АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Rhoda Derry -гийн гунигт амьдралын үнэн түүх


Want create site? With Free visual composer you can do it easy.
Adams County -д байдаг ядуу орон гэргүй хүмүүсийг орогнуулах газар нь Gilmer хотхоны баруун өмнөд Coatsburg-д 1845 онд анх баригдсан ба 1855 онд сэтгэц мэдрэлийн өвчтэй хүмүүсийг байлгах газар болж хувирсан юм.

Уг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт 1860 – 1904 он хүртэл хэвтэж байсан Rhoda Derry хэмээх эмэгтэй өөрийнхөө нүдийг ухаж, өөрийнхөө шүдийг цөм цохин гарт тааралдсан болгоноо идэж байсан гэх хачин жигтэй үйл явдал олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Энэ түүх нь улам даамжирч хүмүүс үнэн худал зүйлсийг нэмж зохиож ярьдаг болсон байлаа.
Бараг л Америкт анхны гэж хэлэгдэж болох сэтгэцийн эмнэлгүүдийн нэг нь Adams County-д бий болсон нь энэ.
Ядуучуудын оромж, жинхэнэ нэршил нь бол Орон гэргүй хүмүүсийг орогнуулах газар зарим нь ядуучуудын ферм ч гэж нэрлэх нь бий.
Тэд хүмүүсээс авсан татвараар энэхүү газрыг засаж янзалсан гэдэг.
Ядуусын Иллинойс 1819 онд анх олон нийтийн тусламжийг ядуу хүмүүст хүртээмжтэй байдлаар чиглэн хүргэх болсноор нэг жилийн дараа гэхэд Иллинойс муж болон хөгжсөн байдаг. Албан тушаалтнууд томилогдож ядуу хүмүүс болон иргэдийнхээ төлөө санаа тавьж эхэлсэн нь тэдний хөгжлийн хамгийн том суурь нь байсан гэхэд хилсдэхгүй.
20 жилийн дотор аж ахуйгаас системруу шилжин эхэлсэн нь нь тэдний хөгжлийг хурдацтай болгож ихэнх хүмүүс ядуу амьдралаасаа салж том газрууд худалдан авч тэндээ үйлдвэрлэлт эрхэлж хөлжиж эхэлсэн үе байлаа. Тэр үед мужийн шүүхээс эрүүл мэндийн асуудалтай, сэтгэцийн өвчтэй хүмүүст ч гэсэн анхаарал хандуулж эхэлжээ.

Jacob болон Rachel Derry нарын  охин Rhoda Derry 1860 оны 9-р сарын 3нд Jacksonville гэх сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон байна.
Тэр Jacksonville сэтгэц мэдрэлийн эмнэлэг тийм ч удаан байсангүй учир нь түүнийг эдгэршгүй хэмээн онош тавиад гэрлүү нь буцаажээ.
Түүний эцэг эх охиндоо анхаарал халамж муу тавьдаг хүмүүс байлаа. Аль болох өөрсдөөсөө холдуулахыг хүссэн нь илт. Тиймээс түүнийг ядуусыг орогнуулах газар буюу шинээр өөрчлөгдөж сэтгэцийн эмнэлэг болсон Coatsburg-д байдаг эмнэлэгрүү гурван милл хол газар луу явуулчихсан.

1870 оны Adams County-н  эмнэлгийн тэмдэглэлээс харвал Rhoda-г 30 настай мөн түүнийг сохор, галзуурсан гэж тэмдэглэн үлдээсэн байв.
1840 оны 10-р сарын 10-нд Madisan County-д төрсөн тэрээр 20 настайдаа 1860 онд уг сэтгэцийн эмнэлэгт ирсэн юм. Rhoda-г 18 настай байх үеэс сэтгэц нь асуудалтай болсон гэж үздэг байв.

