Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Зочид сэтгэгдэл бичихдээ captcha-тай боллоо. Учир нь манай сайтад хэд хэдэн сэтгэгдэл спам үүсгэсэн учир ингэлээ. Харин бүртгүүлвэл шууд сэтгэгдэлээ бичээд оруулах боломжтой. Сэтгэгдэлээ бичдэг та бүхэнд баярлалаа. 2/20/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Стивен Кингийн "Хар дарсан зүүд"

    Quote

    Өндөр туранхайвтар нэгэн эр өрөөнийхөө ширээн дээр ухаангүй хэвтэж байв. Түүний футболкны энгэр нил цус болжээ. Тэрхүү эрийг тойрсон шөнийн харанхуй дахь анир чимээгүйг Асар том Викториан харшийн яс модонд орогносон сарьсан багваахайн чарлах дуу л эвдэж байлаа.

            Энэхүү үзэгдэл нь алдарт Стивен Кингийн нэгэн зохиолынх нь хэсэг билээ. 35 жилийн турш өөрийн амьдралаа зөвхөн ном бичихэд зориулсан тэрээр жар  гаруй ном хэвлүүлжээ. Түүний "Кэрри”, "The Shining”, "Misery”, "The Green Mile” зэрэг бүтээлүүд нь шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан ба хэд хэдэн зохиол нь кино болон олон түмэнд хүрч байлаа. 

    Стивен Эдвин Кинг  нь 1947 онд Мэн мужийн Портленд хотод мэндэлжээ. Гэвч энэ гайхалтай vйл явдал болсноос хойш хоёрхон жилийн дараа Стивений аав гэр бүлээ орхин одсоноор   ядуу тарчиг, гачлант амьдрал нь эхэлсэн байна. Түүний ээж аавыг нь явснаас хойш Стивен болон түүний ах Дэвид нарыг өсгөхийн тулд хар бор ажил хийн амь зуух болов. Гэвч тэр ээжийгээ яг л аав шиг нь хэзээ нэгэн өдөр өөрсдийг нь хаяад явах байх гэж боддог байлаа. Ядуу тарчиг амьдралдаа гутарч, айдас хүйдсээр дүүрэн өдрийг өнгөрөөж, бүх л зүйлээс айна..

    stephen-king.jpg

                Үхлийн талаарх бодлууд нь түүнийг улам айдаст автуулна. Жорлонгоос уначихвий гэх айдсаас эхлээд дүүжлүүрээс дүүжлэгдчихсэн, нүдийг нь хэрээ тоншчихсон нүүр нүдгүй цус болсноор өөрийгөө төсөөлдөг байв. Ер нь тэрээр амьдрал дээр буй бүхнээс айдаг байсан нь амьдралыг нь улам хэцүү хүнд болгож байв. Өсч томрох тусам "аймшиг”-тай улам холбогдож яг л галзуу юм шиг өдөр хоногийг өнгөрөөдөг болов. Нэгэн удаа авга эгчийнхээ гэрийн дээврийн хөндийгөөс зөгнөлт болон аймшгийн зохиолоор  дvvрэн хайрцаг олсноор түүний аймшгийн зохиол бичих эхлэл нь тавигдсан байна. Ингээд тэрээр энэ төрлийн ном ихээр унших болж, өөрөө ч бичих болсон билээ. Стивений хүүрнэл зохиол нь өдөр тутам хэрэглэгддэг, энгийн, ярианы хэлээр дүрслэгддэг бөгөөд зохиолынхоо хүрээлэн буй орчны жижиг сажиг зүйлд хүртэл анхаарлаа хандуулж хянуур ханддагаараа бусдаас онцгой байдаг билээ.

    GettyImages-843521194.jpg

    1971 оны нэгдүгээр сард Табита Спрюс гэх нэгэн бүсгүйтэй ханилж, гэр бүл болсон байна. Тэдний гэр бүл Кингийн ахлах сургуулийн багшийн цалингаар амьдралаа чүү чамай болгодог байлаа. Төлбөр тооцоогоо төлөхийн тулд угаалгын газарт ажиллаж, мөн сонин сэтгүүлд өгсөн бүтээлийн урамшуулал зэргээрээ амьдралаа болгодог байв. Гэсэн ч түүний зохиол бичих ажил нь тийм ч гайхалтай дардан байсангүйгээр барахгүй бүтээлүүдийг нь хэвлэлийн газрууд авахаас татгалздаг байлаа.

                   Гэсэн хэдий ч тэр бууж өгсөнгүй. Улмаар Стивен "Кэрри" хэмээх номоо гаргаж, ихээхэн амжилт олжээ. Гэтэл энэ үед түүний ээж өөд болж, амжилтын цуурай нь сэтгэл гутралыг нь эдгээж чадсангүй. Үүнийгээ даван туулахын тулд архи, хар тамхинд донтож эхэлсэн байна. Сүүлдээ уусан үедээ хамаг уураа хүүхдүүддээ гаргадаг болж, тэднийгээ гэмтээх гэсэн хүсэл нь түүнийг шаналгах болов. Тиймээс энэ талаар ямар нэгэн зохиол бичих юм бол ийм зүйл хэзээ ч болохгүй гэж Стивен бодох болжээ. Ингээд "The shining” зохиолоо бичиж эхлэв. Энэ зохиол бол өөрийг нь алах гэж оролддог архичин эцэгтэй нэгэн бяцхан хүүгийн талаарх түүх юм. Энэ нь түүнийг архинд орсноос хойших амжилтанд хүрсэн анхны зохиол болсон юм.       

    stephen-king-on-writing.jpg

                  Тэрээр " Сүүлчийн шөнийн марафон” зохиолоо бичиж байхдаа нойргүй хонож, өөрийгөө гаргуунд нь гаргаж байлаа. Нэгэн шөнө түүний хамраас цус гарч, огт тогтохгүй байв. Бичиж буй цаас болон, бичгийн машин нь дүүрэн цус болжээ. Энэ нь өөрийгөө үл тоон хэд хоног ажилласны үр дүн хэдий ч мөн архи, тамхи нөлөөлсөн нь мэдээж. Учир нь тэрээр архи уулгүй бүтээл туурвиж чадахаа больтол тийм их хамааралтай болсон байлаа. Түүний энэ хараат байдал улам өрөвдөлтэй байдалд хүргэж байв. Архи уух хүслээ хангахын тулд алкохол агуулсан ам зайлагч хүртэл уух болсон байна.

    tumblr_nfrfyqIvDw1toilq8o4_r2_1280.jpg

            1986 оны Америкийн шилдэг борлуулалттай номоор Стивений "Misery” зохиол шалгарсан хэдий ч удалгүй тэрээр шүүмжлэлд дарагдаж эхлэв. Түүнийг хэтэрхий хэрцгий, зэрлэг байна гэж уншигчид болон бусад хүмүүс үргэлж шүүмжлэх болов. Хэдийгээр Стивен өдөрт хамгийн ихдээ л гуравхан цагийг эрүүл өнгөрүүлдэг байсан ч энэ байдал нь түүний сэтгэхүй болон ном бичих арга барилыг нь илүү хөгжүүлж байлаа. Архи, хар тамхинд донтсон байдал, энд тэндхийн шүүмжлэл зэрэг нь түүний оргилыг ганхуулж байсан юм. Табита Кинг нэг өдөр нөхрийгөө ширээнийхөө өмнө бөөлжсөндөө хутгалдан ухаан балартан хэвтэж байгааг олжээ. Эцэст нь Табита хангалттай их тэсэж байгаагаа ухааран үүнийг нэг тийш шийдэхийг хүссэн байна. Нөхрийнхөө өрөөнөөс цагаан дарь , кокэйн, пивоны шилнүүд, ам зайлагч шингэний савнууд их хэмжээгээр олжээ. Олсон хог хаягдлаа нөхрийнхөө өмнө тавиад хувиа бодсон энэхүү байдлаа үргэлжлүүлсээр байвал түүнийг орхиж явна гэж анхааруулсан байна. Стивен тэр зүйлсийг хараад энэ байдлаа өөрчлөхгүй бол өөрийн гэр бүл, тэр ч байтугай амьдралаа алдана гэдгээ ухаарсан юм. Хэдий тийм боловч түүнд бичиж чадахаа болих вий гэх айдас төрж байлаа. Хуучин байдалдаа эргэн орохын тулд тэмцэж эхэлсэн бөгөөд түүний эхнэр ч дэргэд нь үлдсэн байна. Табита Кинг нөхөртэйгөө хамт хэцүү өдрүүдийг өнгөрүүлж, бичихэд нь тусалж, бага багаар түүний чадварыг нэмэгдүүлж байлаа. Хэдийгээр түүний бичих онгод хар тамхи, архиар удаан "тэжээгдээгүй” ч, түүний амьдралыг хар бараан зүйлсээр дүүргэж, бичих чадварыг нь үгүй хийх дөхсөн юм.

    StephenKing_2.jpg

          1999 оны зургадугаар сарын 19-нд Стивен Кинг Мэний Бангор дахь зуны байшингийнхаа ойролцоо явж байхдаа ачааны том машинд мөргүүлсэн байна. Тэрээр маш хүнд бэртэл авав. Уушги нь цоорч, хөл нь маш олон хугарсан байлаа. Авсан гэмтлээ эдгээх гэж олон удаа хагалгаанд орсон ч бүр мөсөн эдгэж, эрүүл мэнд нь хэвийн байдалдаа орж чадаагүй билээ. "Харанхуйн цайз” цувралын сүүлийн номондоо ослынхоо талаар бичиж үлдээсэн байдаг байна.

          Өнөөг хүртэлх түүний амьдрал Стивен Кингийн цорын ганц хар дарсан зүүд байсан юм. Үүнийг даван туулж чадсанаар түүний хувьд хар дарсан зүүд нь эцэс болжээ.  

    913175c1a114661625f69c991ccf2ee1--steven-king-ouija.jpg

     


    Edited by Legend X ♥


    Sign in to follow this  
    Sign in to follow this  

    Сэтгэгдэл үлдээх хэсэг




    Guest
    Та зочиноор сэтгэгдэл бичих гэж байна. Бүртгэлтэй бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл бичих...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoticons maximum are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


Board Life Status


Board startup date: January 17, 2018 01:07:32


×