АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Сүнстэй шатар тоглосон Виктор Корчной


Want create site? With Free visual composer you can do it easy.

Зөвлөлт холбоот улсын нэрт шатарчин, Швейцарь улсын иргэншилтэй их мастер мөн дэлхийн аваргын титмийн төлөө нутаг нэгт А.Карповтой нэгэнтэй халз тоглоод ялах шахсан Виктор Корчной гэх агуу шатарчин хүн байдгийг та бүхэн мэдэх биз ээ.

Виктор Корчной

Корчной Швэйцарьт байхдаа нэгэн сүнс дуудагч шидтэнтэй дотно танилцжээ. Корчной тэрхүү шидтэнээс “Нас барсан шатарчны сүнсийг дуудаад цуг тоглож болох уу?” гэж асууж л дээ. Тэрбээр “Бололгүй яахав, болно” хэмээж нэгэн шинэ зүйлийг туршиж үзэхээр болж гэнэ. Тэд хоёул нэгэн өрөөнд сүнс дуудах болон  шатар тоглох гээд бүх л зүйлээ бэлдэж гарчээ. Дараагаар нь шидтэн сүнс дуудах зан үйлээ эхэлсэн байна. Тэрээр В.Корчнойд хандан “Шатраа өрөөд, нүүдлээ хийгээд сууж бай” гэж хэлжээ. В.Корчной цагаанаар эхэлж тоглохыг хүссэн тул өөрийн дуртай гарааг сонгон авчээ.

Шидтэн түүнээс “Хэний сүнсийг дуудах вэ” гэхэд В.Корчной “Миний найз Их мастер Мароскийн сүнсийг дуудахыг хүсч байна” гэж хэлэв. Шидтэн зан үйлээ хийхийн хамт “Цаасан сэнс” эргэхийг харж байхыг захисан аж. Хэсэг хугацааны дараа нөгөө цаасан сэнс нь эргэлдэж гарчээ. Шидтэн түүнд “Таны хүссэн сүнс ирлээ” хэмээв. Ингээд тэр хоёр шатар нүүж эхэлсэн байна. В.Корчной “Бэрсний гамбит” гэх гараа сонгосон агаад бэрснийхээ өмнөх хүүг Д4 гэж нүүлээ. Шидтэн Их мастерын сүнстэй харьцаад “Харын бэрсний өмнөх хүүг Д5 гэж нүүлээ” гэх зэргээр  бүтэн таван цагийн турш шатар нүүн суусан ажээ. Үнэхээр илүүгээ харуулан В.Корчной хожсон гэдэг. Энэхүү шатарын тоглолт нь тухайн үеийн шатар сонирхогч залуусын дунд шуугиан тарьсан гэдэг.

Уг явдал баттай болохыг нь 1987 оны ЗХУ-ын “Шахматное обозрение” сэтгүүлийн дугаарт нийтэлсэн байдаг. Тэр үеийн маш олон шатарт хорхойтой хүмүүс энэхүү сэтгүүлийн дугаарыг уншиж шатарт улам дуртай болсон гэх яриа ч бий.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

9 points
Upvote Downvote

Total votes: 9

Upvotes: 9

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz