АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

Мэрилин Монро

,

Мэрилин Монро ба түүний өдрийн тэмдэглэл


Want create site? With Free visual composer you can do it easy.

Жүжигчин Мэрилин Монро

Мэрилин Монро амьдралынхаа туршид ганцаардал бас уйтгар гуниг шиг амьдарч ирсэн. Түүний амьдралын хар бараан бүхэн төрөхөөс эхлээд үхэх хүртэл байсан гэхэд болно. Дэлгэцэн дээр инээх инээмсэглэл хүүхэд шиг гэнэхэн цайлган харц энэ бүхний цаана түүний уй олон уйтгар гуниг нуугдаж байсан гэхэд итгэмээргүй. Түүнийг ашиглан шаргал үстэй улаан уруулын будагтай болгож Мэрилин Монро хэмээх өөр хүнийг бүтээсэн ч тэр өөрийнхөөрөө байхыг маш их хүссэн. Даан ч Мэрилин Монро чигээрээ амьдралынхаа төгсгөл хүртэл явсан. Хэрвээ Мэрилин өнөө цагаас өнгөрсөн цагруу өөрийгөө харах байсан бол баярлах нь гарцаагүй. Түүнийг дэлхий дээр ямар их хүмүүс мартахгүй үргэлж хайрлаж бас маш олон хүмүүс түүнээс үлгэр дуурайлал авч байгаа болоод Мэрилин Монро гэдэг хувь хүн үүрд билэг тэмдэг болж үлдэж байгаа нь түүнийг гайхшруулах л байсан байх.

 

Нью-Йоркийн “Farrar”, “Straus”, “Giroux” хэвлэлийн газрууд хайр сэтгэлийн дагина гэгддэг домогт одын сэтгэлийн  зовлон, хэн ч мэдээгүй хувийн нууцыг нь хадгалж байсан өдрийн тэмдэглэл, хувийн баримтуудыг нийтэлжээ. Эмх замбараагүй бичсэн тэмдэглэл, захиа, шүлэг бүхий энэ баримтууд Мэрилин Монрогийн сэтгэлийн гүн дэх сүйрэл, уналт, азгүй гэрлэлтүүдийнх нь шалтгааныг нийтэд дэлгэж, түүний үхлийн тайлагдашгүй нууцын тайлалд хүрч болох гол эх сурвалж болж магадгүй юм.

Мэрилины өдрийн тэмдэглэл

1961 оны арваннэгдүгээр сард Мэрилин Монро Ерөнхийлөгч Жон Кеннедитэй танилцсан. Тэдний дотно харилцааны талаар хэвлэлийнхэн шуугиж байсан үе. Домогт жүжигчин 1962 оны дөрөвдүгээр сард Жон Кьюкорын шинэ киноны зураг авалтад оролцож байсан ч ажлаасаа хөөгдсөн байна.

Зураг авалт эхэлснээс хойш сарын дараа Медисон сквер гарденд ноён Ерөнхийлөгчийн 45 насны ойн баярт төрсөн өдрийн дуу дуулж байсныг бүгд мэднэ. Гэсэн ч тэр зун Мэрилин тун ойлгомжгүй нэгэн болж хувирсан аж. Ажилдаа тоомжиргүй хандаж, үд өнгөрсөн хойно сая нэг зургийн талбайд ирэх юм уу, заримдаа огт ирдэггүй байж.

Мэрилин Монро

Түүний хэнэггүй, хариуцлагагүй байдлыг тэвчээгүй найруулагч гэрээгээ цуцалж, домогт жүжигчний хамгийн сүүлчийн кино дуусаагүй юм. Түүнийг гүн хямралд орсон учир ажиллаж чадахгүй байна гэж дүгнэсэн байна. Ажилгүй болсон ч тэрбээр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, найз хүүхнүүдтэйгээ дэмий ярьж өдрийг өнгөрөөдөг байсан гэх. “Холливуд гэдэг бол том уралдаан.

