Jump to content

Та нар маань уг нь сайтдаа бүртгүүлээд уншсан мэдээндээ сэтгэгдэлээ бичээд сайтаа дэмжээд явчихвал тэ? :Awkward:

UPDATE
  • Гишүүдийн онлайн хэр удаан байсан хугацааг профайл дээр гаргадаг боллоо. 4/4/18
  • Mood шинэчлэгдлээ. 2/2/18
  • Аватар зураггүй гишүүдийн аватар дээр муурны зураг гардаг боллоо 2/1/18
  • 500 посттой гишүүд бүгд Special ранктай болно. 1/27/18
  • Гишүүний reputation харагдах байдал өөрчлөв. 1/26/18
  • Сайтын чаатыг өөрчлөв. 1/26/18
  • Сонордуулга

    • Legend X ♥

      Хэрхэн Award ашиглах вэ?   01/23/2018

      Сайтын гишүүд хоорондоо award өгөх боломжтой. +Бичлэг нэмэх > Award гэж дарахад Member хэсэг дээр тухайн Award-г өгөх гэж буй хүнийхээ нэрийг бичиж сонгоно. Дараа нь Award хэсгээс өгөх Award-аа сонгоод Reason дээр мессеж бичээд Save дарахад таны Award тухайн хүнд очих болно.  Аль эсвэл http://www.horiotoi.org/awards гэж ороод дуртай Award-аа сонгон явуулах боломжтой.    Award гэж юу вэ? Ямар ашигтай вэ? - Award нь шагнал гэсэн үг. Та хэн нэгэнд баярласан талархсан бол эдгээрээс Award-г ашиглан бусдад өгөх боломжтой. Award нь форум хэсэг дээр жижиг тэмдэг маягаар гаран таны профайлыг чимэх болно. 
  • Legend X ♥
    Legend X ♥

    12 алдартай хий үзэгдэлтэй эмнэлэгүүд

    2009893.jpg
    St. Bartholomew-н эмнэлэг

    Их Британид байдаг St. Bartholomew-н эмнэлэг нь 1123 онд анх байгуулагдаж одоо хүртэл ажиллаж байгаа цорын ганц хуучны эмнэлэг билээ. 

    Энэхүү эмнэлэгт "Жижиг лифт" гэж нэртэй цахилгаан шат байдаг бөгөөд заримдаа доод давхраас хүмүүс суугаад дээш явахад гэнэт цахилгаан шат хөдлөхөө больж гэрэл асаж эхэлдэг гэнэ. Заримдаа тэрхүү лифтэнд суусан хүмүүс бүтэн цаг хүлээх тохиолдол ч байдаг бол зарим нь хаадгийг хүчээр нээн гараад шатаар алхдаг байна.  Дунд хэсэгт нь гэнэт зогсож хаалга нээгдэхэд хэн ч байдаггүй байдаг байна. 

    Хүмүүсийн ярьж байгаагаар энэ эмнэлэгт ажиллаж байсан өвчтөндөө алуулсан сувилагчийн сүнс нь бусад сувилагч нараа чадах гэж ингэдэг гэнэ. 

     

    Poveglia-La-isla-de-horrores.jpg
    Поверллия арал

    Поверллия арал нь Итали улсад байдаг ба тухайн арлын шороо болгоны доор хүний үхсэн цогцос бий. Тэдний үхлийн тухай бичихэд маш урт түүх. 14-р зууны үед Венец болон Лидогийн ойролцоо амьдардаг байсан иргэдийн дунд тахал гарч тэднийг үй олноор нь алж энэ газар бүгдийг нь оршуулсан гэдэг. Гэсэн ч 1920-иод оны үед энэ арал дээр сэтгэцийн эмнэлэг байгуулагджээ. 

    Одоо энэхүү газарт муу энерги шингэж уур хилэн тайван бус сүнснүүд ноёрхож эмч нар нь амиа хорлох, хүнд алуулах зэргээр аймшигтай зүйлс гардаг болсон ба италичууд энэ арлаас аль болох зайлсхийдэг байна. 

     

    Gonjiam-Mental-Ward.jpg
    Gonjiam эмнэлэг

    1990-ээд оны үед нууцлаг үхлүүд Өмнөд Солонгос улсын Gonjiam хэмээх эмнэлэгт тохиолдож байжээ. 

