Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Орос дахь тагнуулчдын хаан Сидней Рейли

    Уран зохиолд "Тагнуулчдын хаан" хэмээх нэр авсан Сидней Рейли хэр өргөн цар хүрээ бүхий тагнуулч байсан нь тодорхой юм. Е.С.Рейли бас агент байлаа. Гэхдээ тэр даатгалын байгууллагын агент байсан бөгөөд 1918 онд Оросоор туулсан зам нь оньсого шиг хэмээн яригддаг билээ.

    Үнэн хэрэгтээ амьдрал дээр тэр хэн байв?

    Түүхэнд "Локкартын хэрэг" хэмээн тэмдэглэгдсэн Москвагийн 1918 оны есдүгээр сарын хэрэг явдалд Сидней Рейлигийн гүйцэтгэсэн үүрэг тун тодорхой юм.

    00reilly3.gif
    Тагнуулч Е.С.Рейли

    Зөвлөлтийн Засгийн газрын удирдлага болон Большевик Засгийн газрыг өөрчлөн улмаар Ленин, Троцкий хоёрыг биечлэн устгах зорилгоор Зөвлөлт Орос дахь Английн "тусгай төлөөлөгч" Роберт Брюс Локкарт, Британийн агент, дэслэгч Рейлийн туслалцааг аван Латвийн буучид болох Берзиня, Шмидхен нарыг хөлслөсөн байна. Гэтэл тэдгээр буучид зөвхөн Антант бус Зөвлөлт Оросын Онцгой комисстой давхар ажилладгийг эцсийн шатандаа мэдсэн юм. Ингээд хуйвалдаан бүтэлгүйтэж, Локкарт баривчлагдан, харин Рейли зугтаж амжжээ.

    Энэ хэрэг явдлын дараа Рейли Оросыг орхин гарсан хэмээн түүхчид үздэг боловч хэзээ, хэрхэн тус улсын нутаг дэвсгэрээс гарсныг хэн ч мэддэггүй. Харин Миссурий мужийн түүхийн нийгэмлэгийн архивтай танилцсан Америкийн элчин сайд Д.Р.Френсисийн олж мэдсэн зүйлүүд болон Вологод мужийн Холбооны аюулгүйн албаны онцгой архивын материалууд Рейлигийн амьдралын цоо шинэ хуудсыг та бидэнд танилцуулж байгаа билээ.

    1918 оны есдүгээр сард Антантын орнуудын сүүлчийн дипломатчид, мөн дипломат галт тэргэнд суух тасалбар авч чадсан өрнийн орны иргэд Москвагаас гарч явлаа. Америкийн элчин сайд Френсисийн архивт уг галт тэрэг Финланд-Шведийн хилийг нэвтрэх үед бичсэн зорчигчдын нэрсийн жагсаалт байдаг аж. Тэрхүү жагсаалтад бичигдсэн нэр хүнд бүхий дипломатчид, улс төрийн зүтгэлтнүүдийн дотор Рейлигийн нэр байдаг юм.

    1918 оны хоёрдугаар сарын сүүлчээр Френсис болон бусад элчин сайдууд Петроградаас Вологдад ирсэн боловч, немцүүдийн давшилт эхэлсэн тул тун аюултай байдалд ороод байлаа. Тиймээс Фурштадт дахь элчингийн байрыг харахаар цөөхөн ажилтан үлдэж, үндсэнд нь финланд бүсгүй Карин Санте даргалж байв. Ингээд явснаасаа хойш яг сарын дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр ийм нэгэн захидал илгээсэн байна.

    "Хатагтай Санте ! Би таньтай өөрийн найз ноён Е.С.Райлийг танилцуулах гэсэн юм. Тэр Нью-Йоркийн нэгэн даатгалын компанид ажилладаг бөгөөд хэрвээ танаас Петроградыг орхин гарах юм уу, галт тэрэгний тасалбар захиалах хүсэлтэйгээ илэрхийлбэл Иванд хэлээрэй. Тэр танд туслах болно" гэсэн байв. Ноён Райли зөвхөн Элчин сайдын яамны байшингаа эргэх даалгавартайгаар ирээгүй нь мэдээж бөгөөд захидлыг Френсис ердийн нэг улаачид итгэж өгөхгүй нь мэдээж юм. Уг захидлыг Петербургийн нэгэн язгууртан бүсгүйд дамжуулах ёстой байсан бөгөөд тэрбээр Америкийн элчин сайдтай нууц амрагийн холбоотой байсан хэмээн ярилцах нь бий.

    Френсис Матильда де Крамм хэмээх энэ бүсгүйтэй элчин сайдаар томилогдон Америкаас Оросын зүг хөвж явахдаа усан онгоц дээр танилцсан байна. 

    Матильда Фурштадт дахь АНУ-ын Элчин сайдын яаманд болох хүлээн авалтанд байнга харагддаг төдийгүй Матильда хэмээх герман нэрийг нь тойрон шуугиж, Краммын гэр бүлийнхэн дайн хийж буй Германы тагнуулын байгууллагатай холбоотой хэмээх цуу яриа гадуур амнаас ам дамжин яригддаг байлаа.
     

    tumblr_nxnz4bccvr1ut8j8vo1_400.jpg
    Е.С.Рейли

    1917 оны арван нэгдүгээр сард нэгэн айхтар шуугиан дэгдэв. Френсис Вашингтоноос нууц шифр авлаа. Үүнд, "Төрийн департамент энэхүү эмэгтэйг хардах шалтгаан байгаа тул ЭСЯ-тай тогтоосон холбоог нэн даруй тасал" гэсэн байлаа. Харин уг нууц шифрийн хариуд элчин сайд жинхэнэ эр хүн шиг зоригтой хариулт өгсөн байдаг юм. "Бусдын зүгээс анхаарал тавих хэмжээнд хараахан очоогүй байгаа миний нэр хүндийн талаар санаа тавих шаардлага байхгүй. Таны ч, миний ч гарт асар их ач холбогдол бүхий ажил хэргийн хувь заяа байгаа тул иймэрхүү хов живэнд цочирдон, зугаа цэнгэл бодоод байх шаардлагагүй" хэмээсэн байлаа. Төрийн нарийн бичгийн дарга Лансингид уг хариулт таалагдсан бололтой байсан ч Матильда ЭСЯ-аар үзэгдэхээ болив. Яг энэ үед нууц улаач ийм нэгэн захидлыг хүргэж ирлээ. "Мадам ! Ноён Райли удахгүй Петроградад очно. Тэгээд таны хамгийн дотны найзын хувьд утас цохих болно... Тэнд хоёулаа уулзалдаж болох хэдий ч миний бодоход Вологдад ирсний хэрэггүй байх. Таны ч, миний ч зүгээс хийх хамгийн бодлогогүй алхам энэ байж болох билээ" хэмээсэн байв. Уг улаач төв банкинд ажилладаг Карин хэмээн өөрийгөө танилцуулав. "Би элчин сайдын төлөө ямар нэг үйл хийхдээ тун баяртай байгаагийн зэрэгцээ аливаа илгээмжийн бүрэн бүтэн байдлыг баталгаатай хариуцна" гэж Петроград дахь ЭСЯ-ны итгэлтэй хүний нэг, манаач Иванд хэллээ. Иван нууц газраас навчин тамхи болон шинэхэн шуудан гаргаж ирлээ.

    Ингэхэд Е.С.Райли гэж чухам хэн байсан бэ? Ямартай ч даатгалын агент гэдэг албан тушаал хуурамч халхавч байсан нь мэдээж юм. Энэ хүн нийгэмд нэлээд өргөн холбоо бүхий дээгүүр байр суурь эзэлдэг хүн байв. Элчин сайд Френсис өөрийнхөө найз хэмээн дурдаж, түүнд туслахыг хүсээд байгаа нь үүнийг тун тод гэрчилдэг.

    Е.С.Райлийн намтрыг Сидней Рейлийнхтэй харьцуулсан судалгааг Английн түүхч Робин Локкарт, Америкийн профессор Ричард Спенс нар хийсэн бөгөөд олон зүйлээр хоорондоо тун адилхан байдаг. Тэд Москва, Петербургийн хооронд нэг галт тэргээр аялж, нийслэл, хотуудад нэг л цаг үед дипломатуудын хүрээнд эргэлдэж байсан гэдэг нь харагддаг байна, Мөн хоёулаа ганц бие баян бүсгүйчүүлтэй холбогдож, гэр орныг нь ажлынхаа зорилгоор ашиглана. Мөн хоёулаа Вологдатай холбоотой байдаг билээ. Жинхэнэ "Рейли" Вологдад байсан гэдэг зохиомол зүйл хэмээн ярилцах нь бий. Гэтэл Холбооны аюулаас хамгаалах албаны Вологдагийн хэлтсиин архиваас Их Британийн харьяат Сидиля /бичээч алдсан байж болох/ Рейлийг эндээс гарахад хориглох зүйл алга гэсэн бичиг юм. Энэхүү бичгийг долоодугаар сарын 20-нд хийсэн байдаг бөгөөд "Оросын дипломатчдын нийслэлээр" Вологдад хэдхэн хоног үлдэх хувь заяа үлдээд байсан юм. Учир нь Чичерины тулган шаардлага маягийн мэдэгдлийн дараа элчин сайдын яамыг гаргасан учир логик утгаараа Сидней Рейли эндээс явсан байж болох билээ.

    1918 онд Сидней Рейли 44 нас хүрсэн юм. Түүнийг Орос руу нууцаар илгээхдээ ЗөВЛөЛТ засгийг түлхэн унагааж, гадаад орны зүгээс зэвсэгт халдлага хийхэд бэлтгэх даалгавар өгсөн юм. Нэрт дипломатчийн хүү, түүхч Робин Локкартын цуглуулсан материалаас үзвэл Сидней Рейли дөрөвдүгээр сарын сүүлчээр Москвад ирж, тавдугаар сарын 7-ны өдөр Ленинтэй уулзах хүсэлт тавьснаараа большевикуудын засагтай дан ганцаараа хэлэлцээ хийх монополь эрхтэй байсан Их Британийн "тусгай төлөөлөгч" Роберт Брюс Локкартыг ухаангүй айлгажээ.

    Рейли өөрт хэрэгтэй хүн болон мэдээллийг шууд, худалдаад авчихдаг онцлогтой байв. Онцгой комисслатвийн бууч Берзиня, Шмидхен нарын тусламжтайгаар Рейли, Локкарт хоёрын толгойг эргүүлж байхад Рейли тэр хоёрт бослого гаргахад хүрэлцэхүйц хэмжээний мөнгө хангалттай өгчихөөд байлаа. Гиллепси Вологодын эсерүүдийг босгох үүрэгтэй байсан бөгөөд Дружинины орцны орчим нууц газар мөнгөө хадгалж байжээ. Онцгой комиссын мэдээнээс үзвэл Рейли 1918 онд Вологдад илэрсэн хоёр ч хуйвалдаанд голлох үүрэг гүйцэтгэсэн байна.

    Сидней Рейли уг нь Оросын харьяат, Одесс хотын иргэн юм. Их Британийн тагнуулын албаны офицерын хувьд тун толгой эргүүлсэн намтартай нэгэн байсан бөгөөд үүнийгээ маш их нууцалдаг байжээ. Тэрбээр олон орны тагнуулын байгууллагад ажиллахдаа хувьсгалын өмнө орост нэлээд хэдэн удаа ирсэн. Мөн хэд хэдэн хэлээр бага зэргийн аялгатай ярьдаг байв.

    Рейли даатгалын агент гэсэн нэрийн дор Орос орны стратегийн чухал газруудаар чөлөөтэй зорчих боломжтой байлаа. (Мөн олон арван нэр хүнд бүхий хүмүүстэй хуучин танил байсан тул тэр холбоо сүлбээгээ ашиглахаас гадна, хувийн болоод "хувьсгалын" зүгээс тусламж дэмжлэг үзүүлдэг байсан нь мэдээж юм. Харин Локкартын хуйвалдаан илэрсний дараа Рейли даатгалын байгууллагын агент гэсэн бичиг баримтаа ашиглан Оросоос гарч явсан. Тэрбээр 1925 онд эргэж ирсэн бөгөөд түүнийг Москвагийн орчим баривчилж улмаар буудан хороосон билээ. 

    00reillyS7.jpg
    Е.С.Рейли таалал төгсөв

    • Like 1

    Sign in to follow this  
    Sign in to follow this  

    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Сэтгэгдэл алга.



    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх



×