АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

The Conjuring 2 буюу Хараал 2 киноны бодит түүх


Want create site? With Free visual composer you can do it easy.

 

“Та хүсэж байвал намайг галзуу гэж нэрлэж болно. Эдгээр үйл явдал болсон нь үнэн. Poltergeist надтай хамт байсан үүнийг би мэдэрдэг байсан”

– Janet Hodgons

The Conjuring 2 нээлтээ хийгээд үзэгчдээс маш их үнэлгээ авч IMDB дээр 7.9 үнэлгээг аваад байгаа билээ. Энэхүү киног үзсэн хүмүүст жинхэнэ түүх нь юу бол гэсэн сониуч зан төрсөн байж магадгүй. Тэдгээр хүмүүст киноны бодит түүх болон үнэн худлыг дэлгэж байна.

 

REEL FACE: REAL FACE:

Madison Wolfe
 

Janet Hodgson
Birthplace: London, England, UK
 

Lauren Esposito
Born: September 12
Birthplace:
Melbourne, Victoria, Australia
 

Margaret Hodgson
Birthplace: London, England, UK
 

Patrick McAuley
 

Johnny Hodgson
Birthplace: London, England, UK
 

Benjamin Haigh
 

Billy Hodgson
Birthplace: London, England, UK
 

Frances O’Connor
Born: June 12, 1967
Birthplace:
Wantage, Oxfordshire, England, UK
 

Peggy Hodgson
 

Vera Farmiga
Born: August 6, 1973
Birthplace:
Passaic County, New Jersey, USA
 

Lorraine Warren
Born: January 31, 1927
Birthplace:Connecticut, USA
 

Patrick Wilson
Born: July 3, 1973
Birthplace:
Norfolk, Virginia, USA
 

Ed Warren
Born: September 7, 1926
Birthplace:Bridgeport, Connecticut, USA
Death: August 23, 2006 (complications from a stroke)
 

Simon McBurney
Born: August 25, 1957
Birthplace:
Cambridge, Cambridgeshire, England, UK
 

Maurice Grosse
Born: March 6, 1919
Birthplace: London, England, UK
Death: October 14, 2006
 

Simon Delaney
Born: September 2, 1970
Birthplace:
Raheny, Dublin, Ireland
 

Vic Nottingham

 

Хэзээнээс паранормаль үйл явдал эхэлсэн бэ?

The Conjuring 2 үнэн бодит түүхээс сэдэвлэж хийсэн кино юм.

Peggy Hodgson гэх эмэгтэйн гэрт 1977 оны 9-р сарын 30-нд энэ бүхэн эхэлсэн. Нэг өдөр охин Janet нь эрэгтэй дүү нарыгаа орон дээр дайвалзсан тухай түүнд хэлжээ. Дараачийн үйл явдал нь хатагтай Hodgson  ямар нэгэн дуу чимээ дээрээс гарч байгааг сонсоод хүүхдүүдийнхээ өрөөрүү орж харахад шүүгээ өөрөө хөдөлж байхыг харсан байдаг.

“Энэ бүхэн унтлагын өрөөнөөс эхэлсэн, шүүгээ өөрөө хөдөлж бас шар шар хийсэн чимээ гарч байсан” хэмээн Janet Hodgson олон жилийн дараа Channel 4 сувгийн Poltergeist баримтат кинонд ярьжээ.

Janet анх тэрхүү чимээг дүү нараа гаргаж байна гэж боддог байжээ. Тэгээд ээждээ дүү нарыгаа унтуулаад өг гэж хэлсэн байна. Ээж нь өрөөнд ороод юу болоод байгааг асуухад шүүгээ хөдөлж байгааг харж. Дараа нь тэр шүүгээг буцаан арагш түлхсэн ч дийлээгүй гэнэ.

Peggy хүүхдүүдээ аваад өрөөнөөс гарахыг оролдсон боловч ямар нэгэн үл үзэгдэгч зүйл тэдэнд саад хийж шүүгээ өөрөө хөдөлж хаалга дарж хааж байжээ.

Кинонд дээр гардаг шиг тэд хананаас тогших чимээг сонсдог байсан уу?

Тийм. Тогших чимээ нь бүдгэрч доош гүйх байдлаар алга болдог байсан. Тэдний гэр бүл айдаст автаж нэг өрөөнд бүгдээрээ цугларч гэрлээ асаалттай унтдаг байсан.

Тэдний хөрш Vic Nottingham тэдний гэрийг шалгах үед хана болон таазан дээрээс тогших чимээг сонссон гэж хэлсэн байдаг. Энэ нь түүнийг маш ихээр айлгаж орхисон.

Тогших чимээг Janet Hodgson-н BBC-н баримтат киноны ярилцлагын үеэр сонсож болно.

Хананд өлгөөтэй байсан загалмайнууд бүгд доош эргэж байсан уу?

Үгүй. Conjuring 2 киноны багийнхан энэхүү хэргийн талаар судалгаа хийж байхдаа Janet-н гэрээс ямар ч загалмай эргэсэн зүйл олж байгаагүй.

Дээрээс доош эргэж байгаа загалмай нь муу билэг тэмдэг болсон байдаг. Киноны нэг зохиомол нэмэлт зүйл.

Ээж Peggy нь үнэхээр хөршөөсөө тусламж гуйж байсан уу?

Тийм. Өрх толгойлсон эмэгтэй Peggy Hodgson хөршөөсөө тусламж гуйж гарсан. Түүний хөрш Vic болон Peggy Nottingham нар тэднийг гэртээ оруулсан.

Тогших чимээ нь унтлагын өрөөний хана болон таазнаас сонсогдсон гэж Vic хэлсэн байдаг.

Janet Hodgson үнэхээр агаарт хөөрсөн үү?

The Conjuring 2 кинонд дээр, Peggy-н охин Janet  агаарт хөөрч таазанд доош харан байдаг. Үүнийгээ өөрөө ч тэр мэддэггүй. Энэ нь бодит түүхэн дээр ч гэсэн болсон зүйл юм. Жинхэнэ Janet Hodgson-н агаарт хөөрч буй зургуудаас харж болно. Түүний бие бага багаар дээшилж байгаа зургуудыг хүмүүс хараад түүнийг орон дээрээсээ үсэрч байна гэж итгэдэг. Энэхүү зургуудыг Daily Mirror сонины Graham Morris хэмээх хүн авсан байдаг ба дараа нь гэр бүлийнхэнтэй холбоо барьж үзүүлсэн байдаг. “Агаарт хөөрөх аймшигтай”, “Яагаад гэвэл хаана буухаа чи мэдэхгүй” – Janet Hodgson

Нэгэн эмэгтэй гэрийнх нь урдуур явж байгаад түүний өрөөний цонхоор харахад Janet  агаарт эргэлдэж байсан гэдгийг гэрчилдэг.

Ed болон Lorraine Warren үнэхээр эдний хэргийг шалгаж байсан уу?

Тийм, гэхдээ кино зарим талаараа зохиомол нэмэлт зүйлс ихтэй хийгдсэн. Warrens-н бодит хэргүүдээс өшөө олон зүйл байсан ч энэхүү кинонд дээр маш багаар дутмаг хийсэн.

“Паранормал” судлаачид болох Ed болон Lorraine Warren 1978 онд Hodgson-н гэр бүлийн North London-н Green Street-д зөвхөн хоёулаа очиж байсан.

Ихэнх хэвлэл мэдээлэл дээр Enfield Poltergeist –н хэрэг дээр Warrens-г байгаагүй гэж бичсэн байдаг. Тэд өөрсдийгөө энэ хэргийн нэг хэсэг болгон The Conjuring киног хийсэн.

Guy Lyon Playfair гэх паранормаль судлаач хүн Enfield Poltergeist –н хэрэг дээр ажиллаж байсан гол хүмүүсийн нэг. Тэрээр киноны нээлтийг тэсэн ядаж хүлээж байгаа хүмүүсийн нэг байжээ. Тэрээр хэлэхдээ Warrens-н гэр бүлийг огт уриагүй байхад тэд өөрсдөө ирж байсан бас ердөө нэг л өдөр тэнд байсан шүү дээ гэж хэлжээ. Мөн Ed Warren түүнд “Энэхүү хэргийг ашиглаад их хэмжээний мөнгө хийж болох юм” гэж хэлж байсан тухай тэр дурсан ярьсан юм.

Ed Warren энэхүү кинонд дээр гардаг шигээ байгаагүй бөгөөд кинонд дээрх хэсэг нь ерөнхийдөө Gerald Brittle-н The Demonologist хэмээх номын үйл явдалтай тун төстэй. Зарим хүмүүс энэхүү бодит түүхийг нь хуурамч гэж хардаг. Зарим нэг нь болохоор Warrens-г залилагчид гэж харах нь бий. Аливаа зүйл хоёр талтай.

14 настай Janet Hodgson-н биед үнэхээр Bill Wilkins хэмээх нас барсан хүний сүнс орсон уу?

Conjuring 2 киноны судалгаанаас харвал тэд жинхэнэ Janet Hodgson-н аудио бичлэгийг бага зэрэг өөрчилж хүмүүсийг төөрөгдүүлсэн.

Яг бодит бичлэг дээр Bill Wilkins хэлэхдээ “Би үхэхээсээ өмнө сохор явжээ.” “Би цус алдаад унтчихсан байсан. Би доод булангийн сандал дээр нас барсан” гэж хэлсэн.

Харин Janet английн телевизээр дөрвөн жилийн дараа “Үүнийг хэн ч ойлгохыг хүсэхгүй л дээ. Би үнэхээр энэ зүйлийн тухай ярих дургүй. Poltergeist-г би үнэхээр муу ёрын зүйл гэж боддоггүй. Энэ яг л бидний гэр бүлийн нэг хэсэг юм шиг болсон байсан. Тэр биднийг өвтгөдөггүй. Үхсэн хэрнээ тэнд үлдэхийг хүсэж байсан жирийн сүнс. Үүнийгээ зөвхөн надад болон манай эгчээр дамжуулж хэлэхийг л хүссэн.” гэв.

Тэр үхсэн хүн Janet-н өрөөнд урьд нь амьдардаг байсан уу?

Тийм. Энэхүү хэргийн тухай судлахад Bill Wilkins-н хүү Terry баталсан байдаг юм. Janet-д шүглэсэн тэр сүнсний хоолой болон яриа нь түүний аавтай тун төстэй байсан бөгөөд доод булангийн сандал дээр нас барсан гэдэг нь хүртэл үнэн байсан.

Тэд үнэхээр Ouija самбараар тоглож байсан уу?

Тийм. Janet Hodgson-н хэлснээр бол тэр эгч Margaret-тай Ouija самбараар тоглож эхэлсэн үеэс гэнэтийн үл мэдэгдэх зүйлс гэрт нь тохиолдох болсон гэсэн.

Жинхэнэ Peggy Hodgson хэдэн хүүхэдтэй байсан бэ?

Судалгаагаар бол The Conjuring 2 кинонд дээр гардагтай яг ижил. Жинхэнэ Peggy Hodgson бол өрх толгойлсон ганц бие 4 хүүхдийн ээж. Margaret 12 настай, Janet 11 настай, Johnny 10 настай, Billy 7 настай байсан.

Janet болон түүний дүү нар сургууль дээрээ дээрэлхүүлдэг байсан уу?

Тийм. Janet-н хэлж буйгаар бусад хүүхдүүд түүнийг “Сүнс охин” гэж дууддаг байсан. Мөн түүний дүүг бас иймэрхүү янзтай дээрэлхдэг байсан гэж ярьсан.

