АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Б.Ринчен доктортой таарсан чөтгөр


Want create site? With Free visual composer you can do it easy.
Бямбын Ринчен

Бямбын Ринчен гуайг жинхэнэ чөтгөртэй улаан нүүрээрээ тулсан хүн гэж ярилцдаг. Ер нь чөтгөр шулмас

хий үзэгдэл тийрэн буг босоо ороолонтой улаан нүүрээрээ тулсан хүмүүс цөөхөн байдаг ч тэдний үзсэн харсан зүйл олны дунд ихээр тарж гайхамшигтай хууч яриа болсон нь олонтаа.

Жишээ нь алмас судлаач Равжир гуайн ярьсан яриа ам дамжин өөрчлөгдсөөр арван дөрвөн хувилбар домог болчихсон энд тэнд элдвээр яригдаж байдаг гэдэг. Ринчен гуайн чөтгөртэй нүүр тулсан тухай доорхи яриа ч гэсэн олон янз хувилбараар тарсан бөгөөд чухам аль хувилбар нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан Ринчен гуай 1958 оны намар Өмнөговийн элсэн цөлд их хэмжээний үлэг гүрвэлийн араг яс оллоо гэсэн мэдээллийг шалгаж үзэхээр Ж.Самбуу даргын тушаалаар хоёр орос эрдэмтэний хамт Намын төв хорооны Сүрэнжавын унадаг “Зис-5” машинаар хөдөлсөн аж. Тэд Борзонгийн говийг туулсаар нутгийн малчидтай уулзаж нөгөө үлэг гүрвэлийн яс “ил хэвтэж” байгаа гэзрыг заалгаж аваад манхан дундуур нэвтрэн оржээ. Хэдийгээр машин унаа явж болохуйц гайгүй газар байсан боловч тэдний хүлэглэсэн “Зис-5” их говийн нуранги шаргал манханд хий эргэж дөрвөн дугуй нь бараг далд орохоо шахаад зогсчээ. Ингээд цааш явах аргагүй болсон тул хангалттай ус, хүнс нөөцөлж аваад үлэг гүрвэлийн яс байгаа газрыг хайхаар болсон байна. Оросын хоёр эрдэмтэн, Ринчен гуай, газарчин залуу дөрөв цааш явахаар болж, тухайн үед эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дарга байсан Бямбахүү жолоочид хань болж хамт үлджээ. Хайгуулын баг халуун элсэн цөл дундуур өдрийн хагас мацсаар сүүлдээ ядарч цөхрөхийн туйл үзэж нэгэн манханы ёроолд майханаа гадаслаад сүүдэрт нь сөхрөн унацгааж, цай цүй уун хэсэг амсхийсэний дараа Ринчен гуай ойролцоох манхан дээр гарч бүрэнхий тасрахаас өмнө газрын багцаа авахаар шийдсэн байна. Манханы оройд мацсаар гартал Ринчен гуайн чихэнд ганлингийн аялгуу сулхан исгэрэх шиг бүдэгхэн чимээ дуулджээ. Юун ганлин исгэрдэг билээ гэж бодож зогстол өнөө чимээ улам чангарсаар бараг дэргэд нь шахуу дуугарах шиг болоод гэв гэнэтхэн манханы цаанаас ганган улаан тэмээ унаж шав шар дээлэн дээр ногоон бүс намируулсан эр эм нь мэдэгдэхгүй нэг хүн хаш цагаан шүдээ яралзуулан инээмсэглэсээр гараад ирсэн аж. Ринчен доктор ч нэг л биш боллоо гэж бодож. Өөрөө шашин номын гүнзгий мэдлэгтэй хүн хойно эзгүй цөлд ийм дэгжин хувцасласан малчин хүн явахгүй. Энэ лав нөгөө хий юмны нэг болж таарлаа гэж мэдэрсэн байна. Тэгээд хараагүй дүр эсгэн буруу тийшээ эргэж суугаад Лхачинвандын тарниар тарнидан шившиж газраас шороо аваад мөрөн дээгүүрээ давуулан цацвал нөгөө ганган тэмээ унасан хүн нэг муухай хашигаран хөрвөөснөө тэр дороо туранхай илжиг хөтөлсөн уранхай хувцастай луухаан болоод хувирчихсан аж. Ринчен гуай өмнө нь чөтгөр шулмын тухай элдвийн яриа их сонсч цуглуулсанаас тэр нь бараг бүтэн хоёр дэвтэр болчихсон байсан гэдэг. Хэрвээ хятадын сүнс тааралдвал ямар нэг Түвд ном тарниар шившиж болохгүй гэж хуучны хөгшчүүд ярилцдаг байж л дээ. Харин хятадын тариачны Лао Ци буюу хар хүчийг дарах үй вангын арга гэж нэг сонин засал байдаг аж. Тэр нь гурван чулуу газар чандмань маягтай өрж тавиад голд нь дэрс ч юм уу ямар нэг модны өөдөс зоож тэр модыг нь шатаан дао гуны хэдэн шад уншихад л хятад хүний хээр шүглэсэн сүнс ассан гал руу ирж шингэдэг гэсэн сонин домтой байж. Ринчен доктор өмнө нь тийм арга хэрэглэж үзээгүй ч элсэн дээр хөөрөг, тамхины төмөр хайрцаг нүдний шил гурваа чандмань маягтай тойруулж тавиад голд нь шүдэнзний мод зоож орхиод асаах зуураа хятад шадаас иш татвал илжиг хөтөлсөн хужаа муухай орилоод алга болчихсон аж Харин илжиг нь цаашаа жолоогоо чирээд зулран одож. Араас нь очиж элсэн дээр гарсан мөрийг нь харахад шувууных шиг нарийнхан мөр л үлдсэн байсан юм гэнэлээ. Тухайн үед Ринчен гуай элдвийн зүйл яривал хуучны үлдэгдэл номлолоо шашны хоцрогдсон ёсыг дэмжлээ гэж шүүмжлүүлнэ гэж үзсэн учир энэ явдлын тухай хижээл жолоочоос өөр хүнд ярилгүй нам дараад өнгөрөөжээ. Гэхдээ тэр “Би тэр үед чулуу олдохгүй болохоор нь төмөр хайрцаг орлуулсан тул хужаагийн сүнсийг бүрмөсөн дарж чадаагүй байх. Тэр жолооогоо чирээд цаашаа зулран одсон илжиг одоо ч элсэн цөлд амьтан хүн айлган тэнэсээр яваа байлгүй” гэж хожим нь дурсч байжээ.

Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

6 points
Upvote Downvote

Total votes: 12

Upvotes: 9

Upvotes percentage: 75.000000%

Downvotes: 3

Downvotes percentage: 25.000000%

2 Сэтгэгдэлүүд "Б.Ринчен доктортой таарсан чөтгөр"

Надад мэдэгд
avatar
Шүүлтүүр:   Шинэ | Хуучин | Хамгийн их Like-тай
XLM_MGL
Guest

Sodon ymaa yahiin argagu sonirhol tatah ym daanch tegeel unshaal ungrun duu xD

paczfan
Guest

ai medq shal hudlaa tiim aimar boditoi elsen deer mur ni garaal hahahahha

wpDiscuz