Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Монголын сансар судлалын сонирхолтой ховор зургууд

    1966 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Тухайн үеийн сонирхолтой ховор гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. 

    10408695.jpg
    Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.
    36158041.jpg
    Aкадемич Б.Н.Петров тэргүүтэй төлөөлөгчид сансар судлалын тасгийн эрдэм шинжилгээний зарим ажилтай танилцав.
    48254466.jpg
    ШУА-ийн Физик техникийн хүрээлэнгийн сансар судлалын тасгийн  эрдэм шинжилгээний ажилчид  "Сансрын найм" (С.Батмөнх, Л.Лхагва, Ш.Дамба, Б.Чадраа, О.Баасансүрэн, П.Хосбаяр, С.Ваша, Д.Рэгдэл)
    91852362.jpg
    Сансрын хөлгийн гадна задгай сансарт байрлуулах "Туяа" туршилтын детектор-2 төхөөрөмжийг шалгаж хүлээлгэн өгөв
    73425549.jpg
    Сансарт судалгаа хийж гүйцэтгэх Монголын эрдэмтэдийн зохион бүтээсэн зарим багажууд
    76394718.jpg
    Хамтарсан нислэгийн Монголын талын бэлтгэл ажилтай танилцахаар ЗХУ-ын сансрын нислэгийг удирдах төвийн ажилчид Монголд хүрэлцэн ирэв
    95407416.jpg
    Оддын хотхонд МАХН-ын Төв хорооны комисс манай хоёр нисэгчийн бэлтгэл сургуультай хэд хэдэн удаа очиж танилцав
    18246125.jpg
    Монгол улсын ШУА-д хадгалагдаж байгаа олон зуун жилийн тэртээ зохиосон 1400 орчим Монгол нэртэй тэнгэрийн эрхсийн зураг
    98236040.jpg
     Зохион бүтээгч Ш.Дамба, Д.Борчулуун нар өөрсдийн зохион бүтээсэн багаж төхөөрөмжөө профессор А.В.Левинцов-д танилцуулж зөвөлгөө авав
    33794003.jpg
    Монголын эрдэмтэдийн бэлтгэсэн "Чацаргана", "Борц" зэрэг төслийг танилцуулав. (Лхагва, Уртнасан нар ) 
    90648774.jpg
    Монгол Зөвлөлтийн хамтарсан нислэгийн багийн Монголын нутаг дэвсгэр дээгүүр нисч өнгөрөх маршрутыг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран хэлэлцэв

     

    30941508.jpg
    ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн сансрын лабораториуд сансрын хөлгөөс Ж.Гүррагчаагийн дамжуулах мэдээллийг хүлээн авах багаж төхөөрөмж үйлдвэрлэх үйлдвэртэй танилцав.

    22561452.jpg


    • Love 1

    Sign in to follow this  
    Sign in to follow this  

    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Сэтгэгдэл алга.



    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх



×