Гэрийнх нь тавилга үнэхээр хөдөлдөг байсан уу?

Гэрийн тавилга хөдөлсөнийг батлах хүн нь бол 284 Green Street-г хариуцаж байсан эмэгтэй цагдаа Carolyin Heeps юм. Түшлэгтэй сандал өөрөө хагас инч хөдөлж шалнаас 4 фт өндөрт хөөрсөн тухай тэр үед Carolyin мэдэгдсэн байдаг. Цагдаа нарт 30 гаруй ийм ижил төстэй мэдээлэл ирдэг ба гэрийн тавилгууд хөдөлж нисдэг гэнэ. Энэ нь эргэн тойронд нь ямар нэгэн зүйл нисэх /онгоц/, хүчтэй салхилах гэх мэт янз бүрийн байдлаас болдог гэж тэрээр хэлжээ. Гэхдээ Peggy-н гэрт тохиолдсон зүйл бол тун хачирхалтай нь гэнэ.

Цагдаагийнхан тэдэнд туслаагүй юу?

Үгүй. Бидний хувьд бол Enfield Poltergeist бол мартахын аргагүй түүх юм. Тэр эмэгтэй цагдаатай очиж уулзаж сандал хөдөлсөн эсэхийг асуухад тэр хариулахаас татгалзсан юм. “Хэн ч хууль зөрчөөгүйгээс хойш энэ нь цагдаагийн асуудал биш” гэж тэр хариулсан.

Юу Enfield Poltergiest-н үйл явдлыг намжаасан бэ?

Жинхэнэ Janet Hodgson-ны хэлж буйгаар 1978 онд тэдний гэрт нь нэгэн ламтан хүрэлцэн ирсэн түүнээс хойш тайван байдалтай болсон (Warrens биш).

Гэхдээ бүрэн нам гүн болоогүй байсан. Peggy ямар нэгэн чимээ гэрийнхээ энд тэндээс цаг үргэлж сонсдог хэвээрээ байсан. Janet-н бага дүү Billy ээжийгээ өнгөртөл тэнд цуг хамт амьдарсан ба ямар нэгэн зүйл үргэлж тэднийг харж байгааг мэдэрдэг байсан гэсэн.

Энэ бүх зүйл нь хууран мэхлэлт байсан байж болох уу?

Байж болно. Өөрсдөө халбага нугалсан бичлэгээс гадна Janet-н сүнсэнд эзэмдүүлсэн хоолой бас Janet энэхүү болсон үйл явдлын зарим нь зохиомол материал ч гэж ам алдаж байсан удаатай.

1980 онд тэр ITV News-д ярилцлага өгөхдөө “Тиймээ, эхнээсээ дуустал бүгд хуурамч, ноён Grosse болон ноён Playfair биднээр яриулдаг байсан. Бусдыг нь тэд хийсэн.” хэмээн хэлж байж.

Харин The Conjuring 2 киноны нээлтийн өмнө нь өгсөн ярилцлагадаа насанд хүрсэн Janet тэдний Green Street гэрт болсон паранормал үзэгдлийн 2 хувь нь л хуурамч гэж хэлжээ.

1980 онд Margaret болон Janet Hodgson-н ярилцлага дээр Janet-с сүнс биед шүглэхэд (haunted) ямар зүйл мэдэрдэг вэ гэхэд “сүнс шүглээгүй ээ” гэж Janet инээмсэглэн хариулсан. Түүний инээмсэглэж байгааг харсан эгч нь яг л нууцыг нь задалсан янзтай аажуухнаар “Амаа татаач” гэж хэлэн инээлгэхийг нь болиулдаг.

Хожим нь Janet хэлэхдээ Poltergeist –г хорон санаатай байдлаар мэдэрдэггүй гэж хэлсэн юм. Тиймээс түүний гэрт чөтгөр шүглэсэн гэж боддоггүй.

