Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  •   Түгээмэл асуултууд

  • Хориотой сайт хэзээ нээгдсэн бэ?

    Манай сайт анх 2008 оны 6 сарын 17-нд нээгдсэн.

  • Админ болж болох уу?

    Мэдээж болно. Бид 2008 оноос хойш сайтдаа админуудыг авч сайтаа хөтөлдөг байсан.

  • Админ болвол цалинтай юу?

    Мэдээж үгүй. Яагаад гэвэл манай сайт ашиг хөөдөггүй болохоор сайтдаа сурталчилгаа ч тавьдаггүй байлаа. Хэрвээ сайтаараа мөнгө олдог байсан бол админуудаа цалинжуулах байсан.

  • Хандив өгч болох уу?

    Болно. Админ би сайтдаа жил болгон хостинг + домэйн төлбөр төлдөг ба сайтаа анх нээсэнээс хойш огт ашиг олж байгаагүй.

  • Horiotoi Community гэж юу гэсэн үг вэ?

    Хориотой сайт нь анх форумтай байсан ба тухайн үед гишүүд зөвхөн форум ашигладаг байлаа. Одоо бол гишүүд Форумд оролцохоос гадна Блог нээж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж Клуб үүсгэн өөрийн дуртай зүйлсийнхээ тухай бусадтай хуваалцдаг болсон. Энэ нь зүгээр нэг сайт биш томоохон бүлэг цогц нийгмийн сүлжээ болсон гэсэн үг юм.

  • Сурталчилгаа тавиулж болох уу?

    Болно. Эхлээд манай сайтын сурталчилгаа байршуулах талаар үнэ тарифтай танилцаад бидэнтэй холбогдоод тохиролцож болно.

  •   форум

  • Форум гэж юу вэ?

    Форум гэдэг нь Монголоор хэлэлцүүллэг гэж орчуулагдах ба хүмүүс хоорондоо үзэл бодлоо солилцон ярилцаж танилцах боломжтой хэрэгсэл юм. Та юунд дуртай тэр бүгдийгээ форумд бичиж оруулсанаар хүмүүс таны нээсэн сэдэвт хариулж танд ярилцах боломжыг нээж өгнө. Дан ганц үзэл бодлоо илэрхийлээд зогсохгүй мэдээлэлийг хүлээн авах, түгээх нэгэн сүлжээ юм.

  • Форум цол гэж юу вэ?

    Таны форумд оролцож буй идэвхийг таны постоор дүгнэж болно. Та хэр их пост бичиж сэдэв нээсэн гэдгээс хамаарч тухайн таны идэвхид тохирсон цолыг автоматаар танд өгөх болно. Үүнийг цол гэдэг ба энэ нь таныг энэ форумд хэрхэн үнэ цэнэтэй хүн гэдгийг тодорхойлно.

  • Форум модератор болж болох уу?

    Мэдээж боломжтой. Гэхдээ таны идэвхи зүтгэлээс хамаарч сайтын админ танд энэ эрхийг өгнө. Эхлээд сайтын админруу PM бичиж асуух хэрэгтэй.

  •   Блог

  • Блог гэж юу вэ?

    Интернет блог нь сайтыг бодвол илүү хувийн шинж чанартай хэрэгсэл юм. Блогийг таны үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индер гэж тодорхойлж болох ба та өдөр тутамдаа болох сонин хачин эсвэл дурсамж намтар түүх, дуртай зүйлсийнхээ тухай бичиж болно. Мөн таны блогыг дагасан хүмүүс таны шинэ постуудыг цаг тутамд шалгаж таны бичсэн постонд сэтгэгдэлээ үлдээн ярилцах боломжтой.

  • Блогоо устгаж болох уу?

    Мэдээж та өөрийн блогоо хүссэн үедээ устгах боломжтой. Энэ бол таны сонголт.

  • Блогт зохиогчын эрхтэй материал нийтлэж болох уу? Жишээ нь дуу, кино гм

    Болохгүй. Бид зохиогчийн эрхийг хүндэтгэн үздэг тул сайтын ямар ч хэсэгт зохиогчийн эрхийг зөрчсөн материал байршуулахгүй байгаа. Тиймээс гишүүд өөрсдөө ийм байдал гаргахгүй байх хэрэгтэй. Хэрвээ иймэрхүү зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөхөөс эхлээд бүүр болохгүй бол бүртгэлийг устгаж сайтад хандах эрхийг хаана.

  •   Клуб

  • Клуб гэж юу вэ?

    Клуб нь фэйсбүүк групптэй ижил боловч илүү дэлгэрэнгүй мэдээллийг багтаах боломжтой. Та дуртай зүйлсийнхээ тухай Клуб нээж болно. Ингэсэнээр таньтай ижил сонирхолтой хүмүүс таны Клубт нэгдэж өөр хоорондоо дуртай зүйлсээрээ нэгдэж, үзэл бодлоо солилцож тухайн дуртай зүйлийнхээ тухай бүх л зүйлсийг цуглуулж хоорондоо хуваалцах боломжтой юм.

  • Клубдээ админ авч болох уу?

    Болно. Гэхдээ Модератор эрх өгнө. Жишээ нь та Клуб нээсэн бол та клубын үүсгэн байгуулагч чигээрээ байх болно. Зөвхөн сайтын админууд клубын үүсгэн байгуулагчийг солих эрхтэй. Гэхдээ найз нөхдийгөө клубынхээ Модератор болгон хамтдаа хөтлөх бүрэн боломжтой.

  •   Тусламж

  • Нууц үгээ хэрхэн солих вэ?

    Сайтын дээд хэсэгт байрлах өөрийнхөө нэрэн дээр хулганаа аваачин дарахад Password гэсэн хэсэг бий. Тийшээ ороод шинэ нууц үгээ бичээд солиох боломжтой.

  • Идэвхижүүлэх имэйл ирэхгүй байна?

    Gmail болон Yahoo имэйл ашигладаг бол имэйлрүүгээ ороод SPAM фолдерт шалгаж үзээрэй. Хэрвээ тэнд байхгүй бол сайтын админтай холбогдох мөн admin@horiotoi.org Хаягаар имэйл бичээрэй.

  • Профайлын About Me-г хэрхэн засах вэ?

    Өөрийн профайлруу ороод Cover зурган дээр байрлах "Профайл засах" гэдэг дээр даран өөрийн тухай мэдээлэлээ солих боломжтой.

  • Бүртгэлийн мэдээлэлээ хэрхэн засах вэ?

    Дээд хэсэгт байрлах өөрийн нэрэн дээр хулганаа аваачин дарахад ACCOUNT SETTINGS гэж бий. Түүн дээр даран өөрийн мэдээлэлээ өөрчлөх боломжтой.

  • Нууц үгээ мартчихлаа?

    Хэрвээ та нууц үгээ мартсан бол сайтын нэвтрэх хэсэгт байрлах "I've forgotten my password" гэдэг дээр даран өөрийн санаж байгаа бүртгэлтэй нэрээ бичих эсвэл имэйл хаягаа бичээд Proceed дарна. Имэйл хаягруугаа ороод Inbox фолдерт ирсэн имэйлийг /байхгүй байвал SPAM фолдер шалгаарай/ үзээд тухайн линкийг даран нууц үгээ шинээр оруулах боломжтой. Хэрвээ бүүр болохгүй байвал сайтын админтай холбогдон нууц үгээ сэргээлгээрэй.

  • Аватар зургийн хэмжээ?

    Аватар зургийн стандарт хэмжээ бол 200х200 ба JPG, PNG, GIF өргөтгөлтэй зураг ашиглах боломжтой.

Close
×