АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Тили Тили Бом


Want create site? With Free visual composer you can do it easy.

“Тили тили бом” гэх нэртэй орос хүүхдийн бүүвэйн дууны тухай та бүхэндээ хүргэж байна.

Нэгэн уншигч маань фэйсбүүкээр холбогдож энэ дууны тухай мэдээлэл оруулаач гэсний үндсэн дээр үүнийг оруулж байгаа юм.

Энэхүү дууны утга агуулга бол аймшигтай юун бүүвэйн дуу зүгээр л хар дармаар үгтэй юм билээ. Энэ дууны тухай бол ерөнхий бодит түүх нь олдоогүй ба Youtube сайтад ганцхан тавигдсан байлаа.

Дууны үг нь:

Тили тили бом

Нүдээ аниарай аажим аажим ань

Хэн нэгэн цонхны цаана явж байна

Тог тог гэж хаалга тогших гэж байна

Тили тили бом

Шөнөөр үргэлэх шувуудын чимээ

Тэр аль хэдийнэ гэрт орж ирээд

Унтаагүй байгаа нэгний дэргэд

Тэр ойрхон ирдэг

Тили тили бом

Түүний чимээ ойртож байгааг сонсож байна уу?

Тэр буланд нуугдаад,

нүдээрээ эргэн тойрныг ажиглаж байна

Тили тили бом

Бүгд байхгүй, нам гүн шөнөөр

Тэр чамайг хулгайлах гэж,

Тэр чамайг барих гэж ирсэн

Тэр… Тэр ойрхон байгаа..

/өөр хэл дээрээс орчуулсан болохоор зөв бурууг нь сайн мэдэхгүй байна./

Цаанаа нэг л хүйтэн дуу хоолой бас энэ дууны үг нь намайг унтуулах биш харин ч сэрээх байсан биз /хэрвээ би хүүхэд байсан бол/. Гэхдээ энэ дууны утга санаа бол Орос гэр бүлүүд хүүхдүүдээ эрт унтуулах арга гэж бодож байна. Яг л бидний жоохон байхад “Хадны мангаа ирнэ шүү эрт унтаарай” өөрөөр хэлбэл “хэрвээ чи эрт унтахгүй бол boogieman чамайг авах болно шүү” ч гэдэг ч юм уу. Харин хүүхдүүд аав ээжийгээ бүүвэйлж дуулж байхад нь унтах ёстой гэсэн мессежийг авч улмаар хүүхдүүдийг эрт унтуулж сургах дадал болгох нэгэн өвөрмөц арга болов уу.

Ямар нэгэн сэдвээр хоорондоо ярилцах дуртай бас мэдээллээ хоорондоо хуваалцах зорилготой Reddit-н гишүүний хэлж буйгаар “Тили тили бом” нь оросын “Trackman” (Путевой обходчик) гэх нэртэй кинонд зориулж энэ бүүвэйн дууг гэж батлаж байх юм. Энэ нь бас л баттай биш юм. Зохиосон зохиогч нь тодорхойгүй байна.

Ямартай ч энэ дууны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хайгаад хайгаад олигтой юм огт олсонгүй. Харин энэ дууны үнэрээр CreepyPasta-гийн хэдэн гайхал худал өгүүллэг зохиогоод амжсан л байх юм. Тэрэнд нь битгий итгээрэй. 

Мөн нэмж хэлэхэд иймэрхүү бүүвэйн дуу маш олон оронд байдаг юм билээ. Унгар, Итали, Япон гм.

Энэ дууны тухай мэддэг хүн байвал сэтгэгдэл дээр бичээрэй. 

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

5 points
Upvote Downvote

Total votes: 5

Upvotes: 5

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz