Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Зочид сэтгэгдэл бичихдээ captcha-тай боллоо. Учир нь манай сайтад хэд хэдэн сэтгэгдэл спам үүсгэсэн учир ингэлээ. Харин бүртгүүлвэл шууд сэтгэгдэлээ бичээд оруулах боломжтой. Сэтгэгдэлээ бичдэг та бүхэнд баярлалаа. 2/20/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Цыганууд гэж хэн бэ?

    Цыган гэдэг нь гарал үүслийн нэгдмэл байдал болон "цыгануудын хуулийг" хүлээн дагаж буй байдлаараа нэгдсэн угсаатны 80 гаруй бүлэглэлийн хам нэр аж. үндсэн томоохон бүлэглэлүүдийн нэр нь- "ромаа", "сийн-ти", "мугаат", "каалос", "лом" зэрэг болно. 

    Зарим цыганууд уусган эрлийзжүүлэлт болон мөрдөн мөшгилтийн явцад өөрийн нэрээ гээжээ.
    өнөө хэр өөрийн тогтсон нэр үгүй бөгөөд сүүлийн үед "Romanies" буюу "ромчуудтай төстэй" гэсэн нэршил хэрэглэх болж байгаа.

    Харин британичууд тэднийг "Gypsies"(Egyptians буюу "египетчүүд") гэж нэрлэдэг бол испаничууд "Gitanos" (мөн л "египетчүүд"), францчууд- "богемичууд" буюу "чехүүд", унгарчууд "Cigany" буюу "Pharao nerek" (фараоны аймаг), финчүүд "харууд" болгарчууд "цигани" хэмээн нэрийдсээр ирсэн түүхтэй. Орчин үед цыгануудын нэг хэсгийн нэрээс үүсэлтэй "ромб" (англиар "Roma") гэдэг угсаатны нэр түгэн тархжээ.
    Эдүгээ цыганууд Европын олон улс, өмнөд Ази, умард Африк, умард болон өмнөд Америк, Австралид амьдарч байна. Хүн ам нь 2,5-8 сая, бүр 10-12 сая ч өлхөн хүрнэ гэж үздэг юм. 1970 оны хүн амын тооллогоор ЗХУ-д 175,3 мянган цыган байсан бол 2002 оны тооллогоор 183 мянга орчим цыган оршин сууж байгаа гэдэг ч өөрсдийнх нь хэлж буйгаар бол лав сая цыган байгаа гэнэ.

    1971 оны дөрөвдүгээр сарын 8-нд Лондон хотод Бүх дэлхийн цыгануудын анхдугаар конгресс хуралдсан юм байна. Энэхүү конгрессоос цыганууд өөрсдийгөө газар нутаггүй цор ганц үндэстэн хэмээн хүлээн зөвшөөрч, үндэстнийхээ бэлэгдлүүд болох далбаа, ардын "Желем, желем" дуун дээр үндэслэсэн дууллаа баталсан аж. Харин сүлдний оронд мухлаг тэрэгний дугуй, тах, багц хөзөр гэсэн танигдахуйц бэлэгдлүүдээ ашигласан байна. Ийм бэлэгдэл тэмдгүүдээр цыгануудын ном судар, сэтгүүл, сайтуудыг гол төлөв чимэглэдэг бөгөөд цыганы соёлын арга хэмжээнүүдийн үед лото болгон ашигладаг аж.

    Мөн бүх дэлхийн цыгануудын анхдугаар конгрессийн дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын 8-ныг "Цыгануудын өдөр хэмээн тэмдэглэх болжээ. Энэ өдрийн үдэш цыганууд гудамжинд лаа асаан олноор цугладаг аж. 
    Хэл судлал болон генетикийн судалгаагаар бол цыгануудын өвөг дээдэс болох 1000 хүнтэй бүлэг үI зуунд Энэтхэгээс гарсан аж. Тэр үеийн заншил ёсоор Энэтхэгийн нэгэн захирагч Перс орны эзэнд тэднийг ордны хөгжимчид болгон бэлэглэсэн байж болох юм.
    Хамгийн түгээмэл таамаглалаар бол тэд Перс оронд 400 жилийг өнгөрөөсний эцэст даян дэлхийгээр аажмаар тархсан бололтой. Тэд дорно зүг рүү, эргээд Энэтхэг болон дундад Ази руу, өрнө зүгт Палестин, түүгээр дамжин Египет рүү, Армениар дамжин Византийн гүрэнд тархаж.

    Европын цыганууд бол Византийн цыгануудын удам угсаа юм. Тэд Византийн гүрний төвд, хязгаар нутагт ч амьдарч байжээ. Тэдний ихээхэн хэсэг нь бүр Арменид байхдаа л үнэн алдартны шашинд орсон болохыг түүхийн баримтууд нотолж байна. Энд байхдаа цыганууд түргэн хугацаанд нийгэмдээ дасан зохицсон гэж үздэг. Зарим газарт тэргүүлэгчдэд нь тодорхой хэргэмж, эрх мэдэл олгож байжээ. Тэр цаг үеийн дурсгалуудад цыгануудын талаар бичсэн зүйл ховор байгаа нь тэд хэт хоцрогдсон харанхуи бүдүүлэг буюу гэмт бүлэглэл хэмээгдэн алдаршаагүй тул сонирхол татаж байгаагүй бололтой. Цыгануудыг төмрийг эрхшээн дархлагчид, морины тоног бэлтгэгчид, зөнч тааварчид (Византид энэ нь хачирхалтай мэргэжил биш байжээ), амьтан сургагчид (хамгийн эртний сурвалжуудад могойг тарнидагчид хэмээдэг бол харин хожим л баавгайг сургагчид хэмээн өгүүлэх болжээ) хэмээн дурдсан байдаг.

    Византийн эзэнт гүрэн задран унаснаар цыганууд Европ тив рүү цагаачлан тархжээ. Гуйлга гуйн, мэргэ төлөг буулгаж, багахан хулгай зэлгий хийдэг харанхуй бүдүүлэг хоцрогдсон, хэт балмад цыганууд хүрэлцэн ирсэн нь европчууд тэднийг найрсаг бус байдлаар хүлээн авах үндсийг тавьсан аж.

    Анх баруун Европт ирсэн цыганууд Европын улс орнуудын хаадад Ромын пап лам тэдэнд христийн шүтлэгээсээ түр хугацаагаар няцсаных нь төлөө долоон жил хэрэн тэнүүчлэх онцгой шийтгэл оноосон тухай ярьсан байдаг. Анхандаа хаад ноёд тэдэнд ивээл үзүүлэн, хоол хүнс, мөнгө зоос, мөн тэднийг хамгаалсан пайз олгож байжээ. Гэвч өнөөх хэрэн тэнүүчлэх хугацаа нь өндөрлөснөөс хойш иймэрхүү ивээл уучлал зогсон, харин ч эс ойшоох болсон гэдэг.

    Энэ үеэс хойш удалгүй Европт эдийн засаг, нийгмийн хямрал нүүрлэв. Иймээс баруун Европын орнуудад гуйлгачдын эерэг олон харгис хэрцгий хууль батлан гаргажээ. Нүүдэлчин, хагас нүүдэлчин, суурьшин суух гэсэн авч хоосорсон цыганууд эдгээр хуулинд талхигдав. Тэднийг гуйлгачдын онцгой нэгэн хэсэг болгон ялгаж тусдаа шийтгэл оноож байсны анхных нь Испанид 1482 онд гарсан гэдэг. "Цыгануудын түүхийг шинээр ойлгох нь" номонд цыганы эерэг хуулиудын талаар дурдсан нь:
    Швед. 1637 оны хуулиар эрэгтэй цыгануудыг дүүжпэн хороохыг заажээ.
    Майнц. 1714 он. Улсын хил хязгаар дотор баривчлагдсан цыгануудад цаазаар авах ял оноожээ. Харин эмэгтэйчүүд, хүүхдийг хайлсан төмрөөр хайрч. зодож занчих ёстой.
    Англи. 1554 оны хуулиар бол бүх эрчүүдийг цаазална. Нэгдүгээр Елизавета хатан хааны нэмэлт зарлигаар энэ нь улам чангарсан байна. Энэ үеэс "египетчүүдтэй нөхөрлөж буй буюу нөхөрлөхөөр завдсан хүн бүрийг" цаазлан хороох болжээ. 1577 он гэхэд л долоон англи эр, нэг эмэгтэйг Эйлесберид дүүжлэн хороосон аж. Түүхч Скотт- Мэкфи Xү-XүIII зуунд Германы улсуудад үйлчилж байсан тэдний эерэг 148 хуулийг тогтоосон байна. Тухайлбал, Моравид цыганы зүүн чихийг, харин Богемид баруун чихийг нь огтолж байжээ. Хамгийн харгис нь Пруссын Фридрих-Вильгельм байсан бололтой. 1725 онд тэрбээр 18 наснаас дээшхи бүх эр,эм цыганд үхэх ял оноож байсан гэдэг.

    Ийнхүү элдэн хөөсний дүнд цыганууд, хууль журмын дагуу өөрийгөө тэжээх боломжгүй болсон тул гэмт хэрэг үйлдэн амь зуух болсон байна. Хоёрдугаарт, соёлоо хадгалж (өнөө хүртэл баруун Европын цыганууд хамгийн муу санаатай, юунд ч итгэдэггүй, хуучны уламжлалаа хатуу баримтлагчид хэмээн тооцогддог) үлдсэн байна. Мөн тэд зөвхөн шөнийн цагаар шилжин нүүдэллэдэг, ой мод, агуйд нуугдан аж төрдөг зэрэг амьдралын онцгой хэв маягийг баримтлах болсон нь хүн амын сэжиг таамгийг улам ихэсгэж, тэднийг хүн иддэг тухай, сатанизм, вампиризмийн тухай элдэв цуу яриа тархахад хүргэжээ. Эдгээр цуурхлын улмаас цыганууд хүн болон ялангуяа хүүхдийг хулгайлдаг (хүнсэнд буюу шүтлэг бишрэлийн зан үйлдээ хэрэглэхийн тулд) тухай домгууд төрән гарчээ.

    Зарим цыганууд харгислалаас зугатаахын тулд армид цэрэг буюу үйлчилгээний ажилтны (дархан, тоногчин, морь маллагч) алба хашиж байв. Ингэснээрээ гэр бүлээ аюулаас аварч байсан гэдэг. Оросын цыгануудын өвөг дээдэс нь Германаас Польшоор дамжин ирсэн бөгөөд Германы армид алба хаах буюу үйлчилж байсан хүмүүс аж. Европ эдийн засгийн хямралаас ангижран, аж үйлдвэрийн хувьсгал эхлэхийн сацуу цыганы эерэг хуулиуд цуцлагджээ. Эдгээр хуулийг цуцалсны дараа цыганууд европын нийгэмд амьдралд дасан зохицох үйл явц эхэлжээ. ХIХ зууны туршид Францын цыганууд шинээр мэргэжлүүд эзэмшсэнээр удалгүй үнэлэгдэн хүндлэгдэх болжээ. Тэд хонины ноос хяргаж, сагс сав сүлжин, наймаа арилжаа хийн, хөдөө аж ахуйд өдрийн ажил эрхэлж, мөн угийн бүжигчин, дуучин гэдгээ нотолсоор байлаа.

    XMA1_129.jpg


    Гэвч энэ үед цыгануудыг муулан баалсан домгууд европчуудын тархинд гүнзгий суусан хэвээр байв. үүний ул мөр болсон цыганууд хэрхэн хүүхэд хулгайлан, залилан мэхэлж, вампируудад үйлчилж буйг уран зургаас харж болно. Тэгээд ч цыганы эерэг хуулийг Европын бүх орон цуцлаагүй байна. Тухайлбал 1849 оны арваннэгдүгээр сарын 3-нд Польшид баталсан зарлиг ёсоор бүх нүүдэлчин цыганыг баривчлах болж. Баривчилсан цыган бүрийн төлөө цагдаа нарт шагнал өгөхөөр болсон гэнэ. Гэтэл цагдаа нар зөвхөн нүүдэлчин төдийгүй суурин амьдралтай цыгануудыг хүртэл гуйлгачин хэмээн гөрдөн баривчилж, хүүхдүүдийг хүртэл том хүний адил баривчилж байсан гэдэг. Xү зууны эхээр Византиас гаралтаи цыгануудын үлэмж хэсэг нь хагас суурин амьдралтай байлаа. Тэд Гректөдийгүй Серби, Албани, өнөөгийн Румын, Унгарын газар нутгаар тархан амьдарч байв. 

    Тэд төрөл садангийн холбоо, мэргэжлээрээ холбогдон тосгоноороо буюу хотод гудамж болон суурьшин амьдарчээ. Гол төлөв төмөр, үнэт төмөрлөгийн ажил эрхэлж, модоор ахуйн зүйлс урлан, сагс сүлжинэ. Мөн гар урлал эрхлэх буюу сургуулилсан баавгайтай циркийн тоглолт хийдэг байж. 1442 онд Унгарын Жигмонд ван цыгануудыг нутаг орноо хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байсан тул татвараас чөлөөлж байжээ. Тэд их бууны сум, хүйтэн зэвсэг, морины тоног, цэрэг дайчдын хуягийг үйлдэн бэлтгэж байв. Балканы хойгийг туркүүд эзэлсний дараа ч гар урчуудын олонхи нь лалуудад хэрэгтэй байсан тул нутагтаа үлдсэн аж. Лал шашинтны эх сурвалжуудад цыгануудыг буу зэвсэг бэлтгэхээс өгсүүлээд төмөрлөгийг ямраар ч болов уяруулдаг мастерууд хэмээн бичсэн байдаг аж.


    • Like 2

    Sign in to follow this  
    Sign in to follow this  

    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочиноор сэтгэгдэл бичих гэж байна. Бүртгэлтэй бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл бичих...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoticons maximum are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


Board Life Status


Board startup date: January 17, 2018 01:07:32


×