Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Харь гарагийнханы тухай дэлгэрэнгүй

    1956 оны 6 сарын 19-нд WASHINGTON EVENING STAR сэтгүүл хавтсан дээрээ "Нийслэлийн дээгүүр үл мэдэгдэх зүйл нисэв" гэсэн томоос том гарчиг хэвлэжээ. Вашингтоны одон орон судлалын төв болон нисэх буудал үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ) нислэгийн талбай дээгүүр хэдэн минут нисч үзэгдсэнээ маш хурдан алга болсон гэж мэдээлжээ. Иймэрхүү тохиолдлууд АНУ-ын нийслэлд ганц тохиолддоггүй ажээ. ҮМНБ ганцаар болон бүлгээрээ нисч ирдэг, зарим үед тойрон эргэлдэж эсвэл зүгээр л тэнгэрт хөдөлгөөнгүй тогтож, заримдаа тэнхлэгээ тойрон эргэлдэж байжээ. Тэдний зүг судалгааны онгоц дөхөж очиход гэнэт хөдөлж маш хурдтай нисэж оддог байна.

    ҮМНБ дотор хэн байв? Хаанаас нисэж ирсэн бэ? Ямар зарчмаар нисдэг вэ? Ямар даалгавар биелүүлдэг вэ? Үнэхээр нисдэг биетүүд байсан уу?
    АНУ-ын нисэх хүчин Air Force-ын гол үүрэг нь агаарын орон зайг хамгаалах бөгөөд 1947 онд үл мэдэгдэх биетүүдийг судлах асар чухал, маш их хөрөнгө зарсан ажиллагааг эхэлжээ. Air Force амар биш даалгавар биелүүлж байв. Хэрэв олон нийтэд тайлбар өгөхдөө болгоомжгүй хандвал хүмүүсийн дунд айдас түгшүүр төрүүлэх байлаа. Air Force нэг талаар хүмүүст ҮМНБ харсан гэрчүүд андуурсан, самуурсан, зүгээр л тэдэнд тэгж санагдсан гэж итгүүлэхийг оролдож байсан ч нөгөө талаар ямар нэг ҮМНБ гартаа оруулахын тулд асар их хөрөнгө мөнгө зарж байв. Нэг үгээр хэлбэл, байдаг гэдгийг нь олны өмнө хатуу үгүйсгэдэг зүйлээ барьж авахыг оролдож байлаа. Сэтгүүлчдэд удаа дараалан энэ бол зөвхөн хий харагдсан зүйл гэж мэдэгдэж байсан ч өөрсдөө энэ хий үзэгдлээ хамгийн хурдан онгоцоороо хөөж байлаа.
    Whitehouse-UFO-sighting-1024x264.png
    Air Force жил бүр ҮМНБ судлах төслийг зогсоосноо нийтэд зарладаг боловч цоо шинэ өөр төсөл дөнгөж хэрэгжиж эхэлснийг дурсахаа мартдаг байна. Магадгүй олныг ингэж төөрөгдүүлэх нь сандарч цочирдуулахаас хамгаалдаг сайн талтай ч байж болох юм. Юу л бол. Ганц баталгаатай зүйл нь нууж болох хамгийн удаан хугацаагаар энэ тухай бүх баримт нууцлагдсан нь үнэн билээ.

    Нисдэг тавагнууд жинхэнэ хөдөлгөөнт биет мөн үү? Дэлхийн 15 хөгжилтэй орнууд, түүний дотор АНУ, Орос хамтран нисдэг таваг, ҮМНБ судлах улсын чанартай төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр орнуудаас Франц улс дангаараа энэ зорилгоор улсын байгууллага байгуулаагүй байна. Үүнээс гадна Франц улс ҮМНБ байдаг тухай огт нууж хаалгүй мэдээлсэн цорын ганц улс ажээ. Германы төслийг удирдаж байсан доктор Херманн Оберт сансрын нислэг, пуужингийн талаар нэрд гарсан мэргэжилтэн бөгөөд өөрийн судалгааны багийн нэрийн өмнөөс нисдэг тавагнууд харь гарагийн гаралтай, сансраас нисч ирдэг нь баталгаатай юм гэж мэдэгдсэн байна. Хэдэн долоо хоногийн дараа доктор Оберт германаас АНУ-д шилжин ирж, Алабама дахь REDSTONE ARSENAL нэртэй байгууллагад ажиллах болж, ирсэн дороо ҮМНБ-ийн тухай хийсэн мэдэгдлээрээ хамт ажиллагсадынхаа дунд нэрд гарчээ.

    Британийн засгийн газар олон нийтэд бүрэн мэдээлэл өгөхөөр шийдэж, ҮМНБ-ийн тухай бүх л баримтыг ил цацсан боловч, 1954 оны зун энэхүү сайн санааны байр сууриа өөрчилж, ҮМНБ болон түүний тухай мэдээлэл нь цэргийн нууцад хамаарагдахаар заажээ. Британийн ард түмэн маш удаан хугацаагаар ҮМНБ-ийн талаар ямар ч мэдээлэлгүй байлаа.

    Нисдэг тавагнууд үнэхээр хэн нэгний гараар бүтээгдсэн биет мөн үү?
    1954 оны 5 сарын 15-нд Air Force-ын дарга, генерал Натан Твининг техасын Амариллд мэдэгдэл хийхдээ

    ... Air Force-ын хамгийн шилдэг тархинууд энэ нууцыг тайлахаар оролдож байна. Хэрэв ҮМНБ Ангарага гарагаас нисч ирсэн бол биднээс хөгжлөөр хамаагүй хол алхсан байгаа тул тэдний өмнө бид өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй... гэжээ. Энэ мэдэгдлээс хэдэн долоо хоногийн дараа Балтиморын иргэдийг хамгаалах албаны дарга, хурандаа Франк Милани Air Force ҮМНБ-ийн тухай нууцлахаа больж, ард түмэнд үнэн мэдээлэл өгөхийг хүсчээ. Үүний сацуу, түүний албанд хүн ам их суурьшсан газраас ирсэн ҮМНБ-ийн тухай тоо томшгүй олон тооны гэрчийн мэдээллүүдийн тухай дурьджээ. Вилмингтоны өдрийн сонин DELAWARE 1954 оны 7 сарын 9-ний дугаартаа Air Force нууцалж байсан нууцыг задруулан "Зуу гаран ҮМНБ ажиглагдсан байна" гэсэн гарчигийн дор хэвлэжээ. Өгүүлэлд Балтиморын одон орон судлалын төвийн олж мэдсэн зүйлсийн тухай баримтууд болон хоёр жилийн хугацаанд нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгийг нийтэлжээ. Эдгээр мэдүүлгүүд нь нууцлагдсан байсан ба Вилингтоны цэргийн бус энгийн хэрэглээний радарууд хүртэл нисдэг биетийг илрүүлэн байрлалыг нь тодорхойлж байсан тохиолдлууд цэргийн нууцад орон бүртгэгдсэн байжээ.

    Нисдэг биетийн нэг нь маш ер бишийн хэмжээтэй байсан бөгөөд эхлээд Вашингтонд харагдсанаа Балтиморыг зүглэн нисжээ. Энэ нисдэг биетэд анх UNIDENTIFIED FLYING OBJECT (UFO) буюу үл мэдэгдэх Нисдэг Биет (ҮМНБ) гэж Air Force-ын ажилчид нэр өгсөн байна.

    1952_UFO_Washington_DC_flyover.jpg


    Нисдэг тавагнууд үнэхээр бодит биетүүд үү?
    АНУ-ын засгийн газар тийм гэж үзэж байгаагийн нэг илрэл нь Пентагон ҮМНБ-тэй шууд холбоотой хоёр тушаал гаргасан явдал юм. Нэг тушаал нь JANAP 146-В, нөгөө нь CIRU1S (CIRUIS нь ҮМНБ-ийн тухай мэдээлэл цуглуулах зааврын эхний үсэгнүүдээс бүтсэн үг. зох) нэрийн дор гарчээ. 1951 онд энэ тушаал гарах үед ҮМНБ-ийн тухай ямар ч мэдээллийг хатуу нууцалдаг байлаа. Гэвч үүний дараахан хурандаа Милани мэдэгдэл хийж, "Зуу гаруй нисдэг биет ажиглагджээ" нэртэй өгүүлэл нийтлэгджээ.

    1954 онд Пентагон дараагийн тушаалаа REGULATION 200-2 нэрээр гаргасан ба энэ тушаалд АНУ-ын цэргийн хамгийн том албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Энэ тушаалд ҮМНБ-ийн тухай тодорхой хэлсэн байдаг байна:
    ... ҮМНБ-ийн зүгээс АНУ-ын аюулгүй байдал, хамгаалах хүчинд заналхийлэх аюулд бүх аргаар саад хийх... гэжээ. REGULATION 200-2-ын 9-р бүлэгт :
    ... ҮМНБ-ийн тухай мэдээлэл тарах ёсгуй, бух мэдээ НУУЦ гэж тэмдэглэгдсэн байх ёстой... гэсэн байна.
    Хоёр тушаал хоёулаа ҮМНБ-ийн тухай мэдээлэл цуглуулах, дүгнэхийн сацуу олсон мэдээллийг маш нууцлах тухай байна. Тэгэхээр ард түмэн ҮМНБ-ийн тухай тэр үед ямар мэдээлэл авч байсан бэ?

    1954 оны зургаан сард Пентагоны хэвлэлийн төлөөлөгч ҮМНБ-ийн тухай мэдээлэл сүүлийн үед багасч, оны эхний таван сард наян долоохон итгэж болохуйц гэрчийн мэдээлэл ирсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр өдөр нь Охайо мужийн Дайтон хотод агаарын орон зайн хамгаалалтын албаны даргын орлогч, хурандаа Жон О’Мара олны өмнө хийсэн мэдэгдэлдээ:
    ... Air Force долоо хоногт ҮМНБ-ийн тухай 700 гаруй итгэж болох гэрчийн мэдээлэл авч байгаа нь урьд хожид үзэгдээгүй хамгийн их тоо юм... гэжээ.

    Air Force мэдээллээ нууцалж байх үед орон нутгийн зуу зуун сонингууд эхний нүүрэндээ оршин суугчдын тэнгэрт олж харсан үл мэдэгдэх биетүүдийн тухай нийтэлсээр л байлаа. 1956 оны 5 сарын 17-нд DALLAS TIMES-HERALD сонинд “Дөрвөн тийрэлтэт онгоц Далласын тэнгэрт нисдэг тавагтай хөөцөлдөв” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Сонин мэдээллээ SF-97 тийрэлтэт дөрвөн онгоцыг удирдаж явсан байлдааны тэнгисийн цэргийн ангийн нисэгч, хошууч Чарльз Скарбругээс авчээ. Тэрээр бусад гурван нисэгчийн хамт арван зургаан нисдэг тавагны дунд орон, айсан нисэгчид гүйцэхийг хичээсэн ч хэдэн минутын дараа сураггүй болжээ.

    Илиноис мужийн JOLJET NEWS-HERALD сонин тэр өдөр "Тавагнууд зочилж иржээ" гарчигийн дор хотын дээгүүр ниссэн мөнгөн тавагнуудыг харсан иргэдийн яриаг нийтэлжээ. Аляск, Африк, бүх АНУ-ын өнцөг булан бүрээс иймэрхүү мэдээлэл тасралтгүй ирсээр л байлаа. Эдгээр бүх мэдээлэл агаарт нисч байсан үл мэдэгдэх биетийн тухай ганц л мэдээллийг агуулж байлаа. Тэр зүйл яг юу байсан бэ? 1954 онд АНУ-ын төрийн албан хаагч Херман Оберт ҮМНБ-ийг харь гарагийн гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэн хэлжээ. Иймэрхүү зүйлийг олон нийтэд мэдээлэх эрхгүй байсан ч тэрээр хэлж зүрхэлжээ.

    UFO-PASSIAC1952A.jpg


    Британийн нисэх хүчний маршал, лорд Даунинг улсын маш нууцад орох эрхтэй, British Royal Air Force-ын бүх нууц бичгүүдийг үзэх эрхтэй ганц хүн байв. Тэрээр 1954 онд нийтэд ". . . Нисдэг тавагнууд харь гарагийн нисдэг техник гэдэг нь маргаангүй тул тэр хэмжээнд харьцах, арга хэмжээ авах хэрэгтэй ... " гэж мэдэгджээ. Лорд Даунинг нисдэг тавагнуудын талаар үнэнээр нь ярих хэрэгтэй гэж үздэг цорын ганц хүн биш байв. 1952 оны долоо дугаар сард Вашингтоны агаарын бүсэд нисдэг таваг гарч ирсэний дараа Air Force-ын жижүүр сандарсандаа "Тэднийг бууд" гэсэн тушаал байлдааны тийрэлтэт онгоцнуудад өгчээ. Энэ тушаал 1952 оны 7 сарын 26-ны үд дунд өгөгдсөн ба бүх АНУ-ын нутаг даяар хүчинтэй байв. Альберт Эйнштейн тэргүүтэй нэрт эрдэмтэд бухимдан эсэргүүцэж, дэлхийн бүх ард түмний тусын тулд энэ тушаалыг хүчингүй болгохыг хүсчээ. Шалтгаан нь маш энгийн, хэрэв дэлхий рүү харь гарагийнхан ойртож ирвэл пуужин, нисэх онгоц мэтийн бүдүүлэг зэвсгийн эсрэг биеэ хамгаалах чадвартай байх нь мэдээж гэжээ. Буудах тушаал Цагаан ордны шууд тушаалаар тэр өдрийнхөө 17 цагаас өмнө хүчингүй болжээ. Орой нь Вашингтоны дээгүүр нисдэг тавагнууд хөөцөлдсөнийг нүдээр харсан гэрчүүдээс гадна радио локатор нотолжээ. Онгоцнууд тэднийг гүйцэхийг оролдсон ч нисдэг биетүүд амархан зугатаж байв. Нисгэгчид нэг ч буун дуу гаргалгүй эргэн ирж байлаа.

    ... Нисдэг тавагнууд бодит биетүүд үү? 
    Вашингтоны тэнгэрт үл мэдэгдэх биетүүд хөөцөлдсөөр байсан ч Air Force хий харагдаж байгаа гэсэн байр сууриа хатуу баримталсаар л байлаа. Гэвч Air Force мөнхийн давтаж хэлдэг үгэндээ өөрөө итгэж байсан болов уу?

    1953 оны арван хоёр дугаар сард хурандаа Д.М. Блэйкесли F-84 тийрэлтэт онгоцоор Японы зүүн хойд хэсэгт нисч яваад бүлэг гэрэлтсэн биет доор нь нисч явахыг анзаарчээ. Хурандаа Блэйкесли тэдэнд хамаг хурдаараа ойртохыг хичээжээ. Сүүлд энэ тухай ярихдаа гэрэлт биетүүд спирал пүрш маягийн цуваагаар маш өндөр хурдтай нисч байсан тул гүйцэж болохгүй байсан гэжээ.

    Air Force энэ удаад ч гэсэн хурандаа Блэйкеслийг хий зүйл харсан гэж мэдэгджээ. Гэвч байлдааны туршлагатай нисэгч нүдээр харсандаа огтхон ч эргэлзэхгүй байсныг яагаад ч сонирхолгүй өнгөрч боломгүй.

    Дэслэгч Дэвид Бригхам Р-51 онгоцоор нислэгийн төв рүү буцаж явав. Тэр ч гэсэн Японы зүүн хойд хэсэгт нисч явсан байна. 1952 оны 3 сарын 29-ний цэлмэг тэнгэртэй шөнө байлаа. Дэслэгч онгоцны доор тод гэрэлтсэн таваг хэлбэртэй биетийг олж харжээ. Жигд биш хурдтай нисч явсанаа агаарт дэслэгчийн онгоцыг ажиглах мэт зогсчээ. Тэгснээ гэнэт дээш хөөрчээ. Дэслэгч Бригхамын ард сууж байсан хоёр дахь нисгэгч бүх зүйлийг мөн л харсан бөгөөд дэслэгчийн мэдүүлгийг батлан гэрчилжээ. Хоёрын хоёр туршлагатай нисэгчид энэ удаад хоёулаа нэгэн зэрэг хий зүйл харсан гэж үү? Тэгвэл хий юм харж дэмийрсэнийхээ дараа асар үнэтэй, жолоодоход тийм ч хялбар биш нисэх онгоцоо жолоодох чадвараа алдаагүй байсныг яаж тайлбарлах вэ? Хурандаа Блэйкесли, дэслэгч Бригхам нарын мэдүүлэг нь агаарын орон зай ашиглагчдын хамгийн найдвартай хүмүүсийн мэдүүлэг юм.

    Байлдааны болон иргэний агаарын тээврийн нисэгчдийн иймэрхүү мэдүүлгүүд хэдэн зуугаараа байдаг ажээ. Эдгээр нисэгчдийн нэг нь ч "түр зуур ухаан самуурсны төлөө" нисэх эрхээ хасуулаагүй байна. Энэ бүх тохиолдлууд нууц баримтанд тооцогдож байсан учир ард түмэн юу ч олж мэдэж чадаагүй ажээ. 

    Нисдэг таваг анх харагдсан 1947 оноос Вашингтоны дээгүүр сүрэг ҮМНБ сэлгүүцэн явсан 1952 оны долоо дугаар cap хүртэл хэн ч нууц мэдээллийн хаалтыг нэвтлэх гэж оролдсонгүй. 1952 оны 7 сарын 26-ны буудах тушаалын дараа ҮМНБ-ийн талаар маш их ярьж бичдэг болжээ.

    SS2578910.jpg
    1952 оны 7 сарыи 20-26 -ны өдрүүдэд Вашингтоны дээгүүр бараг дөчин ҮМНБ нисэж, энэ тухай яаж ч нууж хаах аргагүй болсон бөгөөд бүх сонин сэтгүүлд бичиж, радио телевизээр ярьжээ. Гэвч мэдээллийг нууцлах арга хэмжээ дахин авчээ.

    Иргэний агаарын тээврийн байгууллагын архивт тэмдэглэснээр, 1952 оны 8 сарын 13-нд Вашингтон хотын нисэх буудлын дээгүүр арван зургаан километр өргөнтэй агаарын талбайд эхлээд хорь, гуч, дараа нь нэмэгдсээр нийт жаран найман ҮМНБ гурван цагийн турш эргэлджээ. Эдгээр бүлэг нисдэг тавагны тоо тэр үе хүртэл харагдсан нисдэг тавагны нийт тооноос хэтэрч байсан ч энэ явдлын тухай нэг ч үг ил гарсангүй өнгөрчээ. Энэ тухай анхны мэдээ 1954 онд ҮМНБ-ийн тухай хэвлэгдсэн мэдээлэлд бичигдсэн ч энэ материал зөвхөн төрийн дээд байгууллагад зориулагдсан байжээ. Тэр үед ҮМНБ-ийн тухай мэдээллийг маш нууцалдаг байсан тухай ганц жишээ хэлэхэд 1953 оны 10 сарын 19-нд шөнө дундаас арван минут өнгөрч байхад Филадельфигээс хөөрсөн DC-6 иргэний агаарын тээврийн онгоц далайн түвшнээс дээш 8000 километр өндөрт Вашингтон зүглэн нисч явжээ. Нисэгч нислэгийн төвд байрлалаа илтгэн, Коновиго далан өнгөрч яваагаа мэдэгдээд, газардах цагаа хэлжээ. Үүний дараа микрофоноо тавиад, нисэх буудлаас өгдөг ердийн зааврыг хүлээжээ. Гучхан секундын дараа таваг хэлбэрийн гэрэлтсэн нисдэг биет үүлэн дундаас гэнэт гарч ирэн, эгц урдаас нь нисч мөргөлдөх гэж байгааг анзаарчээ. DC-6 хөлгийн нисэгч тэр дор нь анхааруулгын дохионы гэрлээ асаажээ. Таваг нүд гялбуулсан хурц гэрлээр дохио өгч, хөлгийн нисэгчийн бүхээгийг гэрэлтүүлсэн байна. Хурц гэрэлд гялбасан нисэгч хэдхэн мөч юу ч харахгүй болсоноос онгоц хамаг хурдаараа унаж эхлэв. Осол гаргах шахсан нисдэг биет шалмаг бултан, зайлж алга болжээ.

    DC-6 өндрөө алдаж, нислэгийн 3000 километрийн өндөрт очжээ. Зорчигчид уналтын үед суудлаасаа сугарч, суудал хоорондын зайд чихэгджээ. Онгоц гэнэт чиглэлээ өөрчилсөн нь тэднийг гэнэдүүлэн цочоосон байна. Нисэгч нисэх буудалтай холбоо барьж, гэмтсэн зорчигчдод эмнэлгийн тусламж хүссэн ба азаар хүнд гэмтсэн хүн байхгүй байжээ. Голдуу энд тэндээ хөхөрч хавдсан хүн л их байлаа. DC-6 онгоц ҮМНБ-тэй таарсан тухай анх WASHINGTON POST сонин мэдээлсэн ч оройн мэдээнд энэ тухай огт дурдаагүй байна. Ийм дуулиант мэдээг ямар ч сонин хэвлээгүй, радио телевизээр яриагүй байна.

    Яагаад ингэтлээ нууцалж байна вэ? Ямар шалтгаан байна вэ?
    Мэдээллийн хамгийн том гурван агентлаг болох United Press, International News Service, Associated Press үхсэн мэт чимээгүй байлаа. Эдгээр байгууллагууд чимээгүй байна гэдэг нь мэдээлэл маш нууц, нийтэд тарах ёсгүй гэсэн үг юм. Тэд хоорондоо маш их өрсөлддөг байсан тул иймэрхүү асуудалд болгоомжтой хандахгүй бол болохгүй ажээ. Энэ гурав гурвуулаа засгийн газарт, ялангуяа Пентагонд тэдний гарт янз бүрийн сувгаар орж ирсэн маш чухал нууц мэдээллийг дамжуулдаг байжээ. Хамтарч ажиллахаас татгалзсан болон засгийн газар нууцлахыг оролдож буй мэдээллийг нийтэлсэн агентлаг нь мэдээллийн хавчилт дарамтанд орох тул өрсөлдөгч нь тэр дороо түүний дээр гарна гэсэн үг юм.

    Хэрэв DC-6 онгоцонд тохиолдсон явдлын талаар арми чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн бол маш энгийн хоёр алхам хийхэд л хангалттай. Нэгд, ҮМНБ-ийн тухай яриаг утгагүй зүйл хэмээн зарлаж, хэвлэлийнхэн тоть мэт түүнийг нь давтах, нөгөө нь, гол гурван агентлагийн удирдлагатай албан бус уулзалт хийж, тэдэнд яриан завсар хэрэв та нар нисдэг тавагны тухай мартвал илүү сонирхолтой мэдээллийг бид өгч болно. . . г. м зүйл хэлэхэд л болдог байна. Иймэрхүү аргыг 1952 онд Вашингтоны дээгүүр ниссэн сүрэг ҮМНБ-ийн нислэгийн дараа хэрэглэсэн гэдэг нь энэ тухай хэвлэлээр огт дурсагдаагүйгээс харагдах ба ганц Air Force л улиг болсон утгагүй яриа мэтийн зүйлээ яриад өнгөрчээ. 

    Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл бүрийг ингэж хянах нь боломжгүй бөгөөд нэгдсэн улсын муж бүрт гардаг олон зуун сонин сэтгүүлийг ямар ч эрсдэлгүйгээр чимээгүй байлгаж хэн ч чадахгүй билээ. Зуу зуун радио телевизийг нэг зэрэг дуугай болгон амыг нь барьж хэн чадах вэ? Хэн ч чадахгүй гэдгийг нь орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд ҮМНБ харсан гэрчүүдийн яриаг байнга мэдээлж байснаар тайлбарлах байх. Орон нутгийн сонинд гарсан ҮМНБ-ийн тухай мэдээг зарим томхон сонин хааяа нийтэлдэг байжээ.

    Өнөөдөр ҮМНБ хий үзэгдэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. ҮМНБ дэлхийн бүх улсын нутаг дэвсгэрт үзэгдэж, зөвхөн энэхүү бодит байдалд үндэслэгдэн бүх нууцыг тайлах зорилготой хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр биетүүдийг итгэж болох гэрчүүд бусад улсад ч гэсэн харсан ба эдгээр биетүүдийн зургийг авч, одон орон судлалын дурангаар харж, цэргийн радарын дэлгэцэнд хүртэл харагдсан байтал Air Force ҮМНБ-ийн тухай мэдээжийн баримтыг үгүйсгэсэн хэвээр байна. Цэргийн тийрэлтэт онгоцнууд үнэхээр ҮМНБ-ийг дагасан байтал Air Force яагаад энэ тухай бүх мэдээллийг нууцлахыг оролдсоор байна вэ? Энэ байр суурь нь өнөөдөр ч ойлгомжгүй нууцлаг хэвээр байна.

    ҮМНБ-ийн гарал үүсэл юу вә?

    Доктор Оберт болон бусад эрдэмтэд газрын татах хүчийг давж чадсан уу? Харь гарагийнхан, өөр нарны аймгийнхны түр буудаллах нисэх буудал нь манай дэлхий болсон гэж үзэж болох уу? Сүүлийн үед саран дээр гялалзах болсон хачирхалтай гэрэл ҮМНБ-тэй холбоотой юу?

    ҮМНБ-ийн нууцыг тайлах баримт зарим улсын нууц архивт байж болох юм. Тэр НУУЦ, хэрэв үнэхээр л байдаг юм бол өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ л байна. Эцэст нь, Пентагоны бүх нууцыг мэдэх, солонгосын дайны ахмад дайчин, генерал Дуглас МакАртурын хэлсэн үгээр төгсгөе:
    ... Дэлхийн ард түмэн эвсэж нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мөргөлдөөнд хүрч дайны уур амьсгал бий болбол энэ нь гараг хоорондын дайн болно гэсэн үг…
    Энэ үгийг генерал 1955 оны 12 сарын 7-нд хэлжээ.


    Edited by Legend X ♥

    • Like 1


    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Сонирхолтой шүү тээ

    Share this comment


    Link to comment
    Share on other sites

    Mgl deeguur uzegddeggui l yum bhdaa

    Share this comment


    Link to comment
    Share on other sites


    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх

  • Our picks

    • Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ  бидэнд ярилцах зүйл байна. 


      Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. 

       

      Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу:

       

      Пойнт нь ямар ач холбогдолтой вэ?

      Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. 

       

      Пойнт оноогоог яаж цуглуулах вэ?

      Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, өөрийн нээсэн сэдэвтээ хариулж бичих /80 пойнт/ тус тус авна. 

       

      Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ?

      www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д  тохируулан бараануудаа оруулах болно. 

       

      Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ?

      Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. 

       

      Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? 

      Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. 

       

      Нэмэлт пойнт оноонууд байгаа юу?

      Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий.

      Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт.

      Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт

      Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт

      Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. 

       

      Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй. 
        • Like
        • Like
        • Love
      • 13 replies
  • Форум

  • HOT PIPING TEA

  • ЭНЭ САРЫН ШИЛДЭГ ПОСТ БИЧИГЧИД

    Serpent
    Serpent
    8 posts
    Belka
    Belka
    3 posts
    JamesGendy
    JamesGendy
    2 posts
    cpnkvg
    cpnkvg
    1 post
    rieprochsab
    rieprochsab
    1 post
  • Өнөөдөр төрсөн өдөр нь болж буй гишүүд

    No members to show



×