Хэн ч зогсох эрхгүй, ямар ч шалтгаангүйгээр урагш яваад л байх ёстой. Харин би хаашаа ч гүймээргүй байна” гэх мэтээр амьдралынхаа талаар, алдар хүндийн талаар ойлгомжгүй, утгагүй зүйл ярьдаг байжээ. Тэр үед л “Монро нойрсуулах үйлчилгээтэй хүчтэй тайвшруулагч эм хэрэглэдэг” гэх цуурхал тарж эхэлсэн юм. Домогт жүжигчин Мэрилин Монро 1962 оны наймдугаар сарын 5-нд энэ хорвоог орхисон билээ. Үхлийн шалтгаан нь юу юм бол … амиа егүүтгэсэн үү, эсвэл золгүй тохиолдол уу? Эсвэл бүр аймшиггай аллага байсан уу? Ямартай ч жүжигчний гэнэтийн үхэл тухайн оны онцлох үйл явдал болсон. Монро дөнгөж гучин зургаан настай байсан.

Мэрилин Монро

Сая сая эрчүүдийн хувьд Мэрилин “үлгэрийн үзэсгэлэнт дагина”, “Жаазан дахь бүсгүй”, хуанлийн хуудаснаас хайчилж авсан нүцгэн гоо бүсгүй байв. Гэвч жинхэнэ Мэрилин бол урлагийн ертөнцийн салшгүй хэсэг болсон дэлгэцийн цасан цагаан дүр төрх юм.

Мэрилинийг үхлийг сонин дээр…

Монрогийн өдрийн тэмдэглэлд олон хүнсний зүйл  бичигдсэн  байгаа нь  жүжигчний үхэл золгүй явдал гэж үздэг байсан хүмүүс болон түүнийг амиа хорлосон гэдэг судлаачдын дүгнэлтийг эргэн харахад хүргэжээ. Жүжигчин бүсгүйг өөд болсноос хагас зуун жилийн дараа түүний архивын баримтуудаас бид жинхэнэ Мэрилин Монро ямар хүн байсныг мэдэх боломжтой болсон. Тэрбээр хувийн эд зүйлсээ, өөрт хамааралтай бүхнээ сурган хүмүүжүүлэгч багш Ли Страсбергтээ өвлүүлэхээр гэрээсэлсэн юм. Харин дуусашгүй шүүх хурлаас болж арван жилийн дараа багш нь сая нэг эд зүйлсийг нь гартаа авчээ

Мэрилин Монро

Гэвч Страсберг 1982 оны хоёрдугаар сард буюу хамгийн алдартай оюутныхаа үхлээс 20 жилийн дараа  нас барсан. Энэ хүртэл нууц задраагүй юм. Анна Страсберг нөхрөө өөд болсноос хойш хэдэн жилийн дараа Монрогийн нууц хайрцгийг үзжээ.

Тиймээс 15 жилийн дараа энэхүү баримтууд нь нийтлэгдэх болсон. 1999 оны аравдугаар сард түүний бэлэвсэн эхнэр Анна Мизрахи Страсберг “Christie’s” дуудлага худалдаагаар Мэрилиний ихэнх эд зүйлийг худалдсан. Гэхдээ түүнд хэдэн саяын ашиг авчрах олон зүйл үлдсэн хэмээн ярьдаг. Жүжигчний гар бичмэлүүд нийтэд дэлгэгдсэн ба энэ баримтаас сонирхолтой зүйлсийг мэдэж болно. Монро тэмдэглэлийн дэвтэртээ Ерөнхийлөгч Кеннедигийн хүргэн Питер Лоуфорл өөрт нь хор өгөх ч юмуу, өөр ямар нэгэн муу зүйл хийх вий гэдгээс айж явдгаа бичжээ. Мөн Анна Страсбергт бичсэн захидалдаа “Яагаад ийм их айдастай байдгийнхаа учрыг мэдэхсэн. Эвсэл би галзуу солиотой гэрийнхэнтэйгээ адилхан  юм болов уу?” хэмээн бичсэн нь баримт болон үлджээ.

Бяцхан Норма Жин Бейкер (Мэрилин Монро)

Мэрилин Монро 1926 оны зургадугаар сарын 1-нд Лос-Анжелес хотноо төрсөн юм. Түүний жинхэнэ нэр Норма Жин Бейкер Мортенсон. Түүний ээж эх Глэдис Монро-Бейкер архаг хууч өвчтэй, дээрээс нь архи ууна. Тэрбээр галзуугийн эмнэлэгт байхдаа Мэрилинийг төрүүлсэн бөгөөд тэндээсээ гарч чадаагүй аж. Харин түүний аав нь Норвегийн дүрвэгч, талхчин Эдвард Мортенсон хэмээн бүртгэгдсэн байдаг. Тэрбээр охиноо гурван настай байхад нь автын ослоор амь үрэгдсэн гэдэг.

Гэвч Мортенсон үнэхээр Монрогийн төрсөн эцэг нь байсан эсэх нь баталгаагүй, мөрөөдлөө бодитой болгохыг эрмэлздэг байсан Монро “Төрсөн эцгийг маань Кларк Гейбл гэдэг байсан” хэмээн ярьдаг байсан. Мэрилин хоёр нас хүртлээ хүүхдийн асрамжийн газарт хүмүүжиж байгаад ээжийхээ найзууд болох Грейс болон Эрвин Голларлын асрамжинд очсон байна.

Мэрилин Монро
Ли Страсберг

Хожим Мэрилин жүжигчний сургалтын үеэр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, биеэ барих зэрэг дасгал хийж байхад нь Ли Страсберг багш нь түүнд залхмаар зүйл, үнэр, дуу хөгжим гэх мэт амьдралынхаа хэсэгхэн мөчийг дурсахыг санал болгодог байж.

Хариуд нь Мэрилин “Хүүхэд байхад өрөөнд маань танихгүй эрэгтэй хүн орж ирдэг байсан…” хэмээн эхэлтэл багш нь яриаг нь бүдүүлэгээр тасалж “Бүх мэдрэмжээ март, харин эргэн тойрноо ямар байсныг дүрслэ” гэжээ. Гэнэт Мэрилин мэгшин уйлав.

Түүнтэй хамт сургуулилж байсан жүжигчин Кей Лейдер “Ли Страсбергийн ярьж байгаа нь Мэрилиний өрөөнд орж ирсэн танихгүй эрэгтэйн хоолойны өнгийг санагдуулсан гэсэн. Харин дараа нь жинхэнээсээ уйлж, орилон эцэст нь бэлтгэл ямар ч үр дүнгүй өнгөрсөн” хэмээн дурссан байдаг.

Marilyn Monroe and Lee Strasberg watching The Misfits, Reno, Nev., 1960

 

Жеймс Доэрти болон Норма Жин

1942 оны зургадугаар сарын 19-нд буюу ирээдүйн кино од дөнгөж 16-тай байхдаа таван насаар ах залуутай гэрлэсэн юм. Бичгийн машинаар цохисон “Үнэнээ хэлсэн нь” хэмээн гарчигласан таван хуудастай архивын нэгэн баримт дээр Мэрилин анхны нөхөр болох Жеймс Доэртигийн тухай дурсамж нь байдаг.

Тухайн үед Жеймс Доэрти Норма Жинээр (Мэрилиний багын нэр) өөрийгөө бишрүүлж, сургуулиа хаян өөртэй нь гэрлэхийг санал болгожээ. Тэр үеийн бэрхшээлтэй, ганцаардмал, эмзэг байдлаас болж, асрамжлагч Грейс болон Эрвин Голларлаас холдох гэсэндээ, Калифорноос явах гэж Доэртитэй хурим хийсэн гэдгээ ярьжээ. “Хуримын анхны шөнө л би өөрийгөө хамгаалах чадваргүйгээ мэдэрсэн” хэмээн Мэрилин өөрийн эмх замбараагүй өдрийн тэмдэглэлдээ бичив. Доэрти хуучин дурлалт бүсгүйдээ хайртай гэдгээс Норма айж байжээ.

Жеймс Доэрти болон Мэрилин Монро

Тэрбээр дэвтэртээ “Би агуу хайрыг гутаан доромжилсон тэнэг өвдөлтийг мэдэрч байна” гэж бичихдээ гар нь чичирч байсан биз ээ. Хэдхэн сарын дараа Жимийг цэргийн албанд татсан бол ирээдүйн кино од нисэх онгоцны үйлдвэрт ажиллаж шүхэр шалгаж, онгоц буддаг ажил хийнэ. Норма Жинд гэрэл зурагчин Коновер фото модель болох санал тавьжээ. Бүсгүй багахан амжилт олсондоо урамшин Холливудыг байлдан дагуулахаар шийджээ. Гэрлэлтээсээ хойш нэг жил гурван сарын дараа Доэрти, Норма хоёр салах өргөдөлөө гаргасан байна. Эрх чөлөөтэй болсон тэрбээр нэрээ үс зүсээ өөрчлөн, шаргал үстэй тачаангуй бүсгүй Мэрилин Монро болон хувирсан юм.