1881 онд Adams County-н бүртгэлийн тайлангаас харвал тэр эмнэлэгт 101 хэвтэн эмчлүүлж байгаа хүний 36 нь сэтгэцийн хүнд өвчтэй байсан гэж тэмдэглэсэн байдаг. Үүнд Rhoda-г бас оруулсан байв.
Энэхүү тайланд эмэгтэй өвчтөн (Rhoda) том модон хайрцгийг сүрлээр дүүргээд даавуугаар хучаад өөрөө дотор нь нүцгэн орж суугаад хөдөлдөг байсан ба хөлөөс нь эхлээд толгой хүртэл хөх няц болж нүдээ ухсан байсан гэж бичсэн байлаа.

Түүний биед сүнс чөтгөр орсон мэт хүмүүс ярьж түүнийг ямар нэгэн хараалыг дагуулж буй мэтээр хүмүүс ярьсан. Гэхдээ яг үнэндээ Rhoda-гийн үнэн түүх юу вэ?

Түүний өсвөр насруу бүгдээрээ аялцгаая. Rhoda хөрш айлынхаа хөвгүүн Charles Phenix-д ухаангүй дурлажээ. Гэвч түүний ээж нь Derry-гийн гэр бүлийг шулмын хүчтэй холбоотой гэж боддог байсан болохоор хүүгээ Rhoda-тай гэрлүүлэхийг хүсдэггүй байв.
Явган яриагаар бол Rhoda-гийн эмээ Marry Derry-г Pennsylvania-д амьдардаг болохоор түүнийг шулмын хүчтэй нэгэн байсан гэцгээдэг.

Энэ түүхийг “Rhoda, A Tragic and True Story of a Farmer’s daughter” хэмээх номонд D.Doc Derry хэмээх хүн бичсэн байдаг.
Уг номонд тэрээр:
Rhoda болон Charles нар бие биедээ хайртай мөн гэрлэх төлөвлөгөөтэй байсан аж. Үүнийг нь Charles-н ээж мэдсэний дараа Charles-г орхи гэж Rhoda-тай яг л шулам шиг зэвүүцэн харьцсан гэнэ. Rhoda шуламнаас айдаг байсан мөн энэ нь түүнийг сэтгэцийн өвчтэй болох үндэс суурийг тавьсан гэж зарим хүмүүс итгэдэг. Charles-н ээж түүний толгойд хэзээ ч арилахааргүй сэтгэлийн том шарх үлдээсэн болохоор энэ нь түүний тархийг бусниулсан байж ч мэднэ гэцгээнэ.

Энэ эмэгтэйд тохиолдсон золгүй явдал бол Adams County хэмээх түүхийн нэг хэсэг бөгөөд, Harry M. Hyatt-н Folk-Lore from Adams County, Illinois гэх номонд оржээ. Цөөн тоогоор хэвлэгдсэн энэхүү ном нь Америкийн мухар болон жижиг хэмжээний газар нутагт тархсан байсан илбэ үлгэр мэт зүйлсийг баримтжуулан авсан байсан байна.
Adams County-н ядуу фермчид сэтгэцийн өвчлөлийг анхаарах тоноглолгүй байсан бөгөөд цагаас цагт л тэр нөхцөл байдал нь сонин дээр хэвлэгддэг байж. Quincy өдөр тутмын сонины 1892 оны 2 сарын 12-ны дугаар дээр өлсгөлөн орхигдсон хоригдлуудын талаар дурдсан байна. Цаашлаад “Энгийн саруул ухаантай эмэгтэйг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж, хүнсний тасагт хувиарласан байна” гэх зүйлс бичсэн байна. Rhoda Derry эмнэлэгт хүнлэг бус төсөөлшгүй нөхцөлд 4 жилээс ч урт хугацаанд байсан ч амьд үлдэж чаджээ. Удалгүй түүний түүх төр засгийн сэтгэцийн эмнэлэгт хандах хандлагыг огцом өөрчилсөн байна.
Олон жилийн турш Rhoda өвдөг нь эрүүндээ бараг тулсан сүрлэн сагсанд амьдарсан байна. Хэсэг хугацааны дараа түүний хайрцагыг сольж өгсөн бөгөөд тэр нь доороо бие засах зориулалттай жижиг нүхтэй байж. Хулгана болон бусад шавьж үүрээ түүний талд засан амьдарч, урт хугацааны турш байсан учир хумс ургаж, улмаар нүдээ ухсан байна. Мөн гараараа нүүрлүүгээ цохиж үүдэн шүднүүдээ алдсан байдалтай байж.
Түүнийг 1904 онд Bartonville-n Сэтгэцийн асрах төвд шилжүүлэх үед түүний хэрэг анх удаа ил болж. Сэтгэл зүйч, шинэ эмнэлгийн захирагч эмч Dr.George A. Zeller мэдээлэлж мөн “Бурхан түүнийг явууллаа, Түүнийг бурхан ивээг” гэж бичсэн байна. Тэрээр сэтгэцийн асрах төвд л анх удаа оронд унтаж, өдөр болгон усанд орж байжээ.

1904 оны 9 сарын 21-нд Quincy өдөр тутмын  сонинд түүнийг Bartonville-рүү шилжүүлсэн тухай “Шулмын шинэ түүх” гарчигтайгаар нийтэлсэн бөгөөд “Түүний хэрэг бол хамгийн хүн чанаргүй аймшигт эмнэлгийн хийсэн хэрэг мөн. Түүний тэвчээр, туулсан зовлон зүдгүүрийг гайхан биширдэг” хэмээн бичсэн байлаа
Анх Adams County-н хуульч James M. Sprigg түүнийг шилжүүлэх бичиг баримтыг бүрдүүлж өгч байж. Тэрээр хуучин гэр бүлийнх гишүүн байсан Benjamin Bragg-тай уулзан түүний гэр бүлийн талаарх мэдээллийг авсан байна. Bragg  охиныг 1841 оноос хойш мэддэг бөгөөд Rachel Derry ихэнхдээ охиныхоо айдаг зүйл болох муу ёрын сүнс чөтгөрийн тухай ярьдаг байсан тухай хэлж. 1904 он гэхэд Rhoda-н эцэг эх болон  7 дүүгээс нь 6 нь нас баржээ Түүний дүү James болон түүний эхнэр 1905-1910 он хүртэл Quincy-д амьдарсан байна.
Rhoda Dr.Zeller-н халамжид хүмүүнлэгийн тусламж авж, түүнд л зөвхөн хариулж ярилцдаг байж. Түүний үхлээс өмнөх 2 жилийн хугацаанд Zeller оюуны бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг илүү болгохийн тулд улсын хууль тогтоогчдыг урьж байжээ.

               Rhoda 1906 оны 10 сарын 9-нд  нас баржээ. Түүний 66 насны төрсөн өдрөөр Dr.Zeller Хүндэт S. B. McCrory(Adams County хотын шүүгч) –рүү захиа бичин түүний үхлийг мэдэгджээ. Тэрээр захиандаа “Хамгийн харамсалтай эмэгтэйг өнгөрсөн талаар мэдэгдэж байна. Тэр ангидаа ангилалдаа ганцаараа байсан ч, Америкт болон дэлхийд түүн шиг хүнийг дахиж олохгүй” хэмээн бичжээ. Rhoda эмнэлгийн зохион байгуулалтаар 217 дугаарт оршуулагдаж. 1990 онд Bartonville–н сэтгэцийн эмнэлэг нь Peoria мужийн сэтгэцийн эмнэлэг болжээ.
Эх сурвалж: Хориотой сайт
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

3 points
Upvote Downvote

Total votes: 11

Upvotes: 7

Upvotes percentage: 63.636364%

Downvotes: 4

Downvotes percentage: 36.363636%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz