АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Үнэн болж хувирсан домог ярианууд


Want create site? With Free visual composer you can do it easy.

Манай сайт зөндөө олон орны домог яриануудыг цувралаар ерөнхийдөө та нарт хүргэдэг. Домог яриа нь улс орны соёлоосоо хамаарч өөр өөр байх нь элбэг. Тиймээс бүх бичсэн домгууд үнэн гэвэл бас бишээ. Гэхдээ ийм мэт домог ярианууд нь жинхэнэ болж хувирсан түүхүүд бас байдаг юм байна.

  1. Сүүдрэн хүн

Сүүдрэн хүний тухай янз бүрийн домогт ярианууд байдаг. Маш олон хүн унтаж байхдаа өөрийг нь ямар нэгэн хар зүйл дарж байгааг мэддэг гэж ярьдаг. Олон жилийн туршид олон мянган хүмүүс шөнө дунд зүүднээсээ сэрээд сүүдрэн дүрс өрөөндөө харсан гэж хэлдэг.

Fukuoka, Japan-д ганцаараа амьдардаг нэгэн залууд энэ түүх тохиолджээ.
Ямар нэг зүйл тэдний гэрт байгаа мэт түүнд нэг өдөр санагдсан гэнэ. Учир нь юмс байрнаасаа хөдлөх, хоол хүнс нь алга болох гэх мэт шинж тэмдгүүд мэдрэгжээ.
Мэдээж тэр ямар нэгэн зүйл байгааг мэдэрч байгаа учраас гэртээ нууц камер суурилуулан юу болоод байгааг олох гэж хичээжээ. Хэсэг хугацааны дараа камер дээрх бичлэгийг харахад нэг хөгшин эмэгтэй түүний хананы шүүгээнээс гарч ирсэн байна!
Тэр эмэгтэйг Tatsuko Horikawa гэдэг 58 настай. Гэр оронгүй бөгөөд тэрээр залуугийн гэрт бүхэл бүтэн нэг жилийн турш ханийн шүүгээнд нь нуугдаж амьдарч байсан тухай цагдаад мэдүүлсэн байжээ.
Мэдээж энэ түүх нь сүүдрэн хүмүүстэй холбоогүй. Гэхдээ сүүдрэн хүн ч бай ямар нэгэн далдын хүч биднийг харж байдаг ч юм билүү гэсэн бодол төрүүлсэн юм. Учир нь энэ залуу бүтэн нэг жилийн турш хэн нэгнийг гэртээ байгааг мэдээгүй амьдарсан нь бид юмсыг заримдаа анзаардаггүйг харуулж байна.


  1. Хөлдөлт 

Үүний тухай сонин дээрээс бишгүй л уншиж ирсэн. Хүнийг мөс шиг хөлдөөх юм бол тэр хүн хэдэн зуун жил ч амьд сэрүүн байж чаддаг гэх мэт.
Эрдэмтэд харин үүнийг үгүйсгэж эрүүл мэндийн хувьд боломжгүй зүйл гэж итгэлтэй хэлсэн.

1981 онд умард Dakota-д Jean Hilliard гэх залуу эмэгтэй -22 градуст хөлдсөн байдалтай олдсон нь эрдэмтдийн үгүйсгэлийг тэр чигт нь аваад хаясан юм.
Эмэгтэйг хөлдүү чигээр нь Fosston, Minn-н эмнэлэгт аваачсан бөгөөд түүний арьсанд зүү хатгахад хүндрэлтэй хөлдүү хатуу байсан гэнэ.
Түүний биеийн халууныг “халуун хэмжигч”-ээр тодорхойлхооргүй бага байлаа.
Царай нь хувхай цагаан харин түүний нүд нь хөлдсөн хатуу гэрэлгүй үхсэн мэт байсан аж.
Fosston Minn-н эмнэлэгийн эмч George Sather сүүлд хэлэхдээ “Би түүнийг яаж амьд гарсаныг тайлбарлаж чадахгүй нь. Энэ бол итгэмээргүй зүйл“ гэж хэлжээ.

  1. Хүний өөх сорогч вампир

Сүүлийн жилүүдэд сэтгэл сэртхийлгэм зүйлс энэ дэлхий ертөнц дээр их болсон. Тэдний нэг нь хүний наймаа болон хүний эд эрхтэн наймаалах гэмт хэрэг.
Перуд “Хүний өөх сорогч Вампир” гэх домгыг 400 гаруй жилийн тэртээгээс ярьж эхэлсэн байдаг. Харамсалтай нь энэхүү домогт яриа нь энэ цаг үед биелэлээ олж байгаа нь аймшигтай. Сүүлийн жилүүдэд хүний өөх сорогч вампирууд нь жуулчдыг алж өөрсдийгөө хооллодог болсон тухай орон нутгын мэдээллийн хэрэгсэлүүдээр гарах болжээ. Хүний наймаа болоод хүний эд эрхтнийг зардаг зүйлс нь Перуд илүү хөгжсөн гэж хэлж болохоор байна.
Вампирчдыг хооллохын тулд хүмүүсийг зарж тэдний эд эрхтэн өөхийг нь салган хар зах дээр зардаг болсоныг харахад энэ домгын бүх л зүйл нь үнэн байж магадгүй болж байна.
Перугийн цагдаагийн ажилтнууд олон жилийн туршид энэ тухай судалж мөрдсөний үндсэн дээр 2009 онд цагдаагийн генерал Eusebio Felix Murga  гэх хүн үүнийг үнэн болохыг баталж “хүний өөх наймаалах” нь гэмт хэргийн сүлжээнд том наймаа болж тарж буйг мэдэгдсэн юм.


  1. Нохойн хүү

Уг домог яриа нь Арканзасаас гаралтай ажээ. Домог дээрээ Чупакабра шиг дүрслэгдсэн байдаг.
Хүү нохой болон муурыг тамлан зовоож янз бүрийн туршилт хийдэг. Мөн домог дээр хүүг Паранормал хүчтэй болгон ярьдаг.

Нохойн хүүгийн домог нь үнэндээ Gerald Floyed Bettis хэмээх бодит хүүгийн тухай түүх юм. Гэртээ гудамжны золбин муур, нохойнуудыг авчирч бараг л дэлгүүр шиг болгодог байжээ. Ээж аавыгаа байхгүйд тэр жинхэнэ гаж нэгэн болж хувирч амьтдыг тамладаг нэгэн байв.
Байшингынхаа дээд давхарт шорон шиг амьтадыг хорьж тэжээдэг байсан гэнэ. Гэхдээ зүгээр тарчлааж зовоохын тулд биш тэднээр хооллох гэж байлгадаг байсан гэж түүний хөрш хэлжээ.

Түүнд домог дээрх шиг паранормаль хүч чадал ч юм уу тийм зүйл үнэндээ байгаагүй гэхдээ тэрэнд харгис садист шинж чанар байжээ.


  1. Цуглуулагч

Цуглуулагч бол маш алдартай домог яриануудын нэг юм. Үүний тухай кино хүртэл хийгдсэн байдаг. Гэртээ ямар нэгэн зүйлийг хийгээд байгааг хөрш нь мэдэж түүнийг юу хийж байгааг шалгахад тэрээр гэртээ хүний биеийн хэсгүүдийг цуглуулан шилэн хоргонд хадгалсан байдаг.

Энэний талаар бүүр яг таг ижил түүх байдаггүй ч гэсэн ойролцоо гэсэн нэг түүх бий.
Anatoly Moskvin хэмээх нэгэн орос акедемич хүн оршуулгын газраас цогцоснуудыг цуглуулж Москвад байдаг гэртээ хадгалж байжээ Цагдаа нарын хэлж буйгаар түүний гэрээс 150 үхсэн цогцос олдсон бөгөөд тэрээр тэд нарыг яг л хүүхэлдэй шиг болгож нүүр зурж хувцасласан байсан гэнэ.

Энэ хэрэг нь гэхдээ оросын түүхэнд гарч байсан хүний бие цуглуулдаг гаж хэргүүдийн хажууд тийм ч аймаар нь биш гэдэг.

  1. Ногоон хүн, Нүүргүй Чарли

Супер хүчтэй мангас шөнө дөлөөр явдаг ногоон хүний түүх нь бас л алдартай түүхүүдийн нэг.

Энэхүү түүхийн эзэн нь бодит хүн байдаг. Түүний нэрийг Raymond Robinson гэдэг. Залуу насандаа цахилгааны осолд орж нүдээ, хамраа, нэг чихээ болон нэг гараа алдсан нэгэн. Түүний арьс гэмтэж өнгө нь хувирч ногоон туяатай өнгөтэй болсон нь Ногоон хүн гэдэг нэрийг авах шалтгаан болсон юм. Raymond Pennsylvania-д шөнөөр л ганцхан алхаж явдаг байлаа. Учир нь гэвэл тэр олны анхаарлыг өөр дээрээ татахыг хүсдэггүй байжээ.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

3 points
Upvote Downvote

Total votes: 3

Upvotes: 3

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz