Психопатууд нь сэтгэл хөдлөлгүй, өрөвдөх нинжин сэтгэл, гэмшил

 гэж үгүй, хүн чанаргүй, сайн мууг ялгах чадвартай, аливаа үйлдэлдээ

хариуцлага хүлээх чадвартай учир нь үйлдлүүдээ ухамсартайгаар сонгодог

байна. Мэдээж энэ психопатуудын дунд шизофрин хавсарсан хүмүүс байдаг ч

бүгд сэтгэл мэдрэлийн өвчтэй гэсэн үг биш, харин сэтгэцийн өөрчлөлттэй

Жирийн хүний баруун тархи нь сэтгэл хөдлөлийг хариуцдаг бол эдгээр

психопатуудадын аль аль тархи нь сэтгэл хөдлөлийг хариуцдаггүй. Тэд яг

өнгө ялгаж хардаггүй хүмүүс шиг айх, баярлах, гуних г.м сэтгэл хөдлөлийг

 мэдэрдэггүй. Тэд бусдын нүүрний хөдөлгөөнийг харж байж сэтгэл хөдлөлийг

 илэрхийлдэг. Өнгө ялгадаггүй хүн тэнгэр цэнхэр өнгөтэй гэдгийг, гэрлэн

дохионы 3 өнгийн байрлалыг цээжилцэн байдаг шиг сэтгэл хөдлөлийг

илэрхийлэхдээ бусдыг харж байгаад цээжилсэн нүүрний хувиралаа гаргадаг

Психопатуудын дунд цуврал алуурчид, олон удаагийн хүчингийн хэрэг

үйлдэгчид, хулгайч, луйварчид, дарангуйлагч нөхрүүд, аферистууд/удаа

дараалан олон хүүхний толгойг эргүүлж суугаад хөрөнгийн өөртөө авсны

дараа салдаг эрчүүдийг хэлдэг/, цагаан захтангууд, харгис эцэг эх,

дээрэмчид, эрхээ хасуулсан эмч, өмгөөлөгчид, хар тамхины наймаачид,

мэргэжлийн мөрийтэй тоглоомчид, мафийн гишүүд, террористууд, сектын

номлогчид, хөлсний алуурчид, ёс суртахуунгүй бизнесменүүд байдаг байна

Хэнбугай ч байсан психопатуудыг гаднаас нь хараад ялгаж чаддаггүй,

бидний эргэн тойронд байнга тааралдаж байдаг энгийн нэгний төрхтэй

байдаг тул зохиогч сэрэмжлүүлэг өгөх  үүднээс энэ номыг жирийн хүсмүүсд,

шоронгын харгалзагч, шүүгч, сэтгэл мэдрэлийн эмч, сэтгэл зүйч нарт

зориулан мэргэжлийн бус энгийн үг хэллэгээр ойлгомжтой байлгах үүднээс бичжээ,

Психопатууд бага наснаасаа /10-12 насандаа/ бэлгийн амьдралд ордог

 ба маш олон хавьтагчтай байдаг тул тэдний үр хүүхэд маш олон байх нь

ойлгомжтой. Мэдээж хүүхдүүд нь генийн удамшиж авах тул цаашид ч

психопатууд нийгэмд маш ихээр байх нь зүйн хэрэг юм гэж доктор Роберт Д.

 Хаэр өгүүлжээ

 Судалгаагаар Хойд Америкт 2 сая психопатууд амьдардагаас Нью-Йоркод

 100,000 нь оршин суудаг. Ерөнхийдөө аливаа улс орны хүн амын 2-3%-г

психопатууд эзэлдэг гэж үздэг байна.

Психопатуудын шинж тэмдэг нь аль багаасаа мэдэгддэг байна. Амьтныг

тамлаж, хэрцгийгээр хандах, алах, байнга худал хэлэх, залилах, хулгай

хийх, галдан шатаах, хичээлээ таслах, сургуулийн дэг журмыг дагадаггүй,

согтууруулах, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, өөр бусад

хүүхдийг дарамтлах, айлгах, гэрээсээ оргох, эрт бэлгийн амьдралд орох

г.м-ээр илэрдэг. Мөн өөрийн төрсөн дүү нартаа хүртэл маш хэрцгийгээр

ханддаг, зоддог, тамалдаг. Алахыг оролдох тохиолдол ч гардаг.

Эрэгтэй, эмэгтэй шоронгын хоригдлуудын 20%-г психопатууд эзэлдэг ба

 хүнд гэмт хэргийн 50%-н үйлддэг гэнэ. Мэдээж бүх психопатууд шоронд

ороод байдаггүй. Мөн ганц психопатууд ч гэлтгүй бүх гэмт хэрэгтэнүүд

асуудалтай гэр бүлээс гаралтай байдаг

Боломжийн чинээлэг сайн гэр бүлд хүмүүжсэн психопатууд залилан

хийх, цагаан захт гэмт хэрэгтэн буюу бохир бизнесмен, улс төрч болж

өсдөг бол тарчиг ядуу, хүчирхийлэлттэй гэр бүлийн амьдралд хүмүүжсэн

психопат тэнүүлчин, хөлсний алуурчин эсвэл алуурчин болдог байна.

Психопат болдог шалтгаан нь одоо болтол нарийн тодорхойлогдоогүй

боловч

- Төрөлхийн буюу биологийн

- Хүмүүжлийн явцад олдмол, бага насанд олсон цочиролоос үүдэлтэй

- Хавсармал гэж психопатуудыг ангилдаг

Хэл ярианы чадвар гайхалтай сайн, үнэмшилтэйгээр маш сайн худлаа

ярьж чаддаг, дур булаам инээмсэглэдэг, гайхалтай эелдэг, гаднах дүр

төрхөө маш сайн ашиглаж чаддаг учир тэдний хохирогчид гаднах төрх,

харьцаанд хууртагдаад тэдний утгын авцалдаагүй яриаг анхааралтай

сонсохгүй өнгөрдөг тул яаж хууртагдсанаа ойлгодоггүй байна.

Тэднийг таньж мэдхийн тулд яриагийн анхааралтай сонсох хэрэгтэй.

Сэтгэл хөдлөл байдаггүй тул гарын зангаа дохиог энгийн хүнээс хэд дахин

олон хэрэглэж, өгүүлбэрүүд нь хоорондоо утгын авцалдаагүй. Сэтгэл

хөдлөлтэй холбоотой зүйлийг илэрхийлж чаддаггүй эсрэг тэсрэг зүйл

ярьдаг, нүүр нь огцом өөр өөрөөр хувирдаг гэнэт уйлснаа учиргүй инээх

г.м. Уйлах нь юу ч мэдрээгүй шаал худлаа уйлсан байдаг гэнэ шүү-ийн

эсрэг тэсрэг сэтгэл хөдлөлийг нэг дор үзүүлэх нь бий. Тэгээд

хамгийн гол нь харц нь ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн хөндий, тас

гөлөрсөн. Заримдаа айдас төрүүлэм хоосон зэвүүн харцтай байдаг байна

Үхтэл нь зодчихоод хайртайдаа ингэсэн гэж тайлбарладаг нөхөр.

Хүнийг хэрцгийгээр алчихаад би өрсөөгүй бол намайг ч бас ингэж алах л

байсан гэх алуурчид. Хүүхдүүдээ алсан психопат эх би хүүхдэд хайртай гэж

 ярих. 6-хан настай охин мөртлөө 3 настай эрэгтэй дүүгээ үсдэж аваад

зогсолтгүй шал мөргүүлж эцэг эх нь зогсоогоод яагаад ингэснийн асуухад

алах гэсэн юм гэж жишим ч үгүй хариулах. Том том банкыг зальдаж их

хэмжээний мөнгө завьшчихаад би л бүхнийг эзэмших ёстой. Бүгд зөвхөн

миний мөнгө гэх цагаан захтан. Иймэрхүү жишээ зөндөө байх

Хамгийн гол нь ярианы сэдвийг түүний найз нөхөд, гэр бүл, хамаатан садан,

ажил, гэр орон, ирээдүйн төлөвлөөгнийхөн тал руу хандуулахад яриа нь учир битүүлэг,

нэгээс нөгөө рүү үсчсэн, эсрэг тэсрэг утгатай болж ирдэгээр нь психопатыг таньж болдог байна.

Харьцаанд ямагт таныг буруутан болгож дарамталдаг. Үргэлжид эрх

мэдлийг өөртөө авдаг байна.Психопатууд нь эмчлэгддэггүй. Хэрэв маш багад нь илрүүлж засч

чадаагүй бол сэтгэцийн эмнэлэгт хэвтээд ч ямар ч нэмэр байхгүй. Тэр

байтугай сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн психопатын үйлдсэн гэмт хэрэг хэд

дахин нэмэгдэж, улам харгис болсон байдаг гэнэ.Аа бас тэгсэн чинь нас ахих тусам засардаг психопатууд бас байдаг

гэнээ. Мэдээж бүгд тэгээд засраад байдаггүй.Ер нь бол психопатын хажууд байгаа ойр дотны хүмүүсийн хийж чадах

 зүйл бол багад нь хийж болох, болохгүй зүйлийг хатуу тогтоож өгөх, аль

болох давраахгүй барьж байх гэнэ шүү. Зөвхөн багад нь ийм арга хэмжээ

авч дараагүй бол өсвөр наснаас нь өгсүүлээд засч авах, эмчлэх арга

байхгүй гэнэ. Энд мөн 2 ой хүртэлх насны хүүхдийн сэтгэхүйд гэр бүлийн

хүчирхийлэл шууд

нөлөө үзүүлдэг гэж өгүүлснийг анхааралдаа авууштай санагдсан.Хохирогч

 нь болчихгүйн тулд аль болох харьцахгүй байх. За энэ ч ярихаас хийх нь

хэцүү тул ганц л арга байгаа гэнэ. Тэр нь өөрт учирах аюулыг аль болох

багасгах гэнээ.Энэ номон дээр маш олон тооны маньякуудаар жишээ авч, хийсэн гэмт

хэргийн дурдсан байна билээ. Хурга майлахаа болино гэдэг киног 2 өөр цуврал алуурчины аллагаас