    Хүмүүсийн яриагаар өвчтөнүүд, ажилтнууд нь гэнэтийн үхлээр орон дээрээ эсвэл ширээн дээрээ нас барсан байдаг. Тухайн эмнэлгийн эмчийг сэтгэцийн өвчтэй мөн тэдгээр хүмүүсийг алсан байж болзошгүй гэсэн яриа ч бий. 

    Магадгүй энэхүү эмнэлгийг хаах шалтгаан нь муу энерги шингэсэнтэй холбоотой биз. Эмнэлэгт ирсэн хүмүүс гэнэт орилж хашхирч гүйх тохиолдол бий. Учир нь тэд янз бүрийн сүүдэр харж, ёолох чимээ сонсохоос гадна тэдний арьсан дээр хүн маажсан мэт хумсны мөр гарсан байдаг ажээ. 

     

    Taunton-State-Hospital.jpg
    Taunton улсын сувилахуйн эмнэлэг

    1854 оноос 1975 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан Taunton улсын эмнэлэг өөрөөр Taunton улсын сувилахуйн эмнэлэг гэж нэрлэгддэг байсан эмнэлэг нь хэнд ч нээлттэй байсан ч харамсалтай нь гэмт хэргийн томоохон үүр болж хувирсан юм. 

    Жейн Топпан хэмээх эмэгтэй өвчтөнүүддээ туршилт хийсэн хэмээн буруутгагдаад тэрхүү эмнэлэгт очсон сувилагч байжээ. Гэсэн ч түүний туршилт энэ эмнэлэгт ирээд зогсоогүй бөгөөд өвчтөнүүддээ Морфин, Атрофин хэмээх зүйлсийг тарьж заримыг нь амьдруулж заримыг нь алж байсан гэдэг. Тэрээр сүүлдээ залхаад бүгдийг нь алсан гэдэг. 

    1920-оод оны үед тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүс ор сураггүй алга болсон бөгөөд тэднийг хэн ч ахиж хараагүй гэдэг. 

     

    1509733642_maxresdefault.jpg
    Пеннхерст асрамжийн эмнэлэг

    Пеннхерст улсын асрамжийн эмнэлэг нь 1908 онд байгуулагдсан бөгөөд сэтгэцийн өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан сургуультай эмнэлэг юм. Энэ нь нэлээн том бөгөөд 10,000 гаруй суралцагчтай байжээ. 

    Гэсэн хэдий ч энэ газрын тухай муу нэр салаагүй ба тэднийг суралцагч нараа хүчирхийлдэг гэсэн муу мэдээлэл тарснаас оршин суугчид гомдол мэдүүлсээр байжээ. Энэхүү байгууламж нь 1986 онд хаагдсан бөгөөд тухайн үед хэрэглэж байсан эмнэлгийн тоног төхөөрөмж, өвчтөний эд зүйлс зэрэг нь орхигдсон юм. 

    Ghost Finders хэмээх паранормал шоуны залуус энэхүү орхигдсон эмнэлэгт аялж явахдаа дуу чимээ, хачин хөлийн чимээ өрөөнүүдээс гарсан тухай мэдээлсэн байдаг. 

     

    hauntedhospital.png
    Kuhn Memorial эмнэлэг

    Kuhn Memorial эмнэлэг нь анх 1830 онд салхин цэцгийн дэгдэлтийн үеэс 1989 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан эмнэлэг юм. Дайны үеэр цэргүүдийг эмчилж байсан түүхтэй. 

    Паранормал судлаачид энэхүү эмнэлэгт 1990-ээд оны үед ороход танхимаар өнгөрөх хүний биеийн дүрстэй сүүдрийн тухай мэдээлсэн байдаг. 

    2015 онд мөн өөр нэгэн паранормал судлаачдын баг аялж яваад ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олсон бөгөөд тэрхүү эмэгтэйг алсан байжээ. 

     

    Untitled.png
    Alton сэтгэцийн эмнэлэг

    Alton сэтгэцийн эмнэлэг нь одоог хүртэл хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэсэн ч эмнэлгийн тухай аймшгийн түүхүүд гарсаар байдаг юм. 

    Энэхүү эмнэлэг нь хэд хэдэн хонгилтой холбоотой байдаг бөгөөд 1916 онд анх нээгдэхэд энэхүү хонгилуудаар өвчтөнүүдийг авч явж цахилгаан эмчилгээнд оруулдаг байсан ажээ. Одоог хүртэл тухайн эмнэлгийн өвчтөнүүд, ажилчид энэхүү хонгилоос гарах хачин дуу чимээнүүдийг сонссоор байгаа юм. 

    Нэгэн сувилагч энэхүү газарт ажиллаа хийж байгаад ард нь эрэгтэй хүний юм асуух дуу гарахад эргэж хараад "Хэн бэ?" гэж асуухад хэн ч байгаагүй ажээ. Дараа өдөр нь өөр нэгэн сувилагчид яг ийм зүйл бас тохиолджээ. 

     

    Nocton Hall
    Nocton Hall эмнэлэг

    1940 онд Nocton Hall нэгэн байшинг маш хямд худалдан аваад эмнэлэг болгожээ. Үүнээс хойш 1947 онд албан ёсны эмнэлэг болж өргөжин тэлж 1995 он хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулсан юм. 

    Nocton Hall нэгэн удаа иртэл тухайн газрын хуучин эзний хүүгийн алсан гэрийн үйлчлэгч охины сүнс харжээ. Тэрхүү охины сүнс орны хөл налаад уйлан "Намайг тэр хүн ийм болгосон" хэмээн ярьж байжээ. Түүнийг жирэмсэн болгоод үүнийг нь мэдээд алсан хэмээжээ.  Улмаар тэрхүү охины сүнс "Grey Lady" хэмээн нэрлэсэн ба сүнс нь эмнэлэг дотор үе үе харагдах болжээ. 

     

    Ancient Changi Hospital.jpg
    Old Chingi эмнэлэг

    Old Chingi хэмээх эмнэлэг нь 1935 онд байгуулагдсан ба Сингапурын хамгийн сүнстэй газруудын нэг гэдгээрээ алдартай газар юм. Анх цэргийн эмнэлэг байсан бол сүүлдээ Японы шоронгийн бааз сүүлдээ цаазын танхим болжээ. 

    Энэхүү газар нь 1997 онд хаагдсан бөгөөд үүнээс хойш паранормал зүйлс гарч эхэлжээ. Зочлон ирсэн хүмүүс хачин дуу чимээ сонсож дотор нь муухайрч, барилга дундуур алхахад ямар нэгэн зүйл араас нь дагаж байгааг мэдрэх гэх мэт зүйлсийг мэдрэх болжээ. 

     

    1400w.jpg
    Lier Sykehus эмнэлэг

    1985 онд хаягдсан ч Lier Sykehus эмнэлэг өвчтөнүүд нь энд амьдарсаар л байна.  Энэ эмнэлэгийн балгас дээр очсон хүмүүст хачин чимээ шуугиан сонсогдож, сүнс сүүдэр үзэгддэг гэнэ.

    Уг эмнэлэг нь 1945-1974 он хүртэл өвчтөнүүддээ туршиж явуулж байсан ба энэ нь тэдний нэр хүндийг навс унагаж байсан боловч одоо арай дээрдээд байгаа газар юм. 

     

    OLD_MENTAL_HOSPITAL_IN_SAI_YING_PUN.small.JPG
    Sai Ying Pun

    1891 онд баригдсан Sai Ying Pun гэх газар нь дэлхийн хоёрдугаар дайны үед шархадсан цэргүүдийг эмчилдэг газар байжээ.  Өөрөөр энэ газрыг "High Street Ghost House" гэж нэрлэх нь ч бий. Ямар ч тийм паранормал үзэгдэл бий болдоггүй ч хятад үндэсний хувцастай хүний сүнс хоргодсон байна. Тэрхүү хүн хоёр давхарт шатаж үхсэн ажээ. 

     

    DSC_7827_HDR-2_zps6a44ffdb.jpg
    Severalls эмнэлэг

    1913 онд анх нээгдсэн Severalls эмнэлэг нь цагтаа 2000 өвчтөнтэй байсан ч 1997 онд эмнэлгийн үйл ажиллагаа зогссон. Учир нь тэд сэтгэцийн өвчний талаар олон тооны туршилтуудыг өөрийн өвчтнүүд дээр явуулж байжээ. 


    • DEAD 1
    • Applause 2


    Сэтгэгдэл үлдээх хэсэг




    ЗӨВХӨН САЙТЫН ГИШҮҮД

    МЭДЭЭНД СЭТГЭГДЭЛ БИЧИХ ЭРХТЭЙ

    Бүртгүүлэх

    Хэрвээ бидэнтэй нэгдэхийг хүсвэл бүртгүүлээрэй!

    Шинэ бүртгэл үүсгэх

    Нэвтрэх

    Сайтад бүртгэлтэй бол нэвтэрч орно уу

    Бүртгэлээрээ нэвтрэх

  • Our picks

    • Сайн байцгаана уу Хориотой сайтын чөтгөрүүдээ  бидэнд ярилцах зүйл байна. 


      Хориотой сайтын зөвхөн форум нь Пойнт системтэй болсонг зарлаж байна. Та өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаад цуглуулсан пойнт оноогоороо Хориотой дэлгүүрээс хүссэн зүйлээ худалдан авах эрхтэй юм. 

       

      Пойнт оноо цуглуулах талаар түгээмэл асуултуудыг уншина уу:

       

      Пойнт нь ямар ач холбогдолтой вэ?

      Пойнт оноо цуглуулах нь гишүүд сайтад идэвхитэй оролцоход тустай. Тухайн гишүүд өөрсдийн цуглуулсан пойнт оноогоороо ранк худалдан авах, пойнт оноо хожих зэрэг олон төрлийн боломжтой. 

       

      Пойнт оноогоог яаж цуглуулах вэ?

      Пойнт оноогоо цуглуулахдаа Форумд шинэ сэдэв нээх /100 пойнт/, хариулж бичих /50 пойнт/, өөрийн нээсэн сэдэвтээ хариулж бичих /80 пойнт/ тус тус авна. 

       

      Хэрхэн пойнт оноогоор юм худалдан авах вэ?

      www.horiotoi.org/shop хэсгээс өөрийн пойнт оноондоо тохирсон зүйлийг худалдан авч болно. Бид шопдоо шинэ зүйлсийг оруулж байх бөгөөд цаашид тухайн үеийн үйл явдал /баяр наадам/-д  тохируулан бараануудаа оруулах болно. 

       

      Өөрийн цуглуулсан пойнт оноогоо хэрхэн харах вэ?

      Та өөрийнхөө цуглуулсан пойнт оноогоо өөрийн профайл хэсэг болон дэлгүүрээс харах боломжтой. 

       

      Ганц сайттай холбоотой бараа байгаа юм уу бодит зүйлс оруулж болох уу? 

      Мэдээж боломжтой. Бид цаашид ганц сайттай холбоотой зүйлс бус таны гар дээр очих бэлэгсэлтийг нэмэх болно. 

       

      Нэмэлт пойнт оноонууд байгаа юу?

      Байгаа. Бонус оноонууд нь олон төрөл бий.

      Сайтад бүртгүүлсэн шинэ гишүүд 100 пойнт.

      Гишүүн бүр өдөрт сайтад зочлоод 200 пойнт

      Гишүүн бүр долоо хоногт сайтад зочлоод 500 пойнт

      Гишүүн бүр сардаа сайтад зочлоод 1000 пойнт бонус оноонуудыг тус тус авах эрхтэй. 

       

      Та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ үлдээж пойнт оноогоо нэмээрэй. 
        • Like
        • Love
      • 12 replies
  • Форум

  • HOT PIPING TEA

  • ЭНЭ САРЫН ШИЛДЭГ ПОСТ БИЧИГЧИД

    javhklan
    javhklan
    7 posts
    Legend X ♥
    Legend X ♥
    6 posts
    Jamespraby
    Jamespraby
    2 posts
    Bursoo
    Bursoo
    2 posts
    RamZess
    RamZess
    2 posts
    haruno
    haruno
    1 post
    Miga6
    Miga6
    1 post
    Von olick
    Von olick
    1 post
    Baki
    Baki
    1 post
    Кошмар
    Кошмар
    1 post
  • Өнөөдөр төрсөн өдөр нь болж буй гишүүд

    No members to show



×