АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Хичээлийн анхны өдөр (хамгийн анхны хар арьстай сурагч)


Want create site? With Free visual composer you can do it easy.
Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс

1957 оны 9-р сарын 4. Дөрвөлжин судалтай гоёмсог даашинз өмсөж, цагаан өнгийн урт тууз энгэрээсээ унжуулсан 15 настай Дороти Коунтс хичээлийн эхний өдөр сургууль руугаа алхана. Түүний элсэн орж буй Харри Хардинг Ахлах сургуульд зөвхөн цагаан арьстнууд суралцдаг юм. Гэтэл тус сургуулийн анхны хар арьст сурагч болсон Доротиг уурлаж жихүүцсэн цагаан арьст сурагчид угтаж авлаа. Түүн рүү чулуу шидэцгээж, “Ирсэн газар руугаа тонил” хэмээн улангасан хашхирцгааж байв. Сургуулийн сурагч охид “Түүн рүү нулим, түүн рүү нулим” гэх эгдүүцлийн үгийг олон дахин давтан орилцгооно.

Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс

Гэсэн ч Дороти Коунтс ямар ч хариу үйлдэл эс үзүүлэн сургууль руугаа цэх шулуун алхсаар оржээ.

Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс

Хичээлийн анхны өдөр ард хоцорч, дараагийн өдөр хоёр цагаан арьст охинтой танилцсан ч өнөөх хоёр нь бусад сурагчдын дарамт шахалтан дор тэр даруй нүүрээ буруулав. Багш нар түүнийг огт байхгүй мэт үл тоомсорлоно. Сургууль дээрх хувийн шүүгээг нь эвдлэн онгичжээ. Гэр рүү нь залгаж дарамтална, бүр болоогүй аав ээжийнх нь машиныг сүйтгэв.

Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс

 

Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс
Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс
Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс
Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс
Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс
Анхны хар арьстай сурагч Дороти Коунтс


Ийнхүү 4 өдөр үргэлжилсэн асар их дарамт, доромжлолын эцэст эцэг эх нь түүнийг сургуулиас гаргасан юм. Тэд Пеннсилвани муж руу нүүсэн бөгөөд хожим Дороти Коунтс хар арьстнууд сурдаг Жонсон Смитийн Их Сургуулийг төгсжээ. Гэрэл зурган дээр Дороти Коунтсийн хажууд үл ялиг бухимдангуй алхах эрхэм бол тус их сургуулийн профессор Эдвин Томпкинс буюу эцэг эхийнх нь сайн анд юм.

Гэрэл зургийг Дуглас Мартин авсан бөгөөд 1957 онд World Press Photo шагналыг хүртжээ. Хожим 2008 онд Харри Хардинг Ахлах сургууль Дороти Коунтс-д Хүндэт дипломоо олгосон бөгөөд 2010 онд дөрвөн өдөр элдвээр доромжилж, гадуурхаж байсан сурагчдын төлөөлөл түүнээс албан ёсоор уучлалт гуйсан гэдэг.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

-5 points
Upvote Downvote

Total votes: 17

Upvotes: 6

Upvotes percentage: 35.294118%

Downvotes: 11

Downvotes percentage: 64.705882%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz