Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
Sign in to follow this  
Legend X ♥

ХОРИОТОЙ RULES | Сайтын дүрэм

Recommended Posts

Бид сайтаа шинэчилж засахын хажуугаар аль болох гишүүдийнхээ ая тухтай байдлыг бодолцон хэтэрхий их хязгаарлалт хийгээгүй байгаа. Энэ нь бид гишүүдийнхээ мэдээлэл болоод аюулгүй байдлыг тэр чигт нь зөнгөөр нь хаяж байгаа хэрэг биш билээ. Бид аль болох энэхүү сайтад гишүүд өөр хоорондоо танилцаж нөхөрлөж аливаа зүйл дээр бусадтай санал бодлоо чөлөөтэй илэрхийлж өөрийн орон зайг үүсгэж сурах боломжыг нээж өгч байгаа. Урд нь бол гишүүд бүртгүүлсэн бол сайтын мэдээнд сэтгэгдэл бичиж л цагийг өнгөрүүлдэг байсан бол үүнээс хойш гишүүд хоорондоо нийгмийн сүлжээ үүсгэн харилцах боломжтой болж байгаа.

Зарим зохисгүй сайтын дүрмийг зөрчсөн хүмүүст бид анхааруулга өгдөг. Энэ нь манай сайтад анхааруулах систем байдаг гэсэн үг юм. Хэрвээ та зохисгүй авирлаж сайтын дүрмийг зөрчвөл бид танд анхаарулга өгөхөд таны анхааруулгын пойнт 10 хүрсэн бол та автоматаар 24 цаг бандуулах болно. Энэ нь сайтад зочилж чадахгүй 24 цаг болно гэсэн үг. Олон давтамжтай ийнхүү зөрчил гаргасан гишүүдийг бид цаашид хугацааг нь сунгахаас гадна бүртгэлийг нь устгах арга хэмжээ авч бүүр болохгүй бол сайтад зочлох эрхийг нь хаана.  

Юун түрүүнд та доорх дүрэмтэй уншиж танилцана уу. Мөн та бандуулсан бол эсвэл сайтын тухай санал бодлоо илэрхийлэхийг хүсвэл надтай болон @admin-тай DM бичиж харилцаж болно. 

САЙТЫН ҮНДСЭН ДҮРЭМ (Хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалт)

1. Бусад гишүүдийг дээрэлхэх, хэл амаар доромжлох - 2 points

Тэднийг хүсээгүй байхад нэр хоч өгөх, тэдний харагдах байдлыг шүүмжилж бичих, хувийн өш хонзонгоор хараах, тэдний зураг болон хувийн мэдээлэлийг цацахгүй байх.

2. Ялгаварлан гадуурхалт - 2 points

Хэн нэгнийг арьс өнгө, угсаа гарал, хүйс, бэлгийн чиг хандлагаар гадуурхахгүй байх. Үзэн ядалт юунд ч хүргэхгүй.

3. Хүчирхийлэл болон садар самуун контент - 2 points

Манай сайтад та гишүүн болсон бол ямар ч садар самуун порно агуулгатай зураг, видео болон хүчирхийлэл харуулсан контентуудыг оруулах эрхгүй. Сайтын гишүүдийн дунд бага насны хүүхэд байж болзошгүй учир иймэрхүү зүйлсийг бид хорьдог.

Мөн сэтгэцийн өвчтэй хүмүүсээр тоглоом хийх, хүчин, Дох гэх мэт зүйлсээр тоглоом хийж бичих хориотой.

Зохиогчийн эрхтэй дуу, клип, программ, ном зохиол гэх мэт зүйлсийг постлохгүй байхыг анхаарна уу. Бид зохиогчийн эрхийг хүндэтгэнэ. 

4. Бүдүүлэг байдлаар хүмүүстэй маргалдахгүй байх- 2 points

Мэдээж манай сайтад олон хүмүүс орох болно. Бүгд өөр өөрсдийн үзэл бодолтой байх болно. Энэ нь танд таалагдахгүй байлаа гээд бусдыг хэл үгээр доромжилж бүдүүлэг авирлах нь зохимжгүй. Тиймээс хүн бүрийн бодол өөртөө зөв гэдэг үгийг санаад ийм үйлдэл гаргахгүй байхыг хүсье. 

5. Олон хаяг нээх - 6 points

Бид сайтад олон хаяг бүртгүүлэхийг дэмжихгүй.

1. Хэрвээ та шаардлагатай болоод өөр хаяг нээх гэж байгаа бол сайтын админ, модератортой DM бичиж асуух хэрэгтэй. :Love: 

2. Сайтад крилл үсгээр бичих хэрэгтэй. Форум, блог гэх мэт.

3. Спам хийхгүй байх. Зар сурталчилгаа болон бусад сайтуудын хаягуудыг цацах, нэг бичсэн зүйлээ олон удаа давтаж постлохыг хориглоно.

4. Форум Topic нээж байгаа бол гарчигаа цэвэрхэн хүн ойлгохоор өгөх хэрэгтэй ба Prefix заавал ашиглах хэрэгтэй.. 

5. Форумд мэдээлэл оруулж байгаа бол үнэн зөв мэдээлэл оруулах ба аль болох эх сурвалжаа дурдаж байх хэрэгтэй..

6. Сайтын хувийн мессежийг ашиглахдаа бусадруу зүй зохисгүй зүйлс явуулах юм бол бид таныг эргэлзээгүй бандах болно.

Share this post


Link to post
Awards

Тусламж болон түгээмэл асуултуудыг FAQ хэсгээс уншаарай. 

:5a68118ba0f88_SuckItCat:

Share this post


Link to post
Awards

Guest
This topic is now closed to further replies.
Sign in to follow this  

  • Recently Browsing    0 гишүүд

    No registered users viewing this page.

Board Life Status


Board startup date: January 17, 2018 01:07:32


×