Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    Ер бусын сонин тохиолдолууд

    Хүмүүн бидний оршин буй гараг ертөнц дээр тайлбарлаж, ойлгохын аргагуй нууцлаг ер бусын зүйл тохиолдох нь олонтаа. Зарим эрдэмтэд үүнийг санамсаргүй зүйл, тохиолдол гэдэг. Тэгвэл та бидэнтэй тун ойрхон гэж хэлж болмоор, тэр тусмаа бүр амьдрал дээр болдог олон сонин явдлуудыг тохиолдол гэх үү, эсвэл... Жишээлбэл, та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагүй багын найзынхаа тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зүйл олон. Гэтэл үүнээс ч нууцлаг, тун ч ер бусын гэж хэлж болохоор зуйлс ч бас тохиолддог. Ийм зүйлтэй учирсан хүмүүс өөрийн эрхгүй бурхан болоод далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бүх нууцлаг, тайлбарлах боломжгүй, шинжлэх ухааны үүднээс бол бүр байх ч ёсгүй тийм зүйлс хүмүүс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?

    Хачирхалтай сүйрэл ба ижил нэртэй азтанууд
    1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усан онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та, "тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз" гэж бодож байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарчээ. Хачирхалтай нь тэрхүү гурван азтай хүн гурвуулаа Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдэн үлдээсэн байна.

    Амеркийн ерөнхийлөгчдийн гайхам хувь тавьлан
    АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлууд нь хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан явдал юм. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хүний амиа алдсаны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан. Энэ бүхнээс харахад гайхмаар биш гэж үү.

    Зам дээрхи омол ба сонин учрал 
    Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагүй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа яг тэр авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүй үхэх байв. Хамгийн сонирхолтой нь тэр хүн өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.

    Энэ бүхэн тохиолдол уу, эсвэл...
    Дийлэнх хүмүүс ийм тохиолдлуудын талаар уншиж, эсвэл сонсоод хэсэг гайхсан болоод мартагнадаг. Харин юм болгоны цаад учрыг олж байж салдаг зарим хүн энэ бүх сонин тохиолдлын цаана байгаа учрыг олох гэж мэрийж, нэлээд амжилтанд хүрчээ. Итгэхийн аргагүй сонин тохиолдол яагаад үүсдэг вэ? Зарим эрдэмтэн эдгээр нууцлаг үйл явдал нь нэг ёсондоо хүнийг өөрийнхөө амьдралд илүүтэй анхааралтай, нухацтай хандахад хүргэдэг зүйл гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл хувь тавилан, сансар огторгуй, эсвэл бурхан гээд тэр цаана нууцлаг зүйл нь бидэнд дохио явуулж, өөрийн зөн билэтээ итгэж бай гэж сануулж байгаа гэсэн үг аж. Үүнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шүүмжилж магадгүй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргүй гэж нэрлэдэг зүйл нь аль эрт "синхрон үзэгдэл" гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билүү? Энэ томьёоллыг зүгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн бие биеэсээ тусдаа дэвшүүлсэн байдаг байна. Нобелийн шагналт Вольфганг Паули, алдарт сэтгэл судлаач Карл Густав Юнг гэсэн хоёр эрдэмтэн байж боломгүй үйл явдал давхцан болж, "аз таарах" гэдэг нь зүгээр нэг тохиолдлын зүйлээс хавьгүй илүү, өөр зүйл гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Тэд өөр хоорондоо ямар нэг холбоогүй үйл явдлууд нь үнэн хэрэг дээрээ цаанаа нэг ерөнхий шалтгаантай, эсвэл бидний мэдэж байгаа байгалийн хуулиудаас огт шалтгаалалгүйгээр явагддаг гэж үзжээ. Цаашлаад бидний мэдэж байгаа байгалийн хуулиуд нь үнэмлэхүй биш болохоор хачин байдлаар давхацсан үйл явдлууд хоорондын холбоо нь бидний мэддэг байгалийн хууль, төсөөлөлтэй зөрчилдөж байлаа ч гэсэн хувь хүний хувьд шийдвэрлэх үүрэг, ач холбогдолтой байж болно гэж тайлбарлажээ.

    Аз таарах буюу сонин давхцлуудын тухай
    К.Юнг нь хүний сэтгэхүйн дотоод гүн шаардлага, хэрэгцээнд нь сансар огторгуй ийм хачин сонин давхацсан үйл явдлаар хариу болгодог гэжээ. өөрөөр хэлбэл хэдийгээр "аз таарах" явдал нь цэвэр тохиолдлын үр дүн байж болох ч хувь хүн өөрөө хүсч, шаардаж байгаа үед жинхэнэ синхрон байдал нь үүсдэг гэсэн үг. Тэрбээр өөрийн санааг илүү ойлгомжтойгоор хүргэхийн тулд зүүдийг синхрон үзэгдэлтэй харьцуулах жишээ болгон авчээ. Дийлэнх зүүд нь ямар нэг бэлэгдэл, далд санаа агуулаагүй байдаг болохоор ямар ч ач холбогдолгүй. Харин хүчтэй цочроо авах, эсвэл ямар нэг зүйлийн талаар эрчимтэй бодож, бясалгасан үед утга, агуулгаар дүүрэн зүүд үүсдэг байна. Ямар нэг аюул ослыг зөгнөсөн, эсвэл чухал зүйлийн талаар сануулсан зүүд гэж байдаг нь үүний жишээ. Ингээд харьцуулбал ер бусын байдлаар давхацсан үйл явдлууд буюу синхрон үзэгдлүүдээр дамжуулан байгаль дэлхий хүнд анхааруулга, дохио өгч байгаа гэсэн үг юм.


    • Like 1
    • Like 1


    Сэтгэгдэл үлдээх хэсэг


    Очаквайте скоро информация тук!

     

    slot

    Edited by Damoms

    Share this comment


    Link to comment
    Share on other sites


    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх

  • Our picks

    • Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ  бидэнд ярилцах зүйл байна. 


      Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. 

       

      Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу:

       

      Пойнт нь ямар ач холбогдолтой вэ?

      Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. 

       

      Пойнт оноогоог яаж цуглуулах вэ?

      Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, өөрийн нээсэн сэдэвтээ хариулж бичих /80 пойнт/ тус тус авна. 

       

      Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ?

      www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д  тохируулан бараануудаа оруулах болно. 

       

      Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ?

      Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. 

       

      Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? 

      Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. 

       

      Нэмэлт пойнт оноонууд байгаа юу?

      Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий.

      Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт.

      Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт

      Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт

      Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. 

       

      Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй. 
        • Like
        • Love
      • 12 replies
  • Форум

  • HOT PIPING TEA

  • ЭНЭ САРЫН ШИЛДЭГ ПОСТ БИЧИГЧИД

    javhklan
    javhklan
    7 posts
    Legend X ♥
    Legend X ♥
    6 posts
    Jamespraby
    Jamespraby
    2 posts
    Bursoo
    Bursoo
    2 posts
    RamZess
    RamZess
    2 posts
    haruno
    haruno
    1 post
    Miga6
    Miga6
    1 post
    Von olick
    Von olick
    1 post
    Baki
    Baki
    1 post
    Кошмар
    Кошмар
    1 post
  • Өнөөдөр төрсөн өдөр нь болж буй гишүүд

    No members to show



×