Мэрилин Монрогийн өмнөх ба дараах харьцуулсан зураг

Гэхдээ Холливуд түүнийг шууд амжилт өөд хөтлөөгүй. 1949 онд Мэрилин ажилгүй байсан учраас багахан хөлсөөр зурагчин Том Келлигийн нүцгэн модель болжээ. Зарим эх сурвалжид Том Келли түүнийг дарамталсан гэдэг. Ямартай ч зурагчин эл бүтээлээ “Вестерн Литограф”-д худалдснаар Мэрилиний нүцгэн зургаар чимсэн хуанли худалдаанд гарсан байна. Хэдэн жилийн дараа “Фокс” компани Мэрилинийг ажилд авсан ч нүцгэн зурагтай хуанли нь шар хэвлэлүүдийн өгөөш болжээ. Студийн удирдлага энэ асуудалд нэлээд санаа зовж эхэлсэн юм. Мэрилинтэй гэрээгээ цуцалсан гэх яриа ч гарлаа.

Зурагчин Том Келлигийн авсан Мэрилин Монрогийн нүцгэн зургууд

Жүжигчин уйлсаар. Энэ шуугианд тайлбар болгож  “Тэр үед надад идэх юм олддоггүй байсан” хэмээн өчжээ. Ийм өрөвдмөөр түүх олон нийтийг уярааж, Мэрилин алдарт гарсан. Мөн түүний хүүхэд насны гашуун дурсамж, сэтгэл өвтгөм дурдатгал сөхөгдөж, нөхцөл байдал түүнд ашигтайгаар эргэсэн юм.

Нүцгэн зургийн талаарх шуугиан намжиж, Мэрилин “Саятантай гэрлэх арга”, “Жентльменчүүдэд шар үстэй эмэгтэйчүүд таалагддаг” зэрэг инээдмийн кинонд тогложээ.

Gentlemen Prefer Blondes киноны хэсэг

Тэрбээр шүтэн бишрэгчдээс нь ирэх захидалд дарагдах болжээ. Тэр үед “Фокс” компанийн сурталчилгаа хариуцсан хэлтсийн дарга Гарри Брэнд “Жин Харлоугээс хойш дэлгэцийн хамгийн дур булаам бүсгүйг бүтээх гэж бид ажиллаж байна. Яг үнэнийг хэлэхэд тэр ажиллаж байгаа юм” гэж танил сэтгүүлчдээ хэлсэн гэдэг. “Ганцаардаж байна! Би үргэлж ганцаараа, ямар ч байдлаас чөлөөтэй” гэдэг үгээр түүний өдрийн тэмдэглэл эхэлдэг. Түүний бичгийн хэв уудам талд хэрэн хэсүүчлэх мэт.

Мэрилин Монрогийн тэмдэглэлийн дэвтэрийн эх хувилбар

 

Мэрилин Монро болон түүний экс нөхөр Жой Ди Мажио

Мэрилин ойролцоогоор 1951 оноос тэмдэглэл хөтөлсөн бололтой. Жүжигчин бүсгүйн алдар хүнд өсч, 1954 онд “New York Yankees”-ийн од, бейсболын тамирчин Жой Ди Мажиотой гэрлэсэн ч есөн сарын дараа салжээ. “Долоон жилийн загатнаа” киноноос болж тэд салсан гэдэг. Метроны агааржуулах торны дээгүүр гарахад салхи үлээж хормой нь хийсдэг алдарт дүр зураг. Үй түмэн хүн цугласан зургийн талбайд олон дубль авч, хормой ахин дахин сөхөгдөж байжээ. Мэрилинийг шохоорхон харах олон Жой руу доогтой жуумалзана.

Мэрилин Монро “долоон жилийн загатнаа” киноны үед

Энэ л түүнийг бухимдуулсан хэрэг. Хожим Жой Ди Мажио Мэрилинийг орхисондоо харуусч, байнга дурсан санаж, булшин дээр нь өдөр бүр цэцэг өргөсөөр насан өөд болсон юм.

1955 оны гуравдугаар сард Монро хайртай залуу кино найруулагч Элиа Казаны зөвлөгөөгөөр Страсбергийн жүжигчин бэлтгэх тусгай дамжаанд суралцсан байна.

Ли Страсбергийн сургалт бол Холливудын алдартай жүжигчдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх газар байв. Уг студиэр Марлон Брандо, Жеймс Дин, Монтгомери Клифт, Денис Хоппер, Пол Ньюман, Жоан Вудворд гээд олон жүжигчин тэр сургуулиас алдрын тавцан руу гарч байсан.

Страсберг жүжигчдийн хувьд суут ухаантан байснаас гадна хатуухан багш юм. 1955 онд Ли Страсбергийн сургалтад асуудалтай нэг хүн ирсэн нь Мэрилин. Тэрбээр ёс юм шиг хоцордог байв. Дүрэмд дасгалын дундаас гарах, тайзан дээгүүр явахыг хатуу хориглосон байдаг ч жүжигчин бүсгүй буржгар үсээ боочихоод, сандлаа барьсаар бэлтгэлийн танхимын хойд талд очоод суучихдаг байлаа. Тэрбээр хэн ч сонсохооргүй, шулганасан, хэтэрхий нарийн хоолойгоор ярьдаг байв.

Мэрилин Монро 1955 онд Ли Страсбергийн сургалтад сууж байгаа нь.

Энд Мэрилин Бродвейн 45-р гудамжинд байдаг “Loew’s” театрийн аварга том зар сурталчилгааны самбар дээр байдаг гэрэлтсэн инээмсэглэлтэй, салхинд хийссэн цагаан даашинзтай бүсгүйгээс өөр хүн байсан аж. Гэхдээ Страсбергийн студид орсноос хойш өөртөө илүү итгэлтэй байх болжээ. Мэрилин сэтгэлзүйч Ральф Гринсонд бичсэн захиандаа “Казан намайг энэ дэлхий дээрх хамгийн хөгжилтэй охин гэдэг” хэмээн дурьджээ. Түүнээс гадна Казан “Жүжигчин хэдий чинээ өөрийнхөө чадварт эргэлзэнэ, Страсберг төдий чинээ эрх мэдэлтэй болдог” хэмээн зөвлөдөг байсан нь үнэний ортой байв.

Мэрилин Монро 1955 онд Ли Страсбергийн сургалтад сууж байгаа нь.

Оюутан нь хэдий чинээ алдартай, амжилттай байна Ли тэр хэрээр ихийг шаардана. Монрогоос жинхэнэ уйггүй, ухаангүй нэгнийг олсон. Мэрилиний уран чадварыг дээшлүүлэхийн тулд түүний дотор байгаа шулмуудыг гаргах хэрэгтэй гэдэгт Страсберг итгэлтэй байв.

Түүний шаардлагаар Мэрилин Страсбергийн танил сэтгэлзүйч доктор Хохегбергийн байнгын өвчтөн болж, долоо хоногт таван удаа үзүүлдэг байв. Страсбергийн хичээл, Хохенбергийн сэтгэлзүйн эмчилгээний үеэр Монро хүүхэд байхдаа бэлгийн дарамтанд орж байсан аймшигт дурсамжаа бичжээ. Төгсгөлд нь “Алдар хүндтэй, гялалзаж явахад хэн ч намайг шийтгэхгүй, доромжлохгүй, дарамтлахгүй. Муу хүмүүстэй тамд ч шатахгүй” хэмээн сэтгэлийн үгээ бичсэн байжээ. 1955 оны дөрөвдүгээр сард ээлжит тэмдэглэлдээ Нью-Йоркийн амьдралынхаа талаар бичжээ.  Энэхүү хэсэгт жүжигчин бүсгүй сонирхолтой зүүдээ сийрүүлсэн байдаг.

Мэрилин Монро

“Дэлхийн хамгийн сайн мэс засалч Страсберг хутга авчиран, доктор Х надад өвчин намдаагч өгнө. Тэд надад дэлхийд буцааж өгөхийн тулд мэс засал хийнэ. Страсберг миний дотор эрдэнэ байгаа хэмээн андуурсан юм. Яг хүүхэлдэй шиг зүсэгдсэн цогцос… Страсбергийн мөрөөдөл биелэгдэхгүйд хүрч, доктор Х-ын эмчлэх мөрөөдөл ч бас дэмий зүйл болон хувирав”.  Гэсэн ч хүүхэд насаа өргөмөл гэр бүлд өнгөрөөсөн Мэрилиний хувьд Страсберг гэдэг нүдний шилтэй хүн мэргэжлийн багшаас гадна халамжтай эцэг нь болон хувирсан.

