Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Харь гарагийнханы тухай материалууд

    Тайлагдашгүй зүйл бүхэн ямагт олны сонирхлыг татдаг. Харь гарагийнхны асуудал ч хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Yл ойлгогдох нууцаас хуваалцахыг хүсвэл доорхи материалыг заавал уншаарай.

    Агаарын цэргийнхний “тайлагдаагүй хэрэг”
    1952 оны долдугаар сарын 14-нд агаарын тээврийн "ПанАм" нийгэмлэгийн ДЦ-4 зорчигч тээврийн нисэх онгоцны багийнхан Нью-Иоркоос Миами хүртэл нислэг хийжээ. Онгоц 8000 метрийн өндөрт нисч явсан байна. Гэтэл Виржиниа мужийн Норфольк хотын орчимд онгоцны дэргэд гэрэл улайран харагджээ. Удалгүй гэрэл ойртоход улаан нисэх биетээс зургаан ширхэг гал цацарч байв. Нисдэг тавагнууд галуун цуваагаар 30 метрийн голчтой нисэх нь харагдсан байна. Тэдгээр хөлөг онгоц зорчигч тээврийн онгоцны харалдаа нисч байгаад гэнэт гэрэл нь суларч, хажуу тийшээ эргэн нисчээ. Тухайн үед агаарын цэргийнхэн судалгаа хийсэн боловч дээрх нисдэг биетийн талаар ул мөр үлдээгүй байна. Энэхүү адал явдлын тухай баримт агаарын "тайлагдаагүй хэрэг" гэсэн тодотголтойгоор хадгалагддаг байна.

    Нүд нь гэрэлтсэн тод ягаан өнгөтэй адлаа цөцгийгүй байжээ
    1976 оны хоёрдугаар сарын нэгэн орой Жойсе Бовлес хөрш Тед Праттын хамт Английн Чилкомб тосгонд амьдардаг хадмууд дээрээ очсон хүүгээ авчрахаар давхиж явжээ. Гэнэт машин нь доргин чичирснээ замын хажуугийн борооны ус зайлуулах жижиг шуудуун дээгүүр харайн гарч, мотор болон машиных нь бүх гэрэл унтарчээ. Шинэ машин худалдаж аваад удаагүй байсан тул мотор, гэрэл нь шалтгаангүйгээр гэнэт унтарсанд ихэд гайхсан аж. Гэтэл Бовлес, Пратт. хоёр тэднээс холгүй засмал замын дээр нэгэн навчин тамхи хэлбэртэй гэрэлтсэн онгоц аажим хөвөн явахыг харжээ. Тэр онгоцны хажуугийн цонхоор гурван хүн шил шилээ харан суусан байв. Удалгүй тэр ер, бусын зорчигчдын нэг нь онгоцноосоо бууж ойртон иржээ. Тэрхүү хүн дүрстэй амьтан мөнгөлөг өнгөтэй биеийн тамирын хувцас мэт зүйл өмссөн байж. Түүний нүд гэрэлтсэн тод ягаан өнгөтэй атлаа цөцгийгүй байсан аж. Тэр машиных нь хянах самбарыг ихэд сонирхон ажиглахад мотор, гэрэл нь ассан байна. Дараа нь хүн дүрстэй амьтан Болон навчин тамхи хэлбэртэй онгоц агаарт уусан хурдан алга болжээ.

    Утаан дотроос тодорсон Христийн дүр
    1986 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр сансрын хөлөг Челенжер хөөрөх талбайгаас холгүй дэлбэрч сүйрсэн. Хөлгийн бүрэлдэхүүнд Америкийн долоон сансрын нисэгч байсны нэг нь багш эмэгтэй байжээ.Энэхүү эмгэнэлт явдлыг нүдээрээ үзэж, бичлэг хийсэн Деби Халл гэх нэгэн эмэгтэй гамшгийн учрыг олох оролдлого хийж байв. Тэрбээр телевизийн дэлгэц дээр гарах гамшигт үйл явдлыг харж суутал гэнэт нэгэн үл ойлгогдох зураг тодорчээ. Кеннедийн сансрын төвийн мэргэжилтнүүдийг гайхалд оруулсан тэр зүйл нь сансрын хөлгийн дэлбэрсэн их утаан дотроос тодорсон Христосын дүр байжээ. Маргааш нь нөхрийнхөө хамт өнөөх зургаа Кеннедийн сансрын төвд аваачиж, мэргэжилтнүүдэд үзүүлсэн байна. Деби Халл дээрх сүйрлийг бурхны тааллаар болсон гэдэгт итгэдэг байна.

    Харь гарагийн хүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юу?
    Виржиниа мужийн Александриа хотын иргэн Ларри Бриант 1983 оны зун АНУ-ын Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яам, Арми болон Агаарын цэргийн удирдах газар, үндэсний аюулгүй байдлыг хангах газар, Холбооны мөрдөн байцаах газрыг шүүхэд өгчээ. 1950 онд Нью-Мексикогийн цөлд унасан өөр ертөнцийн сансрын хөлгийн талаархи мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулсан. АНУ-ийн Агаарын цэргийнхэн дээрх хөлгийн нэг гишүүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юм гэж тэрбээр мэдэгдсэн байна. Холбооны мөрдөн байцаах газрын нэгэн баримт бичгийг дээрх хүний гомдлын мэдүүлэгт хавсаргажээ. Агаарын цэргийн нэгэн шинжээч, "АНУ-ын Цэргийн яамны Нью-Мексико дахь асар том радарын төхөөрөмжийн айролцоо гурван нисдэг таваг олсон. Тэрхүү сансрын хөлгүүдийн удирдах төхөөрөмж нь дээрх радарын хүчирхэг байгууламжийн нөлөөгөөр гэмтэж унасан бололтой" гэжээ. Мөн тэрхүү сансрын хөлгүүд дугуй таваг хэлбэртэй, төв хэсэгтээ өндөрлөг, арван таван метр орчим голчтой байсан аж. Сансрын хөлгийн нисэгчид нь метр орчим өндөртэй, хүн дүрстэй, цагаан металлаар хийсэн хувцастай байсан байна.  Бриан, тэрхүү хүн дүрст сансрын нисэгч одоо хүртэл амьд, ямар нэг гэмт хэргийн бүрдэлгүй байхад нь хорьж байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал гэжээ. Иймээс АНУ-ын засгийн газар дээрх өөр ертөнцмйн сансрын нисэгчийг чөлөөлөх, эсвэл түүний шарилыг олон түмнээс нууцлахгүй байхыг шаардсан байна. Ийнхүү тэрбээр Нисдэг тавагны тухай асар олон мэдээллийг нууцлан буй АНУ-ын засгийн газрын эсрэг ганцаараа тэмцсэн боловч амжилтад хурээгүй юм.

    Хөлөг онгоцны доороос бамбар шатах мэт их гэрэл гарав
    Манай эриний дөрөвдүгээр зууны үеийн Ромын эзэнт улсын түүхийг бичсэнт "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны үл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зүгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хөлөг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хүмүүс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхүү таваг хэлбэртэй зүйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд түүний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хүртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зөвхөн нэг нь юм.


    • Like 1


    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Guest Ddk dudi

    Posted

    dahiad iimerhuu uchir bituuleg hariin yum oruulaarai arigatoi gozaimasu

    Share this comment


    Link to comment
    Share on other sites

    Hari garag

    UMNB

    Yr n  ene hariinhantai holbootoi buhen sonirholtoi

    Share this comment


    Link to comment
    Share on other sites


    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх

  • Our picks

    • Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ  бидэнд ярилцах зүйл байна. 


      Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. 

       

      Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу:

       

      Пойнт нь ямар ач холбогдолтой вэ?

      Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. 

       

      Пойнт оноогоог яаж цуглуулах вэ?

      Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, өөрийн нээсэн сэдэвтээ хариулж бичих /80 пойнт/ тус тус авна. 

       

      Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ?

      www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д  тохируулан бараануудаа оруулах болно. 

       

      Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ?

      Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. 

       

      Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? 

      Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. 

       

      Нэмэлт пойнт оноонууд байгаа юу?

      Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий.

      Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт.

      Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт

      Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт

      Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. 

       

      Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй. 
        • Like
        • Love
      • 12 replies
  • Форум

  • HOT PIPING TEA

  • ЭНЭ САРЫН ШИЛДЭГ ПОСТ БИЧИГЧИД

    javhklan
    javhklan
    7 posts
    Legend X ♥
    Legend X ♥
    6 posts
    Jamespraby
    Jamespraby
    2 posts
    Bursoo
    Bursoo
    2 posts
    RamZess
    RamZess
    2 posts
    haruno
    haruno
    1 post
    Miga6
    Miga6
    1 post
    Von olick
    Von olick
    1 post
    Baki
    Baki
    1 post
    Кошмар
    Кошмар
    1 post
  • Өнөөдөр төрсөн өдөр нь болж буй гишүүд

    No members to show



×