АНХААР:  Манай сайт нүүсэн ба хуучин мэдээлэлүүдээ энд шинэ мэдээтэй оруулж байгааг анхаарна уу!

,

Вальтер Фон Ликаду: Үнэхээр хий үзэгдэлтэй байр саванд энгийн хар ухаанаар тайлбарлах аргагүй явдлуудтай таарч байсан


Want create site? With Free visual composer you can do it easy.
Германы физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду

Олон хүн ер бусын, нууцлаг зүйлд итгэдэг. Хий үзэгдэл, нисдэг таваг гээд, бусад ер бусын тайлбарлагдашгүй явдалтай таарсан гэх хүмүүс бишгүй бий. Зарим нь бодлын хүчээр эд зүйлийг байрнаас нь хөдөлгөж, далдыг харж чаддаг нууц увидастай хүмүүс байдаг гэж үздэг. Далдын үзэгдлийн талаар зөвлөгөө өгдөг Германы цорын ганц албаны физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду ер бусын үзэгдэлд итгэж дэмждэг, ер бусын чадвартай олон хүнтэй учирч байсан. Тэрээр энэ талаар хийсэн өөрийн дүгнэлт, ажиглалтаа Герман “РМ” сэтгүүлийн уншигчидтай хуваалцсан ярилцлагыг “Эрдэм-их хүч” сэтгүүлд нийтэлснийг хэсэгчлэн хүргэе.

Ер бусын үзэгдэл гэж юуг хэлээд байна вэ. Энэ ховор тохиолддог онцгой үзэгдэл үү?

Харин энэ дээр та ёстой андуурч байна. Санал асуулгын дүнгээс харахад Германы оршин суугчдын гуравны хоёр нь хар ухаанаар тайлах аргагүй, өөрөөр хэлбэл ер бусын үзэгдэлтэй таарч байжээ. Тэд бидэнтэй утас, факс, интернэтээр холбоо барих болон биечлэн ирж уулздаг. Манай албаныхан маш ачаалалтай ажилладаг. Харилцуураа тавив уу, үгүй юу утас хангинаж эхэлнэ.

Гол төлөв юуны тухай асуудаг вэ?

Нэг хэсэг нь “надад чөтгөр шүглэчих шиг боллоо” гэдэг бол зарим нь “намайг ховсдоод байх шиг байна” гэдэг. Зөнтэй зүүд совин, хий үзэгдэл, газрын гүнээс цацрах ер бусын гэрлийн тухай олон хүн ярьдаг. Мөн төрөл бүрийн шашны бүлэглэл, цуглаанд хүүхдүүд нь оролцох болсон эцэг, эхчүүд тэнд хүүхдүүдэд нь юу зааж сургадаг бол гэж асууж лавладаг. Мөн өөрсдийгөө зөнч, мэргэн, шидтэн, хар домтой гэж өргөмжилсөн хүмүүсийн хэлсэн зөгнөл, мэргэ төлөгний талаар бидэнтэй хуваалцдаг.

Танайд голчлон өөртөө итгэлгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй хүмүүс ханддаг уу?

Харин ч эсрэгээрээ. Элдвийн үлгэр домог, ер бусын зүйлд итгэдэггүй, яс махандаа шингэтэл практик үзэлд нэвчсэн хүмүүс ханддаг гээч. Ийм хүмүүс урьд нь шашин шүтлэг, тарни, шид, домд огт итгэдэггүй, энэ талаар огт уншиж судалж байгаагүй хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн “хэрэв би өөрөө нүдээрээ хараагүй бол ийм юм сонсоод огт итгэхгүй байсан” гэдэг. Эдгээр хүмүүсийг нас, хүйс, боловсролоор нь, жагсаавал нийгмийн нэлээд хүндэтгэл хүлээхээр төлөөлөгчид болно.

Тухайн хүн үнэхээр ер бусын зүйлтэй учирч уу, эсвэл төөрөлдөж байна уу гэдгийг яаж та ялгадаг вэ?