Тэмдэглэлийн бас нэгэн баатар Артур бол түүний гурав дахь нөхөр. Казан тэднийг танилцуулж байсан бөгөөд 1956 оны зургадугаар сарын 29-нд гэрлэсэн аж. Гэвч Миллер Монрог бие үнэлэгч гэж боддог байснаас тэдний хамтын амьдрал удаан үргэжилсэнгүй.

Артур Миллер болон Мэрилин Монро. Тэдний хуримын үеээр.

Дөрвөн жилийн хамтын амьдралыг аз жаргалтай гэж хэлэх боломжгүй билээ. Мэрилин хүүхэдтэй болохыг хүссэн ч чадсангүй. Англид “Ханхүү ба найрал дуучид” инээдмийн киноны зураг авалтын үеэр Монрогийн “галзуу” тэмдэглэлийг нөхөр нь уншсан учраас маргалдан, тэрбээр гүн дарамтанд оржээ. 1960 оны зун Миллерийн бичсэн “Изгои” кинонд Монро галзуу хүний дүр бүтээсэн юм. Мөн тус оны арваннэгдүгээр сарын 11-нд Монро, Миллер хоёрын салалтын тухай хэвлэлээр шуугиж эхэлсэн. Гурван сарын дараа Мэрилин хуучин эмчийнхээ зөвлөгөөгөөр нойргүйдэл, дарамтны эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтжээ.

Мэрилин Монро

Энэ талаарх дурсамж түүний баримтад тэмдэглэгдэн үлдсэн байна. 1961 оны гуравдугаар сарын эхэнд тэрбээр Гринсонд бичсэн захидалдаа “Мэдрэлийн ядаргаанд орсон хүмүүст зориулсан тусгай өрөөнд намайг оруулсан. Эмч нарын зэрлэг авир, хахир ааш, цоож, түлхүүр… Өвчтөнүүдийг хянах зорилготойгоор хаалгандаа цонхтой, ханан дээр нь хүч хэрэглэсэн толбууд….”. Монро эмчилгээнээс татгалзаж, жинхэнэ галзуу юм шиг авирладаг байснаас нь болж түүнийг тайвшруулах гэж хүйтэн усанд оруулдаг байж.

Страсберг Монрог эмнэлэгээс гаргаж авах гэж оролдсон ч гэр бүлийн гишүүн нь биш болохоор ийм эрхгүй байлаа. Харин дөнгөж эвлэрч байсан хуучин нөхөр Жой Ди Мажио түүнийг эмнэлэгээс гаргаж авсан юм. Энэ бол Монрогийн хувьд гэнэтийн аврал байв. 1961 оны арваннэгдүгээр сард Мэрилин Монро Ерөнхийлөгч Жон Кеннедитэй танилцсан.

Амьсгал хураасан Мэрилин Монро эмнэлэгт

Тэрбээр  өдрийн тэмдэглэлдээ олон шулмасын тухай  бичиж байсан нь 36 насандаа өөд болохоо зөгнөсөн байж болох. Эсвэл дотоод сэтгэлийнхээ зөрчилд үнсэн товорго болтлоо шатсан амьдралынх нь илэрхийлэл ч юм шиг. Польшийн  аугаа найруулагч Кристиан Люпьк “Мэрилин гэдэг хувь хүн” хэмээх бүтээлдээ “Түүний зөгнөл нь үнэний хувьтай ч юм шиг санагддаг. Домог болсон гайхамшигт эмэгтэй амьдралынхаа сүүлчийн шөнө хөлчүүрэн, битүү мананд умбаж, хий үзэгдлүүдтэй болзож, мөрөөдлийн дүр болох Оросын шуламын зохиолч гэгддэг Достоевскийгийн Грушенькад тоглож чадаагүйдээ харуусаж өнгөрөөсөн бололтой” гэжээ.

Мэрилин Монро
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

12 points
Upvote Downvote

Total votes: 12

Upvotes: 12

Upvotes percentage: 100.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

2 Сэтгэгдэлүүд "Мэрилин Монро ба түүний өдрийн тэмдэглэл"

Надад мэдэгд
avatar
Шүүлтүүр:   Шинэ | Хуучин | Хамгийн их Like-тай
Petit Tulipa
Member

Sonirholtoi huuhen shu, Tnx Casper 🙂

LE petit prince
Member

hun aluulsan gegddin bnle

wpDiscuz