АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Логик болон шинжлэх ухааны үүднээс сүнсийг тайлбарлах нь


Want create site? With Free visual composer you can do it easy.
Судлаач Шерон Хилл

Өдгөө дэлхий дээр 10 мянга гаруй хүн сүнс болон тэдгээрийн оршин байж болох газруудыг идэвхитэй хайж байгаа юм. Судлаач Шерон Хиллын өгүүлснээр бол зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр л гэхэд өөрсдийгөө “Сүнсний ангууч” хэмээн нэрлэсэн 2000 орчим сонирхогчийн баг үйл ажиллагаагаа явуулдаг байна. Далд ертөнцөөс ирэгч зочид олон мянган жилийн туршид тэмдэглэгдэн үлдсэн олон тооны харанхуй түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Тэр ч бүү хэл өнөөдөр нэгэн өвөрмөц төрөл зүйл бий болсон нь “Сүнстэй холбоотой түүхэн явдлууд” билээ. Учиг нь тайлагдахгүй байгаа олон тооны үзэгдлүүд дотроос зөвхөн сүнснүүд л бидний сонирхлыг онцгой ихээр татдаг байж магадгүй юм. Үүнийг үхлийн дараах амьдрал, тэдгээрийн оюунтай харилцах сэдэв маш олон хүний анхаарлыг татдагтай холбон тайлбарлаж болно.

Талийгаач нар бидний дунд эзэн биегүй байдалд оршин тогтнож магадгүй гэсэн санаа аль эрт дээр үеэс бий болсон гэлцдэг. Олон хүний хувьд энэ санаа бодол нэг ёсны тайтгарал болсон юм. Тантай ойр дотно байсан хүн тэнгэрт хальсан ч бидэнд тусласан хэвээр, элдэв аюул болох гэж байгааг анхааруулж, хүнд хэцүү цаг мөчид дэргэд минь байгаа гэдэгт хэн ч гэсэн итгэхийг хүсэх болов уу. Зарим нэг хүн өөрт тохиолдсон явдал, ямар нэг тайлбарлаж боломгүй зүйлийг харж юм уу мэдрээд үүнд итгэж эхэлдэг аж. Гэвч хувийн туршлага гэдэг нэг зүйл, харин шинжлэх ухааны нотолгоо гэдэг нь огт өөр зүйл билээ.  Сүнснүүдийг судлах нь ихээхэн асуудалтай зүйл. Учир нь, энэ үзэгдэлд ямар нэг нийтээр оноож өгсөн тодорхойлолт ч байдаггүй юм. Сүнс гэдэг нь үхэгсдийн онгод, цалиг бөгөөд тэдгээр нь нөгөө ертөнц рүү явах замдаа ямар нэг учир нь үл мэдэгдэх шалтгаанаар “төөрч будилсан” байх гэдэгт зарим хүн итгэлтэй байдаг. Үлдсэн хэсэг нь үүнийг бодит ертөнцөд бидний төсөөллийн улмаас орж ирдэг нэг ёсны хийсвэр зүйл юм гэж үздэг билээ.  Мөн сүнснүүд янз бүрийн төрөл зүйл байдаг гэж үздэг хүмүүс ч бий. Мэдээж хэрэг, энэхүү төрөл зүйлд хуваах явдалд шинжлэх ухааны тайлбар байдаггүй юм. Та бидний бодож олсон төрөл зүйл болгонд нотолгоо олдохгүй. Гэхдээ сүнс байдаг гэдэг санаатай зөрчилдөх олон тооны юмс бий.  Жишээ нь, тэд материаллаг уу, аль эсвэл эзэн биегүй юү гэсэн асуудал урган гарна. Логикийн хувьд бол нэг л зүйл боломжтой. Нэг бол сүнснүүд хатуу биетээр нэвтэрч чаддаг, аль эсвэл хаалга үүд саван, эд зүйлийг шидлэх боломжтой юм. Хэрэв сүнснүүд хүний оюун санааг тээсэн онгод, цалиг юм бол яагаад тэд гартаа бүрх малгай юм уу таяг барьчихсан, хувцастай үзэгддэг юм бол? Дээр нь сүнс галт тэрэг, сүйх тэрэг, автомашинууд хүртэл байдаг шүү дээ.

Сүнсний ангуучдад тэдгээрийг эрж хайх олон янзын аргачлалууд байдаг аж. Тэдгээрийн дотор нэлээн эргэлзээ төрүүлэм аргууд ч бий. Ангуучид бараг бүгд л өндөр технологи бүхий төхөөрөмжүүдийг ашиглан итгэл үнэмшил бий болгон, шинжлэх ухааны ололт амжилтыг удирдлага болгодог хэмээн өгүүлдэг. Тэд янз бүрийн илрүүлэгч төхөөрөмж, мэдрэгч сайтай микрофон болон инфра улаан туяаны камерыг ашигладаг. Гэвч эдгээр ярвигтай төхөөрөмжүүдийн нэг нь ч ганц ширхэг сүнсийг баттай илрүүлж чадаагүй юм. Энд бас нэг өөр байр суурь байдгийг онцлох нь зүйтэй болов уу.

Тэдгээр хүмүүс сүнснүүдтэй харилцаа холбоо тогтооход туслах тийм төхөөрөмж одоогоор бүтээгдээгүй байгаа тул сүнс байгаа гэдгийг албан ёсоор нотлож чадахгүй байна гэж үздэг. Гэвч энэ байр суурьт логикийн үл нийцэл байгаа юм. Сүнснүүд байдаг бол физик ертөнцөд үзэгдэх ёстой. Тиймээс тэдний гэрэл зургийг авах юм уу дүрсийг нь бичиж авч болно. Эсвэл сүнс байхгүй учраас огт харагдаж, үзэгддэггүй гэнэ. Хэрэв сүнс үнэхээр байдаг ч тэдгээрийг илрүүлэх боломжгүй бол өдгөө тэдний гэрэл зургууд, дүрс бичлэг гэх зүйлүүд бүгд хуурамч эд болж таарна.  Зарим нэг хүмүүс сүнс оршин байдаг гэдгийн нотолгоонуудыг орчин үеийн физикийн шинжлэх ухааны тусламжтайгаар олохыг зорьдог юм.

Альберт Эйнштейн

Жишээ нь, их эрдэмтэн Альберт Эйнштейн нэг ийм шинжлэх ухааны үндэслэлийг дэвшүүлжээ. Хэрэв энерги буюу эрчим хүчийг бий болгох юм уу устгаж болохгүй, тэр зүгээр л өөрийн хэлбэрийг өөрчилдөг бол бидний биеийн эрчим хүч нас барсны дараа хаашаа алга болдог вэ? Тэр энерги ямар нэг аргаар сүнс болж өөрчлөгддөг байж мэдэх л юм. Хэрэв физикийн үндэс суурийг сайтар мэдэхгүй бол энэ нь логикийн хувьд боломжтой зүйл. Үхлийн дараа хүний биеийн энерги хүрээлэн буй ертөнцөд бусад амьд биетүүдийн эрчим хүч шиг сарнидаг байна. Тэр энерги дулаан адил ялгардаг бөгөөд түүнийг бусад амьтад, цэцэг, ургамлууд залгидаг гэнэ.  Ямар ч тохиолдолд сүнсний тухай сонирхолтой түүхүүд хүн бүхэнд таалагддаг билээ.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

6 points
Upvote Downvote

Total votes: 8

Upvotes: 7

Upvotes percentage: 87.500000%

Downvotes: 1

Downvotes percentage: 12.500000%

2 Сэтгэгдэлүүд "Логик болон шинжлэх ухааны үүднээс сүнсийг тайлбарлах нь"

Надад мэдэгд
avatar
Шүүлтүүр:   Шинэ | Хуучин | Хамгийн их Like-тай
aaa
Guest

wew

bat
Guest

energy gedeg n unen. uchir n suns harsan hun tsaria zus biyiin helemj n sur suldgui boldog teheer uhsen hunii enrge biynees garahdaa aldagdald orj eheldeg hun amid bsnara energee nuhuj baidag. suns buyu energy biynees gadagshilj uur hund haragdval ter hun energe aldaj sunsend oldoj bdg bh magadlaltai.

wpDiscuz