1973 онд The Exorcist хэмээх аймшгийн кино гарсан нь маш олон паранормал хуурамч зүйлсийг төрүүлсэн гэж ярьдаг. Мөнгө болон алдар нэрийг хүсэгчид өөрсдийгөө энэ кино шигээр ярьж паранормаль зүйлсийг зохиох нь элбэг байсан гэж үздэг.

Жич: Энэ тайлбар нь энэ түүхийг хуурамч гэж хэлж байгаа биш шүү. Хуурамч байж болно гэдэг талаас тайлбарлахыг оролдов.

Паранормаль үзэгдлийн дараа Hodgson-н гэр бүлийнхэнд юу тохиолдсон бэ?

Enfield Poltergeist үйл явдал нь сонинуудын анхаарлыг татахаа больж бүдгэрч эхлэхэд гэр бүлийнхэн өөр өөрсдийн замаа олсон юм. Janet 16 настайдаа хүнтэй гэрлэн гэрээсээ явсан. Түүний бага дүү Johnny 14 настайдаа хорт хавдраар нас барсан. Гэрт нь болж буй паранормаль үзэгдлийг хөөн зайлуулахын төлөө Peggy нас бартлаа тэмцсэн. Janet-н дүү Billy гэрээсээ нүүсэн. Janet одоо 46 настай, хүүгээ алдсан эмэгтэй, 18 настай хүү нь унтаж байхдаа нас барсан.

Тэрээр хэлэхдээ ээжийгээ амьд байх үед болсон Poltergeist-н тухай хэцүү дурсамжийг амилуулахыг хүсэхгүй байна. Харин тэр одоо байгаа өөрийнхөө түүхийг ярихад бэлэн байгаа гэнэ.

Жинхэнэ Janet Hodgson энэ киноны тухай ямархуу бодолтой байгаа бол?

Janet одоо 46 настай тэрээр The Conjuring 2 киноны тухай сонсоод “Би энэ киноны тухай сонсоод тийм ч таатай байгаагүй. Яг л манай аав нас барахад би мэдээгүй байсан шиг энэ киног гарна гэж сонсоод би яг л тийм сэтгэл дундуур байдлыг мэдэрсэн.” гэжээ.

Чөтгөр шүглэсэн тэр байшинд одоо хүн амьдарч байгаа юу?

Peggy Hodgson нас бартлаа тэрхүү байшиндаа амьдарсан билээ. Тэрээр нас барахдаа яг л Bill Wilkins –н нас барсан сандал дээр таалал төгссөн гэдэг. Түүнийг нас барснаас хойш байшинг Clare Bennett гэх эмэгтэй худалдан авч нүүн орсон юм.

Хамгийн хачирхалтай нь тэр эмэгтэй яг л Peggy-н гэр бүл шиг 4 хүүхэдтэй эмэгтэй байлаа.

Claire хэлэхдээ хэн нэгэн нь үргэлж биднийг харж байгаа юм шиг санагддаг байсан. Шөнө дөлөөр тэдний хүүхдүүд доор давхраас гарах дуу хоолойг сонсож сэрдэг болсон. Тэр Enfield Poltergeist-н тухай мэдээд гэрээ чөтгөртэй гэдгийг анх мэджээ. Хамгийн сүүлд түүний 15 настай хүү Shaka шөнө дунд сэрээд харахад нэг эрэгтэй хүн түүний өрөөнд орж ирэхийг харсан гэнэ.

Claire-н гэр бүл дараачийн өдөр нь шууд гэрээсээ нүүсэн байна. Тэд зөвхөн тэнд хоёр сар л амьдарсан байна.

Эх сурвалж: www.horiotoi.org

Видео:

BBC-н хийсэн бүрэн хэмжээний баримтат кино.

Энэхүү дүрс бичлэгийг хийж буй нь кинон дээр гардаг.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz