Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Мансууруулах бодисын хор хөнөөл, нөлөөнүүд

    Зарим хүмүүс хар тамхийг тийм сайхан зүйл шиг бодож хэтэрхий хөнгөн хийсвэр ойлголттой байдаг юм шиг надад санагддаг юм. Хар тамхи нь зүгээр мансуураад болчдог зүйл биш бөгөөд таны гоо сайхан болоод таны сэтгэцэд маш хүчтэй нөлөө үзүүлж улмаар таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж таныг яг л зомби болгон хувиргадаг зүйл юм. Аливаа зүйлд хэтэрхий их донтож түүнээсээ хамааралтай болох нь таныг амьдрал өөд алхахад хамгийн их саад бэрхшээл болдог. Тиймээс хар тамхинаас холуур байх хэрэгтэйг сануулж эдгээр хар тамхины нөлөөнүүдийг танд сонирхуулж байна. 

     

    Оюутан залуу анх удаа Dab (Weed Wax) хэрэглээд хөдөлгөөнгүй болов

    Untitled.jpg

     

    Энэхүү хар тамхийг хүмүүс хэрэглээд тийм ч их мансуурдаггүй гэж маш буруу ойлголттой байдаг юм. Энэхүү бичлэгэн дээр гарч буй оюутан залуу Dab-г анх удаа хэрэглээд өөрийгөө хөдөлгөөнгүй болсонг гайхаж байгаа боловч үнэндээ түүний зүрх нь дэлссэн байдалтай байгаа юм. Ийм удаан хугацаанд байвал түүнд маш аюултай юм. Та бүхэн түүнийг шоолох эсвэл гоочлохоос илүүтэйгээр энэхүү хар тамхинаас хол байх хэрэгтэй. Энэ бол хар дарсан зүүднээс ч аймшигтай хүнд нөлөөлнө. 

     

    Бичлэг үзэх

     

    Molly хэрэглэсэн залуу машин зам дээрээс олдов

    Мөн л Molly гэх хар тамхийг хүмүүс аюулгүй гэж ярьдаг ч энэ нь тийм биш юм. Энэхүү бичлэгэн дээрх хүн энэхүү хар тамхийг хэрэглээд машин зам дээр зогсож байгааг та бүхэн харж байгаа байх. Ямар нэгэн муу ёрын зүйл түүнд шүглэсэн мэт хачин байдалтай байгаа нь аюулгүй юм шиг харагдаж байна гэж үү?

     

    Чөтгөр шүглэсэн мэт PCP хэрэглэж мансуурсан эмэгтэй гудамжинд 

     

    PCP мансууруулах бодис нь хүнийг галзуу хүн болгодог гэдгийг хар тамхи хэрэглэдэг хүн бүр мэддэг гэнэ. Гэхдээ яагаад хүмүүс одоо хүртэл энэ зүйлийг хэрэглээд байдаг юм бол? 

     

    Salvia хэрэглээд мансуурсан залуу

    Хар тамхичид эдгээр мансууруулах бодисуудыг хэрэглэхдээ аялал гэж нэрлэдэг байна. Тэд янзан бүрийн хар тамхийг татаж хэрэглээд мансуурна. Энэхүү Salvia хар тамхи нь хүний ухаан мэдрэлийг алдагдуулдаг ба энэхүү хар тамхийг хэрэглэсэнээр хүний амь насанд ч хүрч магадгүй тийм нөлөө үзүүлдэг юм байна. 

     

    Meth хэрэглэсэн эмэгтэй дэлгүүр юу авахаа мэдэхгүй зогсоно

     

    Meth хэрэглэсэн энэхүү эмэгтэй дэлгүүрт юу авахаа мэдэхгүй зогсоно. Түүний хөдөлгөөнүүдээс харвал тэр юу ч хийж мэдэхээр байгаа биз? Энэхүү бичлэгийг хийсэн хүн ч гэсэн галзуу юм шиг хүүхдээ урдаа байлгаад хараад зогсох юм. Хэрвээ энэхүү мансуурсан эмэгтэй гэнэт хүүхэдрүү нь үсэрч ирсэн бол яах байсан бол? Мансуурсан хүмүүсээс хүүхдүүдээ хол байлгах хэрэгтэй. 

     

    Ямар нэг мансууруулах бодис хэрэглэсэн эмэгтэй метронд зодолдов

    Яг ямар мансууруулах бодис хэрэглэсэнийг нь мэдэхгүй ч энэхүү эмэгтэй метронд суугаад танихгүй хүнийг гэнэт зодож байгаа бичлэгийг та үзэж байна. Хэрвээ та нийтийн тээврээр зорчиж байхад хэн нэгэн мансуурсан этгээд таньруу гэнэт ингэж дайрвал та яах байсан бэ?

     

    Synthetic Weed татсан залуу үл харагдах шавьжтай байлдана 

    Энэ нь тийм инээдтэй зүйл биш юм. Synthetic weed-г татсан хүний биен дээр ямар нэгэн шавьж хорхой явж байгаа мэт санагдаж тэдгээрийг хөөн зайлуулах гэж хоо хоосон өөртэйгээ ноцолдоно. Ингэсэнээр энэхүү хүн өөрийнхөө арьсыг урах, маажих мөн гэмтээх тохиолдолууд гарах боломжтой юм. 

     

    Spice татсан залуу 

     

    Энэ видеоны хамгийн аймшигтай нь олуулаа энэхүү залууг болиулж барьж байгаа нь юм. Хэрвээ энэ мансуурсан залуу ганцаараа байсан бол тэр хэнийг ч гэмтээхэд бэлэн байгаа. Энэхүү мансууруулах бодис нь маш хүчтэй нөлөөтэй бөгөөд номхон дөлгөөхөн хүнийг ч араатан болгодог эд гэдэг аж. 

     

    Flakka хэрэглэсэн хүмүүс зомби болдог

    Энэхүү мансууруулах бодис нь хүнийг зомби болгдог юм яг л The Walking Dead кино шиг. Үүнийг хэрэглсэн ямар ч хүний хөл ажилгаагүй болж улмаар тэд мөлхдөг. 

     

    K2 хэрэглэсэн залуу мөлхөж байна

    Зүгээр л түүнийг харцгаа. Ухаан мэдрэлгүй мөлхөж байгааг. Ийм зүйлийг хэн хүсэх юм бэ?

     

    Үхэлд хүргэдэг Krokodil 

     

    Krokodil нь морфины гар аргаар хийсэн хувилбар бөгөөд энэ нь таны мэдрэлийн системийг гэмтээж, юуг ч мэдэрдэггүй номхон болгодог. Хамгийн аймшигтай нь таны арьсыг маш их гэмтээж улмаар үхэлд хүргэдэг юм. Энэхүү мансууруулах бодис нь орос улсад маш их тархсан ба үүнээс хол байхыг та бүхэнд сануулж байна. 

     

     


    • DEAD 1
    • Like 1
    • Cry 1
    • Gross 2


    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    тухайн үедээ хэрэглэж байхдаа тэд нар сайхан мэдрэмж авч байлаа ч үр дагвар нь аймшигтай

    Share this comment


    Link to comment
    Share on other sites

    Ene odoo iim hogiin yum heregleed mansuuraad gomboorch bh shan l bdag yum bhdaa 🤔

    Share this comment


    Link to comment
    Share on other sites

    shijgiin yumbe sda xar tamxi ugasa shaaaaaal xereggv zvil sda ugasa xol bx n xamgiin zow songolt

     

    Share this comment


    Link to comment
    Share on other sites


    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх



×