Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Хулгайлагдсан, хулгайлагдах шахсан түүхүүд

    Маш олон хулгайлагдсан хэрэг телевиз, сонин сэтгүүл, номонд гардаг. Гэхдээ энэ нь олон нийтэд хүрсэн зүйлс. 

    Олон нийтэд хүргэгдээгүй хулгайлагдсан түүхүүд олон байдаг бөгөөд Reddit хэмээх сайтын хэрэглэгчид өөрсдийн түүхүүдээ бие биентэйгээ хуваалцан ярилцдаг юм. Эдгээрээс та бүхэндээ жагсаан хүргэж байна. Зарим нь бүүр гэрийнхээ ойролцоо байж байгаад хулгайлагдах шахсан байх юм. Та бүхэнд сэрэмжлүүлэхэд Монголд ч гэсэн сүүлийн жилүүдэд иймэрхүү хэргүүд шил дараалан гараад байгаа. Тиймээс та бүхэн сэрэмжилж аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаарай. 

     

    Намайг арван нэгэн настай байхад манайх Канадад амьдардаг байлаа. Одоогоор манайх АНЭУ-н Дубайд амьдарч байна. Би 11-14 настай байхдаа гэрийнхээ үүдэнд скетээр гулгах дуртай байсан юм. Нэг удаа ээж намайг дуудахаар нь би скетээ бариад гэрлүүгээ орох гэж байтал Nissan Patrol машин маш хурдтай хажууд ирж зогсохоор нь би скетээ газар хаяаад унаад гэрийнхээ гаднах төмөр хаалгаруу очин онгойлгох үед хүйтэн гар хүзүүнээс минь барьж татахыг хичээсэн. Азаар би хаалгаа хааж амжсан болохоор тэр хаалганы ард үлдсэн. Бид хулгайлагдаагүй, гэхдээ тэр хүйтэн гар арван жилийн дараа ч намайг айлгасан хэвээрээ. 

     

    Манай ээж аавтай маргалдах тоолондоо эгч бид хоёрыг манай гэрийнхэнээс хол газар аваачдаг байсан. Таарсан танихгүй хүнд биднийг орхиод өөрөө явчихдаг байсан. Би гэрлүүгээ очиж чадахгүй нь гэж маш их айдастай байдаг байснаа санадаг (тэр үеэд би 3 юмуу 4 настай байсан байх) Аав маань цагдаад мэдэгдэж түүний асран хамгаалах эрхийг хасаж эмээгээр биднийг харуулдаг болсон. 

     

    Би 13 настай байхад найз охинтойгоо зуны амралтаараа номын сангаас гэрлүүгээ алхаж явлаа. Бид хэд хэдэн ном бариад алхаж явсан юм. Гадаа ч сайхан налгар бид ч инээд хөөр дүүрэн байв. Хэдхэн алхамын зайд тэдний гэр эргээд замын уулзварт манайх байдаг байлаа. Бид яриад алхаж явахад 60-аад оны загварын час улаан өнгөтэй машин булангаас гарч ирлээ. 

    Үнэхээр царайлаг сэтгэл татам шаргал үстэй залуу бууж ирээд Сүм хаана байдгийг бид хоёроос асуулаа. Бидний зогсож байсан газраас Сүм хүрэх гудамж нөгөө талд 20 метр орчим зайд байлаа. Час улаан өнгийн машинтай ганган залуу сүм явна гэж үү гэж би дотроо гайхширсан юм. Манай найз охин сүм хүрэх замыг зааж өгсөн. 

    Тэр залуу өөрийгөө танилцуулж яриа өрнүүлэхийг хичээв. Гэхдээ яагаад бид хоёртой ярилцах гэж оролдоод байгааг би гайхсан хэвээрээ л байлаа. Биднээс юм асууж алиа хошин зүйл ярьж хөгжөөх гэж оролдов. Тэгээд тэр надад "Чиний үс чинь сайхан юмаа" гэж хэлээд (миний үс урт долгионтой байв) өөрийгөө үсчин гэж танилцуулав. Тэр миний үсийг тайрч өгч болно гэв (үнэгүй) тэгээд намайг моделын шоунд оролцуулж болно гэлээ. Гэтэл миний үс тийм моделийн үс шиг сайхан биш болохоор надад улам эвгүй санагдсан. 

    Тэр бидэнтэй ярилцаж нөхөрсөг байгаа нь улам бүр бидний сонирхолыг тухайн үед татаж байсан юм. Гадаа халуун байсан болохоор тэр бидэнд ундаа авч өгсөн. Тэр биднээс асуултууд асуухад бид аль болох өөрсдийнхөө тухай мэдээллээ өгөхгүй байхыг хичээж байлаа. Манай найз охин гэрлүүгээ түрүүлж орохоор шийдэж би Сүмийн гудамжаар явахаар шийдсэн юм. Яагаад гэвэл би эргээд явахад тэр машинтайгаа намайг отоод хүлээж байгаа юм шиг санагдсан. Тэр гудамж маш нарийн учраас машин орсон бол эргэх боломжгүй байлаа. Би сүмийн цогцолборын замын эсрэг талруу гүйж аав дээрээ очиж юу болсоныг бүгдийг хэлсэн. Цагдаа нар ирж бидэнтэй ярилцав. Тэдний хэлж байгаагаар тэр царайлаг залуу хэдхэн өдрийн өмнө хотын нөгөө талд өөр нэг охинтой мөн ярилцахыг оролдсон тухай дурдсан. 

    Би энэ тухай өшөө илүү зүйлс олж дуулаагүй ээ. Гэхдээ энэ нь миний өсвөр насанд маш их айлгадаг байсан ганц зүйл хэвээрээ байсан юм. 

     

    Манай найзыг хулгайлж байсан юм. Тэр нэг шөнө гэртээ оройтож ирэхэд хэдэн залуус түүнийг хулгайлан авч явсан. Тэд тодорхой төлөвлөгөөтэй байсан юм. Учир нь манай найзын аавыг баян хүн гэж бодон мөнгө нэхэх гэж оролдож байлаа. Тэгээд түүний аав нь тодорхой хэмжээний мөнгө өгсөн бөгөөд тэд манай найзыг хол газар аваачиж хаясан юм. Тэр бэртээгүй гэхдээ хэдэн жилийн дараа болсон ч тэр гэрээсээ шөнөөр гарахаас татгалзаж хажуугаар нь машин ойртож, зогсоход чичирж айдаг болсон байсан юм. 

     

    Би найзтайгаа гэрийнхээ хажуугын гудамжинд нуугдаж тоглодог байлаа. Тэр үеэд бид 7 юм уу 8 настай байсан байх. 

    Би найзыгаа хайж байгаад гэнэт болиход манай найз гайхсан юм. Учир нь ногоон машин бидэнрүү ойртож зогсоод нэгэн залуу биднийг машин дотроосоо цоо ширтэн харж байлаа. Тэр аажууханаар хаалгаа нээж байсан юм энэ нь намайг маш их айлгасан. Би найздаа сэмээрхэн гурав тоолоход хамгийн хурдаараа гүйгээрэй гэж шивнэсэн. Нэг. Хоёр. Гурав  бид хамаг хурдаараа гүйлээ. Гэтэл машины хаалга хаагдах чимээ сонсогдов. Бид хоёр модон дундуур хар хурдаараа галзуу юм шиг л гүйж тэдний гэрт орж ээжид нь болсон явдлыг хэлсэн. Энэ үед бид амьсгаадан бас их уйлсан. Энэ үнэхээр аймшигтай байсан. 

     

    Намайг таван настай байхад манай гэр бүл хотын дүүргийн хамгийн ядуу хэсэгт амьдардаг байлаа. Би хэтэрхий харанхуй болтол тоглох хориотой байсан юм. Миний цор ганц найз манай хөршийн миний үеийн хүүхэд байлаа. 

    Нэг өдөр манай ээж маш их ядарсан юм. Учир нь нялх хүүхэдтэй, бас намайг харна мөн манай 2 настай дүүг. Би найзтайгаа гадаа тоглохыг гуйхад ээж арай гэж зөвшөөрсөн юм. Бидний тоглодог талбайг ээж цонхоороо харах боломжтой байсан юм. 

    Хорин минутын дараа, ногоон өнгийн Плэймво машин манай байшингын урд ирж зогсов. Тэгээд надаас нэг залуу бууж ирээд нохой харсан уу гэж асууж байна. Манай хөрш надаас жоохон хол байсан болохоор би огт сонсохгүй байлаа. Тэгээд намайг цуг нохойг хайхыг хүсэхэд бид зөвшөөрч машины шатан дээр нь хөлөө тавиад харахад арын суудалд бас нэгэн залуу сууж байгааг харсан. Гэтэл гэрийн хаалганы чимээ сонсов. Ээж дээгүүрээ нүцгэн хашгирч гүйж гарч ирэв (тэр үед дүүг хөхүүлдэг байсан болохоор цамц өмсдөггүй байсан юм) гэтэл машин урагш яваад өгсөн. 