Өө, хүмүүс янз янзын түүх, болсон явдал ярина шүү дээ. Бид анхааралтай сонсоод болсон явдлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлахыг оролддог. Ихэнх тохиолдолд хүмүүс энгийн, байгалийн хуульд захирагдах үзэгдлийг тайлбарлаж чадахгүй хууртах юм уу, өөр бусад хүний санаатай үйлдэлд мэхлэгдсэн байдаг. Би сэтгэл зүйч төдийгүй физикч мэргэжилтэй тул энэ нь надад хүмүүсийн ярьсан олон үзэгдлийн учрыг ойлгоход тус болдог.

Физикийн хуулиар тайлбарлаж болсон хий үзэгдлийн тухай болсон явдлын жишээ дурдаач?

Нэг эрэгтэй хүн над руу данхнаас янз бүрийн дуу дуулдаад байна гэж ярьсан. Би газар дээр нь очоод үзвэл цахилгаан зуухнаас нь холгүйхэн дунд долгионы хүчтэй радио дамжуулагч байсан. Данхыг зуухан дээр тавихад тэрээр нэг ёсондоо дуу чангалагч болж байлаа. Өөрөөр хэлбэл, радиогоор дамжуулж байсан нэвтрүүлгүүд данхнаас дуулдаж байсан юм. өөр мөн ямар ч учир шалтгаангүй хананд өлгөөстэй зургууд өөрсдөө хөдөлж эхэлдэг байсан нэг айлд би очиж үзээд учир юунд байгааг ойлгосон. Зургуудыг төмөр жаазанд суулгасан байлаа. Харин тэр зургийг өлгөсөн ханын цаад талд нь цахилгаан шатны хонгил байсан юм. Шат дээш доошоо хөдлөхөд хүчтэй соронзон орон үүсч, тэр нь улмаар эдгээр төмөр жаазнуудад үилчилж байсан хэрэг. Соронзон орны үйлчлэлээр зурагтай жаазнууд өөрсдөө хөдөлж эхлэхэд үнэхээр ямар нэгэн ер бусын хүчин тэднийг хөдөлгөөд байна уу гэмээр сэтгэгдэл төрөхөөр байлаа. Мөн ханын зүгээс ямар нэг үл ойлгогдох тогших чимээ дуулддаг хэмээн хүмүүс их дуудлага өгдөг. Ийм явдал өглөөгүүр их ажиглагддаг. Энэ үзэгдэл илүү энгийн хялбар тайлбартай. Хүмүүс өглөө босоод сууцаа халаадаг. Халаалтын хоолойгоор халуун ус дамжиж эхлэхэд хоолойнууд тэлдэг. үүнээс болж ихэвчлэн тийм үл ойлгогдох чимээнүүд гардаг юм.

Заримдаа гэртээ сууж байхад тавиур дээрх сав суулга хангир жингэр гэх дуулддаг. Энэ ямар учиртай юм бол. Ер бусын үзэгдэл биш гэж үү?

Үгүй дээ. Тэр бол дууны хэт богино долгион. 16 герцээс доош давтамжтай агаарын үелзлийг хүмүүс бид дуулж чаддаггүй. Агаарын ийм үелзлүүд л тавиур дээрх аяга, тавгийг чичиргээнд оруулж, зарим тохиолдолд хоорондоо хавиралдахад хүргэж байгаа юм шүү дээ. Жишээ нь, цонхны шил салхинд нам давтамжтай, үл мэдэг чичирсчээр хэт богино долгионыг үүсгэдэг. Энэ үелзэл нь агаараар дамждаг. Зарим үед ямар нэг илэрхий шалтгаангүй атлаа хүмүүсийн бие нь тавгүйрхэж, өвдөж эхэлдэг. Хэт богино долгионы үелззл аль нэг эд эрхтэний үелзэлтэй давхцах юм бол ийм мэдрэмж төрнө.

Ямар ч хий үзэгдэл байхгүй, хөрш нь юм уу, өөр хэн нэг нь тухайн хүнийг даажигнасан тийм тохиолдол тантай таарч байсан уу?

Байлгүй яах вэ. Хий үзэгдэлтэй холбоотой явдалд хөрштэйгөө ам мурийсан явдал цөөнгүй бий. Хүмүүс бусдаасаа хариу авч, бахаа хангахын тулд ямар увайгүй, арчаагүй зан гаргадгийг та төсөөлөх ч үгүй байна.