 сэдэвлэж, Ганибель Лекторын дүрийг бүтээсэн гэнэ. Цэвэр зохиомол дүр юм

Ер нь бодитоор байсан маньякуудын талаар маш олон тооны ном

бичигдэж, түүгээр нь хэд хэдэн кино хийгдсэн аж. Тэд бүгд психопатууд

байсан юм байх.

 

   
   
   
   
Edited by Demou

Share this post


Link to post
Awards

Маш сонирхолтой санагдлаа. Энийг уншаад толгойд нэг алуурчин шууд орж ирлээ. Тэд Банди. Тэр царайлаг гэхдээ зүгээр л алахыг хүссэн болохоороо хүмүүсийг зүгээр л алчихсан. Гэсэн ч түүнийг алуурчин гэдгийг мэддэг ч эмэгтэйчүүд гаднах төрхөнд нь татагдсан хэвээрээ л байсан.

Ер нь ихэнх алуурчдын хувьд бодит амьдрал дээр ямар ч мэдрэмж сэтгэл хөдлөлгүй хэрнээ өөрсдийнхөө тэр цуст диваажиндаа байхдаа энэ зүйлээ дүүргэж цангасан сэтгэлээ тайвшруулдаг байсан юм шиг санагддаг. 

Share this post


Link to post
Awards

@Demou энэ ном Монгол хэл дээр орчуулагдаж гарсан болов уу?

Share this post


Link to post
Awards

@Legend X ♥ үгүй болуу даа манайхан ийм юмны талаар их буруу хүлээж авдаг шүү дээ ядаж л өөрийгөө буруу гэж мэдрээд сэтгэлзүйч дээр очиход туслах биш харин ч өөдөөс хайр дурлал гэр бүлийн харилцаа ярьдаг хүмүүс 

Share this post


Link to post
Awards

1 minute ago, Demou said:

@Legend X ♥ үгүй болуу даа манайхан ийм юмны талаар их буруу хүлээж авдаг шүү дээ ядаж л өөрийгөө буруу гэж мэдрээд сэтгэлзүйч дээр очиход туслах биш харин ч өөдөөс хайр дурлал гэр бүлийн харилцаа ярьдаг хүмүүс 

Өө уг нь их сонирхолтой сэдэв байна. 

Share this post


Link to post
Awards

Тэгэхдээ сэтгэлзүйчдийн энэ тодорхойлож байгаа нэршил утаггүй зүйл Sociopath PSYCHOPATH энэ тэр төрлхийн болоод олдмол л гэж ангилаад байгаа юм Psychopath ууд ямарч мэдрэмжгүй төрлхийн мэдрэх чадваргүй гэлцдэг уг нь тийм биш хэн нэгнийг гэмтээхдээ ямар үр дагвар гарж болох талаар тэд сайн мэддэг харин ямар нэг өөрт таалагдсан зүйлээ мэдрэж чадвал тэрнээсээ тодорхой хэмжээний мэдрэмж авдаг хүмүүс  байдаг сонирхолтой гэвэл 40 өөс 50 хүн тутмын нэг нь психопат гэсэн байдаг 

Share this post


Link to post
Awards

Энэ номыг уншмаар санагдчихлаа шүү.

Оюутан байхад психиатр орж байх үеэр багш маань зөндөө психопатууд болон маньякуудын талаар ярьдаг байсан. Орост бас ийм сэтгэцийн өөрчлөлттэй хүмүзс маш их байдаг юм билээ

Share this post


Link to post

ийм 2 төрлийн хүмүүс байлаа гээд маниак цуврал алуурчид хүчиндэгч, гэмт хэрэгтэтнүүд болдог гэсэн үг биш л дээ маш амжилтай ер  нь бүх салбарт амжилт гаргах боломжтой энгийн хүмүүсээс ялгараад байх зүйлгүй л хүмүүс 

Share this post


Link to post
Awards

Нөгөө л царайлаг алуурчин.

Share this post


Link to post

Энэ номыг уншаад эхлэсэн. Үнэхээр сонирхолтой юм билээ. Өмнө нь хэд хэдэг шизофрения-тай хүмүүсийн талаар хэд хэдэн ном уншиж байсан ч энэ  «Лишенные совести. Пугающий мир психопатов» их өөр, гоё ном бна лээ

Share this post


Link to post

ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

Бүртгүүлэх

Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

Шинэ бүртгэл үүсгэх

Нэвтрэх

Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

Бүртгэлээрээ нэвтрэх
Sign in to follow this  

  • Recently Browsing    0 гишүүд

    No registered users viewing this page.



×