    Цагдаа нар ч ирсэн. Тэгээд хэдэн жилийн дараа гэхэд манайх хэд хэдэн хотруу ч нүүсэн. Сүүлд тэр хоёр хүнийг аавтай цуг ажилладаг байсан хоёр хүн байсан гэдгийг мэдсэн. Цагдаа нар тэдний байшинг нэгжхэд хачин садар самуун хувцас, гаж сэтгүүлүүд олсон гэсэн. Хэдэн долоо хоногийн дараа аав ээж минь намайг унтуулж байсныг санаж байна. Тэр үед манай хөршүүд ээжийн маань хөхийг нүцгэнээр нь харсан ч би ээждээ одоо маш их баярлаж бахархдаг юм. 

     

    Би найм, есөн настайдаа сайн найзынхаа гэрээс гараад гэрлүүгээ алхаж явлаа. Гэтэл цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хүн хуучны седан машинтай ирээд намайг өөртэй нь цуг явахыг шаардав. Тэр хүн манай аавыг эмнэлэг дээр байгаа бас манай ээжийг машины осолд орсон гэж хэлээд дагуулж явна гэв. 

    Тэр надруу хашгирч машинд орохыг шаардсан. Би уйлаад тэр үед маш хүйтэн тааламжгүй мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд би гэрлүүгээ хамаг хурдаараа зугтаж гүйсэн. 

    Гэртээ иртэл аав маань цэцэрлэгээ услаад тайван байхыг хараад би ухаан алдах шахсан. Тэр намайг тайвшруулж юу болсоныг сонсоод цагдаа дуудаж тэдэнд цагдаагийн дүрэмт хувцас өмссөн седан загварын машин унасан хүнийг хэлсэн. Удалгүй цагдаа нар арын суудалдаа 13 настай охиныг суулгаад явж байхад нь барьсан гэсэн. 

     

    Манай ах аав ээжтэйгээ дэлгүүрт явж байгаад хулгайлагдаж байсан юм. Чили-д 80-аад оны үеэд би сайн санахгүй байна яг хэдэн настай байсаныг нь гэхдээ гурав юмуу дөрөвтэй байсан байх. Тэр нэгхэн минутын өмнө байж байгаад гэнэт алга болчихсон гэдэг. Цагдаа нар түүнийг хайж эхлэхэд түүнийг хэдэн барилгын цаанаас олсон гэдэг. Тэр үеэд хүүхдүүдийг хулгайлж зардаг байсан үе. Азтай нь  нүдэн дээрээ төрөлхийн мэнгэтэй байсан гэдэг. Энэ нь цагдаа нарт олоход нь тусласан гэнэлээ. 

     

    Надад биш л дээ манай авгад тохиолдсон явдал. Кабо хотод хэдэн жилийн өмнө хулгайлагдаж байсан юм. Кабо Вабогийн ойролцоох арын гудамжаар алхаад явж байхад нь хоёр залуус урдаас нь ирж татаж түүнрүү хашгичаад толгойруу нь цохиж ухаан алдуулсан юм. Дараа нь тэрээр нэг сандал дээр суугаа байдалтай байгаагаар ухаан ороод цонхоор нь уяа-р доош бууж зугтаж байсан гэдэг. 




    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Сэтгэгдэл алга.



    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх

  • Our picks

    • Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ  бидэнд ярилцах зүйл байна. 


      Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. 

       

      Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу:

       

      Пойнт нь ямар ач холбогдолтой вэ?

      Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. 

       

      Пойнт оноогоог яаж цуглуулах вэ?

      Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, өөрийн нээсэн сэдэвтээ хариулж бичих /80 пойнт/ тус тус авна. 

       

      Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ?

      www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д  тохируулан бараануудаа оруулах болно. 

       

      Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ?

      Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. 

       

      Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? 

      Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. 

       

      Нэмэлт пойнт оноонууд байгаа юу?

      Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий.

      Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт.

      Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт

      Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт

      Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. 

       

      Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй. 
        • Like
        • Like
        • Love
      • 13 replies
  • Форум

  • HOT PIPING TEA

  • ЭНЭ САРЫН ШИЛДЭГ ПОСТ БИЧИГЧИД

    Serpent
    Serpent
    8 posts
    Belka
    Belka
    3 posts
    JamesGendy
    JamesGendy
    2 posts
    cpnkvg
    cpnkvg
    1 post
    rieprochsab
    rieprochsab
    1 post
  • Өнөөдөр төрсөн өдөр нь болж буй гишүүд

    No members to show



×