Бас өөрсдийгөө ер бусдын чадвартаи, хии үзэгдлүүдтэй холбоо тогтоож чадна хэмээн нийтэд зарлаж, мөнгө олдог хүмүүс ч бишгүй байгаа биз дээ. Ийм луйварчдыг илчилж байв уу?

Бүр нэг бус удаа. Саяхан намайг нэг ер бусын чадвартай хүн оролцох телевизийн шоунд урьсан юм. Тэр нөхөр аянгад цохиулснаас хойш ямар ч чийдэнд гараараа хүрээд асааж чаддаг чадвартай болсон тухайгаа хүмүүст ярилаа. Тэрбээр өгсөн даалгаврыг гялалзтал нь биелүүлж орхив. Нэвтрүүлгийн дундуур зар сурталчилгаа явж байх хооронд би түүнд энэ овыг нь мэддэг тухайгаа хэлж, түүнд хуурсан гэдгээ үзэгчдийн өмнө хүлээ, эс бол би нууцыг нь нийтэд зарлана гэдгээ анхаарууллаа. Мань эр буруугаа хүлээх нь битгий хэл өөрийн ер бусын чадварын тухай уйгагүй нь аргагүй ярьж өөрийнхөөрөө зүтгэсээр байв. Тэгэхээр нь би шууд камерын өмнө түүнээс зогсч байгаа газраасаа нэг алхам хойш ухрахыг хүслээ. Тэр үүнийг биелүүлэх ямар дургүй байсан гээч. Тэгж тэгж миний хүслийг дуртай дургүй биелүүлсний дараа нь би түүний зогсч байсан хивсэн доороос Теслийн дамжуулагч нэртэй, хавтгай хэлбэртэй нэгэн дамжуулагч гаргаж ирэв. Энэ дамжуулагчийн өндөр давтамжтай импульсууд нь хүний биеийг цахилгаанаар цэнэглэдэг юм. Тэгээд чийдэнг гараар барихад гол нь үнэхээр улайсч, чийдэн асдаг учиртай. Намайг энэ нууцыг нь илчилсний дараа тэр шууд нэвтрүүлэг дамжуулж байсан танхимд цугласан олон яаж эвхэрч унатлаа хөхрөлдөж байсныг та төсөөлж байгаа байх.

Амьдралд жинхэнэ хий үзэгдэл тохиолддог уу?

Үнэхээр хий үзэгдэлтэй байр саванд энгийн хар ухаанаар тайлбарлах аргагүй явдлуудтай таарч байсан. -Жишээ нь, нэг удаа хий үзэгдэлтэй байшинд очтол яг намайг чиглэн нэг чулуу нисч ирж явснаа миний хажууханд ойчсон. Би эл явдлыг одоо хүртэл тайлж чадаагүй. Учир нь тэр үед чулуу нүүлгэчих хэн ч эргэн тойронд байгаагүй. Гэхдээ бусад иймэрхүү хачирхалтай явдлын адилаар би ч гэсэн энэ тохиолдлыг зургийн хальсанд буулгаж чадаагүй юм. Миний мэдэж байгаагаар дэлхий дээр хэн ч хараахан хий үзэгдлийн зургийг авч чадаагүй байгаа. Хий үзэгдэлтэй таарсан хүн тэр үедээ балмагддаг тул юун зургийн аппаратыг санахтай мантай болдог. Хэн ч, юу ч гэж ярьж болно, гэхдээ ер бусын, тайлагдашгүй үзэгдэл, үйл явдлууд үнэхээр бодитойгоор оршдог юм.

Ер бусын үзэгдэл, үйл явдлыгхэрхэн тайлбарладгаа бидэнтэй хуваалцахгүй юу?

Үндсэн санаа нь ийм юм л даа. Бие биедээ хайртай, харилцан бие биенээ эрхэмлэдэг хүмүүсийн хооронд болон хүн, эд зүйлсийн хооронд онцгой холбоо хэлхээс үүсдэг. Жишээ нь, хамтдаа сайн, муу олон зүйлийг давсан, хоёр биенээ хайрлах юм уу үзэн яддаг хүмүүс байлаа гэхэд дотнын хүнд нь ямар нэг зүйл тохиолдоход тэд зөнгөөрөө мэдэрдэг. Тэд хоорондоо уулзаж. утас, интернэтээр харилцан бие биетэйгээ үг авалцаагүй байж мэдэрдэг. Эрдэмтэн хүний хувьд би эдгээр хүмүүсийн хооронд сэтгэл зүйн нягт холбоо үүсчээ гэнэ. Тэд нийтлэг бодол, сэтгэлийн хөдлөл, нэгдмэл мэдрэмжтэй болсон гэсэн үг.

Иймэрхүү ер бусын холбооны тухай та жишээ дурдаж чадах уу?

Миний нэг танил их мэдрэмжтэй. Ээлж буугаад гэртээ харьсан хойноо тэр ажил руугаа залгаад, ээлж авсан сувилагчдаа “тийм өвчтөнийг эргээд үзээдэх ээ, нэг л тааруу байх шиг санагдаад байна” гэж нэг бус удаа залгаж байсан гэсэн. Тэгээд очоод үзэхэд үнэхээр тийм байдаг. Эсвэл дэлхийн хоёрдугаар дайны үед бэлэвсэрч хоцорсон цэргийн гэргий нарын дурсамжийг ч гэсэн аваад үзье л дээ. Алсад дайтаж яваа эр нөхрөө хүлээж суугаа бүсгүйн сэтгэл нь шалтгаангүй түгшиж, бие нь тавгүйрэхэд, хэд хоногийн дараа хайрт нөхөр нь амь үрэгдсэн тухай мэдээ ирдэг байжээ. Яг тэр бие нь эвгүйрхсэн өдөр, тэр цагт нь нөхөр нь нас барсан байдаг гэнэ. Эсвэл ингэж зөнгөөрөө мэдрэхийн өөр хувилбарууд ч байж болно. Хэн нэгэн танд бодогдтол та тэр өдөр тэр хүнтэй уулзах юм уу, тэрээр тань руу утасдаж холбоо барих жишээтэй.

Үнэндээ энэ бүгдээс ангид над мэтийн хүмүүс шинжлэх ухааны нарийн ширийн зүйлийг сайн ойлгохгүй л дээ?

Миний ажлын практикт тохиолдож байсан өөр нэг явдлыг яръя. Гэр бүлийн хоёр машинаа унаад явж байжээ. Гэнэт жолоочийн хажуугийн суудалд сууж явсан эхнэрийнх нь дотор харанхуйлж, ямар ч шалтгаангүй атлаа учиргүй их айдас, түгшүүрт автжээ. Эмэгтэй нөхрөөсөө арай жаахан удаан явахыг хүсч. Гэтэл баруун гар талын туслах уулзвараас нэг машин хамаг хурдаараа гарч ирж, мөргөхийг шахаад өнгөрсөн гэсэн. Хэрэв эмэгтэйд эвгүй мэдрэмж төрж, тэрээр нөхрөөсөө хурдаа сааруулахыг хүсээгүйсэн бол машин ирж явааг урьдчилж хараагүй учраас мөргөлдөж золгүй явдал болох байсан байх.

Тэгэхээр ирээдүйг зөгнөж мэддэг хүмүүс байдаг байх нь ээ?

Шууд ингээд хэлчихэж болохгүй. Хүмүүс энэ чадвараа авьяасын адил ухамсаргүй ашигладаг. Тиймээс зөн мэдрэмжийг дасгал сургуулилт хийснээр хөгжүүлж, сурах боломжгүй. Зарим хүн надад 2001 оны есдүгээр сарын 11-нээс өмнө хоёр ихэр цамхгийг онгоц мөргөж байна хэмээн зүүдэлж байсан тухайгаа ярьж байсан. Тэдэнд итгэхгүй байх шалтгаан надад байхгүй. Мэргэжилтнүүд ийм үзэгдлийг зөнтэй зүүдлэх гэдэг.

Германы физикч, сэтгэл зүйч Вальтер фон Ликаду
Did you find apk for android? You can find new Free Android Games and apps.

Мэдээг үнэлэх үү?

0 points
Upvote Downvote

Total votes: 0

Upvotes: 0

Upvotes percentage: 0.000000%

Downvotes: 0

Downvotes percentage: 0.000000%

Эхний сэтгэгдэлийг бичих...

Надад мэдэгд
avatar
wpDiscuz